Уяач Л.Шижирболд: Буурал аавын хонины морь болгох гэж байсан соёолонг нууцаар уяж түрүүлгэсэн

Монгол соёл уламжлалын томоохон өв хурдан морины уралдааныг өвлөн авч дараа үедээ хадгалуулах хойч үеийн төлөөлөл болсон залуу уяачдын нэг бол Л.Шижирболд юм. Тэрээр гурав дахь үедээ хурдан хүлгийн уяа тааруулж яваа нэгэн бөгөөд ирээдүйд түүний үр хүүхдүүд энэхүү өв соёлоо уламжлан үлдэх нь дамжиггүй биз ээ.
-Хөдөө орон нутгийн уяачдын ихэнх нь удам дамжсан уяачид байх нь бий. Таны хувьд?
-Самдан гэж буурал аав минь Улаан-Уул, Рэнчинлхүмбэ, Цагааннуур гурван суманд хол түрүүлдэг ах дүү гурван жороо саарал морьтой, жороо мориор уралддаг, түүгээрээ алдаршсан хүн байлаа. Эдний 10 хүүхдийн таван эрэгтэйн нэг нь манай аав. Аав бас залуудаа морь уяж овоо тахилгын баярт шөвөг авч байсан морины хоббитой хүн. Аавын ах Рэнчиндаваа, Пүрэвжав, дүү Батсүх нарын авга ах нар маань мөн морины хоббитой, морь уядаг улс бий. Том авга Рэнчиндаваа залуудаа морь уядаг, урд зүгийн бор халзан азаргаараа Дархадын хотгортоо олон айраг, түрүү авсан. Хүү нь Удаабаяр гэж Сумын алдарт уяач. Батсүх авга бас Сумын алдарт уяач цолтой. Ер нь авга тал маань бүгд моринд сонирхолтой, морь уядаг, эмнэг сургадаг байсан.
-Батсүх гэдэг хүн ямар хурдан хурц морьдтой юм бэ?
-Сүхээгийн бор гэж Дархаддаа алдартай, олон айраг, түрүү авсан хурдан морьтой. Соёолон наснаасаа хойш айраг, түрүү огт алдаагүй. Одоо 16-тай морь байгаа. Бас Сүхээгийн хул морь гэж анх Бүрэнтогтох сумаас битүү адуу худалдан авч, уяж хурдлуулан цэнхэр хотгорынхоо сумдаар дээгүүр давхисан. Ер нь дан түрүү авдаг. Мөн дааган цагаасаа тасралтгүй сайхан давхисан аварга хээр морь байсан. Дархадын захын хүнээс асуухад Сүхээгийн Даажин хээр гэж мэднэ. 10-аад медальтай морь. Хоёр жилийн өмнө тогоогоо тосолсон. За тэгээд 3-4 медальтай бага үрээнүүд бий.
-Авга нараас нь хэн нь эмнэг сургадаг байсан юм бэ?
-Голын ахалсан эмнэгүүдийг манай аав урилгаар очиж сургаж өгдөг байлаа. Эмнэгтээ гаргуун байсан.
-Ахалсан гэдэг нь нас нийлсэн гэсэн утгатай юм уу?
-Дийлдэхгүй, сургаж чадаагүй адуу буюу догшин гэсэн үг.
-Таны хувьд уяачийн гараа уралдаанчаас эхэлсэн байх гэж таамаглаж байна?
-Тиймээ, Батсүх авга ахынхаа морьдыг таван жил унасан. Сүхээгийн бор, Даажин хээр, Сүхээгийн хул морийг нь их унадаг байлаа. Тэгээд есдүгээр ангиасаа буюу одоогоос 12 жилийн өмнөөс авга ахыгаа дагаж үрээ сургая уяж эхэлсэн. Авга эгчийн хүүхдийн өмчийн хүрэн шүдлэн үрээг сургаж уяад Ардын хувьсгалын 86 жилийн ойгоор айргийн дөрөвт давхиулсан.Дараа нь эзэн нь өөрөө бүдүүн морь болтол нь уясан юм.
-2007 онд анхны айргаа авсан байх нь ээ?
-Тийм байна. Дараа нь оюутан болчихоод Батсүх ахын хурдан бор морийг соёолон байхад нь уясан. Буурал аав морийг уяхад эвдэрч хөөрдөг болдог гээд уяулдаггүй, бор морийг хонины морь болгоно гэж байсан юм. Тэгэхэд нь бор соёолонг буурал ааваас нууцаар үсэргээнд авчирч тавьтал хадуураад ахалсан. Дараа нь хөтлөөд Рэнчинлхүмбэ сумын баярт явсан. Наана нь хоёр ч овооны баярт уралдсан. Дүүрэн гэдэг газар багийн баяр болсон юм. Би гурван соёолон уяж очсоны нэг нь шүдлэндээ түрүүлдэг хүрэн, тэгээд хамаатны ахын хөх алаг, тэр бор соёолон. Борыг хадуурдаг, туранхай болохоор нь авч хэлэлцээгүй, тоохгүй л байлаа. Харин хүрэн үрээгээ горьдолттой. Морины гурван хүүхдийнхээ томдоод хасагдсанаар нь бор соёолонгоо унуулаад тавьчихлаа. Хошуу даваад соёолонгууд гараад ирэхэд нь дурандсан чинь хүрэн үрээ байдаггүй, нэг бор үрээ л явж байна. Борыг нь харахгүй, арын хүрэн үрээг дурандаад байлаа. Тэгсэн буурал аавын хонины бор үрээ тасархай түрүүлээд ирдэг юм. Гологдож байсан үрээ түрүүлээд ирэхэд нь сайн итгэхгүй байсан. Унаж очсон морио гурван соёолонгоо гаргуулахаар явуулчихсан, өөрөө явган үлдээд уяан дундуур гүйсээр очиход хүмүүс намайг шоолж инээлдээд байж билээ. Том том уяачид гар бариад л “Азтай хүү. 100 тат” гээд шахаж байгаад гурав татуулсан. Тэгж анх удаа архи ууж үзсэн.
-Архи, адуу хоёр нэг саванд багтдаггүй гэдэг. Одоо хор нь гарсан байлгүй дээ.
-Тэгэлгүй яахав. Онигоотой гэдэг юм уу, дурсгалтай наадам болсон. Тэгж Сүхээгийн бор гэдгийг анх би буурал ааваас хулгайлж авч яваад түрүүлгэж байлаа.
-Нөгөө хоёр соёолон хаагуур давхисан бэ?
-13, 14-өөр ирсэн. Дараа нь тэр соёолонгоо авч Лхүмбийн баярт очсон юм. Халз нимгэн үрээг зүсэр бороонд нэмнэж мэдэхгүй бороонд цохиулаад очсон. Рэнчинлхүмбээс эргээд Цагааннуурынхаа баярт ирж уралдаад наймаар давхиж, нөгөө хоёр нь 15, 16-гаар ирсэн.
-Түүнээс хойш уясан юм уу?
-Түүнээс хойш авга ах уядаг болсон. Буурал аавын морь учраас отгон хүү нь авч байгаа юм. Батсүх ах “Чи наад хоёр үрээнээс илүү энэ туранхай бор үрээг аваад яв. Наадах чинь зүгээр үрээ дээ” гэж надад хэлсэн юм. Дотроо би “За яах вэ, хэлснээр нь бор үрээг нь ямар ч байсан аваад явъя. Гэхдээ энэ нимгэн, туранхай үрээ явахгүй” гэж их л голж байсан даа.
-Өөрийн тань нэртэй сайн давхисан ямар адуунууд байна вэ?
-Сургууль төгсөж ирээд Хөвсгөл аймгийн Гүншир ахаас улаан даага авч уяад Цагааннуур сум байгуулагдсаны 30 жилийн ойд түрүүлгэсэн. Тэр жил манай арын гурван сумын баяр зөрж болсон юм. Улаан-Уул сумын баярт очиж түрүүлээд, сумынхаа баярт аман хүзүүдүүлж, 2015 ондоо гурван сумаас айраг авсан. Шүдлэндээ мөн сумандаа түрүүлж, хязааландаа есөөр давхисан. Одоо соёолон адуу. Хүрэн үрээ дуучин А.Мөнхбат ахаас худалдаж авсан. Халтарын Алтанхуяг гэдэг найзынх нь унаган адуу юм гэсэн. Шүдлэнд нь сургаж уяад мянгат малчны баярт аман хүзүүдүүлж, багийн өдөрлөгүүдэд дөрөв, таваар давхиулсан. 2017 онд сумынхаа баяр наадамд тавласан. 2018 он гарсаар овооны баярын бооцоот уралдаанд таваар давхиулчихаад байж байна.
-Буурал аавынхаа адууны удмаас уяхгүй байна уу?
-Уялгүй яахав. Миний унаган бор үрээ бий. Даагандаа сайн давхиагүй ч энэ жил шүдлэндээ үсэргээ, сунгаанд хоёр, гурваар давхиад сайн л байна. Улсын баяр дөхөөд ирэхэд сайн давхих байх гэж найдаж байна. Мөн Монгол хээр гээд Батсүх ахын цавьдар морины төрсөн дүү үрээ бий. Намайг 2014 онд айл болоход өгсөн үрээ байгаа юм. Даагандаа овооны баярт дөрвөөр давхисан. Одоо хязаалан адуу. Морины хүүхэд хүрэлцээ муутай учраас уяж амжихгүй л байна. Батсүх ахын цавьдар битүү морь л доо . Энэ жил эндхийн болон Арбулаг суманд бооцоо болоход бүгдэд нь аман хүзүүдсэн. Тэгсэн чинь хүмүүс “энэ хавар Батсүхийн битүү морь хурдаллаа. Ер нь хурд сайтай юм” гээд миний Монгол хээрийг “Сайн морины төрсөн дүү юм байна, зарчих. Хоёр сая төгрөг өгье” гээд шалаад байгаа. Би жоорлоод л байгаа.
-Зарах бодолгүй байгаа юм уу?
-Тийм. Анандбаатарынхаас зун авсан хонгор соёолон хөл нь жаахан асуудалтай болчихоод байна. Уг нь бэлэн хурдтай сайхан адуу. Гэх мэтчилэн хэдэн үрээ бий. Би анх хоёр морьтой гадаадын жуулчинд хөтчөөр явдаг байхад нэг морь тайгад борвидож үхээд, нөгөө нь төвд явж байгаад сагсан бөмбөг шүргээд хөл нь доголчихсон. Тэгээд морьгүй болсон чинь том авга Рэнчиндаваа ах “Наадах чинь үхэх адуу биш, аварга үрээ” гээд бор халзан морь бэлэглэсэн юм. Шүдлэндээ манай суманд хол тасархай ирээд сууж дөрөвлөсөн морь. Тэр мориороо тогтмол сургуулилт хийж явсаар одоогоос хоёр жилийн өмнө зодог тайлсан. Хөлс битүүрээд сайн давхиагүй. Түүнээс биш аварга морь байсан.
-Монгол Улсын хил хязгаар болсон энэ сайхан нутаг орныхоо эзэн нь болж, морио сайн уяж, нутгийнхаа нэрийг өндөрт өргөж яваарай. Амжилт хүсье.
-Маш их баярлалаа. Та бүхэнд бас өндрөөс өндөр амжилт хүсье.
Д.Энхтуяа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
Сэтгэгдэл бичигдээгүй байна