Сумын Алдарт уяач Б.ОЙДОВ: Аав минь Нялга сумаас АНХ УДАА ТӨРИЙН НААДАМД МОРЬ АЙРАГДУУЛСАН ХҮН
Төв аймгийн Баянжаргалан сумын уугуул, Жаргалант нэгдүгээр багийн харьяат, сумын Алдарт уяач Б.Ойдов гуайг уншигчидтайгаа уулзуулж байна. 1943 оны хавар Төв аймгийн Нялга сумын Өлзийт хэмээх газар айлыг тав дахь хүүхэд болон мэндэлсэн тэрээр:
-Алтангадас одон
-МУЗН-ийн "Нигүүлсэнгүй үйлст манлай малчин" одон
-Аймгийн сайн малчин
-АХ-ын 50 жилийн хүндэт тэмдэг
-VIII таван жилийн гавшгайч
-АХ-ын 60, 70, 80 жилийн ойн медаль
-МАН-ын ахмад зүтгэлтэн
-Чөлөөт ахмадын холбооны хүндэт тэмдэг
-Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн медалиар шагнуулж байжээ.
-Нялга Баянжаргалан бол хурдны абшигтай нутаг. Таны өвөг дээдэс ч энд хэдэн үеэрээ морь уяж байсан биз ээ.
Баярлалаа. Би удам залгасан уяач хүн. Аав минь уяач байсан. Миний үндсэн нутаг Нялга Баянжаргалан сум ч дээр үеэсээ их хурдтай байсан газар. Аавд маань Сэцэнхан аймгийн нэрт уяач Ононмөр хаван гэж өөрөөс нь 37 нас ах хүн нэр өгсөн гэдэг. Тэр хүн миний аавд тав, зургаан настайгаас нь морио унуулж эхэлсэн мундаг уяач.
-Домог мэт яригддаг Ононмөр хаван байх нь ээ. Түүний ямар морьдыг унаж байсан юм бол?
Тэрийг би сайн мэдэхгүй ээ. Ном зохиолд бичигддэг энэ түүхэн хүний хурдан цавьдар азарга их яригддаг. Тэр азарга Дундговь аймгийн Цагаандэлгэр нутгийн унаган адуу байсан юм билээ. Энэ азаргыг аав минь унаж байсан болохоор яг нарийндаа Ононмөр хавангийн шавь гэж ойлгож болно.
Миний аав 15, 16 хүртлээ тэр хүний морийг унаж байгаад, хүнддэж хасагдмагцаа өөрөө морь уяж эхэлсэн гэдэг. Тэгээд 1923 онд улсын наадмыг цэргийн наадам гэж нэрлэдэг байхад өсгий цагаан хул азаргаа, хязаалан хар үрээтэйгээ аваачин айрагдуулж, Нялга сумын анхны айргийг авчирсан түүхт уяач.
Харамсалтай нь 1921-1924 оны ойн баримтууд олддоггүй юм байна лээ. Сүүлд аав маань миний өвгөн аав Жамсрангийн нэр дээр алаг азаргаа мордуулаад улсад айрагдуулсан байдаг. Тийм л их мундаг уяачийн удмын хүн дээ, би.
-Харин өвөө тань морь мал уяж байсан уу?
Хүүхэд ахуйдаа ноён сүргийн хурдан морины унаач байсан гэлцдэг. Өвөө маань хурдан морь шинжихдээ гаргуун. Морь мордоход л түрүүлж, айрагдах адууг нэрлэчихнэ. Өөрөө бол нэг их морь уяж байгаагүй. Миний аав түүний гурав дахь хүү нь. Тэр айлаас аав л морь уяж эхэлсэн дээ.
-Өвөөгийнхөө морь таньж байсан түүхүүдээс сонирхуулаач?
Манай өвөө, аав одоогийн Говьсүмбэр аймгийн нутаг, Баянбулагийн уугуул улс. Жамсран Галдаагийн хурдан шарга азаргыг даага байхад миний өвгөн аав харчихаад “Чиний энэ эцэнхий шарга даага мөн ч хурдан адуу болно доо” гэж хэлсэн юм гэнэ лээ. Жамсран Галдаа шарга үрээгээ шүдлэн болтол нь уялгүй, эмнэгээр нь байлгаж байж. Гэтэл тэр жил Дорноговиос их баян хүн хүрч ирээд “Таныг их хурдан адуутай гэж дуулаад азарга болох үрээ авахаар ирлээ” гэж. Жамсран Галдаа нөгөө шарга үрээг зааж, “Холоос зорьж ирсэн хүн байна. Энэ шүдлэн үрээг ав. Эмнэг л юм даа. 20 хомтой ат өгөөрэй” гэж. Гэтэл нөгөөх эр “Айрагдсан үрээнээсээ өгөхгүй, заавал эмнэг юм өгөх гээд байх юм. Би 20 хомтой ат өгвөл ч чадах хүн. Таны адуу эмнэгдээд байна” гэжээ. Тэр зун нь Жамсран Галдаа нөгөө шарга үрээгээ уяад Хэнтийн Дархан сумын наадамд очиж. Тэгээд аавын урьд жил нь хоёр ч суманд түрүүлсэн шүдлэн хар үрээтэй уралдаж шарга нь их хол тасарч түрүүлэн, хар нь аман хүзүүдсэн гэдэг юм. Тэр цагаас хойш адуу урд нь гишгээгүй Жамсран Галдаагийн шарга гэж халх даяар цуутай хүлэг болж. Энэ мэтчилэн яриад байвал олон доо.
-Аавын тань уях морьдыг магадгүй өвгөн аав тань шинжиж өгдөг байсан байх?
Миний өвгөн аавын уяаны эхийг Ононмөр хаван гаргаж өгсөн. Өвгөн аавд морь унаж өгсөний шагналд охин цавьдар даага өгсөн юм билээ. Тэр цавьдар гүү өвөөгийн адууны суурийг тавьж, аавыг морь уяхын алдад 20, 30 адуутай болсон юм билээ. Тэгээд л өөрийнхөө адуунаас уяж эхэлсэн гэдэг. Аавыг энэ нутгийнхан давхар уяандаа сайн гэдэг. Уясан морьд нь хоёр, гурав дахь уяан дээрээ их сайн давхидаг байсан гэнэ лээ. Тэгэхээр сайн уяач байсан байгаа биз. Миний төрсөн ах Хэнчбиш бас аавыг дагаж морь уядаг. Олон ч хурдан адуутай. Хонгор азарга нь л гэхэд өвөл, хаврын наадамд уралдаанд нэлээд хэд түрүүлсэн.
-Унаган адуу юу?
Улс хувьсгалын 35 жилийн ойгоор улсад аман хүзүүдсэн Төв аймгийн Баяндэлгэр сумын харьяат Шанжийн хонгор азарганы төл гүүнээс гарсан унага. Эцэг нь болохоор Галбадрах гуайн адууны хээр азарга. Ийм хоёр талаасаа хурдан цус нийлсэн адуу байгаа юм. Хонгор азарганы төл, өөрийн унаган гүүнээс гарсан хул морь бас их хурдалсан. Сум, орон нутгийн наадамд дандаа л айрагдаж, түрүүлдэг байсан. Ах бидний үед нэгдэл нийгмийн малд дарагдаад улсын наадамд явж чаддаггүй байсан юм. Хэрэв явсан бол миний уяж байсан морьдонд ч бас нэр гаргачихаар адуу цөөнгүй байсан.
-Морь уяхыг төдийлөн дэмждэггүй байж дээ?
Тийм шүү. Уяачийн хөдөлмөрийг үнэлдэггүй, морь уяхыг дэмждэггүй байсан цаг. Сүүлд Говьсүмбэрт болсон бүсийн уралдаанд миний хул азарга айрагдсан. Энэ хул азарга олон наадамд айрагдаж, сумынхаа түмэн адууны баярт түрүүлж байлаа. Сүүлд нь сумынхаа 80 жилийн ойгоор айрагдаж байсан зураг нь бий.
-Ингэхэд таныг морь уяж эхлэхэд аав тань хурдан сайн адуутай болгоно гээд Чойдог гуайн хурдан саарал азарганы төл шүдлэн хүрэн үрээг авч өгсөн гэдэг. Тэр яаж давхисан бэ?
Тэр их хурдан азарга. Даагандаа найм түрүүлсэн гэдэг. Ер нь дандаа түрүүлж байдаг. 19 настайдаа сумын наадамд аман хүзүүдсэн азарга шүү. Манайх энд нүүж ирээд буусны анхны наадам гэсэн үг.
-Та 1957 оны сумын баяр наадмаас анхныхаа айргийг авсан гэсэн. Өөрийнхөө унаган хээр даагыг түрүүлгээд, Чойдог гуайн хурдан саарал азарганы төл хүрэн үрээгээ хязаалан айргийн гуравт хурдлуулсан гэж байна?
Тийм. Хүрэн үрээ маань хязаалан, соёолондоо гуравлаад, хавчигтаа аман хүзүүдсэн. Миний бие өнөөдөр 74, 75 нас хүртлээ олон сайхан хурдан ажнайг аавынхаа буянд эдэлсэн дээ. Тэр дундаа надад өөрийн унаган гурван сайн их насны морь заяасныг дурдахгүй өнгөрч болохгүй байх. Азарганы тухайд бол би дөрвөн азарга элээсэн хүн. Анхных нь тэрхүү хүрэн. Дараагийнх нь Пунцаг даргын адууны угшилтай хул, тэрний дараагийнх нь Дараанэрэн начны халзан азарганы төлийн төл хүрэн. Би чинь Даваанэрэн начны ач охинтой суусан хүн шүү дээ. Тэрний дараа найз Дагвадорж маань “дулаан” Дамдинжавын адуунаас найман эр, охин унагаас сонгоод ав гэхэд нь жаахан хул даага авч байлаа. Би сайндаа ч таньж авсан юм биш. Тэр хүн сайн адуутай учраас надад хурдан адуу таарч хул азарга маань олон түрүүлж, айрагдан ойр хавьдаа Б.Ойдов гэдэг хүний нэрийг гаргасан.
-Хул азарга тань хэдэн нас хүртлээ уралдсан бэ?
Багадаа уралдахгүй байгаад хавчигаасаа эхэлж уралдан хоёр түрүүлж, 4-5 айрагдсан. Говьсүмбэрт болсон бүсийн наадамд гурваар давхиад, Цагаандэлгэрт болсон бүсийн уралдаанд есөд орж, “Их хурд”-ын урилга авч байлаа. Гэхдээ би ажлаас шалтгаалаад явж чадаагүй л дээ. Түүнээс биш хул азаргаа 17, 18 хүртэл нь айрагдуулсан.
-Аймгийнхаа баяр наадамд оролцож байсан уу?
Ерөөсөө яваагүй. Төв аймгийн 40 жилийн ойгоор улсын баяр наадам аймагт болсон юм. Тэгэхэд аавтайгаа цуг очиж уралдаад 400 гаруй азарганаас хүрэн азаргаа 121-т оруулсан. 1000 гаруй их морь мордоход Лувсандагва гэдэг хүнээс Мэнгэт хээр морио 150-н хэдэд оруулсан.
-Та гурван их насны сайн мориор наадаж байсан гэсэн. Тэр талаараа дэлгэрүүлээч?
Өөрийн унаган улаан хээр морь маань сум орон нутгийнхаа наадамд айрагдаж, түрүүлж л байсан. Сүүлд манай сумын Гэлэгжамц гэж их хурдтай айлаас бор азарга авч тавиад тэрний төл хонгор морь гарсан. Нэг жил найм уралдаж байлаа. Тэр үед одоотой адил тэжээл бордоо гэж байсангүй. Өвсний адуу тэгж олон уралдана гэхээр мундаг адуу байгаа биз. Тэгж олон уралдсан хэр нь улдаагүй. Түүний дараа Даваанэрэн начны хүрэн азарганы төл хүрэн мориор хэсэг наадсаан. Чадалтай байхдаа олон бага адуу уяж, олон ч айраг түрүү авч байлаа. Би гурван түрүү, 29 айргийн амжилтаар сумын Алдарт уяач цолыг хүртсэн хүн.
-Та хэдэн хүүхэдтэй вэ. Танай хүүхдүүд морь мал уядаг уу?
Би зургаан хүүхэдтэй. Нэг хүү маань хөдөө байдаг. Сүүлийн 10 гаруй жил би морь уяж чадаагүй. Сумынхаа 80 жилийн ойд хул азаргаа айрагдуулаад түүнээс хойш морь уясангүй. Нөхцөл бололцоо ч болохгүй, бүл чадал хүрэлцэхгүй юм. Ганц хүү маань хэдэн малаа дийлэхгүй, миний ч чадал барагдлаа.
-Та Даваанэрэн гуайтай уулзаж байсан. Тэр хүний талаар мэдэхээ хуваалцаач?
Миний хань хүү Сүндэвдашийнх нь охин байгаа юм. Даваанэрэн гуай бол даншгийн начин, мундаг хүн. 1957 оны өвөл манайд ирж, аавтай морь мал ярьж хонож билээ. Тэгэхэд Даваанэрэн гуай “Хүмүүс жил орлоо гээд их сандардаг. Би жил орлоо гээд нэг их сандардаггүй. 25 настайдаа даншиг наадамд барилдаж, даншгийн начин цол хүртсэн. 73 настайд миний халзан азарга улсад түрүүлсэн. Жил орох бүрт би сайн юм хүртдэг. Эргээд санахаар жил орсон жилээ дандаа л баярласан байдаг юм” гэж билээ. Бас надад “Чи сайн уяачийн хүү. Морь малаа сайн уяж байгаарай” гэж захиж байсан. Тэр хүний хүргэн болохоо мэдсэн бол асуумаар юм их байжээ гэж одоо боддог юм./инээв/ Манай хадам аав Сүндэвдаш ч сайн уяач. Нэгдлийн адуунаас эмнэг үрээ сургаад, Нийгмийн ногоон гэж сайхан их насны морь болгон тодруулсан. Манай хадмын хоёр хүү хоёулаа сумын Алдарт уяач.
-Ярилцлагаа таны баяр бахдалтай сайхан наадмын дурсамжаар өндөрлөе?
Тэгье. Манай сумын Түмэн адууны баяр болоод, би хул азаргаа мордуулахдаа “Өнөөдөр миний хул азарга ямар адуутай уралдах бол. Энэ олон адуун дотор миний хул азаргатай уралдах нь олон байгаа” гэж бодлоо. Тэгээд манай нутгийн их сайн адуутай, олон адуу айрагдаж, түрүүлгэсэн Шатар гэж өвгөн, хул азаргыг бэлгэнд өгсөн Дагвадорж хоёроор азаргаа шинжүүлэх гэж хайгаад байлаа. Гэтэл тэр хоёртой таардаггүй. Уг нь тэр хоёроор уралдах адууг нь заалгая гэж бодсон юм. Ингээд би унаач охиндоо “Миний хүү татаж л болохгүй шүү. Ганцаараа явсан ч явуулаарай. Адуутай явсан ч явуулаарай. Явуулсаар байгаад л барааг нь харуулаарай” гэсэн. Тэгээд хул азарга маань түрүүлсэн юм. Тэр үед би аавдаа, хул азаргандаа, бэлгэнд өгсөн Дагвадорждоо, нутгийнхаа уул, усанд талархах сэтгэл өөрийн эрхгүй төрж билээ. Тэр их сайхан наадам болсон шүү. Ийм сайхан наадмыг дурсахгүй бол болохгүй. Ингээд та бүхнийхээ ажилд өндөр амжилт хүсье. Монголын уяачид, молор эрдэнэ монгол адууны босоо цагаан хийморь улам мандран бадрах болтугай.
-Баярлалаа. Тэр ерөөл бат сайхан орших болтугай.
"Тод магнай" сэтгүүл. Төв аймгийн Баян, Баянжаргалан, Эрдэнэ сумдын тусгай дугаар
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна