ДОНОЙДООН ГАЛБАДРАХ
А.Тэлмэн
2018 оны 4-р сарын 03 -нд
Монгол морины хөгжилд үлэмж хувь нэмрээ оруулсан Донойдоон Галбадрах 1911 онд Сэцэнхан аймгийн Боржигон Сэцэн вангийн хошуу “Зараагийн гашуун” хэмээх газар айлын ууган хүү болон мэндэлжээ. Эцэг эх нь голомт залгах хүүгээ төрийн хар хүн болгохоор шийдэн багаас нь хурдан морь унуулж, адуу малтай ноцолдуулсаар эрийн цээнд хүргэсэн байна. Тэрээр 1930-аад оны дундуур цэргийн алба хааж, 1940 оноос сум орон нутагтаа алба хаших зуураа ааваасаа морь уях арга ухааныг уламжлан сурч авчээ. Эцгээс өвлөсөн энэхүү арга ухаанаа тэрээр амьдралын турш улам бүр баяжуулан төгөлдөржүүлж, Монголын хурдан морины түүхэн дэх нэгэн тод од болон мөнхөрсөн билээ.
Насаараа морины хөхөл сүүл боон, адуу манаж хоносон Гал улс, аймаг, сумдын наадмаас 100 шахам айраг түрүү хүртсэн байдаг бөгөөд бид энэ удаа зөвхөн төрийн наадмын амжилтыг нь сорчлон хүргэж байна.
Тэрээр алдарт хүрэн морио 1956 он буюу АХ-ын 45 жилийн ойн баяр наадмаар анх түрүүлгэж, хар хээр соёолон азарга аман хүзүүнд хурдлуулан их амжилтын гараагаа эхэлжээ. Түүний дараа жил хавчиг хар хээр азарга нь түрүүлж, хүрэн морь нь аман хүзүүдэж, 1958 онд АХ-ын 37 жилийн ойн баяр наадамд хүрэн морь нь түрүүлжээ. Харин 1959 онд хүрэн морь дахин түрүүлж, 1960 онд хээр азарга нь гуравт, бор азарга нь зургаад, бор хязаалан нь тавд, 1963 онд цагаан саарал шүдлэн нь түрүүлж, 1967 онд цагаан саарал азарга нь тус тус хурдалжээ. Ийнхүү Д.Галбадрах уяач 10 жилийн дотор өөрийн унаган адуугаараа улсын баяр наадмаас таван түрүү, зургаан айраг хүртжээ. Өөрөө унаган хурдтай болоод ч тэр үү, Гал уяач гаднаас азарга авдаггүй, цус сэлбэх зорилгоор гүү л авдаг байсан гэдэг. Д.Гал ахмадуудын хэлдгээр мэдрэмж сайтай, торгон уяач байсан аж. Тод манлай уяач Даваахүүгийн аав М.Данзанням хурдан хээр морио Гал гуай шиг тарган уяна хэмээн буруудаж байсан нь дээрхийг баталдаг. Д.Гал сайн байгаа морьдоо их, дунд сунгаанд олон нийлүүлдэггүй, дангаар нь сунгадаг зуршилтай байжээ. Аавынхаа уяаны энэхүү онцлогийн талаар Г.Баттөмөр: 1956 оны улсын баяр наадмын өмнөхөн Баян сумын Хашаатад дунд сунгаа боллоо. Тэр жил Хэнтий, Сүхбаатар, Дорноговийн олон уяач, Хэнтийн Галшарын Халх даяар магтагдсан монхор Халтарын Одон улаан, Д.Цэгмидийн Бөгөн хул зэрэг цуутай хүлгүүд ч ирсэн юм. Дунд сунгаанд 100 ихээ хол гарсан морьд уралдаж хүрэн морь маань хол түрүүлсэн. Хээр соёолон ч бас айрагдсан байна. Тэр оройноо хөдлөөд Бөөн цагаан давааны энгэрт явтал сул явж байсан хүрэн морь хэдэн бага адуу дагуулаад буцаад зугтаачихав. Бид морьтой хөөгөөд гүйцсэнгүй. 10 гаруй км газар хөөгөөд сунгаа хийсэн уяаны буурин дээр байхад нь барьсан юм. Хүрэн морины хөлс нь бөнжигнөтөл дусалчихсан байж билээ. Аав биднийг буцаагаад өөрөө хөтлөөд очно гээд үлдсэн. Тэр үед хоёр өнжөөд сунгаа хийдэг байсан. Маргаашийн сунгаанд хүрэн морио сунгахгүй гэх аавын үгийг сонссон ээжийн аав Норовжав өвөө “Чи тийм тарган морийг сунгахгүй гэдэг буруу, сунга” гэлээ. Гэхдээ аав үгэнд нь ороогүй. Тэр жилийн наадам их өтгөн болж, их насанд 800 гаруй морь мордож хүрэн морь түрүүлсэн. Хээр соёолон аман хүзүүдсэн. Дараа жил нь 36 жилийн ойд хээр азарга хавчигтаа түрүүлж, хүрэн морь аман хүзүүдсэн. 37 жилийн баяр наадамд Шийтэр гуайн “Түмэн эх” зээрд азарга морь барианы өмнөх судаг руу /200 м орчим/ түрүүлээд орж ирсэн. Араас нь манай хээр азарга маш ширүүн хөлтэй хөөж ирээд зөв талаар нь орж түрүүлсэн юм. ханилаад ирсэн хоёр азаргаа бид хамт хөлсийг хусаж байтал Шийтэр гуай ирээд “Гал, чи надаас сайн уяач юм даа” гэж байсан. Энэ нь “Миний азарга илүү хурдан л даа” гэсэн утгыг агуулсан байх. Өөр нэгэн дурсамж хүүрнэхэд, 1976 оны наадмаар юм байна. Хөдөө байсан дунд охин маань халуураад гэсэн хэл аваад долоодугаар сарын 11-ний өглөө эхнэр бид хоёр такси хөлслөөд удалгүй очлоо. Охины бие ч гайгүй болчихсон, азарга мордоод явчихсан байсан. “Азарга ирж байна” гэхээр нь хартал морь барианаас дөрвөн км орчим хоёр адуу бусдаас хол тасарчихсан давхиж явсан. Такситайгаа давхиж очоод хартал шарга, бор азарга айргийн тавд ч алга байв. Манай хүргэн Чимэд-Очирын том охин нь унаж уралдсан юм. Ээж, хүргэн хоёр сандраад хүүхэд нь ойчсон байх, тосож харъя гэв. Тэгээд тосоод явсан чинь байдаггүй. Харин морь тавьсан хүүтэйгээ уулзсан чинь бор азарга ганцаараа хол түрүүлсэн гээд уяа тойруулан хөтлөөд явж байв. Аман хүзүүнд Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Чадраабалын шарга азарга орсон юм байна. Чадраабал гуай азарганыхаа хөлсийг хусаж байхдаа “За яах вэ, түрүүллээ дээ” гээд баяртай байсан гэдэг. Харин хажуунаас нь хүмүүс, Гал гуайн саарал азарга түрүүлж ирээд асар тойрчихоод уяа руу гаа явчихсан шүү гэж хэлсэн гэдэг. Хүмүүс 3-4 км зайтай түрүүлсэн байх гэж ярьдаг. Энэ хурдан буяны угшил бидэнд үлдсэн. 1977 оноос аавын бие муудаад морь уяж чадалгүй хоёр жил болоод 1979 онд бурхан болсон. Ер нь аав иртэй, чадалтай, ухаантай хүн байсан. Морь сайн уургална. 1940, 50-иад онд агт их авдаг байлаа. Тэр үед адууны хашаа байхгүй. Сумын бүх адууг уургаар барьж тариа хийдэг. Багаараа адуугаа хураагаад уургалдаг байсан. Балдангийн Бадарч, манай аав хоёрыг морьтой, морьгүй адилхан уургалдаг.Багийн адууны 30-40 хувийг тэр хоёр уургалдаг байсан гэж настайчууд ярьдаг. Шагай сайн харвана. Сүүлчийн өргийн хоёр хасаанд дөрөв онож байсан гэдэг. Элэгдээд мөлийчихсөн сум, хашлага нь одоо ч манайд бий. Бас болоогүй сайхан барилдана. Аав маань олон сайхан хүмүүстэй үерхэж, нөхөрлөж явсан. Маршал Чойбалсангийн нарийн бичгийн даргаар олон жил ажилласан шомбонз Бат-Очир гуай, Улс төрийн товчооны гишүүн С.Лувсан гуай, Улсын баатар, жанжин Лхагвасүрэн гуай нар намайг бага байхад манайхаар очдог байсан. Морь ярьж хононо. Нэг жил Бат-Очир гуайтай улсын наадамд хамт явсан юм. Төв аймгаас урагш буучихаад морио давхиулах гэж байхад “Маршал ирнэ” гээд майхныхаа хивсийг гөвөөд орчноо цэвэрлээд сүйд болж байсан. Тэгтэл хүрэн, хар хоёр шилэн форд машин ирээд маршал Чойбалсан гуай мөрөн дээрээ цацагтай их гоё хувцастай буугаад Бат-Очир гуайн майхны хойморт завилж суучихаад хүмүүсийн хусуурыг үзээд, уяан дээгүүр очиж морьд үзэж байсныг муухан санадаг юм. Удмыг нь залгасан үр хүүхдүүд бид эрдэм, чадал, буянаа харамгүй хайрласан аав ээжийнхээ гэгээн хөргийг тахин шүтэж залбирч л явдаг даа хэмээн дурсамж хүүрнэсэн. Эцэг өвгөдийн өв соёлоо хойч үедээ нандигнан үлдээж, Монгол морины хөгжилд үнэлэхүйц хувь нэмрээ оруулсан Манлай уяач Донойдоон Гал гэгч ийм нэгэн Гавьяат байжээ.
"Тод магнай" сэтгүүл. Төв аймгий Баян, Баянжаргалан, Эрдэнэ сумдын тусгай дугаар

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна