ЗҮЛГЭН ДЭЭР МОРИО УЯАД ЗҮГЭЭР САЙХАН НААДАХСАН
Сэтгүүлийн маань анхны дугаар гараад удаагүй ч бидэнд баяр талархал, зөвлөгөө шүүмжлэлийн үгтэй захидал цөөнгүй ирсэн юм. Тэдний нэгийг уншигч танд хүргэж байна. Өөрийнхөө нэрийг товчилсон энэ эрхмийн захидал хурдан мориор овоглон явдаг уншигч танд нэгийг бодогдуулах байх.
Би жирийн нэгэн моринд дуртай монгол эр хүн. Улс бүсийн байтугай аймгийнхаа наадмаас айраг түрүү ховор хүртсэн жирийн л нэг малчин. Гэхдээ хумхын тоос хөлөглөдөг хурдан мориндоо хэзээнээсээ дуртай, уралдаан алгасдаггүй, уяснаа голдоггүй хотынхны хэлээр хөдөөгийн борог уяач.
Хурдан морины гэвэл хувийн юм шиг санаж, хошуу нэмэрлэж, санаа сэлбэж явдаг хүн. “Тод магнай” сэтгүүлийн анхны дугаарыг уншлаа. Хурдан морины талаар дагнан бичдэг ийм сайхан сэтгүүлтэй болсонд баяртай байна. Хэзээнээс бачуурч явсан хэлмээр санагддаг байсан хэдэн үгээ дамжуулмаар санагдлаа. Та бүхэн уламжилж өгнө үү?
Цагийн салхи зөөлнөөр эргэсэн сүүлийн хэдэн жилд монголын хурдан морь хөгжиж байна. Үүнтэй маргаад байх юм алга. Гэхдээ сайны хажуугаар саар зүйл бас цөөнгүй байнаа. Өөрийн олж ажигласан өөтэй, өөрчлөхөөр засаж залруулахаар хэд хэдэн зүйлээ сийрүүлж бичлээ.
Жилдээ ганц болдог төрийн наадмын зохион байгуулалт, шагнал урамшуулалын асуудал дээр ах нь жаахан сэтгэл дундуур явдаг хүн.
Жил бүрийн 7 сарын 11,12-ны өдрүүдэд уяачид бид бүтэн жил бэлтгэсэн тайлангаа үзэгч олондоо тавьдаг “уран бүтээлчид”. Төрийн наадам гэдэг том тоглолтын нэг хэсгийн үзэгдлийг бэлтгэдэг уран бүтээлчид. Бидний бэлтгэсэн номер сайн байвал үзэгчид сэтгэл хангалуун байж, дараа жилийг тэсэн ядан хүлээнэ.
Ийнхүү бүтэн жилийн туршид ард түмэндээ зориулж бүтээл туурвисан уран бүтээлчдийн шагнал дэндүү чамлалттай.Би буруу сонсоогүй бол Засгийн газрын тогтоолоор сум болгонд сая төгрөг наадмын төсөв хэмээн өгдөг гэсэн. Төрийн тогтоолтой учир, төрийн нэрийн өмнөөс үүрэг гүйцэтгэж байгаа сум, аймаг орон нутгийн удирдлагууд наадмыг зохион байгуулах болдог. Зохион байгуулалтын зардал нэрээр нөгөө мөнгөний 60 хувь нь салхинд хийсч, үлдсэн хэсгээр нь бүтэн жил дээлээ гандтал адуутай ноцолдсон уяач, хүүхэд хоёрын гарыг цайлгасан болгож “ёсолно.” Ёсолно гэдгийн учир нь сумын наадамд түрүүлсэн уяач 50.000, харин зургаад хурдалсан морины эзэн 500 төгрөгний шагнал авдаг. Шагнал уу, доромжлол уу ялгахад төвөгтэй асуудал. Монголчууд тэр дундаа хөдөөгийнхөн борог тулдаа “төрийн хишиг” хэмээн духандаа хүргээд өвөртөлж байна. Хэрвээ энэ шагналыг хотын аль нэг наадамд өгсөн бол урдаас шидээд зогсохгүй омогтой нэг нь зодчихож ч мэдэх юм.Бас болоогүй дүрмэндээ авсан шагналынхаа 20 хувийг унаач хүүхдэд өгнө гээд заачихсан. 100 төгрөг авсан хүүхэд дахиж морь унах уу. Үеийнхэн нь ганган хувцас өмсөөд амттан тамшаалж байхад унаач хүүхэд л хөлс урсгаж, нүүрээ халтайлгаад наадамчин олноо баясгах гээд давхиж явдаг. Уг нь буурлууд бурмаар тэтгэхээр, урмаар тэтгэ хэмээн эртнээс нааш сургасаар ирсэн дээ.
Сумын наадам л ийм юм уу гэсэн бас улсын наадам ч ялгаагүй дуулданаа. Хурал хуй хийж байгаад зуу гаруй сая төгрөгийн төсөв тогтоодог, түүнийх нь 70 шахуу хувийг нь жил бүр хийдэг нөгөө янз бүрийн засвар, аж ахуйн ажил гээд авчихна. Үлдсэн 30 хувийг нь тэр олон уяач, хүүхдүүдэд хуваана гэхээр юу болохов дээ.
Бэлгийн морины шүдийг үздэггүй гээд шагнал урамшуулалыг өнгөрөөе гэхээр морь будлих гэж нэг айхтар ажил байнаа. Гол нь энэ бол уяачийн бүтэн жилийн хөдөлмөр. Хотод нэг морь уяхад багаар бодоход 1-2 сая төгрөг, аймагт 500 мянгаас сая төгрөг, хөдөөд бол 500 орчим мянган төгрөг болж байна хэмээн уяачид ярьдаг. Үүнээс гадна мөнгөөр хэмжишгүй хөлс хүч, хөдөлмөр гэж нэг юм бий.
Сүүлийн хэдэн жил морь ил цагаан будлих нь болиод “шүдлэгээ” гэдэг дээр найраа хийдэг болсон сурагтай. Эсвэл элдэв янзын юм хэрэглээд ирэхээр морины шүд наснаасаа өмнө өөрчлөгдөөд байдаг юм болов уу ч гэж бодохоор. Улсын наадамд шүдээр хасагдчихсан адуу бүсийн наадамд уралдаад түрүүлж, айрагдаж байхыг би харсан. Энэ удаа нэр усыг нь хэлээд яахав.
Бас нэг сэтгэл зовоосон асуудал бол тэжээл, элдэв тарилга. Хуучинсаг сэтгэлгээтэй гэж зэмлэж болох юм. Цаг үеэ дагасан дусал шингэн гэдэг юмуу дэвшлийг үгүйсгэх гэсэнгүй. Гагцхүү ховорхон заяах хурдан буянаа нэр төр, айраг түрүүнд улайран элдэв туршилт хийсээр эндүүлчихэж байгаа явдал хаа сайгүй байна. Анзаарвал бүр Тод манлай, Манлай уяачид ийм харамсалтай алдааг илүүтэй гаргаж байх юм. Хурдан буян санаан зоргоор заяадаггүй, тиймээс тэрхүү буяныг хайрлаж олон жил тогтоохыг, үр удам буян хишгийг нь авч үлдэхийг хусуур зүүсэн өвгөд маань зорилгоо болгож ирсэн сайхан уламжлалтай. Насаараа морь уясан, айраг түрүү алдар цол гээд байх юмгүй, толгойд нь, энгэрт нь гялалзах гялтай юмгүй өвгөд маань “би тэр хурдан буянаараа төдөн жил сайхан наадлаа” хэмээн бахархал дүүрэн өгүүлдэг тэр сайхан цаг үе эрхгүй үгүйлэгдэж байна.
Ний нуугүй хэлэхэд томоохон наадмын дараа хэний ямар хурдан буян эндсэн бол хэмээн яс хавталзан суух юм. Мориндоо хайртай Монгол түмэн минь нэг бодоод үзээрэй.
Миний хэлэх сүүлийн санал бол бүсийн наадмуудад оролцогсдод цензур тогтоох асуудал.
Жилийн дөрвөн улиралд уяатай,сүүлийн үеийн аль л сайн гэсэн эм тариаг хэрэглэдэг. Шуудхан хэлэхэд мөнгөтэй хүмүүс л төрийн наадамд морь айрагдуулдаг жишиг тогтоод байна. Тэд жил дараалан цолоо ахиулж, зарим нэгний насаараа хичээгээд хүрээгүй өндөрлөгт жилийн дотор хүрч байх жишээтэй. Чадаж байгаа юманд арга байхгүй, юм хойно яая гэхэв гэж бодоход нөгөө хэд маань улсын наадам дуусгаад хиймэл тамиртай хэдэн адуугаа ачаад дэвэн дэлхийн тойрч энд тэндхийн наадмын айраг түрүүг түүнэ. Нөгөө нөхдүүд гол дүрд, харин орон нутгийн уяачид туслах дүрд олны хэсэгт тоглосон болоод үзвэр дуусна. Туслах болон олны хэсэгт оногдох шагнал нэр хүнд гэж байхгүй. Хөдөөгийн уяачдыг алдар цолонд хүргэх зорилготой бүсийн наадмын айраг түрүүг нь нөгөө л нөхдүүд тэр хавийнхан хэзээдээ ч алдар цолонд хүрэх юм бүү мэд. Тиймээс бүсийн наадмын анхны зорилгоо биелүүлж хөдөөгийн уяачдаа алдар цолонд хүргэж, урам хайрлахын тулд оролцох морьдод хил хязгаарын зааг тогтоовол яасан юм бэ гэж бодогддог шүү.
"Тод магнай" сэтгүүл Дугаар №2
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна