Уралдааны цааз
А.Тэлмэн
2018 оны 3-р сарын 27 -нд
Манжийн Энх-Амгалан хааны 48 дугаар он буюу аргын 1709 онд одоогийн Булган аймгийн Баруунбүрэн сумын нутаг Бүрэн ханы өвөр Ивэг голын тус газар Халхын түшээт хан Дорж-Эрдэнэ, түүний ойр төрлийн ван Дондовдорж, Данзандорж нарын гурван хошууны ноёд, тайж, түшмэд, Богдын шавийн зарим лам нар зэрэг бүгд 31 хүн анх хуралдаж хэлэлцэн тогтсон хэргүүдээ гурван хошууны “Их цааз” гэж нэрлэсэн байна. Монголын түүх хууль цаазын баримт бичиг “Халх журам” хэмээх их цаазад морин уралдааны цаазыг нягтлан оруулсан байдаг. Үүнийг сийрүүлсүгэй.
1. Бас нэгэн зүйл ер уралдаанд засуулаас гадна дөрвөн сайдаар гэрч талбих. Тэр гэрч сайд тэмдэг авч очоод уралдах хэмжээний газарт хүрээд тэр тэмдэгээн ил гаргамагц уралдах. Тэр газарт хүрэлгүй зуураас уралдваас засуул ноёноос морь ав. Тайж тавнангаас үхэр, энгийн засуулаас хонь ав.
2. Уралдагч /хүн/ хүү урид давхивал уралдагч морийг авах, унасан хүүг арав ташуурдах.
3. Ер морь хөдлөх, одох үгүй. Хэрэв хөдлөхүүл, удахуул унасан морийг авах.
4. Зуурчилж уралдсан хүний морийг аваад гадна ес авах. Унасан хүүг арав ташуурдах. Тэр зуурчилж уралдагч хүнийг хүн одож авч ирэхүлэ морийг авах.
5. Засуул угтуулаас гадна зарлиг үгүй хүн очвол унасан морийг авах.
6. Бай дутуу авч ирэхүлэ хээрийн баянаас гүйцээж аваад гадна нэг морь баалж авах, эс ирсэн ноёдын байг нь холбоотой авах.
7. Гүйсэн морийг шүдийг үзэхийн урид харихул бай өгөх үгүй.
8. Түрүүлэгч ирсэн морь удаах мориноосоо бүхэл биеэн өнгөрүүлэн гарсанд тоох /тооцох/.
Морины зарим бие, идэснийг тоохгүй хоёр морь чацуу ирэхүлэ адгийн тэмдэг хүртэл алиныг гарахула түүнийг тоох. Тун эс гаралцахулаа дахиж уралд.
9. Байд орох морь унаад хүү явганаар гүйж орохула тоох.
10. Ер засуул угтуул хүүд ташуур өгөх үгүй
11. Уралдах хүүг их бага гэхийн тус аль эзнийг дураар мэдтүгэй.
12. Ер ах наст мориныг дорогшныг оруулж уралдах үгүй. Дүү настыг дээш ах настад оруулж уралдахад гэмгүй. Ер уралдах морины нас лав дөрвөн захаас инагш үгүйг орох
13. Тэргүүлсэн их соёолон мориныг ноёд хэрэглэж авахулаа нэг тэмээ, найман адуу хайрлаж авах бий. Тэргүүлсэн хязааланд нэг тэмээ, зургаан адуу, тэргүүлсэн шүдлэнд нэг тэмээ, дөрвөн адуу, тэргүүлсэн сарваанд нэг тэмээ, хоёр адуу өгөх бий.
Өгүүлэх нь:
“Халх журам” хэмээх их цаазад морин уралдааны цаазыг оруулсныг толилуулав. Хэдийгээр эдүгээ цагт элэрч баларсан энэ цааз хууль эрээн цаас төдий болсон ч эрхбиш сэнхрэн бодож, сэхээрэн ухаарах хэрэг тус болох санаа сэдэл байлтай мэт. Монголчууд бид тэнхээжин боссон, тамирдан мөлхсөн ямар ч цаг үедээ хурдан морины уралдаанаа орхисонгүй. Тийм болохоор бидний амьдралын хийморь залийг бадруулагч салшгүй хэсэг гэлтэй.
Аль тэртээ 300-гаад жилийн өмнө морин уралдааны хууль цаазтай байсан ард түмэн өнөөдөр олигтойхон мөрдчих дүрэм журам ч үгүй явдаг нь юу билээ. Өнөөдөр өдөр шөнөгүй хууль цааз батлан суугаа Их хуралд морин уралдааны цааз хуулийн эвсээрхэн төсөл хийгээд барьчих адууны талын байгууллагууд байхгүй гэж үү. Дээрхийн жишээтэй хатуухан хууль өнөө цагт хэрэгтэй болжээ.
Толгойтой бүгд гэхээр хурдан морины уралдаанд дурлаж, морины сүүл боон ханхалзаж, тэр ч бүү хэл эмс бүсгүйчүүл морь уяж Халхын наадамд түрүүлгэдэг гачлантай цөвүүн цаг иржээ. Улс, аймаг, сум, баг, уул, овоо тахилга, ой, тэмдэглэлт үйл явдал гээд элдэв нэрт наадмууд элбэгшин уралдаан олширч, хурдан хүлгүүд бизнесийн хэрэглүүр боллоо. Энэ ч яах вэ, хэзээ үе цаг бүр л хурдан морьд их үнэ, эзнийхээ амины золио хоёрт явж байсан хойно. Гачлантай нь бид морины уралдаанаа хийж чадахаа больж, эмх замбараагүйд бялдуулж, дээр доор, ах зах, ёс журам гэгч огт үгүй болов. Хурдан морины уралдаан будилуулсан уяач, хүүхэд, морины даамал хэн нь ч өчүүхэн төдий хариуцлага хүлээдэггүй нь сонин!
“Хурдан морины уралдааны дүрэм”-ийг Биеийн тамир, спортын байгууллага хэд хэдэн удаа батлан гаргасан ч тэр нь хууль цааз биш, зүгээр дүрэм болохоор яах ч билээ. Өнөөдөр дүрмэнд захирагддаг хэн байна. “Хурдан морины уралдааны дүрэм”-д морь эргүүлдэг газарт хүрэх замдаа комиссын шаардлагыг биелүүлэхгүй хойш сууж бусдыг уруу татах, уралдааны үед хүүхдийг мориноос унагах, ташуураар цохих, олом тайлах, морины цавь суга руу хатгах зэрэг элдэв зөрчил гаргахгүй байх тухай заажээ. Зөв л заалт. Харин тиймэрхүү ёс бусын элдэв зөрчил гаргарчдад ямар хариуцлага, торгууль, шийдвэр оноож, түүнийгээ чандлан мөрдөх вэ гэдэгт л хамаг учир оршино. Нэгэн цагт Адууны яамтай байсан морьтон монголчууд энэ үед “Автомашины яам”-тай болох нь ойртож байна. Юутай ч гэсэн чанд хатуу сахилгыг дээдлүүлсэн морин уралдааны хууль цаазтай болох цаг ирэв бололтой.
Ж.Саруулбуян /Сэцэн ханы хүлэг номоос/

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна