Арабын Нэгдсэн Эмиратынморинспортынтухайд

А.Тэлмэн
2012 оны 6-р сарын 07 -нд

Арабын Нэгдсэн Эмират улсыг 1971 онд долоон жижиг улсыг нийлүүлэн байгуулсан түүхтэй. Тэр үед энэ долоогийн нэг болох Дубай нь ганзагын арилжаа, загас, шүр шүүрдэх дээр тулгуурласан уламжлалт эдийн засаг бүхий тааруухан байшингуудын бөөгнөрөл байсан гэж зарим хүн бичсэн байдаг. Ядаж байхад нь япончууд хиймэл шүр ургуулах шинэ технологи боловсруулсны гайгаар шүр шүүрдэж ашиг олно гэдэг хөөрхий болсон гэж байгаа.
Ингэтэл 1970-аад онд газрын тос олборлолтын том давалгаа эхэлснээр байдал огт өөрөөр эргэжээ. Англичууд газрын тосыг нь олборлосныхоо нь хариуд Арабын эмиратуудад мөнгийг гар таталгүй өгөх болж, газрын тосыг зүгээр ч нэг тос биш харин хар алт юм гэдгийг ойлгуулсан ажээ. Ийнхүү арабчууд европ маягийн амьдралын соргог, давуу, ололттой талуудыг шимтэн суралцаж эхэлсэн түүхтэй аж.
Харин баян тансаг европ маягийн амьдралыг хурдан морины уралдаангүйгээр төсөөлөх аргагүй  шүү дээ. Гэхдээ тэднийг үүнээс өмнө хурдан морины тухай мэддэггүй байсан гэвэл том нүгэл болохбиз.
Домог ёсоор лалын шашныг дэлхий дахинаа хурдан түгээхийн тулд Аллах Тэнгэр дэлхийд араб адууг буулгасан ажээ. Тийм ч болохоор харьцангуй шинэ гэгддэг энэ шашин дэлхийгээр асар хурдацтай тархсанхэмээн үздэггэнэ. Нэлээд хожуу өнөөгийн Европын цэвэр цусны хурдан морьд нь араб адуугүйгээр хэзээ ч гарч ирэхгүй байсан гэвэл нэг их хэтрүүлэх болохгүй биз.
Өнөөгийн бидний мэдэх үзэмж сайтай гоолиг араб морьдыг олонжилийн өмнөхжинхэнэ араб адуунааснэлээд өөр гэж үздэг. Учир нь европын романтик зураачдын бий болгосон гоо сайхны шалгуурт тааруулах гэж араб адуунд маш олон жилийн турш селекци хийсний үр дүнд ийм болгожээ.
Ийнхүү олон зууны туршид араб адуу зайгаа тавихгүй байгаагийн нууц нь цаг агаар, хүн ба дайн тулаан гэсэн гурван зүйлээс хамааралтай гэнэ. Арабын тал нутаг тал бүрээс нь салхилах салхины нөлөөгөөр өвөлдөө аймшигтай хүйтэн, харин зундаа халуу шатам болдог. Бэлчээр ядмаг, усны нөөц дутмаг болохоор том сүрэгтэй байх боломжгүй. Тиймээс арабын нүүдэлчид буюу бедуинууд нь азаргыг биш харин үр төл өгч чаддагаар нь гүүг илүүд үзэх болсон байна. Улмаар тухайн адууны бүх давуу тал, үнэ цэнийг эхийн угшлаар нь тодорхойлдог болжээ. Үүний дээр бедуинууд угшлын бичгийг хөтөлдөггүй, зүгээр л эзнийх нь хэлснээр шууд хүлээж авдаг байсан болохоор үнэхээр цэвэр эсэх нь эргэлзээтэй хэвээр байж.
Гэвч  ийм зарчим удсангүй. Шейхүүд буюу овгийн тэргүүд гэдэг овогтоо азаргыг арчилж, хариулж чадах бэлтэй цорын ганц хүмүүс байсан болохоор угшлын бичиг хөтлөх,  цусны цэвэр байдлыг хадгалах илүү сонирхолтой болж эхэлжээ.  Цусны цэвэр байдлыг хадгалахдаа богино хугацаанд буюу 3-4 өдөрчийн газар гэнэтийн дайралт хийхэд шаардлагатай тэсвэртэй байх тал дээр голлон анхаарах болсон байна.
Ингэсээр арабууд европчуудтай уулзан танилцаж, Арабын Нэгдсэн Эмиратын шинэ түүх эхэлсэн ажээ. Арабын Нэгдсэн Эмиратыг хурдан морины дэлхийн хамгийн алдартай, хамгийн том төвүүдийн нэг болоход Мактум овгийнхон шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн байдаг.
Мактумын удам
Дубай нь хотын нэр төдийгүй Арабын Нэгдсэн Эмиратыг бүрдүүлж байдаг долоон эмиратын нэг юм. Дубайгийн одоогийн тэргүүн буюу Шейх Моххамед  залуудаа англи хэл сурахаар Кембрижид сурч байсан билээ. Ингэхдээ жинхэнэ сонгодог англи маягийн хурдан морины уралдаан гэж юу байдгийг газар дээр харжээ.
Тэгээд л Дубайн захирагч болсныхоо дараа хурдан морины салбар хурдтай хөгжих бүх л нөхцлийг бүрдүүлсэнхэмээдэг. Энэ бол 1990-ээд он байлаа. Газрын тосны үнэ тогтмол бага байсан үе болохоор АНЭ-ийн эрх баригч гэр бүл болох Мактумынхан өөрийн бүс нутгийг зөвхөн газрын тосноос хамааралтай байх нь дэмий гэдгийг нэгэнт ойлгоод байлаа. Тиймээс ч бүс нутгаа аялал жуулчлал, соёл, спортын төв болгож хөгжүүлэхийг эрмэлзэх болжээ. Үүнээс дэлхийн хамгийн баян, нэр нөлөөтэй хүмүүсийн үзэх дуртай хурдан морины уралдаан хамгийн сайн тохирч байх нь тэр. Өөрөөр хэлбэл хурдан хүлгийн гэх удмын дүр нь улс эх орных нь ирээдүйтэй жинхэнэ утгаар төгс хосолсон гэж болно.
Мактумын удмын шинэ төлөөлөгчид ч гэсэн өвөг дээдсийнхээ адил хурдан хүлгүүдийг дээдэлдэг хэвээр. Үүний нэг жишээ Рашид Шейх нь хар багаасаа л морь унаж эхэлжээ. Уушигны багтраатай түүнийг эмч нар морь унахыг нь хориглосоор атал уйгагүй хичээллэсээр 18 настайдаа улсынхаа холч морьдын уралдааны хамгийн шилдэг нь болж чадсанбайна. Рашид Шейх нь хурдан морины тойруулгын уралдаанд  жокей болон оролцдог ч үүнээс  илүү холч морьдын уралдаанд хамгийн их дуртайгаа нуудаггүй. Тэрээр “Би адууг бизнес гэж үздэггүй. Хурдан адуу гэдэг миний амьдрал юм” хэмээдэгбайжээ.
 Арабын Нэгдсэн Эмиратын хурдан морины бизнес
Тус улсын тойруулгын уралдаан нь 1991 оноос албан ёсоор тогтмол явагдах болжээ. 1993 оны жокей нарын аварга шалгаруулах тэмцээн нь анхны олон улсын уралдаан болж тэмдэглэгдэж байсан бол 1996 оноос эхлэн Дубайн Олон Улсын Цомынтэмцээн жил бүр зохиогдоболсонбайна.
Эмиратын уралдааны улирал нь аравдугаар сарын сүүл, арван нэгдүгээр сарын эхнээс дөрөвдүгээр сар хүртэл үргэлжилнэ. Энэ хугацаанд 55 цугларалт болдогоос цэвэр цусны уралдааны адууны 28, араб адууны 19 удаагийн уралдаан явагддаг байна. Үүний дээр Арабын Нэгдсэн Эмиратад хурдны адууг давхих чадалтай л байвал давхихыг зөвшөөрдгөөрөө Европоос ихээхэн ялгаатай. Европод 7-8 настай морийг хурдан морины уралдаанд оролцохыг нь шууд болиулдаг бол Эмиратад эсрэгээрээ.
Онцлог
 “Годольфин” жүчээг Эмиратын хурдан морины уралдааны нэрийн хуудас гэж үздэг. Энэ жүчээнд Мактум овгийнхны хамгийн шилдэг хурдан хүлгүүд байдаг. “Годольфин” жүчээнийхэн хамгийн анх Шариф Дансер нэртэй даагыг 3,3 сая доллараар худалдан авч олон улсын тавцанд гарч ирж байв. Ингэснээр 1994 он гэхэд Годольфин жүчээний хурдан хүлгүүд 302 уралдаанд түрүүлээд байснаас 104 нь нэгдүгээр зэрэглэлийнх байлаа. Ийм ч болохоор 1994 онд “Годольфин”  нь хурдан морины олон улсын синдикат болон өөрчлөгджээ. Өөрөө хэлбэл“Годольфин” синдикатад Дубай дахь “Al Quoz Stables” нэртэй жүчээ, Английн Нью Маркет дахь “Moulton Paddock”  нэртэй бааз тэргүүтэй Европ ба Америкийг хамарсан уралдааны салбарууд болон англи, америк,  ирландын цэвэр цусны адуу үржүүлгийн фермийн сүлжээ багтдаг юм. Тиймдээ ч “Годольфин” сүлжээ нь ямар нэг хурдан адуугонилсондаруйдаацаг алдалгүй худалдан авсаннь олонтаа.
Годольфин нь өнөөдөр 100 гаруй цэвэр цусны хурдан адуутай. Тэдгээрийннэлээдньнэг сая доллараас дээшүнэлэгдэнэхэмээнмэргэжилтнүүд үздэг.Ийм хурдан хүлгэдийг мэдээж хамгийн дээд зэргийн мэргэжлийн чадвартай хүмүүс л асарч, сургаж, дасгалжуулдаг. Тиймдээ ч Годольфины мэргэжилтнүүдийн багийг дэлхийн хамгийн шилдэгт тооцдог юм.
Дубайн хурдан морины уралдаанууд дэлхийн цартай болсон цагаас эхлэн Годольфин синдикатын нэр нөлөө бүр ч нэмэгдсэн юм. Дубайн дэлхийн цомын уралдаан үүсгэн байгуулагдах хүртэл хамгийн шилдэг гэгдсэн хурдан морьдын эзэд нь зөвхөн өөрийн хаяанд зохиогдсон уралдаанд л тэднийгээ гаргахыг илүүд үздэг байлаа. Гэтэл 1996 онд Моххамет Шейх нь 5 сая долларын шагналын сантай энэхүү уралдааныг үүсгэн байгуулснаар байдал эрс өөрчлөгдсөн юм. Уралдааныг зохион байгуулагчид олон нийтийн, түүний дотор хурдан морины ертөнцийн боссуудын анхаарлыг шууд татахын тулд анхны уралдаандаа тухайн үеийн АНУ-ын хамгийн хурдан хүлэг гэгдэж байсан Сигар нэртэй азаргыг оролцуулж чаджээ. Үүнээс эхлээд жүчээ болгон өөрийн хамгийн хурдан гэсэн хүлгүүдээ энэ уралдаанд оруулахыг зорих болсон юм.
Харин өнөөдөр Дубайн цомд дуртай нь оролцож чадахаа  нэгэнт байжээ. Зохион байгуулагчдын зүгээс өөрсдийн шалгуурын дагуу, хэний ч оролцоогүйгээр оролцох морьдыг сонгон урилга илгээнэ. Урилгыг хүлээн авсан бол санд 60 мянган доллар төлдөг байна. Мэдээж түрүүлбэл үүнийгээ хэд дахин нугалах болохоор татгалзах нэгэн хэзээ ч гарч байгаагүй гэх.
Холч морьдын уралдаан
Холч морьдын уралдаанд арабууд мөн л тэргүүлсэн хэвээр. Дубайн захирагч Моххамед Шейх холч морьдын уралдаанд маш дуртай талаар дээр өгүүлсэн билээ. Холын зайн уралдаанд араб морьд мөн л их тохиромжтой байдаг. Учир нь тэд анхнаасаа л хоёр гурван өдрийн газрыг богино хугацаанд туулах чадвартай “бүтээгдсэн”. Моххамед Шейх нь олон жилийн турш холч морьдын уралдааныг ивээн тэтгэж, бусдынанхаарлыг татаж чадсаны ачаар Олон Улсын морин спортын холбоо нь холч морьдын уралдааныг спортын нэгтөрөл хэмээнбүртгэн авсан байдаг.
Холч морьдын дэлхийн хамгийн алдартай уралдаан нь Арабын Нэгдсэн Эмиратын Ерөнхийлөгчийн нэрэмжит гурван одот  “CEI***” уралдаан юм. Энэ уралдаан нь Абу Даби дахь Интернэшнл Эндуранс Виллажид явагддаг. Уралдааны хөтөлбөрт насанд хүрэгчдэд зориулсан 160 км, хүүхэд ба залуучуудад зориулсан 80 км зайн уралдаан орно.
Холч морьдын өөр нэг алдартай уралдаан Десерт Жайнтс нь дөрөвдүгээр сард Дубайд явагддаг. Энэ хоёр уралдааны шагналын сан нь нэлээдгүй өндөргэдэг нь ойлгомжтой.
Эцэст нь хэлэхэд эрх баригчид уламжлалыг орчин үетэй хослуулж чадвал ганц хоёр хүн гэлтгүй улсын хэмжээнд ямар их амжилтанд хүрч болдгийн тод жишээ Арабын Нэгдсэн Эмиратын морин спорт, хурдан морины салбар болж байгаа юм.
Хурдан морины уралдаан тойрсон бооцооны талаар
Асар их мөнгө, асар их амбиц байнга дагалдан явдаг болохоор хурдан морины уралдааныг бооцоо, мөрийгүйгээр төсөөлөхөд бэрх. Морь мэддэг гэж өөрийгөө боддог хэн ч байсан таван цаас тавиад зуун цаас хожихыг хүсэх нь мэдээж. Гэвч хурдан морь худалдаж авах бус харин уралдаанаар хожих мөнгөний тухай яригдаад ирэхээр луйвар гарах нь гарцаагүй. Иймд улс болгон уралдааны шударга байдлыг хангах, татвар авах, хурдан морины салбарыг дэмжих, жирийн иргэдийг мөрийтэй тоглоомонд донтуулалгүйгээр нийгмийн эрүүл саруул уур амьсгалыг хадгалах гэсэн дөрвөн зүйлийг авч үзээд тус тусын бооцооны системийг мөрдөх болсон.
Эхнийх нь букмекерийн систем. Англид маш өргөн хэрэглэгддэг. Ийм системээр мөрий тавьж букмекер буюу мөрий тавьдаг мэргэжлийн хүнд мөнгө өгвөл ялсан тохиолдолд яг хэдий хэмжээний мөнгө авахаа яс мэдэж байдаг. Жишээлэхэд, хаа байсан хавар болох уралдааны хамгийн муу морин дээрх бооцооны харьцаа 50:1 байх үед өөртөө байсан арван цаасаа тавьчихсан байхад өвөл өнгөрч хавар болоход нөгөө адгийн морь чинь чангараад шилдэг нь болсон байлаа ч харьцаа огт өөрчлөгдөхгүй бөгөөд түрүүлбэл өвөл тавьсан харьцааныхаа дагуу 500 төгрөгөө авч л таарна.  Товчхондоо бол ямар харьцаатай байхад хэдийг тавьсан яг тийм хэмжээгээр л авна.
Нөгөөх нь бол тотализаторын систем. Энэ ньхарилцан мөрийцөх зарчим дээр үндэслэсэн өөр хуулиар мөрдөгддөг. Шагналын нэгдсэн санд шинэ бооцооны мөнгө орж ирэхийн хэрээр морьдын үнэлгээ байнга өөрчлөгдөнө. Энэ үнэлгээг цэвэр механик аргаар, хялбар тодорхойлно. Үүний тулд нийт хийгдсэн бооцооны нийлбэр дүнг нь тухайн моринд тавьсан бооцооны дүнд хувааж гарганагэсэн үг. Ингэхдээ хэдийдбуюухарьцаа ямар байх үед бооцоо тавигдсанаас үл хамаараад мөрий хаагдах агшинд бүрдсэн эцсийн үнэлгээг хуваарилна. Тэгэхээр яаралгүй хүлээж байгаад гараа эхлэхээс 10 минутын өмнө, буюу сүүлчийн агшинд бооцоо тавих нь хамгийн зөв. Ингэвэл нийт бооцооны мөнгө бараг дээд цэгтээ тулаад ийш тийшээ хэлбэлзэх  нь багассанбайдаг.
Түгээмэл байдлын хувьд гэвэл морин тойруулга тойрсон бооцоо авдаг букмекерийн конторууд гэхэд 8,5 мянга байдаг. Бүр том букмекерийн конторууд ч бий. Тэд бол парламентийн сонгуулийн үр дүнгээс эхлээд аль нэг од жирэмсэн эсэх хүртэл бүх л зүйлээр бооцоо авдаг. Зав багатай хүмүүс утсаар,  мессежээр, эсвэл тусгай интернэт сайтаар дамжуулан бооцоо тавьж болно. Хүнтэй бооцоо тавьж байгаа болохоор илүү сонирхолтой ч гэмээр юм уу даа. Гэхдээ нөгөө талаас луйварчидтай таараад хожлоо огт авахгүй байх эрсдэл их.
Харин тотализаторын хувьд ийм юм бараг байхгүй. Тотализаторын системийг хамгийн анх Парис хотноо амьдардаг Пьер Оллер нэртэй сүрчигний наймаачин сэдсэн гэдэг. Тэрээр “буруу гар”-ын букмекерүүдэд хэд хэд дараалан луйвардуулж шагналаа авч чадалгүй үлдсэнийхээ дараа шинэ арга сэджээ. Томоохон уралдааны бүх оролцогчдын нэр бүхий тасалбаруудыг хямд үнээр зарах болж, тэгээд уралдааны үр дүнг албан ёсоор зарласны дараагаар тухайн морь тус бүрийн нэр бүхий зарагдсан тасалбараас хамаараад оролцогчдын дунд шагналыг хувааж өгөөд, өөртөө ч хөөрхөн ашигтай үлддэг байж. Иймээс  луйварчин букмекерүүд байгаагүй бол орчин үеийн тотализаторууд байхгүй байж болохбайсанбайгаабиз. Ийм харилцан бооцоо тавих системийг АНУ, Их Британи, Франц, Орос, Япон гээд томоохон бүх оронд нэвтрүүлсэн байдаг. Эндээс авсан татвараараа улс болгон өөрийн хурдан морины салбарыг дэмжиж, уралдааны шагналын санг бүрдүүлдэг ажээ.
Манай улсад тотализаторын систем хамгийн тохиромжтой болов уу. Ядаж л хүн болгон ардчилсан маягаар жигд эрхтэй оролцох боломжтой болно. Тэртээ 1960-аад онд бүрэн автоматажсан болохоор одоо бол бүр ч төгс байдлаар программчлагдсан, хүний оролцоо, элдэв луйвар гарах эрсдэл хамгийн бага. Дээр нь улс авсан татвараараа цэвэр монгол адууг дэмжих, улсын уралдааны шагналын санг бүрдүүлэх зэрэг хөрөнгөтэй болж төсвийн чамлахааргүй мөнгийг хэмнэх төдийгүй бас нэмэрлэнэ.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна