Сумын Алдарт уяач, Манлай хүлэгч З.Содном: Уя морьдоо цаг, улиралд нь тохируулж зөв унаж эдлэх хэрэгтэй


Булган аймгийн Бугат суманд 50 гаруй жил хурдан хүлгийн уяа сойлгыг тааруулж буй нэгэн эрхэмтэй уулзлаа. “Буурлаас үг сонс” гэж үг бий. Түүний ярианаас залуу уяачид цаашид бодууштай сургамж авах зүйл олон байсныг ярилцлагынхаа эхэнд онцлох байна.
-Таныг энэ нутгийн нэрт уяачдын нэг Төлөгний хэмээх Цэнд гуайн шавь гэж дуулсан.
-Тиймээ. Ах нь 17,18-тайгаасаа эхлээд л морь уясан. 50 гаруй жил хурдан хүлгийн хөлс хусч дээ. Цаг хугацаа хурдан байна шүү. Надад морь уях эрдмийн дөр суулгасан хүн бол Сэлэнгэ сумын уугуул, Монгол улсын Алдарт уяач Төлөгний Цэнд. Тэр хүнийг дагаж 3-4 жил морь уясан.
-Таны өвөг дээдэс морь уядаг байсан уу?
-Аав маань намайг 17, 18-тай байхад нас барсан. Тэгээд л Цэнд өвгөнийг бараадаж, морь уясан хэрэг л дээ. Миний багш сангийн аж ахуйдаа нэртэй хүн явлаа. Морины хөлийг сэвтээж болохгүй. Мориндоо хайртай, итгэлтэй бай. Өлдүүлж болохгүй... гээд л байнга захина. Багшийнхаа тэр сургаалийг би одоо нутгийн залуустаа хэлдэг юм.
-Цэнд гуай морийг хэрхэн уядаг байсан бэ?
-Их сайхан уяна. Морины хоол хасахыг мэдэхгүй. Өөрийнх нь морьд тарган мордоно. Тэгсэн хэр нь ямар нэг гэм суухгүй. Том хээр азарга, том хээр морио тэгж л уядаг байлаа. Одоогийн хэлээр тарган ир нь дээр нь мордуулдаг байсан юмуу даа. Уя морьдоо цаг, улиралд нь тохируулж зөв унаж эдлэх хэрэгтэй юм билээ.
-Уналга эдэлгээ хамгийн чухал нь гэлцэх юм билээ.
-Чухал байлгүй яахав. Улиралд нь тохируулж эдлэх нь уяаны зөв суурь болно. Миний хувьд уяа морьдоо намар жаахан унаад, өвөл эдэлдэгггүй. Би ер нь өвөл морь уралдуулдаггүй. Зун төрийннхөө наадмаар нэг уралддаг.
-Нэрт уяачийн шавь анхны айргаа хэдэн оны наадмаас хүртэж байсан бэ?
-Цонхлон сум гэж байлаа. Хэдэн оныг нь санахгүй юм. Цонхлонгийн наадамд аавынхаа унаган шүдлэнг уяад түрүүлгэж байлаа. Тэр наадамд Намжил өвгөн цэргээс ирсэн залуухан хархүү барилдаад түрүүлж байсан юмдаг. Түүнээс хойш авмал морьдоор ч, өөрийнхөө унаган адуугаар ч сайхан л наадаж байна.
-Аль насны морийг илүүтэй эвлүүлдэг вэ?
-Би азарга нэг их уяагүй. Морь уясан он жилүүддээ 20-иод медаль хүртсэний найм нь алт, 6-7 нь мөнгө, үлдсэн нь хүрэл юм билээ.
-Таны уясан морьдоос хамгийн өндөр амжилт үзүүлсэн нь...?
-Гурванбулаг сумын ерөөлч Сандаг гэж хүнээс хавчигт нь авсан хул морь маань юмуу даа. Миний хул морь уралдаж байхдаа айраг, түрүү аваагүй жил үгүй шүү.
-Танд ирэхээсээ өмнө ямар амжилт гаргаж байсан бэ?
-Битүү морь авсан. Дашинчилэнд миний танил “шар” Дугаржав гэж наймаа хийдэг хүн байсан юм. Тэр хүн “Хул морийг чи ав. Давхих адуу байна лээ. Манай тэндхийнхэн авах гэхээр өвгөн үнэрхээд байдаг юм” гэсэн юм. Тэгээд намайг очтол өвгөн үнэрхээгүй шууд л өгсөн. Миний хул морь гараа сайн биш ч араас нэхэж уралддаг адуу байж билээ. Их холч, өгсүүр газар ямар ч морийг бариад авна. Зан сайхантай, номхон амьтан байсан.
-Хул морьтойгоо олон сайхан дурсамж бүтээсэн байх. Хамгийн их сэтгэлд хоногшсон нь хэдэн оны наадам бэ?
-Ямар ч уяач морио түрүүлэх бүрт баярладаг. Би ч мөн адил. Гэхдээ та онцлог гэж асуусан болохоор нэгдлийн 30 жилийн ойг яръя гэж бодож байна. Тэр жил нэгдэл ойгоо 12 дугаар сард хийсэн юм. Тэгэхэд миний хул морь хол түрүүлсэн. Дөнгөж нийлсэн залуу морь тэгж хол түрүүлэх бас л бахтай юм билээ.
-Хул мориноос өөр ямар адуугаар наадаж байв?
-Улаан, хүрэн морьд байлаа. Улаан нь Бүрэг талын адуу, бас л гэмгүй давхисан. Олон ч айраг авч өгсөн дөө хөөрхий. Үүнээс гадна өөрийн унаган ухаа мориороо сайхан наадаж байлаа. Энэ голынхон андахгүй дээ. Шүдлэн, хязаалан, соёолон, хавчиг гээд дөрвөн жил дарааллан түрүүлсэн ч айхтар ханиад тусаад үгүй болсон доо.
-Адуунд хэр үнэ өгч байв?
-Дээр үед адуу гайгүй байсан шүү. Би гурван мориор нэг морь гэх мэтээр олныг авсан. Аав нас барсан, ижийтэйгээ хоёулхнаа амьдардаг. Хань бүлгүй дураараа ч байж. Авъя л гэвэл зоргондоо авдаг байлаа.
-Гурван морь өгөөд нэг адуу юм уу?
-Тийм. Би жороо морь аваагүй. Дандаа хурдан морь авсан.
-Хурдан морь уях нь хүнд сайн, муу ямар нөлөө үзүүлдэг вэ?
-Морь уядаг хүн сэтгэл сайхантай, амьтан хүнтэй муудалцаж маргадаггүй болдог. Хоёрдугаарт, танилтай болгоно. Би хул морьтойгоо хаана ч очсон Бугатын Содномын хул морь гэдэг байлаа. Морь гэдэг амьтан хүнийг олонтой танилцуулж, найз нөхөртэй болгодог. Саар нь өм их чухал юм билээ.
-Та нэгдэл нийгмийн үед ямар ажил алба эрхэлж байсан бэ?
-Найман жил адуу малласан. Өртөөний адууг хоёр жил хариулсан. Тэгээд дандаа хонь хариулж байгаад зах зээл, хувьчлалтай тулсан даа.
-Холын наадамд хэр олон удаа явсан бэ?
-Хангал, Халиун, Орхон, Сайхан руу л явж байсан. Улс, бүсийн наадамд очоогүй ээ.
-Уяаны эрдэм залгах залуус тодорсон байх. хэр уяж байна вэ?
-Хоёр хүү уяна. Бага хүү С.Өлзийхүү энд Ногоон хөгжлийн газрын нарийн бичгийн дарга хийдэг. Нөгөө хүү цэргийн ангийн дарга. Хэдий албан ажилтай ч хоёулаа уяна.
-Энэ нутгийн эрдэм уяач, эрэмгий хүлгүүдийг нэрлээч гэвэл...
-Морь сайхан уядаг уяачид олон байсан. Тэшиг талын Нацаг гэдэг хүн байлаа. Нацагийн бор гэж алдартай морьтой. Мөн Бөхөөн Дамдинсүрэн гэж байлаа. Бас л Тэшигийн хүн. Одоо манай нутагт Энхээ л толгойлж байх шив дээ. Бусад нь дандаа залуучууд. Сайн адуу, тэр дундаа азарга гэвэл Түмэнжаргалын хар, Гэлэгийн хүрэн байна. Цуваад л ирдэгсэн. Бас Нямдоржийн саарал гэж хөх саарал азарга байлаа. Аймгийн наадамд айрагдаж байсан мундаг адуу.
-Бидний урилгыг хүлээн авч өөрийн болоод нутаг нугийнхныхаа талаар хуучилсанд баярлалаа. Эрүүл энх байж, урт удаан наслаарай.
-Харин та бүхэнд баярлалаа, энэ хүртэл зорин ирж бидэнтэй ярилцаж байгаад. 80 гарсан өвгөнд үүнээс хойш ингэж ярих тохиол гараа ч бил үү, үгүй ч бил үү.
Б.Хастөр
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 17:09 минут АХ-ын 100, 10 жилийн ойд 11-30-д хурдалсан шүдлэнг…
-
Даваа, 16:57 минут ТОД МАГНАЙ ПОДКАСТ №106: НИЙСЛЭЛИЙН АЛДАРТ УЯАЧ Б.…
-
Даваа, 16:42 минут УРАЛДААНЧ Ц.ПҮРЭВБААТАР: ҮНЭНДЭЭ ТҮРҮҮЛЧИХНЭ ГЭЖ Б…
-
1-р сарын 23 -нд Говийн бүсэд эхний 10-т хурдалсан азарганууд
-
1-р сарын 20 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ №105: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Г.ЭНХ…
-
1-р сарын 20 -нд УРАЛДААНЧ П.МЯГМАРСҮРЭН: ЗУРГААН ЖИЛ ХУРДАН МОРЬ У…
-
1-р сарын 12 -нд Төвийн бүсийн уралдааны нэгдсэн цуваа
-
1-р сарын 12 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ №104 :УЯАЧ Г.ДАВААДАЛАЙ
-
1-р сарын 05 -нд АХ-ын 100, 10 жилийн ойд 11-30-д хурдалсан хязаала…
-
1-р сарын 05 -нд ХУРДАН МОРЬ ЦОЛЛООЧ, МОРЬ ТАЙЛБАРЛАГЧ Л.БЯМБАЦОГТ:…
-
1-р сарын 05 -нд Өвөрхангайд болсон хангайн бүсийн уралдааны нэгдсэ…
-
1-р сарын 03 -нд Төвийн бүсийн сонгомол бага насанд эхний 10-т хурд…
-
1-р сарын 03 -нд Өвөрхангайн бүсийн сонгомол бага насны ангилалд эх…
-
1-р сарын 03 -нд УРАЛДААНЧ Т.ЭНГҮҮН: УЛСЫН НААДАМД МОРЬ УНАХ НЬ ГОЁ…
-
2022 оны 12-р сарын 21 -нд АХ-ын 100, 10 жилийн ойд 11-30-д хурдалсан соёолон…
-
2022 оны 12-р сарын 21 -нд Хөвсгөлийн бүсэд эхний 10-т хурдалсан дааганууд
-
2022 оны 12-р сарын 19 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ №103: УЛСЫН АЛДАРТ УЯАЧ Д.ЭНХСҮ…
-
2022 оны 12-р сарын 19 -нд УРАЛДААНЧ А.УУГАНБААТАР: САЛХИ ТАТУУЛАН ДАВХИХ ГОЁ…
-
2022 оны 12-р сарын 19 -нд Хөвсгөл аймгийн шилдэг хүлгүүд
-
2022 оны 12-р сарын 15 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насанд эхний 10-т хурдал…
-
2022 оны 12-р сарын 15 -нд Хөвсгөл аймгийн шилдэг уяачид тодорчээ
-
2022 оны 12-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач М.Энхбат: Хүрэн морь зүүн бүсэ…
-
2022 оны 12-р сарын 04 -нд АХ-ын 100, 10 жилийн ойд 11-30-д хурдалсан их насн…
-
2022 оны 11-р сарын 30 -нд ХӨДӨӨ АЖ АХУЙГ ДЭМЖИХ САНГИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛЭЭР…
-
2022 оны 11-р сарын 30 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ №102: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ У.ТАМ…
-
2022 оны 11-р сарын 28 -нд ХӨДӨӨ АЖ АХУЙГ ДЭМЖИХ САНГИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛЭЭР…
-
2022 оны 11-р сарын 28 -нд Хөвсгөлийн бүсэд эхний 10-т хурдалсан шүдлэнгүүд
-
2022 оны 11-р сарын 28 -нд Сумын Алдарт уяач А.Ганбаатар: Одоогоос 26 жилийн …
-
2022 оны 11-р сарын 28 -нд ХАА-г дэмжих сан энэ жилийн ургац хураалтаар 25,5 …
-
2022 оны 11-р сарын 28 -нд Баянхонгорын бүсийн нэгдсэн цуваа
-
2022 оны 11-р сарын 26 -нд ХӨДӨӨ АЖ АХУЙГ ДЭМЖИХ САНГИЙН ХӨНГӨЛӨЛТЭЙ ЗЭЭЛЭЭР …
-
2022 оны 11-р сарын 26 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ №101: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Ш.НЯМ…
-
2022 оны 11-р сарын 26 -нд О.Сумъяасүрэн: Улаан буудайн тариалалтаа нэмэгдүүл…
-
2022 оны 11-р сарын 24 -нд Өвөрхангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд эх…
-
2022 оны 11-р сарын 24 -нд Аймгийн Алдарт уяач С.Алтангэрэл: Ах нь гурван жил…
-
2022 оны 11-р сарын 24 -нд Дискен хадуур зээлээр худалдана
-
2022 оны 11-р сарын 24 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насанд эхний 10-т хурдал…
-
2022 оны 11-р сарын 22 -нд ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛЭЭР ОЛГОЖ БУЙ ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨ…
-
2022 оны 11-р сарын 22 -нд Хурдан морины салбар комиссын гишүүн С.Очирбат: Хо…
-
2022 оны 11-р сарын 20 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ №100: УЛСЫН АЛДАРТ УЯАЧ Э.БАЯНЗ…
-
2022 оны 11-р сарын 20 -нд ХААДС-ГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛД ХАМРАГДСАН ИРГЭДИ…
-
2022 оны 11-р сарын 19 -нд Хөвсгөлийн бүсэд эхний 10-т хурдалсан хязаалангууд
-
2022 оны 11-р сарын 19 -нд Сумын Алдарт уяач Ц.Баттулга: Би чинь хоёр мундаг …
-
2022 оны 11-р сарын 19 -нд ХӨДӨӨ АЖ АХУЙГ ДЭМЖИХ САНГИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛЭЭР…
-
2022 оны 11-р сарын 19 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд эхний 10-т хурд…
-
2022 оны 11-р сарын 19 -нд ХУГАЦАА ХЭТЭРСЭН ЗЭЭЛТЭЙ ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД…
-
2022 оны 11-р сарын 17 -нд УРАЛДААНЧ Б.БАТХҮҮ: УЛСЫНХАА НААДАМД АНХ УДАА УРАЛ…
-
2022 оны 11-р сарын 15 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ №99: МУ-ЫН АЛДАРТ УЯАЧ Д.ХИШИГБ…
-
2022 оны 11-р сарын 14 -нд АХ-ын 100, 101 жилийн ойд 11-30-д хурдалсан азарга…
-
2022 оны 11-р сарын 09 -нд Уяач Л.Доржбат: Манай сумын 50 жилийн ой өргөн бол…
197.210.70.72
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. и
Reply