"Өгөөмөр хурд” галын тэргүүн, сумын Алдарт уяач Х.Батбаяр: Mанайх улсын хэмжээнд багт байгуулагдсан анхны гал

Монголчууд эртнээс дэм дэмэндээ дээс эрчиндээ гэсэн үгээр олныг хүчийг магтаж ирсэн. Иймдээ ч эвлэвэл хүчтэйн бэлгэдлийг харуулсан гал уяа мориныхон дунд олноор байгуулагдах болсон билээ. Төв аймгийн Заамар сумын уяачид ч мөн нутаг нуга, эв санаа, хүсэл сонирхлоороо нэгдэн гал уяаны зохион байгуулалтанд орох болсоор багагүй хугацаа өнгөрчээ. Сумын анхны гал “Өгөөмөр хурд” нэртэйгээр 2009 онд 12 гишүүнтэй байгуулагдсан юм. Галын анхны тэргүүнээр Мижидийн Мягмардорж сонгогдон дөрвөн жил ажилласан бол хоёр дахь тэргүүнээр сонгогдсон сумын Алдарт уяач Хоролын Батбаяр одоог хүртэл ажиллаж байна. Тус гал байгуулагдсаныхаа таван жилийн ойдоо зориулан “Өгөөмөр хурд” нэртэй сүлд дуутай болж “Гурван бүдүүн” хамтлагаар дуулуулж, уяаныхаа хурдан хүлгэдээ клипэнд мөнхрүүлсэн байна. Галын тэргүүн Хайлааст 3-р багийн харьяат, сумын Алдарт уяач Х.Батбаярын ярилцлагыг хүргэж байна.
“Өгөөмөр хурд” гал хэдэн онд байгуулагдсан юм бэ?
- 2008 оны өвөл Алтанболд, Мягмардорж, Лхагва гэдэг гурван хүн гал байгуулъя гэж яриад 2009 онд 12 хүний бүрэлдэхүүнтэй “Өгөөмөр хурд” галыг байгуулсан юм. Мягмардорж гэж манай ахмад уяач өвгөн анх тэргүүнээр нь ажиллаж байгаад 2013 оноос хойш би ажиллаж байна. Манайх чинь Заамар сумын анхны гал төдийгүй улсын хэмжээнд гал байгуулсан анхны баг болсон. Бид хойтон жил 10 жилийнхээ ойг хийнэ. Таван жилийнхээ ойг 2014 онд хийсэн. Залуучууд өөрсдийн санаачлагаар нэмэгдсээр одоогийн байдлаар 21 хүний бүрэлдэхүүнтэй болоод байна.
-Галын уяачдаас аймаг, сумын цолтой хичнээн хүн байна вэ?
-Лхагва ах, Бөөдэй ах, Улмаа, Сүхээ нар гал байгуулагдсанаас хойш дөрвүүлээ аймгийн Алдарт цолны болзол хангасан даа. Харин сумын Алдарт уяачийн болзол хангасан 5-6 хүн байгаа.
-Галын зохион байгуулалтанд орсон энэ 10 жилийн хугацаанд шинэ цолтнууд төрснөөс гадна өөр ямар амжилт бүтээл гаргасан бэ?
-Морь малаа тэжээхээс өгсүүлээд уяа сойлгоо хийхдээ хүртэл бүгд нийлж хийдэг. Ингэж хамтарч бие биедээ туслахаас гадна адуугаа сайжруулах тал дээр мөн нэгдэж зүүн талаас адуу их авчирлаа. Мөнгө нийлүүлж байгаад 20 сая төгрөгөөр англи азарга авсан, араб адуу ч авч тавьсан. Англи, Арабын эрлийз адуунуудтай болж үржил селекцийн ажил сайн хийсний үр дүнд шинэ цолтнуудтай боллоо. Дахиад ч олон залуус цолны болзолд дөхөж байна. Гал уяаны сүлд дуутай болж, түүнийгээ клипжүүллээ.
- Уяаны арга барилаа сайжруулах тал дээр хэр анхаарч байна вэ?
-Энэ талаар байнга судална, суралцана. Улсын томчуул юугаар тэжээж байна, уяанд юуг чухалчилж байна гээд бүгдийг нь судална. Батчулуун Манлайг хэд хэд авчирч туршлагаас нь хуваалцлаа. Ахмад уяачдаасаа зөвлөгөө авна.
-Адуугаа сайжрууллаа, туршлага судаллаа, шинэ цолтнуудтай боллоо. Гал уяаны дараагийн зорилго юу вэ?
-Гал дотроосоо улсын цолтон төрүүлэх зорилготой зүтгэж байна. Улсын цолтон төрүүлэхийн тулд адуугаа сайжруулах хэрэгтэй. Хамгийн гол нь адууны цусыг сайжруулах явдал чухал учраас бид үүнд анхаарч байгаа.
- Бас уяачдадаа гарч уралдах боломжийг бий болгох ёстой?
-Яах вэ, гарч уралдах боломж бүгдэд нь байна. Эндээс Улаанбаатар ороод уралдахад 200 хэдэн километр шүү дээ. Бас аймаг, бүсийн чанартай наадмуудад очиж болж байна. Дээр үеийнх шиг хөтлөөд явна гэхгүй, Портер дээр ачаад л явчихна. Хамгийн гол нь адуу сайн байх хэрэгтэй. Тиймийн тулд улсад уралдах эрэмбэтэй адуу л төрүүлэхийг чухалчилж байна.
-Албаны яриа нэг иймэрхүү.Та өөрөө ямар амжилттай наадаж байна даа?
-Би ч дур сонирхлоороо моринд орсон хүн. Аав маань малын эмч хүн байлаа. Ах нар моринд дуртай ч айхтар уяж байгаагүй. Арван хэдхэн настай хүү морь уяж байлаа шүү дээ. 16-тай байхдаа даага, шүдлэн хоёр уяад сумандаа уралдуулж байлаа. Түүнээс хойш үлгэр шиг л юм 20 гаруй жилийг өнгөрүүлжээ.
-Даага шүдлэн хоёр нь яаж давхисан бэ?
- Хүүхэд уясан хойно юу шалих вэ дээ. Дундуур л давхиад ирсэн.
-Анхны айргаа хэзээ авсан бэ?
-Би 1999 онд эхнэртэйгээ суугаад 2000 онд хоёр ихэр охинтой болсон. Тэр өвөл моринд дуртай нагац ахаасаа хээр азарга авч, хадам дүүгийн хар азаргатай хамт уяад Бүрэгийн мянгат малчны найранд уралдуулаад нэг нь түрүүлж, нөгөө нь аман хүзүүлж байлаа. Энэ бол миний анхны амжилт. Даанч хээр азарганыхаа хөлийг нь муутгаад ахин уралдуулаагүй. Залуу ч байж.
-Амжилтын буухиаг үргэлжлүүлсэн өөр ямар хурдан хүлэг байна вэ?
-Сүүлд хоёр айрагдсан хээр азарга авсан. Одоо ч хөгширсөн хөөрхий. Нэг үе тэр хээр азаргаар сайхан уралдсан. Би долоотой азарга намар аваад наймтай болдог жил нь сумандаа түрүүлгээд, Баяннуурын наадамд түрүүлгээд, Сэлэнгэд болсон бүсийн уралдаанд 13-аар оруулсан. Тэгээд эргэж ирж уралдаад Бүрэгийн нэг бага наадамд түрүүлгэсэн юм. Зургаа түрүүлж, гурав айрагдсан хурдан адуу. Сэлэнгэд болсон бүсэд Гуулин зээрд, Дамбын Хишгээгийн хонгор азарга гээд улсад уралдаж байсан даалуу адуунуудтай тархинд зарлагдаж явсаар их ойрхон ирж унжсан. Тэр ч миний уяаны алдаа байсан юм билээ. Ерөнхийдөө адууны галыг хариулж уралдуулж чадалгүй, ид ирэн дээр нь бага сага наадамд хоёр гурав тавьсных. Улсын чанартай уралдаанд ганц удаа л наадсан минь тэр. Энэ хавийн жижиг наадмуудад аваачаад тавина, хоёрын хооронд цөөхөн юм уралдах вий дээ л гэж санаа зовдог байлаа. Аваачаад тавихад орохгүйн зовлон байхгүй, түрүүлнэ л гэж дайрна. Хээр азаргатайгаа байхад бахтай сайхан л нааддаг байлаа.
- Одоо хээр азаргыг залгасан адуу төрөхгүй л байна уу?
-Сүүлд нь нэг улаан даага Дарьгангаас авчирч уралдуулсан. Аймагт айрагдаад, жижиг наадамд нэлээн хэд айрагдсан. Ноднин жил Хэнтий аймгийн Баянхутагийн найзаасаа Аавын Лувсанпүрэвийн шар хээр азарганы угшилтай халтар даага авсан. Сөөнгө даага ямар ч тэжээлгүй шахуу авчраад сумандаа аман хүзүүдүүлсэн. Энэ жил сайхан тэжээгдсэн байгаа. Удам угшил нь баараггүй монгол юм билээ. Энэ жил монголтойгоо уралдуулбал асуудалгүй. Эрлийз шинэ цагийн адуунуудад бол дарлуулж мэдэх юм.
-Тэр шар хээр азарга нь яаж давхиж байсан юм бол доо?
-Манай найзын ярих нь хавчиг азарга болтлоо тэр хавийнхаа наадамд урдаа адуу оруулаагүй юм гэсэн. Төлүүд нь ч их сайн давхисан. Сүүлд нь шар хээр азарганы төлийн төл азарга нь Хэнтий аймгийн Цэнхэрмандалд Оонон хар түрүүлэхэд аавын нь хар азарга аман хүзүүлж, Батхүүгийн Толин хул гурвалж байсан гэж байгаа юм. Тэрнээс удам угшлаа дагаад олон хурдан азарга, морь төрсөн. Сүүлд тэр шар хээр азарганы үр ногоон азарганаас миний халтар гарсан юм байна лээ.
-Түмэн адууны баяртаа бэлдэж байна уу? Энэ жил баяр наадамдаа хэдэн насанд хичнээн адуу уяж байна вэ?
-Тийм ээ, том уралдаанууд хүлээж байна. Цагийн байдлаас болоод миний адуу Хэнтийд найзынд байгаа. Тэндээ ч тэжээсэн. Юм дуулгаж мэдэх хурдан сайхан азарганууд бий.
- Тухайлбал...?
-Аймгийн Алдарт уяач Амарсайхан буюу Бөөдэй ах хоёр хурдан даагаа 2007-2008 оны үед сайн давхиулсны нэг нь бор даага. Бор дааганы эцэг нь Сүхбаатарын Халзан сумын адуу, эх нь Алтангадасын тойруулга угшилтай гүү. Бор даага Жаргалант руу зарагдаж, Жаргалантын ойгоор шүдлэн үрээ түрүүлээд, Хөвсгөлийн бүсэд очиж есөөр орж, намар нь нэг бага наадамд уралдаад хөлгүй болсон. Тэгээд би 2013 оны хавар азарга тавих гэж хөлгүй хязаалан адууг 3,5 сая төгрөгөөр авч байлаа. Бор азарганы эр, охин олон төлүүд надад бий. Жинхэнэ төв халхын хурдан адуунуудын цустай миний борыг хэн ч харсан дуу алдахаар сайхан азарга. Бас Дарьганга азарга байна, Заамарын унаган хээр азарга байна.
-Сумын баяр наадмаас хичнээн түрүү, айрагтай вэ?
-Олон болсон. Бага сага наадамтайгаа нийлээд 50 руу дөхөж байна.
-Зөвхөн хот суурин газарт төдийгүй хөдөө орон нутагт ч морь унах хүүхэдгүйгээс болоод морио уяж чадахгүй байна гэх уяач олон таарлаа. Таны хувьд энэ хэр том асуудал вэ?
-Би зохицуулаад л байна. Орон нутагт байгаа болохоор ах дүүгийн хүүхдүүдийг унуулчихдаг юм. Би өөрөө таван хүүхэдтэй. Гэхдээ тавуулаа охин л доо.
-Охид ч гэсэн сайн унадаг биз дээ?
-Манай охидууд унахгүй байна. Нэг эрх охин байна. Уг нь адуунд хачин их уртай. Яг унуулах гэхээр болохгүй юм. Манай ах дүүсийн хүүхдүүд тав, зургаатайгаасаа унаа морь унаж байсан нөхөд байна. Хүүхдүүд эхний нэг, хоёр жилдээ бол яалт ч үгүй балчирддаг юм. Олон жил унаад ирэхээрээ сайжирдаг.
-Таны хамгийн баяр бахдалтай наадмын дурсамжаар ярилцлагаа өндөрлөе?
-Тийм наадам зөндөө. Хээр азарга намайг олон баярлуулсан. Гэхдээ мориндоо гэлтгүй уралдаанч хүүхдээрээ их бахархсан. 2009 онд Бүрэгт 5 сая төгрөгний байтай “Өрмөн уул” компанийн наадам болж, миний хээр естэй азарга уралдсан юм. Тэгэхэд хүүхдийн сайнаар түрүүлээд ирэхэд нь хоолой зангирч билээ. Би 8км сунгахад 6км-т нь 50миль бариад л байсан. Би тэгэхэд 50 милл барьдаг адуу гэж үзээ ч үгүй. Миний хээр азарга эргээд л 50 миль барьсаар Галтын хошууг давахад 40 миль болж байлаа. Тэгж сунгаснаас хойш айхтар ширүүн бороо орж уяаг нь алдуулаад дахиж уясан. Хугацаа давчуу, цөөхөн хоног ажил хийгээд аваачиж уралдуулсан. Үзүүр дээрээ л араас нь адуу ирэхгүй бол тугтай машин, хээр азарга хоёр л гарна гэж бодож байлаа. Тэнд зуу хол давсан азарга уралдсанаас Бүрэгийн Ням-Осорын Тулга гэдэг залуугийн хүрэн азарга, миний хээр азаргатай ана мана давхисан. Эхэндээ Тулгын хүрэн азарга холхон байснаа сүүлд нь ойртсоор байгаад хүмүүсийн үзүүр дээр дайрч хээр азарганы буруу талаар нь ороод ирсэн. Тэгэхэд миний морины хүүхэд газрын дээш нь шахсаар байгаад эргэж доош нь дайруулаад, хээр азарганы цээжин биеийг нь илүү гаргаж оруулж байлаа. Би толгой сэгсрэхээс өөрийг хийж чадаагүй. Хүүхэд үнэхээр мундаг байсаан.
-Ийм баяр бахдалт наадам олон байх болтугай. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.
Заамар сумын тусгай дугаараас
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Өчигдөр, 12:28 минут МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн …
-
Лхагва, 12:01 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.…
-
Мягмар, 12:59 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
Сэтгэгдэл бичигдээгүй байна