Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасүхийн бор үрээ түрүүлжээ

Сэтгүүлч
5 цагийн өмнө

Дорнод аймгийн түүхт 94 жилийн ой,  "Зүүн бүсийн хурд-2025" наадмын сонгомол дунд насны ангилалад түрүүлж, айрагдсан үрээнүүдийг танилцуулъя.

1. Төв аймгийн Заамар сумын уяач Эрдэнэцэцэгийн Бямбасүхийн бор. Тод манлай уяач Н.Хүрлээгийн унаган адуу. Уяа сойлгыг МУ-ын Алдарт уяач Энхбатын Дашчирэв. 

2. Төв аймгийн Заамар сумын уяач Эрдэнэцэцэгийн Бямбасүхийн сартай зээрд.Тод манлай уяач Н.Хүрлээгийн унаган адуу. Уяа сойлгыг МУ-ын Алдарт уяач Энхбатын Дашчирэв. 

3. Төв аймгийн Заамар сумын уяач Эрдэнэцэцэгийн Бямбасүхийн хээр. Өөрийн унаган. Уяа сойлгыг Тод манлай уяач Т.Батзориг.
4. Дорнод аймгийн Матад сумын уяач Цэндбаатарын Хэрлэнгийн зээрд. Сүхбаатарын Дэмчигийн унаган. Уяа сойлгыг МУ-ын Манлай уяач Б.Цэндбаатар. 

5. Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын уяач Цэвээндоржийн Мягмардоржийн халтар. Уяа сойлгыг МУ-ын Алдарт уяач Т.Тогтохжаргал.

Б.Хастөр, гэрэл зургийг Н.Гантөмөр

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна