Бажаа улаан
А.Тэлмэн
2018 оны 3-р сарын 13 -нд
Морин эрдэнэ дор мөргөмүй!
Энэ цагийн бие бага, яс муут адууны дундаас эрхбиш шилэн сонгож, уяж сойн уралдуулан сорьвоос хүлгийн шинжид дөхөн очих нь бас ч үгүй цөөн биш ажээ. 1960-аад оны эхэн үеэс 1970-аад оны дунд үес хүртэл ир зориг, хурд бяраар гайхагдаж байсан “Бажаа улаан” хэмээх азарганы уягдаж хурдлан байх үеийг мэдэхийн хувьд цөөн үгээр зураглан өгүүлэхийг зорвив.
Улаан азарганы эзэн уяач Норовын Бажаагийн уг нутаг нь Сүхбаатар аймгийн Уулбаян сум юм. Хээр азарга адуу болж төрснөөс хойш 17 удаа уралдахдаа 16 удаа түрүүлж, нэг удаа аман хүзүүджээ. Хурдан хээр азарганы үр энд өгүүлэн буй улаан азаргыг дааган цагт нь Бажаагийн ах Жигмид уяж сумандаа нэгийн дараа оруулжээ. Бажаа шүдлэн насанд нь Хэнтий аймагт авчран аймгийн наадамд түрүүлгэснээс хойш улаан азарганы нэр Хэнтий даяар тарж эхэлсэн байна. Улаан азарга шүдлэн, хязаалан, соёолон, долоон настайдаа аймгийн наадамд түрүүлж, найман настай гуравт, есөн настай АХ-ын 50 жилийн ойгоор уригдан ирж улсын наадамд 400 гаруй азарга мордоход дөрөвт хурдалж /энэ уралдаанд Хэнтий аймгийн Галшар сумын Дашийн Банзрагчийн хөх саарал азарга түрүүлсэн/, 10 настайдаа Хэнтий аймагт мөн түрүүлсэн билээ. Улаан азарга нийт таван удаа түрүүлж, гурван удаа айрагдсан байна. Улаан азарганы долоо настайдаа түрүүлдэг тэр жил манай аав Жүмпэрэл, Баж гуай хоёр нэг дор уяа босгож, морьдоо хамт уясан сан. Хэрлэн голын сэрмүүн сайхан дэнж газар зэрэгцүүлэн босгосон уяанд тэр жилийн наадмын түрүү, айргийн морьд олон байсныг уяан дээр бууж мордсон хашир өвгөд барим тавим хэлж л байсан сан. Морь шинжин таньдаг эрдэмт тэр өвгөд залуу зандан цагаасаа морь уяж, өвөг дээдсийнхээ үг сургаалыг лавтайяа сонсон явсаар өдий зэргийг хэлж таних болсон нь лавтай. Буян заяа тэгширсэн өндөр насандаа хойч үедээ мэдэх чадах зүйлээ сэм сэмхэнээ тийн хэлж явсныг өнөө санахад уярам санагдана. Одоо тийм мэргэд дээдэс хэр олонсон билээ. Тэр зун бороо баахан элбэгтэй, уяачид наадмын өглөө бороотой байвал азаргаа яаж мордуулахав, бороогүй байвал яаж мордуулахав гэж засал юуг нь нарийсган хийнэ. Байсхийгээд л хувин саваар асгачихсан юм шиг их устайгаар ширүүн орох бороонд уяан дээр бүх морьд уруугаа харан бөмбөлзөн чичрэн байхад ганц Бажаа гуайн улаан азарга ширүүн бороо сөрөн нүдээ хагас анин, дөрвөн хөл дээрээ бат зогсож, арай унтаж амарч байна уу даа гэмээр тайван харагддаг сан. Тун ч гайхам ийм зургийг тэр үед нь авч үлдсэн сэн бол өнөө үзэхэд илүү итгэлтэй байсан биз ээ. Хүйтэн бороо, халуун нарны аль алинд ч эс ажран тэвчээр тэвтэй байж, уяа сойлго тэр бүр алддаггүй байжээ. Тэрбээр азарган бие нь баахан цэвэр цэмцгэр гоё ганган биш, дөрвөн хөл бахим бүдүүн, цээж өргөн, дэл шингэн, сүүл өтгөн, хөөрүү үгүй хүдэг номхон, удаан тайван зантай байжээ. Уяа заслын биш цагтаа бол бусдаас тэр бүр үл ялгагдам энгийн харагдана. Тэгсэн хэрнээ уяж эхлэх үеэс бие галбир нь огт өөр азарга шиг болж хувирдаг байв. Мөнхүү улаан азарганд хурдан хүлгэнд байдаг барианы газар дөхөхөд шандас сунган хүчээ шалгадаг эрхэм шинж шингэсэн байсан. Буянт хүлэг эрдэнэ хурдлан давхих тэнгэр заяагаа эзэн хүнээсээ авдаг. Морь хэдий хурдан байлаа ч эзний тэнгэр буруухан байвал хурдан хүлэгт саад ирэх нь бий. Манай аав, Бажаа гуай хоёр ийм зүйлийг ихэд эрхэмлэн хурдан морины уяа хавьцаа элдэв бусыг ойртуулахгүй цээрлэх аястай. Үхэр малаас эхлээд машин тэрэг, нүдэнд дасаагүй гаж буруу хувцастай хүмүүсийг морьд руу ойртуулахыг нэг их сайнд үздэггүй нь бүхий л аясаараа мэдэгддэг байсан ч тэр бүр шууд хориглон саатуулдаггүй байсан нь цагийн аястай зохицолдож байсны шинж биз ээ.
Олон жилийн нар, бороо, салхинд гандаж унаган өнгөө алдсан ч эгэл дотно амьдлаг өнгөтэй болсон хусан модон шонд хэцлэж татсан мушгиа суран урт уяаны эхэнд салхин дээд талаас үл мэдэгхэн суунаглах арцны утааны ариун үнэрийг авч хааяахан урт чихээ хайчлан алхан, толгой өргөснөө нэгэн хоёр эвшээлгэн баяглаад амгаланаа үүрэглэн зогсох улаан азарганыхаа тэнгэр сүлдийг Бажаа уяач их л зөв авч явж дээ. Өглөө нарнаас өмнө барьж уяад жаал амрааж байгаад оройн сэрүүнд хөлс авчих ч юм уу, өглөөгүүр ажлыг нь хийчихээд өдөржин амраах зэргээр улаан азаргыг тэгтэл нь их зүдрээхийг үл тэвдэнэ. Амгалан сайхан зантай, амарсан шиг амарч, тайван дөлгөөн байж чаддаг тэрхүү чанар нь онцгой хурдлан давхих нууцынх нь нэг байсан буй за. Уралдааны гараан дээр ирсэн үедээ ч улаан азарга хийрхэж хөөрцөглөхгүй, ер уралдахдаа ч хүчээ хэмнэх, хурдаа гаргах газраа ч унаж яваа хүүхдээрээ хэлүүлэлтгүй мэднэ. Бажаагийн улаан азарганы үр, үрийн үр аймаг нутагтаа түрүү, айраг авдаг таван сайн азарга төрсөн юм.
Улаан азарганы ир муудсан уу, хөл муудсан уу, алин болохыг бүү мэд. Эс бөгөөс ер нэр алдар нь нэгэн хүнээр явснаас нэгдэл нийгмийн нэр гарвал илүүтэй гэж санасан уу, Бажаа гуай буянт хурдан улаан азаргаа аймагтаа түрүүлсний хойтон жил 11 настайд нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын –Өрнөлт” нэгдэлд өөрийн хүслээрээ бэлэглэчихсэн юм. Гэсэн ч улаан азарга нийгмийн улаан гэсэн нэрийг авч чадаагүй, “Бажаа улаан” нэрээрээ үлджээ. Заяа түшсэн эзнээсээ салж, нийтийн хэмээн эзэнгүйдсэндээ хурдан хүлгийн буян заяанд чухам гуниг гутаг төрсөн байж ч болно. Үгүй юмаа гэвэл уяа сойлго, ус бэлчээр, уул даваа, зам харгуй нь солигдсоноос ч тэр үү, улаан азарга тэр жилээс хойш хурдалсангүй. Олигтой үр төл ч өгсөнгүй, 17 нас хүрээд нэгэн хавар малын хашаа түшээд босоогоороо “нүд аньсан” юм. Эр бяр, хүчит бөхөөр жишвэл дархан аварга гэмээр, сайн хүлгийн шинж эрдмээс хүртэлцэн төрсөн хурдан улаан азарганы түүх ийм ажгуу.
Уяач Норовын Бажаа 1997 онд улсын Алдарт уяач цол хүртсэн хүн. Хэнтий аймгийн “Урагшаа” сонинд /1997 он. №4/ “Цэцэн ханы хүлэг” салбар холбооны тэргүүн Н.Санжаадорж, Н.Бажаа гуайтай “Адууны угшлыг худал хэлвэл нүгэл болно” гэсэн нэртэй ярилцлага хийжээ. Ярилцлагад Бажаа гуай Хэнтий аймагт 14 түрүү, 25 айраг авснаа дурдсан байв. Уг нутаг хөөвөл Сүхбаатар аймгийн Уулбаян сумын харьяат энэ хүн Хэнтий аймагт 35 жил амьдарч, хурдан хүлгийнхээ хөлсийг хусаж, магнайн үрчлээгээ тэнийлгэжээ.
Ж.Саруулбуян /”Сэцэн ханы хүлэг” номоос/

1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
195.175.66.66
Үнхээр мундаг
Reply