Аймгийн Алдарт уяач Д.Ухнай: Эсгийгээр сольсон гүүнээс Мөлүү хүрэнгийн эх гарсан
Хүрэн адуугаар одтой наадагч энэ эрхмийг Дэмбэрэлийн Ухнай гэдэг. Нүдэн гуравдугаар багаар нутаглаж, хүлгийн хиймориор түмэн олноо цэнгүүлж явсан тэрээр 1936 оны долдугаар сарын 5-нд Баруун ширээ хэмээх газар айлын гурав дахь хүүхэд болон мэндэлжээ.
Нэгдлийн хонь маллахдаа зургаан удаа аваргаар шалгарч, V,VI таван жилийн гавшгайч болсон буурал Алдартын энгэрт Хөдөлмөрийн Хүндэт Медаль, харин авдарт нь Засгийн газрын хүндэт жуух бичиг нандигнаастай байх аж.
-Сайхан хаваржиж байна уу? Бие хаа данги, сүрэг мал тарган уу?
-Дажгүй дээ. Сайхан хаваржиж байна.
-Онгон нутгийн уяачид, хурдан морины зүтгэлтнүүдтэй уулзаж үүх түүхийг нь хуваалцаж яваа юмаа. Бидэнд өөрийнхөө талаар болон өвөг дээдсийнхээ талаар ярьж өгөөч.
-За, намайг Дэмбэрэлийн Ухнай гэдэг. Дэмбэрэл гэдэг нь миний ах юм. Ээж минь Асгатаас ахыг өргөж аваад түүгээр намайг овоглосон юм билээ. Би багадаа энэ нутгийн Жамсранжав гэдэг өвгөний морийг унадаг байсан. Хээр морийг нь унаж айрагдуулж л байлаа. Тэгж байгаад цэрэгт явахынхаа өмнө сартай хүрэн даага уяж сумын наадамд таваар давхиулсан. Намайг цэрэгт явсан хойгуур ах маань Асгатаас хээр азарга авсан байсан. Өөрийнх нь яг төрсөн талын хамаатан болох Лхам гэж хүн Асгатдаа их хурдантай юм гэнэ лээ. Тэр нь “Ирж нэг азарга ав” гэж дуудуулаад ах очиж соёолон азарга авчраад өөрт байсан хоёр гүүгээ хураалгаж. Тэрний төлүүд их хурдалсан. Цэргээс ирээд тэр хээр азарганы төл буган хязааланг нэгийн удаа оруулж байлаа. Хойтон жил нь нэг хээр морь таваар давхиулсан. Дараа нь мөн л тэр хээрийн төл хар даага гуравлаж давхиулж байлаа.
-Асгатаас ирсэн хээр адуу аргагүй хурд тарьжээ.
-Тэгсэн. Хар үрээг дараа жил нь шүдлэнд нь таваар оруулчихаад урагш нь хил давуулж алдаад олж авч чадаагүй. Энэ Өвөрмонгол руу 5, 6 адуу явчихсан, нэг нь ч гарч ирээгүй. Тэгээд би Доржготов гэж хүний адуунд нэг хээр гүү тавиад хойтон жил нь эр хүрэн унагатай боллоо. Өнөөхөө дааганд нь уяж Эрдэнэцагаанд түрүүлгээд, шүдлэнд нь сумандаа уралдуулж нэгийн удаа оруулсан. Хязаалан айрагдуулж чадаагүй юмаа. Соёолонд нь дахиад нэг удаа айрагдуулсан. 1990 онд хавчиг азарга сумандаа зургаагаар, Алтан овооны тахилгад очиж уралдаад есөөр давхисан. Түүнээс хойш уяагүй. Одоо төлүүд нь уралдаж байна. Хүрэн азарганы дүү нь гээд нэг хүрэн морь гарсан. Би тэрийг дааганд нь суманд таваар, хязааланд нь нэгийн удаа, соёолонд нь мөн тавд давхиулаад дахиж хурдлуулж чадаагүй.
-Ах дүү хүрэнгүүдийн эх нь ямар удамтай гүү вэ?
-Чулуун гээд хурдан хүрэн халзан азаргатай хүн байсан. Түүнээс би нэг охин хээр даага авч Доржготовын хүрэн азарганд тавихгүй юу. Тэгээд ах дүү хоёр хүрэн адуутай болсон. Одоо хүрэн азарганы төл нэг хүрэн халзан азарга байна. Хоёр түрүүлж, тав, зургаа айрагдсан.
-Хүрэн адуугаар нааддаг хүн юм биз дээ.
-Тийм юм уу. Мөлүү хүрэн гээд бас нэг хурдан байсан. Хэнтий аймгийн Галшар сумаас ирсэн хүрэн халзан гүүний төлийн төл байгаа юм. Гэдсэндээ унагатай ирсэн нь миний Мөлүү хүрэнгийн эх халзан гүү.
-Танай суманд Галшараас цөөнгүй гүү иржээ. Тэндээс гүү аваад хурдтай болсон гэсэн уяачидтай нэг бус уулзлаа.
-Нэг жил ах бид хоёр ах дүүс, айл саахалтынхнаас нэг нэг эсгий аваад, жаахан давстай Хэнтий орсон юм. Тэгээд эсгийгээ нэг адуунаас өгөөд эргэж ирээд айлууддаа тараасан. Тэгэхэд манайд тэр хүрэн халзан гүү оногдож, хойтон жил нь охин хүрэн халзан унага гарсан юм.
-Танай нутаг хэр хурдтайд тооцогддог вэ?
-Хаана ч очсон айраг түрүү алдахгүй байх аа. Манай сум ер нь хурдтай газар шүү. Дарьгангыг их хурдантай л гэх юм. Манайх нэг их дутахгүй шүү. Хурдан болохоор л баруун талаас улс ирж морь аваад байгаа биз дээ.
-4249 морины уралдааныг магнайлсан хүлэг энэ нутгаас төрсөн. Эргэлзэх зүйл алга. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Эрүүл энх байж, урт удаан наслаарай.
А.Тэлмэн
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
66.181.190.176
Ahdaa ervvl enhig xvcej zuu naslaj 100 jil dee olon airAg tvrvv awaarai
Reply