ДӨРВӨН ОЙРАД, ӨӨЛД ОМОГ ҮҮССЭН ТУХАЙ
Дөрвөн Ойрад, Өөлдийн уг болбоос Хурмаст тэнгэрийн хүүхэн энэ Замбуутив дор Агар зандан модны ёроолд мэндэлсэн бөгөөд мөнөөх зандан модноос өлгөн тавьсан тэр модны навчинд хурын ус орсноор ундаа болж, бас модны үзүүрт нэгэн ууль шувуу донгодож буй мэт санагдаж байсан ба бас модны ёроолд буй аяганд ус дуслаж хөвгүүнийг ундаалж байв. Тэгтэл тэр хөвгүүнийг үр үгүй өвгөн, эмгэн хоёр асарч агар зандан модоор өлгий засаж тэжээн өсгөжээ. Зандан модны ёроолд мэндэлж, навчинд тогтсон хурын усаар ундаалж өссөн тэр хөвгүүнийг нь Хотгойдын Догшин хар ноён гэж хожим нь нэрийдэв. Энэ бол Өөлдийн уг удам юм. Тэр хөвгүүнийг зандан модноос өлгөж тавьсан учир “Өлгөөд” гэж нэрлэсэн бөгөөд энэ нь хожим “Өөлд” болон өөрчлөгджээ. Дөрвөн Ойрадын Өлгөөд буюу өөлд үүнээс үүссэн гэдэг байна. Манай Дөрвөн Ойрадууд эрт дээр үед Алтайн цаагуур нутаглаж байсан юм гэнэ билээ. Маанарын хуурддаг Ээвэн голын урсгал /хөгжмийн аялгуу мэт сайхан чимээ гарган урсдаг голын урсгалыг дуурайлган эгшиглэх хуурын татлагыг өгүүлжээ/ байдаг тэр газар л ёстой дөрвөдүүдийн нутаг болов уу гэмээр. Тэр газраас яагаад наашаа нүүсэн юм гэвэл тэр цагт их найр болж /зарим хувилбарт дайн болж гэж гардаг/ тэндээс эмээлээ хөглүүлсэн алаг дааганы тоосноос үргэлж наашаа дүрвэж одоод дөрвөд нэрийг авсан гэдэг юм. Ингээд холын аян замд нүүдэллэж явахдаа хомтой тэмээн дээр суусан самган/эхнэр/ хүн одоо энэ Дөрвөд Ойрадыг хуурдаж явсан гэнэ лээ. Энэ татлагад ачаа тэмээ, хүн малын шуугиан, чимээ цөм багтсан гэдэг. Харин дөрвөдөөс баядууд хуур, татлагаар илүү байдаг учир нь дээр үед хуурын хаан гээч Дөрвөдийг дайраад Хотогойдод хоноод Баян нутагт өнжиж гарсан учир тийм болсон байна. Харин Дөрвөд Ойрадад дуугаар Дөрвөд илүү, магтаалаар Хотогойд илүү байдаг.
ДӨРВӨД ОМОГ ҮҮССЭН ТУХАЙ
Хувилбар-1: Эрт урьд цагт Бурхан багш гэдэг хшн Шажин үүсгэж, 45 хүнтэй хийл байгуулна гэж аль эрдэм чадалтай авхаалж самбаатай залуусыг авгай хүүхдээс нь салгаж хувраг болгох гэжээ. Үүний дотроос есөн залуу энэ зарлигийг тэрсэлж авгайгаа дагуулж арван наймуул оргож дүрвээд Богдын эрээн хавирга гэдэг газар ирж нутаглан суурьшсан гэдэг. Тэр улс олон жилийн он сарын нүүр үзэж өсөж үржээд, их тамирлаг улс болж гэнэ. Энэ хүмүүс Дөрвөдийн уг удам юм. Анх нутгаас дүрвэн босож гарсан учир Дөрвөд нэртэй болсон гэдэг.
Хувилбар -2: Дүгэр зайсан Сохор хун тайжид “Оройн ганц мод битгий тайр, үен сүүлтэй цагаан цар /шар/ битгий ал, Эмээл зайраар даваа битгий гарга” гэж захижээ. Гэтэл сохор хун тайж Дүгэр зайсангийн захиасыг биелүүлсэнгүй. Сохор хун тайж Дүгэр зайсанг үхэхэд хүрэхлээр “Гурван сайн үгээ хэл гэлээ” гэж хүн явуулжээ. “Амьдад гурван сайн үгийг эс авсан хүн чи үхэхлээр гурван сайн үгий минь авахгүй ээ. Эзгүй газар баах сайн, элстэй газар шээх сайн гэж очиж хэл” гээд явуулжээ. Сохор хун тайж нь болохоор оройн ганц модыг тайрч сүм барьсан. Үен сүүлтэй цагаан цар алж ууцыг нь тавьсан. Арван тэрэмтэй /ханатай/ гэрийн үүдээр их том царын сүүл нь гарч байсан гэдэг юм. Сохор хун тайж тэр сүмийг угалзын эврээр бариулсан учир Угалз хайнагийн сүм гэдэг нь тэр. Энэ сүм Эмээл зайрын цаад талд Цоньж үрэмчин ойролцоо байгаа болов уу. Сохор хун тайж сүмээ бариулж дуусаад найр хийж байж. Тэгтэл модны нүүрс алаг дааганд ачаад зөөж явсан хоёр хүүхдийг дутуу шатсан нүүрс нь асаж утаа гал болж даага нь үргэж хөглүүлээд давхихлаар тэр найрлаж байсан улс “алаг” гэдгийн нь “алах”, “даага” гэдгийг нь “дайн” гэж буруу дуулж, сандарч дүрвээд эмээл зайрын даваагаар давж нааш нүүж ирсэн гэдэг юм. Ингэж дүрвэж ирсэн учир Дүрвэд нэртэй болсон гэдэг.
ДӨРВӨН ОЙРАДЫН УРАА
/Дөрвөн Ойрадын ураа /уриа/ хэмээх ардын аялгуу зохиогдох болсон шалтгаан/
Баруун аймгийн олон ястнууд, ялангуяа Захчин, Дөрвөдүүдийн дунд өргөн тархсан. “Дөрвөн Ойрадын ураа” гэсэн хуурын өвөрмөц татлага байдаг ба энэ нь их сонин домогтой. Дөрвөн Ойрадын урааг татахын өмнө заавал түүний учрыг тайлж өгөөд ураагаа татдаг уламжлалтай. Үүнд:
Урьд цагт
Дөчин түмэн Монголын
Дөрвөн харшиж
Хиур хавирч
Хүлгийн амгай тасарч
Хүнд хуяг салмартал дайтаж явснаар элгэн төрлөө мартаж эхнэр, хүүхдээ танихгүйд хүрээд сая амьсгаа авч:
Ужиг дайнд уйдав
Учиг зүүнд ойртъё
Үнээ малын дуу сонсож
Үр, хань, гэрээ барья
Буяны мөр болж
Бурхан шашин шүтье гэж ойрад нийтээр хэлэлцэж өөрийн гэх эрхэм сүм босгож, өнгөрсөн их хилэнцээ нимгэлэхээр тогтож, “Улаан бэлчир” гэдэг газар шав босгоход:
Улаан гэдэг чинь цусны өнгө!, Бэлчир гэдэг чинь салахын нэр ! гэж их маргаан үүсчээ. Эцэс сүүлд газраа сольж “Дэн эрэг” хэмээх газар сүмээ босгоод гол цондлог /багана/-ийг мянган гулз /угалз/, мянган хайнагийн эвэр зүйж, түүндээ мянган бодьсадын үр товойлгон сийлж, ноён нурууны гол тулгуур болгон босгоод сүмдээ “Гулз хайнагийн сүм” гэсэн алдар соёрхон аравнай өргөж, наян хоногийн найр дэглэж, жаран хоногийн жаргал эдлүүлэхээр Ойрад даяар цуглахад сүмийн ноён нуруунд дархны нэг хийх ажил дутуу орхигдсоныг яаралтай гүйцээлгэхээр модтой ууланд байгаа дархны хүүхдэд алаг зүсмийн даага хөтөлгөн хоёр уут өгөөд довтолгожээ. Хүү ч хоёр уут нүүрс даагандаа тэгнээд бушуухан эргэж арайхан сүмийн бараа үзтэл, гэнэт даага булгиж цулбуураа алдуулан давхиж үдшийн бүрийгээр улаан оч сацлан найрчин олны зүг одоход Гулз хайнаг даяар ихэд сочин хөлгүй их нүргээн болж,
“Алаг дааганаас гал сацрав
Алалдах дайны дохио болов” гэж хүмүүс бужигнан түжигнэж тэр шөнөжин дайтахаар барахгүй бас Угалз хайнагийн сүмээ хүртэл юман чинээ бодолгүй эвдэн байж хоорондоо тулалдаж үүр цайлгахад:
Ойрадыг довтолгосон дайсан
Ойр хавьп байсангүй
Хэн биднийг ингэв гэж
Хэн хүнгүй шуугилдаж
Туулай алдсан нохой шиг
Туйлын их гайхжээ
Тэгсэн чинь нөгөө хүүхдийн авч явсан нүүрсэнд усанд унтраагүй цучил байгаад салхинд гад авалцахад өөрийн эрхгүй даага туйлснаас андуу хэрэг болсныг мэдээд, “Энэ ер нь алаг дааганы хөлөөс болсон андуу хэрэг боловч цаана нэг муу совин бий байх” гэж ажиг сэжиг даамжирсаар,
Алаг дааганы хөлөөс
Ахан дүүс эвдрэв үү?
Өстөн хартан ихдэж
Өссөн газар холгов уу?
Зөөлнийг олж нутаглая!
Зөвийг олж нөхөрлөе! гэж нууцгай тангарагийн ам авалцаад алаг дааганы хөлөөс аргагүй бид тарлаа. Алс хэтдээ найртай учрахын бэлгэ болгож “Дөрвөн Ойрадын ураа”-г явсан газраа ямагт ураадаж, ах дүү, амраг садан унасан газар, угаасан усандаа мөнхөд үнэнчийн ерөөл шингээсэн энэ урааг үр ач, хойч үедээ захин гэрээсэлж явах учиртай хэмээжээ.
“Дөрвөн Ойрадын ураа” нь 18-р зууны хоёрдугаар хагаст Манжийн хатуу харгислалын улмаас Зүүнгар, Ойрадын төр мөхөж, гансарсан олон дүрвэх бутрах үеэр Ойрад түмнээ зоригжуулах нэгдсэн ураа болгон зохиож, түүндээ дайны гамшгийг жигшин, эсэн мэнд эргэн учрахыг ахан дүүс, ард олондоо уриалсан гол уриа болсноор уламжилж ирсэн ардын нэгэн дурсгал юм.
"Тод магнай" сэтгүүл. Дугаар 98
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
- 2023 оны 10-р сарын 28 -нд Өвгөн ноён М.Пүрэвжавын нэрэмжит уралдаануудын нэг…
- 2023 оны 10-р сарын 17 -нд Өнөө жил яах бол...
- 2023 оны 10-р сарын 09 -нд Сумын Алдарт уяач О.ДАШЗАВ: Сумынхаа наадмын айрги…
- 2023 оны 10-р сарын 08 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 06 -нд Сумын Алдарт уяач Б.Пүрэвбат: Гурван азаргаар одто…
66.181.181.143
Өөлд үндэстний гутлийг юу гэдэг юм бол?
Reply