Аймгийн Алдарт уяач Д.Баасандорж: Ээжийн хэлсэн үг морь уяхад хүргэсэн
Хөвсгөл аймгийн Галт сумын Галт V багийн харьяат, аймгийн Алдарт уяач Дондовын Баасандорж нь 1978 онд сумынхаа хүн эмнэлэгт мэндэлжээ. Тэрээр “Дэлтэй цэнхэр” МСУХ-ны “Уяачийн алдар”, АХ-ын 90 жилийн ойн медаль, аймгийн Засаг даргын жуух бичгийн эзэн юм.
-Таны морь уясан түүх хэзээнээс эхэлдэг вэ?
-1998 оны зуны наадмаар ээжтэйгээ хоёулаа гэртээ үлддэг юм. Бусад нь наадах гээд явчихсан. Ээжид “Би гэрээ сахиж байя. Та наадам үзээд ирэхгүй юу” гэсэн чинь “Таван хүүтэй байж барилддагүй, бөх үзэх хэрэг алга. Морь уядаггүй болохоор уралдаан үзэх ч хэрэг алга” гэж хэлсэн юм. Тэгэхэд өөрийн эрхгүй юм бодсон л доо. Барилдаж барахгүй юм чинь яагаад морь уяж болохгүй гэж. Ингэж моринд орсон түүхтэй.
-Яагаад барилдаж барахгүй гэж бодсон юм. Тэр үед 20-той л байсан юм биш үү?
-Барилдах сонирхолгүй л байхгүй юу. Хүссэн нь барилдчихдаг юм биш. Бас нэг бяр, мэхтэй хүн барилддаг.
-Анх ямар угшилтай морь уяж эхэлж байв даа?
-1999 онд өөрийн адуунаас хээр морио уяж эхэлсэн ч хүний сайн гэсэн болгоныг хийсээр өнөөх маань давхидаг ч үгүй. Уралдахаасаа эсэн юм болсон. Сүүлдээ бүүр эцээд, аргагүйн эрхэнд тавьчихлаа. Дараа жилээс нь өөрийн адууны хэдэн үрээгээ уялаа. Морь анх сойж байгаа хүн бага адуу уях нь зөв юм болов уу гэж бодсон хэрэг л дээ. Гэсэн ч өнөө хэд маань сүйдтэй давхиагүй ээ. 10 хэдээр цулбууртай л давхиад байгаа юм. Харин 2000 онд сумандаа соёолон, хязаалан уяж айрагдууллаа. Уралдаанч хүүхэд маань 44 гэсэн дугаартай. Хоёр үрээ хоёулаа дөрвөлсөн. Би ер нь дөрвийн тоонд дуртай.
-Айрагдсан хоёр үрээ мөн л унаган адуунууд уу?
-Тийм ээ. Тухайн үед чинь манай нутгийнхан гэхгүй нийтээрээ адуунд нь эр унага төрвөл уячихдаг байлаа. Нэг нь буурал хээр гээд хойноо их хурдалсан адуу. Өнөөх нь хязаалан бор үрээ байсан юм.
-Буурал хээр анх сумын наадамд дөрөвт давхижээ. Морь юм уу?
-Морь байсан. Хавчигтаа 2001 онд сүйд болоогүй ээ. 2002 онд ч сумандаа айрагдаагүй. Би хольж хутгаад байх шиг байна аа. Тэр дунд нэг айрагдаад, хэсэг завсарлаж, 2005 онд сумандаа түрүүлсэн юм даг. Дараа жил нь бас их хурдан байсан. Тэр үед болсон өндөр бай мөрийтэй овоо тахилганы наадмаас эхлээд бүгдийг нь тойрч түүсэн. Манай сумын заан Пүрэвбаяр их сайн барилдаг. Тэр бөхөөр түрүүлнэ. Буурал морио түрүүлгэж бид хоёр нэг зусангаа тойрч наадаж билээ.
-Түүнээс хойш буурал морь яаж давхисан юм бэ?
-Тэжээлийн уяа ч гараад, өнөөхийг нь сайн мэдэхгүй бужигнуулсаар нилээн ахисангүй. Хэрвээ өдийд буурал морь байсан бол илүү амжилт гаргах байж гэж боддог л юм. Түүнээс хойш ахиад тийм морьтой таарсангүй. Адуунаас ч ийм адуу төрөхгүй юм. Энэ жил охин дүүгээс нь гарсан төл шүдлэнг уяж байна. Том юманд горьдоод л байна.
-Бор хязаалан нь яасан бэ?
-Хязаалан айрагдаад, дараа жил нь соёолон сумынхаа наадамд тавлаад, ахиж уяагүй. Бас л тэжээлд оруулж холион бантанг нь хутгасан. Нэгэн үе би чинь их олон морь уядаг байлаа. Буурал хээрийг түрүүлэхээс өмнө түүнтэй чацуу цавьдар морийг ногоогоор уяж сумандаа хоёр аман хүзүүдүүлсэн.
Түүнээс хойш би энэ малжуулахын Галаа гуайгаас 2009 онд очиж саарал хавчиг азарга авсан. Манайд есөөр төгссөн он болгонд Хүрлээ зааны баяр гэж болдог уламжлалтай. 1999, 2009 онд болоход саарал азарга гурваар давхиад, Шинэ-Идэрт болсон бүсэд гараан дээрээ хүүхэд нь ойчоод хөөцөлдсөөр барьж авахад 12-т орсон. Тэжээлээр уясан азарга байгаа юм. Анх авахдаа Галаа гуайн морийг уяж байсан Ганбаа ахаас тэжээлээр уях талаар яриулж дөртэй болсон ухаантай. Дээр нь хэдэн жил өөрийнхөө морьдоор тоглосон туршлага байлаа. /сурв. инээв/ Түүнээс хойш айраг, түрүү алдаагүй ээ.
-Өнгөрсөн хугацаанд хамгийн амжилттай наадсан нь хэзээ вэ?
-Жил бүрийн наадмаар сайхан нааддаг. Нэг жил сумын наадмын таван түрүү, дөрвөн аман хүзүү, гурав, дөрвөн айраг авсан байх аа. Би энэ Цагаанчулуутын дэнжид уяагаа ахлах маягтай. Нүхтэд байхдаа харьяалагддаг байсан залуучууд маань хамтарч уяна. Тэгж нэг одтой наадсан жил байна аа.
-Аймгийн Алдартыг авахад жин дарсан амжилт үзүүлсэн нь аль нь вэ?
-Онон Тод манлайн адууны эхтэй, манайд ирж гарсан унага байна. Би өөрийн унаган адуу л гэж ярьдаг юм. Энэ үрээ аймгийн баяр наадамд даага, шүдлэндээ дөрөвлөөд, аймгийн бүсийн буюу Жаргалантад Идэр бүсэд нэг түрүүлж, Завханы Их-Уулд айргийн дөрвөөр давхиад, сумынхаа бүсэд ахиад дөрөвлөсөн. 2016, 2017 онд аймгийн баяр наадамд айрагдсан. Одоо хязаалан уягдаж байна. Пүрэвдорж гээд аймгийн Алдарт уяач ах маань адуугаа сайжруулна гээд Онон Тод манлайгаас таван гүү, нэг азарган үрээ авсан юм. Тэр азарган үрээ нь Бундан бор гээд сайхан хавчиг азарга болж энэ жил төл авна гээд өнжөөчихсөн. Өмнө нь аймгийн 95 жилийн ойн баяр наадамд хязаалан аман хүзүүдэж, сумандаа хоёр түрүүлсэн. Шинэ цагийн адуу л даа. Гэхдээ эрлийз гэхээргүй. Онон гуайгаас л нилээн юм суралцаж байна. Урд жил Билгээ Тод манлайг авчраад их юм заалгасан. Өнөө Одгэрэл Манлайгаас номын дуу сонслоо. Бас Сүхбаатар аймгийн Мөнххаан, Эрдэнэцагааны адуу ч бий.
-Энд бас халтар морь өөрийн унаган адуу гэсэн байна. Ямар амжилт үзүүлсэн бэ?
-Түрүүн ярьсан даа. Цавьдар морь суманд хоёр аман хүзүүдэн, хоёр түрүүлсэн гэж. Тэр морины төрсөн дүү нь. 1990 хэдэн онд нэгдэл нийгэм тараад хэдэн цөөхөн адуугаа бөөгнүүлж нэг бор азарга тавьсан юм. Эцэг нь энэ бор азарга. Түүний минь эр төл болгон хурдалсан. Эх нь манай унаган цавьдар гүү байсан. Халтар морь дааганаасаа уягдсан ч сүйдтэй амжилт гаргаагүй. Соёолондоо сумынхаа 80 жилийн ойд түрүүлсэн. Шүдлэн, хязаалан, соёолон тус тус түрүүлээд, их морь болсноос нь хойш тэжээл гэж бужигнуулаад бас л тоглоод хаясан. Би чинь 2010 онд Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Жамъянгийн Чулуун гэж хүний хул азаргыг хязаалан авчирч байлаа. Ирсэн жилээ сумандаа түрүүлээд, соёолон жил нь энд болсон Идэрийн бүсээр гуравлуулсан. Тэгээд Ширэндэв гуайн мэндэлсний 100 жилийн ойд хавчиг азарга аман хүзүүдсэн. Одоо төлүүд нь эхнээсээ гарч байна.
-Танайхнаас төрийн зарлигт бүсийн уралдаанд морь айрагдуулсан нилээн хүн байдаг юм байна. Таны хувьд бүс рүү явж байв?
-Улс, бүсийн наадмаас туршлага судлах гэж нилээн явсан. Ер нь том наадамд оролцсоноор их юм сурдаг, нүд тайлдаг. Алдаа, оноогоо олж хардаг. Анх тавиад замаас нь татдаг байлаа. Сүүлдээ цулбуурын хэмжээнд очдог болсон. 2007 онд “Хотгойдын хурд”-д унаган үрээгээ ногоогоор уяж, авч очоод 32-оор давхиулж байлаа. Өмнө нь сумандаа түрүүлчихсэн соёолон үрээ л дээ. 2010,2014 онд 20 хэдээр давхидаг болсон. Одоо ахиад 10 байр урагшилсан. Ямартаа ч аймагтаа болсон гурван бүсийн уралдаанд оролцсон. Бас Завханы 90 жил, Өвөрхангайн Өндөр гэгээний наадамд очин хязаалан үрээ 13-аар давхиулсан. Уржнангийн Эрдэнэтийн бүс, Хан хөхийн тахилгад тус тус очсон. Энд үрээ маань 16-аар давхисан. Жил болгоны л улсын бүс рүү явдаг юм. Уяач хүн байна, сайхан юм үзэх, дээр нь ганц хоёр морь тавьчихад тэр маань цулбуурт давхичихаад ирэх сайхан.
-Эндээс хамгийн сэтгэлд үлдсэн наадам аль нь вэ?
-Наадам том жижиг гэхгүй, морь айрагдаж, түрүүлсэн бүхэн сайхан. Мэдээж шантрах үе гарна шүү дээ. Ер нь морь муу давхина гэдэг чинь би муу ажиллаж байна аа л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр өөртөө дүгнэлт хийнэ. Сумынхаа 90 жилийн ойд зургаа насыг нь авсаан. 2014 онд л доо. Олон ч морь уясан. Азарганы зургаа, их насны найм, арав, соёолонгийн зургаа, хязаалангийн зургаа, шүдлэнгийн долоо бил үү, зургаа ч бил үү. Даага ч ялгаагүй. Уяач хүн чинь сайн давхилаа гэж сагсуурахгүй. Муу давхилаа гэж гуниглахгүй. Алдаанаасаа суралцаад л явмаар юм биш үү. Би ч дуугүй байхгүй ээ. Сагсуураад байгаа нөхдөд хэлнэ, заримдаа ч загнана. Гэхдээ үгэнд орно оо, хөөрхий.
Надад ч жаахан онгирох үе байлаа. Гэвч онгирохоор л бурууддаг гэдгийг мэдсэнээс хойш больсон. Айрагдах морь л айрагдахаас биш, сайн байгаад буруу ажил хийвэл амжилт олдоггүйг ойлгосон. Би ер нь сумынхаа наадмаас хоосон бууж байгаагүй. Тэр наадмаар хоосон буцсан. Ер нь морин спорт гэдэг чинь амаргүй ээ. Хэдэн ч адуу уралдсан тав нь л айрагдана. Энэ нь сайн уяачийн уясан морьд тавхан гэх юм биш. Сайн байгаа морьдоос тавхан нь л гэж байгаа юм. Тэр тусмаа одоо үед морь айрагдуулна гэдэг их хатуу даваа болчихоод байна. Би аймгийн Алдарт уяач морь айрагдуулна гэж ерөөсөө байхгүй. Морь муу мултарна. Сайн нь бол орно.
Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Ярилцсанд баярлалаа.
Б.Хастөр
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- Даваа, 11:59 минут Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна