Аймгийн Алдарт уяач Ч.Бузанков: Зүүн зүгээс авсан адуунууд унаган морьдыг минь гүйцэж давхиж чадаагүй
Говь-Алтай аймгийн Тонхил сумын уугуул, Бүс уул багийн харьяат, аймгийн Алдарт уяач Чантуугийн Бузанков 1953 оны хавар Хужирт булаг хэмээх газар айлын ууган хүүхэд болон мэндэлжээ. Тэрээр ХХААЯ-ны Тэргүүний ажилтан, аймгийн Сайн малчин төдийгүй Засгийн газрын хүндэт жуух бичиг, "Алтангадас" одонгоор шагнуулж байжээ.
-Таны нэр их өвөрмөц юм. Энэ нэрийг танд хэн хайрласан юм бэ?
- Миний нэрийг сонссон хүн бүр өөр шиг тань ингэж асуудаг юм. Хүмүүс “Чантуугийн Бузанков" гэж сонсоод "Таны нэр Монгол, Орос, Хасаг нэрний аль нь юм” гэж байнга асууна. Манай аав нэрт нисгэгч Зайсанавын жолооч байсан юм. Тэр хүн онгоцоор Засгийн газрын ордны дээр бууж байсан юм гэнэ лээ. Хүүхэд тогтдоггүй байсан болохоор аав нисгэгчийнхээ нэртэй адилтгаж надад нэр өгсөн шиг байгаа юм.
-Хүүхэд тогтдоггүй байж байгаад та төрсөн гэхээр өөрөө айлын ууган хүүхэд байх нь ээ?
-Тийм ээ. Манай аав 1939 оны үед цэрэгт алба хаах үедээ тэр хүний жолоочоор ажиллаж байсан юм байна лээ. Тухайн үед аав маань таван жил таван сар цэргийн алба хаасан байдаг. Их хядлага, хэлмэгдүүлэлтийн үед их хатуу чанга дэглэм, сургуулилтан дор цэргийн алба хаасан. Зайсанав нисгэгчийн хувьд агаарт нэрээ бичдэг тэгээд тухайн үедээ хасагуудыг малтай юутай нь бөмбөгдөж явсан нэгэн гэсэн.
-Аав тань цэргээс ирээд ээжтэй нь ханилсан уу?
-Тийм ээ. Цэргээс ирээд ээжтэй ханилсан. Харамсалтай нь хүүхэд тогтдоггүй байсан гэсэн. Тэгээд хүүхдэдээ Орос, Хасаг, Жантуу, Буриад, Торгууд гэх үндэстний янз бүрийн нэрийг өгдөг. Жинхэнэ монгол нэр бус, өөр улс, үндэсний нэрийг л өгдөг байсан байгаа юм.
-Таны аав морь уядаг байсан уу?
-Миний аав морь уядаггүй хүн байсан. Гэхдээ сайхан тарган морь унадаг, түүнийгээ гамтай, цэвэрхэн эдэлдэг. Морио нэг их хөлөрөгдөггүй, үргэлж арчиж, цэвэрлэж, дэлийг нь засдаг байлаа. Үргэлж морины алхаагаар явдаг. Морио шинжээд л ядарч, зүдэрч байгааг нь мэддэг, их хайрладаг хүн байсан даа. Манай аав хоёр жилийн өмнө 96 нас хүрээд өнгөрсөн юм.
-Сайхан морь унадаг хүн чинь ганган эмээл, хазаар хэрэглэдэг байсан байх. Аав тань гоё сайхан эдлэл, хэрэгсэл хэрэглэдэг байв уу?
-Монгол эмээл, хазаар л хэрэглэдэг байсан. Хазаарандаа дугуйн шигшүүрэг хийчихдэг, тэгээд морь нь толгойгоо хөдөлгөхөөр нөгөө төмрүүд нь шажигнаж дуугардаг байсан. Морины хийморь тэндээ байдаг ч юм уу гэж би боддог юм. Жингийн тэмээнд хонх зүүхлээр суудаггүй хийморьтой байдаг гэж үг байдаг шүү дээ.
-Жороо, хатирч морийг унаж, эдэлж байсан уу?
-Жороо, хатирч морийг унадаг байсан. Бас алхаатай моринд алхааг нь их сайн оруулдаг.
-Нэгдэл нийгмийн үед ямар ажил алба эрхэлж байсан хүн бэ?
-Миний аав нэгдлийн үед олон жил тэмээ хариулж жинд явсан. Зайсанавын жолооч, агент, багийн ухуулагч гээд олон ажил эрхэлж байсны зэрэгцээ тэмээ хариулж байсан юм.
-Эр хүн жинд явахаараа бие хаа нь задардаг гэдэг. Жингийн ажил бол хүчний бэлтгэл л болдог байсан байх. Тийм үү?
-Тийм. Тухайн үед 70 кг-ийн шуудайтай хоёр гурилыг нэг тэмээнд ачдаг. Хоёр хүн 30 тэмээтэй жинд явдаг байсан гэхээр хүчний бэлтгэл болох нь аргагүй юм. Тэгээд жинчид чинь үүр шөнөөр ид явдаг байсан. Өвлийн шөнө майханаа барьж тэмээнээсээ ачаагаа буулгаад цай, хоолоо хийж идчихээд унтдаг. Тэгээд хэдхэн цаг нойроо авчихаад үүрээр босоод тэмээндээ ачаагаа ачаад явдаг байсан гэдэг. Хоёр хүн 30 тэмээнд ачаа ачаад гурав, дөрөв хоног явчихаад ганц амардаг байсан гэхээр эр хүний жаа заах нь аргагүй юм. Тэгээд тэр олон тэмээнд хоёулаа л ачаагаа ачдаг.
-Та эцэг, эхээс хэдүүлээ вэ. Булган сүүлтэй байж хэдэн дүү дагуулав?
-Би гурван дүүтэй. Тав байсан ч нэг нь өнгөрсөн юм.
-Тэгвэл хэдий үеэс морь уяж уяачийн эрдэмд шамдсан юм бэ?
-Цэргээс ирээд хүнтэй гэрлэж тусдаа гарсан үеэс л морь сонирхож эхэлсэн. Багадаа хурдан морь унадаг л хүүхэд байсан. Яах вэ тэгээд, хүмүүсээс “Яаж морь уях уу, хөлслөх үү” гээд л асуугаад явдаг байлаа. Хоёр жил тэгсхийж яваад сүүлдээ биеэ даан морь уяж эхэлсэн. Уясан морьд маань сайн давхиж айраг, түрүү авч эхлэхээр нь урамшаад үргэлжлүүлэн уясан даа. Ер нь миний унаган морьд өнгөрсөн хугацаанд их сайн давхисан. Зүүн зүгээс авмал адуунууд унаган морьдыг минь гүйцэж давхиагүй.
-Анх ямар морь уяж байв. Сайн морь таарч байж сайн уяач болдог гэж уяачид ярьдаг?
-Бямбасүрэн гэж хүн тэмээ хайж яваад энд хоносон юм. Тэгээд тэр хүн “Хээр морио чамд өгчихмөөр байна” гэж хэлсэн. Хүн хурдан морио надад өгмөөр байна гэж байхад нь “Би үгүй” гэж хэлэлтэй нь биш за л гэсэн.
-Та тухайн үед морь уядаггүй байсан уу?
-Тийм ээ. Бямбасүрэн гуайг тэгэж хэлэхээр нь бэлгэшээгээд авсан юм. Анх тэр хээр морь маань гурав айрагдаж, хоёр түрүүлж намайг их баярлуулсан даа.
-Танд хэдээр өгч байв?
-Тухайн үед дөрвөн мянган төгрөгөөр авсан юм. Тэр үеийн дөрвөн мянга бол чанга ханш шүү дээ.
-Тэгж хэлэхээр нь “За одоо авъя даа” гэсэн үү?
-“Хурдан морио чамд л зармаар байна. Чи л миний хээр морийг уяж уралдуул” гэсэн болохоор сэтгэл хөдөлсөн. Хээр морь маань авсан жилээ их сайн давхисан. Тонхил, Дарив суманд түрүүлснээс гадна энд гурав айрагдсан. Би тэр морио 10 жил уясан. 10 настай морь худалдаж аваад 20 нас хүртэл нь давхиулаад зодогийг нь тайлсан юм. Хээр мориноос хойш би олон морь айрагдуулсан. Нийт 30 гаруй айраг, дөрвөн түрүүтэй.
-Тэр хээр морины дараа хаанахын удам угшилтай ямар адуугаар хэрхэн наадаж байв?
-Тэр хээр мориныхоо дараагаар алаг мориороо сайхан наадсан. Сумынхаа Ливаансүрэн гэж хүнээс авч байсан морь юм. Алаг морь маань хоёр жил айрагдаад үхчихсэн. Их хөөрдөг гэмтэй бас том биетэй болохоор хүүхдүүд унахаас их айдаг байсан. Тийм болохоор томоохон шиг биетэй хүүхдээр унуулдаг байлаа. Дүүгүүрдэж унагаачих гээд явдаг болохоор хүмүүс тэр бүр унахгүй хөтөлж л явдаг байлаа шүү дээ.
-Унасан байхад цоройгоод байдаг юм уу?
-Тийм ээ. Хажуугаар нь морь хөтлөөд гарахаар хөөрөөд хондлой эсвэл хүзүү рүү нь цоройгоод байдаг гэмтэй байсан. Хөөрүү болохоос биш сайхан морь юм. Тэгээд хоёр жил айрагдчихаад өнгөрчихсөн дөө, хөөрхий минь.
-Чононд идүүлсэн үү эсвэл уяаны алдаанаас болов уу?
-Уяаны алдаанаас л болсон байх гэж бодсон.
-За, алаг морины дараа ямар хүлэг уяж уралдуулсан бэ?
-Нэг цагаан морь надад байсан. Цагаан морио 12 нас хүрэхээр нь уяж уралдуулъя гэж бодож байтал арай омголонтоод байсан юм. Тэгээд тэмээ хайх, сум явахаас эхлээд хол газар унадаг байлаа. Дээхнэ үед мотоцикльгүй сайн мориор эрэл хийдэг, бас явдаг байсан. 80 гаруй км газарт ганц удаа ч гар хөдөлгөдөггүй үргэлж амаа татуулж дүүхэлзэж явдаг морь байсан даа. Тэгээд би энэ морио 12 настайгаас нь хойш зургаан жил уяад нэг түрүүлүүлж, гурав айрагдуулсан.
-Яагаад тийм хожуу уясан юм бэ?
-Өө, нэлээн хэдэн сайн морьтой байсан юм. Тэр алаг, хээр, бас нэг халтар гээд. Даанч унах хүүхдээс эхлээд хэцүү байлаа. Бүр сүүлдээ уях морь муудаад ирэхээр нь цагаан морио уяад үзье гээд оролдсон чинь хурдалсан нь тэр юм.
-Таны өөрийн морь уу, эсвэл авмал уу?
-Цагаан морь миний өөрийн унаган адуу. Цагаан мориныхоо дараа нэг халтар морь уяад хоёр жил давхиулаад соёолонд нь хөлийг нь гэмтээчихсэн юм. Тэр морь маань нэг түрүү, нэг аман хүзүүдсэн. Одоо хөлийг нь эдгээж байгаа. Халтар морины араас унаган хар морио уяад гурав айрагдуулж, нэг түрүүлүүлсэн. Нарийхан жижигхэн биетэй, годогносон амьтан байсан. Ах нь ийм л морьдоор наадаж ирлээ дээ.
-Танай нутаг руу гайгүй сайн адуугаа хөнгөлж морь болгодог юм байна. Тийм үү?
- Зах хязгаар нутаг учраас унаагаараа л их юм хийдэг. Морь болж байвал унахаас гадна уяад уралдуулчихдаг юм. Нэг их азарга тавина гэж зүтгэдэггүй хүмүүс л дээ.
-Дээхнэ үед нэг их гадагшаа явж уралдаж чаддаггүй байсан уу?
- Дээхнэ үед машин, тэрэг ч байдаггүй байсан. Сумын наадам, багийн өдөрлөг, ойролцоох сумдын ойд л явсан. Түүнээс хол явж чаддаггүй байлаа.
-Гэхдээ танай сумын уяачид өөрийнхөө аймгийн сумдаас гадна Ховд аймгийн сумд руу явж нааддаг юм байна шүү дээ. Та аль, аль суманд очиж наадаж байсан бэ?
- Би Бугат сум руу голдуу явдаг. Хойшоо Ховд аймгийн Мөст, Цэцэг, Алтай явна, ойрхон л доо.
-Говь-Алтай аймаг жороо мориор алдартай. Танайхан жороо моринд хэр ач холбогдол өгдөг вэ?
- Жороо морийг нэг их уяж, унадаггүй л байлаа. Сүүлийн үед жороо азарга тавихгүй байгаа учраас жороо морь сүрхий муудаж байна. Дээхнэ үед их сайн жороо морьдтой байсан.
-Энэ нутагт алдартай ямар ямар жороо морьд байсан бэ. Жишээлбэл, танай багт?
- Манай багт Бямбажавын бор хээр морь их алдартай байлаа. Бас Даваа, Сандагсүрэн нар сайн жороо морьтой байсан. Манай нутаг Хятадтай ойр болохоор уг сайрын торгууд адуу их байдаг байсан байгаа юм.
-Торгууд адуу юм уу?
- Тийм ээ. Хятад адуу л байхгүй юу. Дээхнэ үед газар нутаг ойр болохоор адуу малаа алдаж, олохоос эхлээд барга адуу их орж ирэхгүй юу. Тэд чинь жороо явдалтай. Даанч одоо жороо морьгүй болох гээд байна.
-12 алд жороо морь байсан уу?
- Сандагсүрэнгийн хээр, Тогтохын хээр, шуудаг Баарангийн хээр морьд 12 алд жороолдог байлаа. Үнэхээр янзтай, ёстой нэг урсах шиг явдаг.
-Таны хувьд багаа төлөөлж буй хүн. Тэгэхээр та "Зүйл" багаа бидэнд танилцуулаач. Танай баг Тонхил сумын хаана нутагладаг ямар уул, устай газар вэ?
- Манай Бүс-Уул баг дориун хурдан морь ихтэй юм. Бямбажавын халиун морь л гэхэд дөрөв айрагдаж, нэг түрүүлсэн. Бас нэг бор морь нь хоёр түрүүлж, нэг айрагдсан байдаг юм. Баянбатаагийн халиун морь хоёр түрүүлж, нэг айрагдсан. Сүүлийн үед миний морьдтой хойно, урдаа орж давхиж байгаа морьдыг л хэлээд байна. Харин дээхнэ үед Түвэдийн хүрэн морь гурав түрүүлж, гурав айрагдсан. 1960 аад оны үед Цоожооогийн сарт хээр морь хоёр түрүүлж, хоёр айрагдсан гэдэг. Бас нэг хүрэн морь нь гурав түрүүлж, нэг айрагдсан байдаг юм. Манай нутаг сайхан уул ус, өвс ургамалтай, сайн ч морьдтой. Бүс хайрхан уулын хошуу өндөр уул нуруутай байдаг. Тэгэхээр идэш ургамалдаа ч юм уу эсвэл ус нутагтаа ч байдаг юм уу урд талын адуу сайн давхидаг байсан. Манай хошуу бол цагаан шаваг, борог гэж онцлог ургамалтай.
-Цагаан шаваг их сайн шимтэй ургамал гэсэн. Муудсан малд өгөхөд их хурдан сэргэдэг гэдэг. Тийм үү?
-Цагаан шаваг ургамал бол өвөл, зунгүй ногооноороо байдаг. Их өндөр ургадаг болохоор мал үндсээр нь иддэг юм. Манай Цалуугийн голоос уусан хүн дуучин, төрсөн унага нь хурдан болдог гэж хөгшчүүл ярьдаг байсан. Хятадууд өөр Бижийн гол байх уу гэж ярьж байсан домогтой. Түүгээр нь Бижийн голд гарсан унага хурдан гэдэг юм. Цалууны адгаас доошоо урсахаар Бижийн гол гэдэг. Усны эхийг нь Цалуу гэдэг юм.
-Цалуугийн голоос уусан хүн дуучин болдог гэсэн. Танай нутгаас сайн дуучид төрсөн үү?
- Сайн дуучин гэвэл Бугат сумын харьяат МУГЖ, уртын дуучин Эрхэмбаяр байна даа. Эх нь Бугат, эцэг нь Тонхил сумын хүн юм. Яг тэр голын хүүхэд л дээ.
- Танай нутагт сайхан дуулдаг хүн олон уу?
- Дуулдаг хүн олон бий.
-Энэ сум, орон нутгийн нэрийг дуурсгаж явсан сайн уяачид болон хурдан хүлгүүдийнх нь талаар танилцуулбал?
- Аймгийн Начин Түвдийн хүрэн морь гурав түрүүлж, гурав айрагдсан. Түүний дараа Загдхүү нягтлангийн цагаан морь их сайн давхиж байсан юм. Өмнөх төрийн үед Гомоо тайжийн халиун морь урд бүсдээ их мундаг давхисан гэдэг. Тэгээд Арслангийн хүрэн, Дүгэдийн хүрэн, Загдхүүгийн цагаан, Цоожоогийн сарт болон хүрэн гэж морьд сайн давхидаг байсан байгаа юм.
-Тэгвэл дунд үеийн төлөөлөл болсон уяачдыг нэрлээч?
- Дунд үеийн төлөөлөл болсон уяач гэвэл Наран гэж хөгшнийг хэлнэ. Энэ хүний халиун алаг, цагаан цоохор хоёр морь хэд, хэдэн удаа айрагдаж, түрүүлж байсан. Мөн Чимэд, Батхүү гэж хүмүүсийн морьд гарамгай сайн давхиж байсан юм.
-Сүүлийн үед морь сайн уяж байгаа залуус байна уу?
- Сүүлийн үеийн сайн уяач гэвэл Баянбатыг хэлнэ. Түүний халиун морь нь хоёр жилийн өмнө ойд түрүүлж, энэ жил аман хүзүүдсэн. Халиун морь нь хоёр айрагдаж, нэг түрүүлсэн морь байгаа юм. Баянбатын аав Чимэд морийг дориун уядаг байсан юм. Тэгээд манай хүү Эрдэнэсүрэнгийн азарга жил бүр айрагдаж байгаагаас гадна шүдлэнгүүд нь түрүүлж, айрагдаж байгаа. Манай бас нэг хүү ч гайгүй уяж байгаа. Одоо өөрийнхөө хүүхдүүдийг магтсан болох байх даа. Тэр хүү маань энэ жил даага уяад Бугат сумын ойд дөрвөөр ирүүлсэн. Би хүүхдүүдээ удам залгах болов уу гээд дотроо залбирдаг юм. Сүүлийн үед морь сайн шинжээч байхгүй болсон байна. Адууны удмыг л харж уядаг болж.
-Хурдан морийг хэв шинжээр нь шинжиж танина гэдэг их чухал байлаа. Энэ нутагт зартай хурдыг их сайн таньдаг ямар хүмүүс байсан бол?
- Манай нутгийн Жаажаа Жамин гэж үнэн мундаг хүн байлаа. Ёстой ижилгүй хүн. Хүмүүс тэр хүнээс “Энэ морио уявал хурдлах болов уу. Тэр ямар унага байна” гэх мэтээр асууж морио шинжүүлдэг байсан гэдэг. Бугатын Гончиг тав түрүүлсэн хар морио анх алдарт Жамин гуайг урьж аваачаад архи, дарс болж байж шинжүүлж байсан гэсэн. Зэлтэй унагануудаа шинжүүлэхэд “Тэр хар унага л чамайг олон жил баярлуулах юм байна” гэж хэлсэн байгаа юм. Одооны хүмүүс адууг шинжих бус удмыг нь харж л авдаг болсон байна. Яахав, босоо борвитой, шимэрхийтэй, сунамгай биетэй, өндөр чацтай юм байна гэх дайны л шинжиж байна. Гэхдээ баараггүй гэх шинжийг нь гүйцэд харж чадахгүй л байгаа юм.
-Танай баг адууны тоо толгойгоороо сумандаа хэдэд ордог вэ?
- Манай нутгийхан боргилдуухан, нэг их морь мал сонирхдоггүй. Дийлэнхдээ бог өсчихсөн болохоор хөндий шаах шиг азарга адуу байдаггүй. Ганц азарга адуутай тэрнээсээ ганц хоёрыг нь сонгоод уячихдаг хүмүүс. Ер нь адуу цөөтэй газар байгаа юмаа. Нэг айл хамгийн ихдээ 200 адуутай л байх шиг байна.
-Баруун аймгуудын уяачид морины тэсвэр, тэвчээр хатуужлын талаар их ярьдаг. Тэд “Манай нутагт хэдэн км замыг хэдэн өдөр туулдаг, эцдэггүй мундаг холч монгол адуу байсан” гэх мэтээр хөөрдөг. Энэ Тонхил суманд домог мэт яригддаг адуу байсан уу?
- Баруун талын хасаг хятадууд манайх руу их дайрдаг байсан гэдэг. Тэр үед хүмүүс сайн дураараа фронтод морьдоосоо их өгдөг байсан. Жишээ нь баатар Тэгшээгийн хүрэн халзан морь манай аавынх байсан юм байна лээ.
-Баатар Тэгшээгийн хүрэн халзан морь уу?
- Тийм ээ. Баруун талаас хасагууд орж ирээд хүмүүсийг алж, хяддаг байх үед манай аав хоёр хүрэн халзан морио фронтод сайн дураараа өгсөн байдаг. Тэгэхэд манайх 10 гаруй адуутай л байсан юм байна лээ. Цэргээс хүмүүс ирээд “Та нарын амь насыг хамгаалж байна. Унаагүй ядарч, зүдэрч явна” гэж хэлээд сайн дураараа морио өг гэж тушаасан чинь үгүй гэж хэлж чадахгүй хоёр хүрэн халзан морио өгсөн байгаа юм. Намайг 1971 онд цэрэгт очиход нөгөө морийг сэтэрлээд, онголчихсон байсан. Миний очсон цэргийн ангид шүү дээ. Тэгээд тэр морь маань 1967 оны зуданд үхчихсэн юм. Отряд нь чихмэл хийж авч үлдэж чадаагүй. Үймээн самууны үеэр их гавьяа байгуулж 30 км газарт холбоо хурдан бариулж байсан ганц морь байсан гэнэ лээ. Тэр хүрэн халзанг Тэгшээ гэж цэрэг унаж застав руугаа холбоо барьж ирдэг байсан гэдэг.
-Сайхан түүх байна. Танай хэдэн хүүхэд морь уядаг гэлээ?
- Би дөрвөн хүүтэй. Хоёр нь морь уядаг юм.
-Цол хэргэмд хүрсэн үү?
- Хүрээгүй. Хоёр хүүгийн маань морь гайгүй сайн давхих гээд л байна.
-Сүүлийн үед гаднаас адуу авч цус сэлбэж л байгаа байх. Танайх хэдий хүртэл унаган адуугаараа наадсан бэ?
- Одоо ч унаган адуугаараа уралдаж байна. Тэгэхдээ зүүн талаас Отгоннасангаас азарга авч цус сэлбэсэн. Миний адууны удмын гүүнүүд бий.
-Өвөрхангай аймгийн Хайрхандулааны Отгоннасан гуайгаас уу?
- Тийм ээ. Тэр хүнээс хоёр азарга авч ирсэн юм. Төлүүд нь гайгүй давхиад л байна.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Хурдан тууртын босоо цагаан хийморьт өнө мөнх ивээгдэж яваарай.
"Тод магнай" сэтгүүл. Говь-Алтай аймгийн тусгай дугаар. 2017 он
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
202.126.89.186
Нутаг усандаа нэр хүндтэй ажилтайгаараа гайхагдсан сайхан буурад даа урт наслаж удаан жаргахыг ерѳѳе
Reply