Ярилцах болзол хангагдав
Сэтгүүлч
Ярилцлага авах болзлоо хангуулсан таатай мэдрэмжээ хуваалцах гээд... Юун болзол билээ, ярилцлага авахад болзол байдаг хэрэг үү гээд уншигч та гайхаж байна уу? Аргагүй.. Ийм явдал болсон юм.

2022 онд Халзан сумын уяачидтай уулзах болоод подкаст буюу дүрст ярилцлага хийх хүмүүсээ товлолоо. Нэрсийн жагсаалтанд унаган адуу нь улс, бүсийн уралдаанд сайн давхиж буй Баярын Баттөрийг багтаав. Өөрийнх нь амжилтаас гадна өвөг дээдсийнх нь талаар яриулна гэсэн тооцоотой.
Түүний дээдэс бол Халзан нутгийн бэсрэг хурдан угшлын нэг Жина адууг үндэслэгчид юм. Галшараас эхтэй хонгор адууны удам Сүхбаатар аймгийн баяр наадамд түрүүлж, айрагдсан нь олонтаа бөгөөд тэр адууны голомтыг сахигч нь Б.Баттөр.
Халзан сумаар хөндлөн гулд давхиж, харихын өмнө аймгийн төвийг зорин Баярын Баттөр Алдартынд очиж хэрэг зорилгоо хэлтэл “Одоо сэтгүүлийн ярилцлагаа өгье. Дүрстэй ярилцлагаа улсын цолоо авчихаад болъё хө” хэмээн эрсхэн хэлсэн. Ярилцах хүсэлт тавиад анх удаа “болзол”-д бүдэрсэн мэдрэмж... Марталгүй гурван жил болжээ.
Энэ зун тэр болзол минь дүүрэв бололтой. Баярын Баттөр хэмээх удамь уяачийн амжилтын буухиа 2014 оноос эхэлдэг.
Унаган хул даага нь АХ-ын 93 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд айргийн дөрөвт хурдлан, давхар уяагаар Дорнод аймагт болсон зүүн бүсийн уралдаанд аман хүзүүнд давхиж байв.

Жилийн дараа /2015 онд / Сүхбаатар аймагт зүүн бүсийн уралдаан болж Уудам хэмээн хүрэн хязаалан 209 үрээнээс гуравт хурдалсан.

Хоёр жилийн дараа /2017 онд/ Баруун-Уртад болсон зүүн бүсийн уралдаанд Босоо халзан хэмээх хүрэн шүдлэн нь 299 үрээнээс аман хүзүүнд баригдаж байв.
Хоёр жилийн дараа 2019 онд Засгийн газрын тогтоолт зүүн бүсийн уралдаан Дорнод аймагт болоход их насны морьд угсраагаар нь оруулж, ид хаваа гайхуулж байв. Тэр наадамд саарал морь нь гурвалж, хонгор морь дөрөвт баригдсаныг мориныхон мартаагүй байх.

Гурван жилийн дараа /2022 онд/ Сүхбаатар аймаг үүсч байгуулагдсаны 80 жилийн ой, зүүн бүсийн уралдаанд их насны хүрэн морь айргийн тавд хурдалсан.
Анзаарвал мань эр 2-3 жил болоод л төрийн зарлигт наадмаас хишиг хүртдэг хуваарьтай байгаа биз.
2025 он бол хуваарьт жил. Дорнод аймагт болсон зүүн бүсийн уралдаанд бор азарга нь айргийн тавд хурдлан төрийн зарлигт наадмын найм дахь хишгээ хүртэв.


Ийнхүү Баярын Баттөр уяач том наадмын өм нээснээс хойш 11 жилийн дараа улсын Алдарт уяач цолны болзлыг хангаж, би бээр ярилцлага авах эрхтэй боллоо ккк.
Энэ удаа өмнөх төлөвлөгөөн дээрээ нэмээд хүнд очсон адуунуудынх талаар хөвөртөл асуунаа. Миний сонсож дуулснаар Сэлэнгийн бүсэд соёолондоо гурвалж, улсад долоолоод , “Их хурд-9”уралдаанд тавладаг Ч.Болд-Эрдэнийн хээр азарга эдний адуу.


Мөн Ч.Болд-Эрдэнэ Алдартын өнгөрсөн жил

Баянхонгорт түрүүлж, Эрдэнэтэд айрагдсан халтар азарга лав мөн. Үүнээс гадна М.Цэрэнжав Манлайн уядаг Хөвсгөлд болсон хангайн бүсийн уралдаанд гурвалж, Хэнтий аймгийн 100 жилийн ойд айргийн гуравт хурдалсан хар халзан азарга, 2013 онд Төв аймгийн 90 жилийн ойд соёолондоо айргийн тавд хурдалсан МУ-ын Манлай уяач Б.Бадраагийн Товгор хээр, Орхон аймгийн 40 жилийн ой, хангайн бүсийн уралдаанд айргийн дөрөвт хурдалсан Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Болдбаатарын хээр соёолон, 2018 оны Эрдэнэтийн бүсэд аман хүзүүнд хурдалсан Д.Дэлгэрбаярын халтар, Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралдаанд даага тавлаж, шүдлэн үрээ Говьшанхад аман хүзүүдэн, хязааландаа говийн бүсэд айргийн тавд хурдалсан Э.Бат-Эрдэнийн зээрд халзан

, Өндөр Гэгээн Занабазарын мэлмий гийсний 390 жилийн ой, хангайн бүсийн уралдаанд гурвалсан Д.Одхүүгийн Буган

халтар соёолон Б.Баттөр Алдартын адуу гэдэг.
Мартах шахлаа 2014 онд Галданбошигт хааны мэндэлсний 370 жилийн ой, баруун бүсийн уралдаанд айргийн тавд хурдалсан Я.Санжмятавын хээр шүдлэн мөн тэдний адуу гэж дуулсан шүү.
Илүү дэлгэрэнгүйг ярилцахдаа асуунаа.
А.Тэлмэн
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ням, 15:49 минут Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
Ням, 14:04 минут АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
Ням, 11:58 минут Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
Ням, 11:08 минут АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
Ням, 10:16 минут 231 соёолон бүртгүүлжээ -
Бямба, 20:01 минут Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
Бямба, 14:16 минут АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
Бямба, 13:58 минут 260 их насны морь бүртгүүлжээ -
Бямба, 12:29 минут АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
Бямба, 09:43 минут 141 хурдан азарга бүртгүүлжээ -
Баасан, 21:05 минут АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
Баасан, 19:50 минут Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
Баасан, 19:38 минут АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
Баасан, 17:15 минут Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
Баасан, 14:33 минут АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
Баасан, 14:22 минут АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
Баасан, 12:41 минут Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
Баасан, 11:28 минут Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
Баасан, 11:15 минут Хүйн долоон худагийн эргэн тойронд -
Баасан, 10:20 минут МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
Баасан, 08:56 минут АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…
-
Бямба, 14:16 минут АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
Баасан, 14:22 минут АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
Баасан, 08:56 минут АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
Баасан, 11:15 минут Хүйн долоон худагийн эргэн тойронд -
Ням, 11:58 минут Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
Бямба, 12:29 минут АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
Ням, 11:08 минут АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
Баасан, 11:28 минут Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
Баасан, 12:41 минут Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
Бямба, 09:43 минут 141 хурдан азарга бүртгүүлжээ -
Бямба, 20:01 минут Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
Баасан, 19:38 минут АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
Баасан, 17:15 минут Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
Ням, 14:04 минут АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
Баасан, 14:33 минут АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
Баасан, 10:20 минут МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
Ням, 15:49 минут Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
Бямба, 13:58 минут 260 их насны морь бүртгүүлжээ -
Баасан, 19:50 минут Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
Ням, 10:16 минут 231 соёолон бүртгүүлжээ -
Баасан, 21:05 минут АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь…

197.211.52.78
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Reply