МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн наадмын гурав түрүү хүртсэн нь энэ
Сэтгүүлч
АХ-ын 104 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадмын хурдан азарганы уралдааныг өнгөлсөн халзан азарганы эзэн, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул МУ-ын Алдарт уяач Искрагийн Золбоогийн ярилцлагыг уншигч танаа толилуулж байна.

-Адуун сүргийн манлай азарга түрүүлгэж, хонгор нутгийнхныхаа хийморийг өргөсөн танд халуун баяр хүргэе ээ.
-Баярлалаа.Сэтгэл маш өндөр байна. Хонгор нутгаасаа анх удаа төрийнхөө наадамд эцэг мал, азарга түрүүлгэсэндээ үнэхээр баяртай байна. Би буруу санаагүй бол Баянхонгор аймгаас төрийн наадамд гурван адуу л түрүүлээд байгаа юм. Хамгийн эхнийх нь Баянхонгор аймгийн Баянлиг сумын уугуул МУ-ын Алдарт уяач У.Олонбаярын шарга даага 2004 онд улсад түрүүлсэн. Түүний дараа АХ-ын 100, 101 жилийн ойгоор Баацагаан сумын харьяат МУ-ын Алдарт уяач С.Энхтөрийн Дүүгүүр хээр морь түрүүлж байлаа. Гурван жилийн дараа миний бие адуун сүргийн манлай азарга түрүүлгэж, хонгор нутгийн түмнээ баярлуулж байгаа нь энэ. Наадамд нутгийн уул, ус хамт явдаг гэлцдэг. Уул, усаа дуудуулж, уугуул нутгийн түмнээ баясгасандаа сэтгэл туйлаас өндөр байгаа./инээв/
МУ-ын Ерөнхийлөгч түрүү азарганд хүндэтгэл үзүүлэн зочилдог уламжлалтай. Тэр үеэр хүмүүс “Азарга төрөө дагадаг. Азарга түрүүлсэн газраас бөх түрүүлдэг уламжлалтай” хэмээн ярьж байсан нь биеллээ оллоо. Олны үг ортой гэж...
-Хонгор нутгийнхны хувьд түүхэнд тодоор тэмдэглэхүйц жил байлаа.
-Тэгэлгүй яахав. 76 жилийн дараа хонгор нутгаас төрийн наадмын түрүү бөх тодорлоо. Нутгийн дүү Батмагнай маань төрийнхөө наадамд түрүүлж, хонгор нутгаас төрсөн хоёр дахь Арслан цолтон болсон. Мөн үндэсний сурын харваанд Б.Баянмөнх дүү маань 40 сумнаас 38 онож, МУ-ын Гарамгай мэргэн цол хүртлээ. Түүнчлэн өсвөрийн сур, шагай харвааны төрөлд багачууд маань түрүүлж, дэд байруудад шалгарлаа. Сайхан сайхан...

- Нутгийн зон олон үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлсэн Алдартнууддаа хүндэтгэл үзүүлж, наадам зохион байгуулсан байх.
-Тэгсээн. 2006 оны баруун бүсийн уралдааны дараа тухайн үед аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Зоригтбаатар гуай намайг хүлээн авч,хүндэтгэл үзүүлсэн нь ихээхэн урам өгч байсан юм. Өнөө жил нутгийн удирдлагууд маань санаачлан сайхан наадам зохион байгуулж, үндэсний спортоор хичээллэгсдэд урам зориг хайрлалаа. Дүүгийн хэлснээр өнөө жил үнэхээр түүхэн жил байлаа. Дээр нь хонгор нутаг маань сүүлийн жилүүдэд тохиогүй сайхан зунтай байсан тул бид нутагтаа морио уяж байгаад 7-р сарын 8-нд Хүйн долоо худагт ирсэн. Халзан азарганы хувьд хонгор нутагтаа уягдаж, түрүүлсэн гэдгээрээ бас онцлог байх.

-Аливаа зүйлийн учрал ерөөл гэж...
-Ээ хэлээд яахав.
-Алдарт өнөө жил хэдэн насны морь уясан бэ?
-Ах нь улсын наадамд азарга, их морь мордуулсан. Халзан азарга маань түрүүлж, хээр морь маань 24-өөр давхилаа.
-Улсын наадмын дараа хангайн бүсэд уралдах шиг болсон.
-Тэгсээн. Хээр морь маань зургаалж, хүрэн шүдлэн гуравт хурдалж айрагдсан. Хоёр насны л адуутай очсон юм. Түүний дараа Их хурдад хээр морь наймлаж, халзан азарга 15-д давхисан. Ийнхүү өнөө жилийн тухайд төрийн зарлигт наадмаас нэг түрүү, нэг айраг хүртэж сайхан наадлаа.
-Нийт амжилт хэд болоод байгаа вэ? Манлай уяач цолны болзол хангагдсан байхаа.
-Морины сүүл шуугаад 21 жил болжээ. Энэ хугацаанд төрийн зарлигт наадмаас зургаан түрүү, есөн айраг хүртэж. Шинэ болзлоор Манлай уяач цолыг төрийн наадамд морь айрагдуулж байж авах ёстой. Түүнийг халзан азарга маань хангаж өглөө.
-Нутгаас шинэ цолтон төрөх болсныг дуулахад таатай байна. Бахдал дүүрэн наадсан баруун бүсийн уралдааны /2006 оны/ дараа анх уулзан ярилцаж байжээ.
-Тийм байх шүү. Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ой, баруун бүсийн даншиг наадамд таван насны морьтой очоод гурван түрүү, нэг айраг хүртэн, сайхан наадаж байлаа. Түүний дараахан дүүтэй ярилцаж байсан байх. Говь-Алтай аймагт болсон тэрхүү наадамд азарга, их нас, шүдлэн түрүүлээд, даага гурваар давхиж байсан юм.

-Халзан азарга маань булган сүүлтэй байж, хонгор нутгийн уяачдын уясан хүлгүүд төрийн наадамд түүчээлэн түмэн эхээр цоллуулах болтугай гэсэн ерөөлөөр ярилцлагаа өндөрлөе.
-Тэр ерөөл бат сайхан орших болтугай. Энэ дашрамд нэг зүйлийг хэлэхэд хөдөө орон нутгийг эзэнтэй, эздийг нь хүсэл мөрөөдөл, зорилготой болгож байгаа ганц зүйл бол МОРЬ шүү. Тэрийг сайн ойлгуулж баймаар байгаа юм. Бас нэг зүйл бол ШУДАРГА наадах явдал. Залуу уяачид морийг их сайн уядаг болсон байна. Тэднийхээ урмыг хугалмааргүй байна.Үүнийг уламжилж өгөөрэй, миний дүү.

-Уламжилнаа. Баярлалаа.
Б.Хастөр, гэрэл зургийг Б.Ванчигсүрэн, Ч.Ганболд
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна