Аймгийн Алдарт уяач С.Батсуурь: Унаган адуу улс, бүсийн наадамд түрүүлж, айрагдаад л байна

Хэнтий аймгийн Батноров сумын харьяат, “Зосын хүлэг”-ийн ахмад уяачдын нэг бол аймгийн Алдарт С.Батсуурь юм. Морь уясан он жилүүддээ одтой наадаж ирсэн тэрээр “Би аймгийн наадмын тав, зургаан түрүүтэй хүн. Энэ нь дандаа их нас, азарга байна. Сүхбаатарын бүсэд гэхэд 15-16 айраг бий. Би ч 20 хэдтэй морь уяж эхэлсэнээс хойш 40-өөд жил өнгөрчээ” хэмээн сонирхуулснаар бидний яриа эхэлсэн юм.
-“Зосын хүлэг” галд “данстай” уяач болоод удаж байна уу?
-“Зосын хүлэг” гал байгуулаад таван жил болж байна. Манай энд чинь Эрдэнэчандмань гэж сайхан хайрхан байна. Бас Зосын гол урсдаг. Бид энэ голоороо галаа нэрлэсэн юм. Миний хувьд ахмадуудын тоонд орох учраас залуустаа зөвлөх маягтай л явдаг даа. Бид чинь ийш тийш уралдаанд явахдаа нэгдээд, бусад цагт нь тус тусдаа ажиллана. Томоохон наадамд явбал арай цолонд ойр яваадаа илүү анхаарал тавих жишээний. Энэ жилийн тухайд галынхан маань сайхан наадсан. Дөрөв, таван түрүү, 10 гаруй айраг авсан. Галын маань хоёр залуу тун ч одтой наадлаа. Нэг нь манай хүү, нөгөө нь Бат-Эрдэнэ гэж уяач байгаа юм. Бат-Эрдэнийн хувьд энэ жилийн сумынхаа Шилдэг уяач болж байна.Манай хүү урд багийнх. Би энэ багийнх. Хүү 2015 онд “Алтан унага”-ны эзэн болж байлаа. Анх айл гэр болоход нь 10-аад медальтай хөгшин морь, хүрэн азарга хоёроо зүслэн өгсөн юм. Хүү ч амархан үржүүлж, тэр дороо л 20 гаруй айраг нэмсэн. Дараа нь хэдэн жил завсарласан л даа. Тэгээд саяхнаас дахин морь уяж, сумандаа хоёр их морь, Бэрхэд очиж нэг их морь орууллаа. Бас бүсийн шахуу ойн наадамд нэг морь түрүүлгэсэн.
-Уяачидтай уулзахаар үнэ хаяж авснаас илүүтэй бэлэгний адуу хурдалж байгаа тухай ярих юм. Та ч бас адуу бэлэглэж байна уу?
-Зөндөө л өгсөн дөө. Архангай аймаг руу хоёр, гурван адуу хямдхан зарсан ч бий. Тэр бүгд орсон. Зарим нь бүүр 19 медаль авсан билээ. Ноднин нэг битүү морь яваад энэ зун тав аман хүзүүдэж, нэг түрүүлсэн дуулдсан. Зүүн тийшээ ч гаргасан.
–Таны адуу ямар удам угшилтай вэ?
-Өвгөн ноёны үндсэн адуунаас цоохор хонгор удамтай адуу Мөнххаан руу дансанд орж явсан юм билээ. Тэр адууны удам цоохор азарга урдаас ирсэн. Батноровт чинь хоёрхон цоохор адуунаас хурд үүссэн байдаг юм. Манай адууны удамтай хурдууд бол урдуур л орно. Хэлэх юмгүй сайн давхидаг. Ялангуяа их морь манайхаас их орсон. Би 10 гаруй их морь давхиулсан. Азарганууд жаахан дургүйхэн. Би ч олон азарга тавьдаггүй юм. Азаргаа гаднаас голдуу авдаг. Харин гүү бол сайтай л даа. Босоо улаан гэж яриад байдаг азарга гэхэд манай адууны удмаас гарсан. Хуучин нийгмийн үед тоонд баригдаад амаргүй л үе байлаа шүү дээ.
-Таны бэлэгний адуу зүүн бүсийн наадамд хоёр ч удаа түрүүлж, айрагдсан гэл үү?
-Тэр үед Босоо Жамсрангийн “Манлай хүлэгч”-ийн наадам болж, хүүгийн морь түрүүлсэн юм. Түүний дараахан Баянхутаг сумын Лхагвасүрэнгийн хүү Анхбаярын шинэ гэрт найр болж гэрийг нь мялааж нэг сайн адуу өгье гэлээ. Лхагвасүрэн бид чинь нэг нутгийн улс л даа. Тэгээд бор эр даага эхтэй нь аваачиж өгсөн. Тэр даагандаа 10 хэдэн удаад түрүүлж, айрагдаад сүүлд хотод очиж ММСУХ-ны 20 жилийн ойгоор эрлийз даагануудтай уралдаж зургаагаар ирсэн. Харин шүдлэн тав, зургаа орж, хязаалан дөрөв, тав түрүүлсэн. Тэгээд ноднин хязаалан Сүхбаатарын зүүн бүсэд түрүүллээ. Улсад хязаалан морь очоод наймаар ирэхэд нь эрлийзүүдийг хассаар дөрөв дээр ирсэн. Гэхдээ дараа нь мөн л эрлийз гээд хасчихсан. Уг нь яах аргагүй л монгол адуу байгаа юм.

-Анхбаярын нэр дээр үү?
- Анхбаяраас Айлтгүй гэж хүн 60 саяар авч, энэ жил Алтан овоонд очиж түрүүлгэж байна лээ. Харин ноднин эхийг нь Айлтгүй гэж хүн ирээд 10 саяар аваад явсан. Би хусран даага эхтэй нь өгч уяулаад, эх нь буцаж ирсэн юм.
-2015 оны хусран даага гэхээр 2016 онд унагалсан юм уу?
-Түүнээс хойш унагалаагүй. Хээлтэй явсан, ноднин унагалсан байх ёстой.
-Танд төлөөс нь байхгүй юу?
-Тийм ээ. Гэхдээ ах азарга, хоёр гурван эгч нь бий.
-Хаанахын адуу юм бэ?
-Миний унаган адуу. Эцэг талыг нь хөөвөл Мэндээ гэж нөхрөөс би хүрэн азарга авсан юм. Яагаав, халтар азаргатай Мэндээ гэхээр мориныхон мэднэ дээ. Тэр авсан хүрэн азарганы төл. Харин эх нь өөрийн минь адуу. Дээд талаараа Монгол Улсын Алдарт уяач Н.Хүрлээгийн адууны цус орно.
-Унаган адуу улс, бүсийн наадамд айрагдах сайхан биз?
-Сайхан байлгүй яах вэ. Хэрвээ гавьяа шагнал өгдөг бол хүнд өгсөнөөс сум орон нутгийн наадам нийлээд 50-60-аад адуу айрагдуулсан. Улс, бүсийн чанартай наадамд бор морь орвол гурван түрүү, хоёр айрагтай болно. Аймгийн наадмын тав, зургаан түрүүтэй. Энэ нь дандаа их нас, азарга байна. Сүхбаатарын бүсэд гэхэд 15-16 айраг бий. Би ч 20 хэдтэй морь уяж эхэлсэнээс хойш 40-өөд жил өнгөрчээ. Харин сүүлийн 10-аад жил уяаны ажилд бараг оролцоогүй ээ. Хааяа наадамд очиж жаалыгаа, морьдоо харчихаад л ирдэг юм.
-Бор морины хоёр түрүү гэсэн үү. Нэг нь ...?
-Дархан хул гэж морь бий. Төрсөн дүү маань миний нэр дээр уралдуулсан юм. Өвгөн ноёны зургаа дахь наадамд хүрэн буудай, цагаан цоохор морь уралдуулаад нэг нь гуравлаж, нөгөө нь тавласан. Энэ наадам чинь 2003 онд болсон байх аа. Үүний өмнө аймгийн 80 жилд нэг нь зургаагаар, нөгөө нь 10-т орсон. Тэгээд Өвгөн ноёнд хотын морьдыг дийлээгүй гуравлаж, тавласан. Мөн Сүхбаатарын бүсэд очиж хүрэн морио тавлуулж, Сүхбаатарын Мөнххаанд аймгийн чанартай суварганы наадамд цагаан морио айрагдуулсан.
-Хэдэн онд аймгийн Алдарт уяач цол хүртсэн юм бэ?
-2002 онд аймгийн Алдарт уяач, 2003 онд аймгийн Сайн малчин болсон. Тухайн үед чанарыг нь л харсан болов уу. Би чинь аймагт дандаа азарга, их нас л орууллаа шүү дээ. Мань мэт одоо 60 нас хүрчихлээ. Биднийг ид морь уяж байхад буюу 2000-гаад оны үед улсын чанартай наадам ховор байлаа. Өвгөн ноёных л болно. Тэр үед болдог байсан бол, улс, бүсийн наадамд зоригтой явах хугацаа байжээ. Гэхдээ яах вэ. Хүү маань уяж байгаа болохоор өнгөрсөн цаг хугацаанд харамсдаггүй юм. Хүү маань “Хэрэв бүсийн чанартай том наадамд явж чадвал аавынхаа нэр дээр давхиулна аа” л гэдэг юм. Миний хүү чинь энэ жил 10 гаруй айраг авах шив. Морь чинь их хоруутай хог шүү дээ. Дуртай өдрөө тушаад тавьсан ч орно. Дургүй өдрөө яаж ч хичээгээд орохгүй.
-Танд шинэ цагийн адуунаас байна уу. Хөдөөгийн уяачидтай уулзахаар цаг үеэ дагахаас аргагүй байна гэлцэх юм?
-Би ч монгол адуутайгаа л байна. Дээхнэ үед морь ид сайхан хурдан байхад гарсан бол энэ адуугаар нь тоглох байлаа. Одоо шинэ цагийн адуутай байлгүй бол болохгүй цаг ирчихлээ. Ингээд байгаад байвал хоцорлоо шүү дээ.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Морь уях төрийн хэрэгт нь амжилт хүсье.
“Тод магнай” сэтгүүлийн 104 дугаараас....
2 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Пүрэв, 23:12 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
66.181.161.76
Алтан нутгийн ахдаа МОГОЛ УЛСЫН АЛДАРТ УЯАЧ болохыг ерөөн Бүхий л сайн сайханы дээдийг хүсье
Reply202.179.31.85
Ахынхаа олон ч сайхан хурдан адууг нь цоллож дээ . МУАУяач болохыг ерөөе.
Reply