Кино гэдэг учиртайхан ертөнц буюу “200 настай жүжигчин”

А.Тэлмэн
2012 оны 5-р сарын 07 -нд

СТА жүжигчин Далхсүрэнгийн Гүрсэд түүний тухай өгүүлье
Д.Гүрсэд гэж хэн бэ?
Тэднийхрүү очиж явахдаа бодлоо. Уулзах хүн маань их зохиолч Д.Нацагдоржийг дахин төрүүлсэн. Бас “Говийн зэрэглээ” киноны онгоцны нисгэгч нэг л тийм гялалзсан сайхан залуу сэтгэлд төсөөлөгдөж байсан. Нийслэлийн хойд дүүрэг сэрүүн Сэлбийн  баруун дэнжид хоёр давхар заамал дүнзэн байшан тэднийх. Ногтон буурал сахал нь дажгүй зохьсон өвөгжүү эр инээд алдан угтсан нь миний учраа жүжигчин Д.Гүрсэд байлаа. Инээж байгаа нь хэзээний танил юм шиг санагдав. 1952 онд тэр хутагт хувилгаанд, ухаантнуудаараа алдартай Завхан аймгийн Алдархааны энгэрт тэр мэндэлжээ. Бага нас нь тэр л нутгийн хүрэн тэрмэн уулсын дунд Борхийн голын хөмөөнд хурга тугаланд явж аав ээжийн хайранд цалгин өссөн аж. Эр бие өсч ардын цэргийн албанд мордсноор Гүрсэд хэмээх хүмүүний амьдралын алаг тавилан эхэлсэн байдаг. Жүжигчин Гүрсэд нэгэн жарны амьдрал тэр чигээрээ роман. Уншихад уйдахааргүй тэр романаа бүтээхдээ тэр өөрийгөө л зольсон юм шиг. Яагаад гэхээр тэр бусдын гар харж хэзээ ч явсангүй. Өөрөө дандаа бүтээлч байхыг эрхэмлэдэг нэгэн юм. Өөрөөрөө байгаа хүнийг амжилт дагадаг гэж нэг ухаантан хэлсэн бий. Тэгвэл Гүрсэд гэдэг хүний амьдралаас олж сурч мэдсэн, хүсэн тэмүүлж ирсэн он жилүүд ямагд өөрийнхөөрөө байж. Тэр өнгөрсөн амьдралынхаа туршид цагийг дэмий өнгөрүүлсэнгүй бас өөрийгөө голж явсангүй.
Түүний туулсан амьдралын алаг тавилан өөгүй дардан, дандаа аз жаргалаар дүүрэн байгаагүй. Хэнд ч тохиолдох баяр жаргал гуниг зовлон ээлжилж л ирж. Гэвч түүнийг туулж чадсан. Одоо уран бүтээлээ ундруулсаар үр хүүхэ?, ач гучаа  нараараа бахархан жаргалтай нэгэн явна. Энэ нь өөрийнх нь сэтгэлийн хат сайтай, хатууд хатуу, зөөлөнд  зөөлөн, зөв бурууг тэнцүүлж амьдарсаных гэж болох.
“Жүжигчин гэдэг мэргэжил хүнийг амьдрал судлаач болго?ог” гэж тэр хэлж байна лээ. Мэргэжилдээ хайртай хүний л үг. Тайзны 20 гаруй, дэлгэцийн 30 гаруй дүр бүтээсэн уран бүтээлч. Чимээгүйхэн л бүтээгээд яваа хүн шиг бодогдсон. “ Аав ээжээс өвлөн авсан амьдралын ухаанаараа яваа хүн нь би” гэж Гүрсэд ярьж байв. Аав Далхсүрэн нь хоёр дайнд оролцож насаараа нам, төрийн албанд зүтгэсэн хүн байж. Ээж нь гарын уртай нэгэн байсан гэнэ. Таван хүү төрүүлсний хамгийн бага нь энэ Гүрсэд. Гарын таван хуруу шиг таван хүүгээс одоо Гүрсэд маань хоёулхнаа үлдсэн нь хорвоогийн нэгэн гэсгээл ч юмсан уу.
Бор хайрхандаа залбирч Борхийн голоосоо амтлахсан 
“ Би сайхан нутагт төрсөн хүн дээ” гэж жүжигчин Гүрсэд хэлэхдээ өндөөр уулын орой харах шиг нүдээ өндийлгөв. Төрсөн нутгийнхаа тухай бодох,ярих хэнд ч сайхан байдаг хойно доо. Түүний сэтгэл зүрхэнд уяатай байлаг газар бол алдрайхан насаа үдсэн Борхийн голын шугуй нь. Дундуур нь Завхан гол мяралзаад, хоёр захаар нь чачарганы төгөл сагсайгаад. Намартаа болсон жимсний өнгөөр улайран харагдах ямар их үзэсгэлэнтэй билээ. Хойшилбол хүдэнтэх уулсын бараа угтана. Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн “Тэхийн зогсоол” найраглалд гардаг Ямаана ус хэмээх зүйрлэн хэлэхэд үг өгүүлбэр ховордом сайхан нутаг. Бас Борхайрхан нутгийнхан нь бишрэн шүтдэг уул бий. Тэнд бяцхан Гүрсэд хонь хургаа хариулж явж. Тэр уулын орчимд зундаа ган болдоггүй, өвөлдөө зуд болдоггүй өнтэй сайхан нутаг гэх юм билээ. Энд тухайн үед улсдаа нэртэй нэг  том нэгдэл байгуулагдаж байсан нь.”Партизан Чойбалсан” гэдэг айл. Түүний орлогч дарга нь Гүрсэдийн аав. Далхсүрэн гэж жаахан анивчаадуу шар хүн. Ээж нь саальчин. Идээ цагаа сайтаагаараа нутаг нугадаа гайхагдсан нэгэн байсан аж. Энэ тухай дурсахдаа Гүрсэд буурал сахлаа нэг илснээ. “Нутагтаа ойрд очсонгүй дээ. Уг нь Борхайрхандаа нэг залбирч Борхийн голоосоо дахин нэг амтлахсан гэж бодох юм даа” хэмээн санаа алдав.
Уяа хүрний эзэн сүүний банди
Гүрсэд багадаа жигтэйхэн тусч байж. Тэр нь хожим нь ажил хөдөлмөрийн амтыг мэдрэхэд ач холбогдол болсон бизээ. Гурав дөрвөн настайдаа уяа хүрэн гэдэг хонь шиг номхон мориор хүлгийн нуруунд гарч үзэж. Энэ тухай нь олон сонин дурсамж байдаг гэнэ. Саваатын зовододсүү хүргэж өгдөг хүний нэг нь бяцхан Гүрсэд. Уая хүрнээрээ л явна. Ээж нь савтай сүүнүүдийг нь моринд нь тэгнэж өгөөд Гүрсэдийг өргөж мордуулаад явуулчихна. Хүрэн морь бараг залалтгүйгээр завод хүрнэ.очоод зогсдог газар нь ч нэг. Хүмүүс сүүний банди ирлээ гэж өхөөрдөж түүнийг өргөж буулгаад сүүг юүлж аваад саваг буцаан тэгнэж өгөөд мөн д дунд нь Гүрсэдийг өргөөд мордуулчихна. Тэхдээ зэрэг нь хүрэн морь нь сүүлээ нэг шаравчихаад буцаад сажилна. Энэ үйл өдөр бүр давтагдах нь бяцхан хүүд жаахан уйдтай санагдах ч сүү завод хүргэх их ажил амжуулж байгаа даа баярладаг байсан аж. Тийм багаасаа морь унасан болхоор удахгүй сайн унаач болж. Хөл хөнгөнтэй ишгэн хээр гэдэг мориндоо мордхоороо чавхадчихдаг болж. Нэг удаа их сунгааннд Ширнэнгийн хээр гэдэг нутаг усандаа зартай хурдан унаад түрүүлгээд ирж. Тэгсэн бага ах нь Гүрсэдийг зад загнаад чөдрөөр ороолгосон гэдэг. “Чи хэний зөвшөөрлөөр наадмын морь унав үхэх чинь дутаа юу гэж” Дүүгээ хайрласан нь тэр. Энэ дурсамжийг ярисныхаа дараа Гүрсэд “Тийм болоод би моринд их шохоорхонгуй болсон юм даа. Хэрэв жүжигчин биш нэг бизнес маягийн нөхөр байсан бол одоо хурдан хүлгийн тоосонд умбаж явах ч байсан юм билүү” гэж хөөрөв. Гүрсэдийн том ах Дамдинчулуун гэж хурдан морьтой сайн уяач хүн байж. Нэг зун, намарт л хэд хэдэн айраг түрүү авдаг байсан тухай сонин дурсамж дэлгэсэн.
Кино гэдэг учиртайхан ертөнц буюуу “200 настай жүжигчин”
Гүрсэдийг 200 настай хэмээн зориглон нэрлэе. “Мандухай цэцэн хатан” киноны Агваржин жононгийн хүү баруун түмний хаан Баянмөнх гэж Монголынхоо тусгаар тогтнолын төлөө өөрийгөө золиослож чадсан тэр түүхэн дүрийг Гүрсэд тун сайн бүтээсэн гэж урлагийн томчуул хэлж байхыг сонссон юм. Уг дүрийн үе нь одоогоос 200 гаруй жилийн өмнөх Монголчуудын амьдрал тэмцлийн нэгэн хэсэг нь байж. Үүнийг учир хэмээн санаж бичвэрийнхээ гол баатрыг 200 настай жүжигчин хэмээн өргөмжилсөн нь энэ.1976 онд УТДС-ийн кино драмын ангид элсэж улмаар жүжигчин найруулагч мэргэжлээр төгссөнөөс хойш уран бүтээлийн дардан замдаа орж. Сайн багш нарын шавь болсноороо тэр бахархан ярьж байна лээ. Тайзны багш гэвэл Э.Оюун гэдэг эгэлгүй ухаантай, том зохиолч найруулагч, дэлгэцийн болоод ирэхээр урлагийн гавъяат зүтгэлтэн Халтарын Дамдинг нэрлэдэг. Гүрсэдийг оюутан байхад 1979 онд” Газрын үнэр” гэж кинонд тоглуулж дэлгэцийн амьдралтай анх танилцуулсан хүн нь тэр юм. Дараа жил нь Сангийн яамны захиалгаар хийсэн “Шийдвэрлэх алхам” киноны эдийн засагч Баттөрийн дүрээр үзэгч түмэнд нэг шинэ танил нэмэгдсэн нь Гүрсэд байлаа. Ингээд миний нэрлэснээр 200 настай жүжигчний маань уран бүтээлийн хүрд тасралтгүй эргэж эхэлсэн байдаг. Драмын театрт ажиллаж байх үедээ нөгөө алтан үеийнхний заримтай нь жүжиглэж явснаа их хувь заяа гэж хэлдэг юм билээ. Э.Оюун багшийнхаа “Их авхай” жүжгийн Амгаланд хувирсан нь уран бүтээлдээ хийсэн эхний том алхам нь байж. Ч.Чимэдийн зохиол “Арын албаныхан” Л.Ванганы “Эрдэмтний яриа” жүжигт бүтээсэн өнөр бүлд багтсан гэж дурсаж ярих дуртай юм билээ. Мөн “Отелла” “Лир ван” мэт дэлхийн сонгодог жүжигт их бага дүр бүтээсэн уран бүтээлчийн нь түүх л дээ. Энэ үеэс залуу жүжигчин Гүрсэд тайз, дэлгэцийн урлагийн нарийн мэдрэмж олж авч төвөгтэй бас адармаатай ажлын ажлын амтанд оржээ. Цаашдаа киноны хүн болсон гэж хэлж болно. Түүний бүтээсэн С.Дашдооровын зохиол “Саруул талын ерөөл” киноны их зохиолч Д.Нацагдорж яг л Гүрсэд  шиг хүн байсан байх гэсэн бодол төрдөг. Мөн “Говийн зэрэглээ” киноны онгоцны нисгэгч залуу, “Гэрлэж амжаагүй явна” киноны энхээгийн дүр бүгд үзэгчдийн сэтгэлд хоногшсон. Тэр бүгдийг дурсаж бүтээсэн дүрийг тоолоод байвал олон. Бас жүжигчний зэрэгцээ киноны залуу уран бүтээлч бэлтгэлцэн Б.Сумхүү нарын киноны аваргуудтай хамт найруулагчийн ангид багшилж байжээ. Тэндээс төрсөн киноны сайн найруулагчид одоо Монголын тайз дэлгэцийн урлагийг авч яваа гэх. Энэ тухай одоо Гүрсэд ярихдаа.
“Залууст тайз, дэлгэцийн ялгаанаас эхлээд урлагийн мөн чанрыг чанд мэдрүүлхийг зорьж байсан даа. Ер нь энгийн үзэгч бол тэр ялгааг ойлгодоггүй. Тайзны бүтээл бол зохиолынхоо дагуу эхнээсээ аваад дуустал өрөлтөө хийгээд үр яриагаа үргэлжлүүлээд явдаг. Тэгвэл дэлгэцийн бүтээл бол “мотор” гэх командаар зохиолын хамгийн сүүлийн үйл явдлаар эхэлж байх жишигтэй. Бас нэг том ялгаа нь жүжигчин хүн тайзанд өргөгдсөн дуу онцгойлсон үйл хөдлөлөөр уран сайхны хэлбэртэй тоглодог бол кинонд амьдралын хамгийн энгийнээр байдлаар яг та бид хоёрын ингээд яриад сууж байгаа шиг үйл явдал өрнөдөг. Ийм ялгааг л залууст эхлээд зааж байсан” гэлээ. Дараа нь амьдралын эрхээр хөдөөг зорьж киноноосоо хэдэн жил хөндийрсөн юм билээ. Гэхдээ бас урлагийнхан дундаа удирдагч найруулагч нь явж. Дахиад хот ирсэн үе буюу 2009 оноос хойш ёстой л уйдах завгүй байгаа юм билээ. Телевизийн бүтээл “Чонын алтан шагай” кино “Улаан тарианы хүүхнүүд” “Учиртай гурван толгой” зэрэг кинонд дүр бүтээж. Сүүлийн үед Г.Эрдэнэбулганы найруулсан “Үхэж үл болно Чингэс хаан” кинонд бас явжээ. “Их төрийн зүрхэн тарни” киноны гол дүр Халхын чин ван Ханддоржийн дүрийг бүтээсэн нь их онцгой байдаг.  “Тусгаар тогтнол” хэмээх ТВ-ийн 60 ангитай кино. “Долоон бурхан харавдаггүй” гэх түүхэн кино гээд. Гүрсэдэд ганцаардах үе ч  гарсангүй ээ. Саяхнаас дэлгэцнээ гарч байгаа “Аравт” гэдэг кинонд арван цэргийн ахмад гэх үхэхээс бусдыг үзсэн дайчин эрийн дүр бүтээв. Жүэигчин маань бас завгүй явна. “Долоон бурхан харавдаггүй” кинооны дараахан “Наран мандах нутагт” 60 ангит кинонд яваад саяхан л ирж. Одоо бас хоёр, гурван киноны урилга авчихаад багаа гэх. Тэр дотор “Боловсрол” ТВ-ийнхний хийх нэг кинонд 80 настай өвгөний дүр бүтээхээр “хөгширч” сууна. Бас нэг сонин нь өөрийн төрсөн ах насаараа урлагаар явсан жүжигчин мэргэжилтэй Д.Жигжиджавтайгаа хоёу тэр кинонд тоглочихвол ховорхон хувь заяаны юм болно доо гэж. Ах нь 100 настай өвгөний дүрд хувлихаар болж байгаа аж. Урьд нь тэр “Цагаан дуганы хэрэг” кинонд гараад амжсан нэгэн. Гүрсэд киноны тухай ярихаараа бодол оюундаа нэвчтэл мэдэрч ярих юм. Чин ван Ханддоржийн дүрд жүжиглэснээ дурсахдаа Вангийн тангараг өргөж байсан үе киноны ноён оргил хамгийн эгзэгтэй гэж байна. Чисхүү тэвэрсэн данжаад Чинжүү жажилсан хужааг  өнөөдрөөс эхлээд эх нутагтаа алхуулахгүй гэсэн үгийг хэлэхэд нь түүнийг харахад яг л вангийн дүрд хувирчихсан юм шиг байхыг харлаа. Мөн “Үхэж үл болно Чингэс” кинонд зочдой мэргэний хүү Хуулдэр цэцэнгийн дүрд Гүрсэд хувилсан. Тухайн үеийн өвөрлөгч хошууны өндгөн сүргийн эзэн тэр хүний дүр эзэн хаандаа хэтэрхий үнэнч гэдгийг нь гаргаж чадсан нь бас Гүрсэд гэдэг жүжигчний авъяасын нэг цацраг гэж хэлж болно. Кино урлагт зүтгэж яваа эхний он жилүүддээ алтан үеийн сайхан хүмүүстэй хамт?рч ажиллаж тэднээс ихийг сурснаараа тэр бахархдаг аж. Түүхэн дүрүүд бүтээхэд зохиолч Ш.Нацагдорж, угсаатны түүх судлаач доктор Х.Нямбуу, кино найруулагч Балжинням, Доржпалам нарын алдартан, эрдэмтэн буурлууд их тусалсан гэж ө?өө дурсан ярьдаг. Гүрсэд хэмээх хүний уран бүтээлийн замнал өнгөрсөн,одоо, ирээдүй гэсэн гурван хэмжээсийн ийнхүү огтлолцолд оршном.
Амьдралаа гэж
Түүний амьдрал алагхан нугачаанд замнаж иржээ.урлагт зүтгэсэн алба хаасан он жилүүдурсаад л өнгөрч.1980 онд сургууль төгсөөд тавуулаа драмын театрт очиж. Дөрвөн жил ажиллаад байтал монголын зохиолчдын хорооны дэргэдэх ардын үлгэрийн танхимд найруулагч, уран сайхны удирдаачаар томилж.тэндээ хоёр жил гаруй ажиллаад кино үйлдвэрт, дараа нь Соёлын яамны шийдвэрээр хүүхэлдэйн театрт туслах найруулагч, жүжигчнээр ажиллаж. Энэ үед СУИС байгуулагдсны дараахан тэнд “Оюутны театр” гэж бий болоход тайз ярианы багш хийж байж. Түүний дараа солонгосын кино телевизийн нөхдийн урилгаар тэнд очиж хоёр жил шахам болоод хүүхэлдэйн театртаа эргэн ирж. Тэгж байтал Соёлын яамнаас дуудаж Сэлэнгийн догион чуулганд найруулагч, уран сайхны удирдагч хэрэгтэй байна очих уу? Гэснээр гэр бүлээрээ хөдөө явж. Эхнэр нь Сэлэнгийн уугуул хүн байсан болохоор тэд дуртай л явцагааж. Харин чуулгийг нь тогтвор суурьшилтай биш болгосноор тэр албанд төдийлөн удсангүй. Амьдралын эрхээр жолоо мушгийн талхны мөнгө олж нэг хэсэг явж урлагаасаа жаахан хөндийрсөн ч амьдрал хэвийн үргэлжилж байтал хань нь өвчний улмаас цаг бусаар өөд болж яана даа гэсэн дэнсэн дээр ирсэн үе бий. Тэгээд л үр хүүхдээ бараадан Улаанбаатартаа эргэн иржээ. Энэ нь кинотойгоо бас эргэн учрах мөч байж. Одоо Гүрсэд гэдэг хүн уран бүтээлээ хийгээд уйдах, ганцаардах завгүй явна. Тэр хоёр ижийтэй долоон сайхан хүүхдийн хайртай аав нь. Бүгдийг дээд мэргэжил эзэмшүүлжээ. Үүнийгээ л эцэг хүний гавъяа гэж хэлдэг. Тэдэндээ тасдаад өгөх мал, хөрөнгө байх биш оюуны хөрөнгө оруулалт хийж өгснөө л гавъяа гээд байгаа нь амьдралын ухаан гэж болно. Долоон хүүхдийн хамгийн отгонын Тулгаа гэдэг. Багаасаа урлагийн гэр бүлд өссөний учир дуучин болж одоо монголын урлагийн хамгийн том гэр бүл Дуурийн театрт ажиллаж байна. “Миний хүү том дуучин болох байх. Ээж нь тэнгэрээс харж байгаа байх”хүүгээ гэхдээ Гүрсэдийн дуу жаахан гунигтай солонгоров. 


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна