Тэргүүлэх зэргийн хүний их эмч Р.Эрдэнэбаатар: Морины уралдааныг зохион байгуулалтанд оруулъя, уяачдыг Төгрөг сумын нэрийн дор нэгтгэе гэдэг үүднээс уяачдын холбоог байгуулах саналыг гаргасан
Говь-Алтай аймгийн Төгрөг сумын уугуул, Мааньт багийн харьяат, Тэргүүлэх зэргийн хүний их эмч Рэнцэндоржийн Эрдэнэбаатарын ярилцлагыг уншигч танаа хүргэж байна. 1966 оны хавар Мааньтын хөтөлд айлын долоо дахь хүүхэд болон мэндэлсэн тэрээр 2005 онд Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, 2010 онд Алтангадас одон, мөн Ардчиллын од, Эрх чөлөөний одон хүртэж байжээ.
-Төрж өссөн нутгийн иргэдийнхээ эрүүл, энхийн төлөө олон жил зүтгэжээ та. Энэ талаар яриагаа эхэлье?
-Би 1992 онд Анагаах ухааны их сургуулийг төгсөөд Алтай суманд нэг жил хүний эмчээр ажилласан. Дараа нь Эрүүл мэндийн шинжлэх ухааны сургуульд мэс заслын зургаан сарын курс төгссөн. Ингээд Төгрөг суманд мэс заслын эмч хэрэгтэй гээд сумандаа хуваарилагдсан даа. 1993 оноос хойш мэс заслын эмчээр ажиллаж байна. Тухайн үед хүний гавьяат эмч Тогтох, Галбадрах зэрэг туршлагатай сайхан хамт олон намайг угтан авсан даа. Нийт 23 жил ажиллаж байна уу даа. Дунд нь Алтай суманд дахин очиж хоёр жил ажилласан. Алтай сумын маань иргэд, хөдөлмөрчид ирж ажиллаач гэсэн хүсэлт тавьсан. Энэ хоёр жилийн хугацаанд Алтай сумын эмнэлгийн үйл ажиллагаа зохих хэмжээндээ очсон. Түүнээс хойш Төгрөг сумандаа ажиллаж байна.
-Сүүлийн үед сумын эмнэлэгт хүн төрөхөө байсан гэж ярьж байна. Шөнө өвдөөд ирсэн ч хамаагүй аймгийн эмнэлэг рүү явуулдаг гэсэн. Сумын эмнэлэг эмчтэй ч эх барьж авдаггүй юм уу?
-Хүндрэлтэй болон эмзэг бүлгийн жирэмсэн ээжүүдийг аймгийн төвийн нэгдсэн эмнэлэгт нарийн мэргэжлийн эмчийн хяналтан дор төрүүлнэ гэсэн Эрүүл мэндийн сайдын тушаал байдаг юм. Тэр тушаалыг зөрчиж болохгүй. Тийм болохоор эхчүүдийг 100 хувь аймагт төрүүлдэг болсон. Энэ нь аймгийн эмнэлгийн ачааллыг ихэсгэж байгаагаас гадна эх хүүхдийн халдвар авах магадлалыг нэмэгдүүлж байна. Гэхдээ сүүлийн үед жаахан нааштай болоод байгаа шүү. Боломжтойг нь сумандаа төрүүлээд эрсдэлтэйг нь аймагт төрүүл гэсэн зарчмыг яамнаас барьж байна. Төрөх, үхэх хоёр ижил шүү дээ. Таван минутанд хүн эндэж болно.
-Одоо сумын эмнэлгүүд яг ямар үйлчилгээг иргэдэд үзүүлж байна?
-Тойргийнхоо сумдын иргэд, хөдөлмөрчдөд анхны болон төрөлжсөн нарийн мэргэжлийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлдэг. Мөн мэс засал болон эх барих чиглэлийн тусламж үйлчилгээг үзүүлдэг. Тийм ч учраас сум дундын эмнэлэг байх ёстой. Сум дундын эмнэлэг Алтай, Цээл, Бугат, Тонхил гээд 200 км радуст үйлчилж байгаа. Манай эмнэлэг сумын дундын эмнэлэг болохоосоо өмнө хагалгаа хийдэг байсан. Миний өмнө нь ажиллаж байсан эмч нар ч тэгж ажиллаж ирсэн уламжлалтай юм. Зудны үед 1000 гаруй км газарт явж байлаа. Алаг нуруу, хилийн застав тойроод айлын гэрт хагалгаа хийгээд явж байсан үе олон бий.
-Энэ он жилүүдэд эмч хүнийхээ хувьд ур ухаанаа шавхаж үхэл амьдралын зааг дээр ажилласан үе олон байх даа?
-Байлгүй яахав. Би өнгөрсөн хугацаанд олон сайхан эмч нартай хамтарч ажиллаж байсан. Эмч, асрагч, сувилагч, жолооч гээд сайхан хүмүүстэй баг болж ажиллах ёстой. Жолооч түргэн, шуурхай очихгүй, замдаа саатвал хүний амь нас эрсдэнэ. Би залуу эмч байлаа. Манай Цагаанхайрханы дөрөвдүгээр багт нэг эх төрөх гээд дууддаг юм байна. 1995 оны үед шүү дээ. Тэгээд түргэний ганц машин нь эвдэрчихээд 30 машины тэвшинд хагалгааны багаж тоног төхөөрөмж, мотороо ачаад явлаа. Очиход нөгөө эх төрөх гэж байсан. Бүр болохгүй бол хагалгаа хийх бэлтгэлтэй байсан. Тэгээд арай ядан өөрөөр нь төрүүлтэл хүүхэд нь амьсгалдаггүй. Би нэг эмчтэйгээ хамт хүүхэдтэй нь, нөгөө хоёр эмч маань эхтэй нь ноцолдоод байдаг. Тухайн үед нярай хүүхдэд хүйн судсаар тариа хийдэг байсан. Тэгээд хоёр, гурав тариа хийтэл хүүхэд уйлаад сэргэсэн. Одоо тэр хүүхэд маань айлын эхнэр болчихсон явж байна. Аав, ээж нь хожим “Та байгаагүй бол наад хүүхэд чинь байхгүй байсан” гэж ярьж байсан. Ийм тохиолдлуууд олон бий.
-Баасанжав эмч ажлынхаа тэр их стресс, ядаргааг тайлах гэж моринд шимтэн орсон гэдэг. Таны хувьд хэдийнээс морь уяж байна вэ?
-Би бүр эртнээс морь сонирхож эхэлсэн шүү дээ. Миний аав бүр багаасаа морь уясан алдартай уяач хүн юм. Гэхдээ аймагт уралдаж байгаагүй. Сумандаа л уралдаж олон айраг, түрүү авсан. Бүүр сүүлд аавыг минь аймгийн Алдарт уяачаар нэхэн шагнасан. Миний хувьд аавыгаа морь уяж эхэлсэнтэй зэрэгцэн морь унасан. Болж өгвөл айрагдуулдаг байлаа.
-Харин хэдий үеэс бие дааж морь уяж эхэлсэн бэ?
-Миний аав намайг наймдугаар ангид байхад бурхан болсон. Түүнээс хойш би хүн дагаж морь уядаг болсон. Тэгээд сургуульд яваад нэг хэсэг завсарласан. Мөн ажил энэ тэр гээд морь сонирхдоггүй байж байгаад 2000 оноос морины ажилд орсон доо. Тэгээд бас зав чөлөө болохгүй юм аа. Морь уях үед давхар хүнээ үзэх ажил гарч ирнэ. Хүнээ үзэж явсаар морины ажлаа цалгардуулна гээд. Ингэж явсаар 2005 оноос моринд их идэвхитэй орсон. Миний хувьд зүүн зүгээс үнэтэй биш цус сэлбэх төдий л адуу авсан. Түүгээрээ азарга тавьсан. Гүүнүүд нь бүгд миний адууны удам юм.
-Таны аав Рэнцэндорж нэгдэл нийгмийн үед ямар ажил, алба эрхэлж байсан бэ?
-Цэргээс ирээд ээжтэй гэр бүл болоод найман хүүхэдтэй болсон. Би таван эгч, нэг ах, нэг дүүтэй. Тэгээд мал маллаж байгаад нэгдэлд элсээд хонь хариулсан гэдэг. 1982 онд уушигны хавдар гэж өвчнөөр өөд болсон доо хөөрхий. Тэгээд л би эмч болох сонголт хийсэн юм. 1976 онд манай нэгдлийн 50 жилийн ойн баярт аав хүрэн соёолонгоо уралдуулсан. Тэр өдөр “Өнөөдөр хүрэн соёолон түрүүлэх юм байна шүү сайн унаарай” гэж хэлж байсан нь тод санагддаг. Тэгээд хүрэн соёолон маань аман хүзүүдсэн. Тэгэхээр морийг их сайн таньдаг байсан шиг байгаа юм.
-Аавын тань нэртэй ямар морьд байсан бэ. Хэдий үеэс морь уясан байдаг юм бол?
-Манай аав цэргээс ирээд л морь уясан. Дандаа бүгээн морьтой байсан юм байна лээ. Манай нутгийнхан “Рэнцэндоржийн морь хонь бэлчиж байгаа юм шиг харагддаг байсан” гэж одоо ярьдаг юм. Бүр зарим нь хонь тасарчихлаа гэж сандардаг байсан гэдэг. Манай аавын хамгийн цуутай морь гэвэл чонон саарлыг хэлнэ. Чонон саарал дааганаасаа соёолон хүртлээ сумын наадамд магнайдаа тоосгүй түрүүлж байсан. Арын морь нь гүйцээгүй байхад чоно шиг хойшоо харж давхидаг байсан болохоор нь ингэж нэрлэсэн гэсэн. Энэ нэрийг сум нэгдлийн дарга Пэрэнлэй гуай өгсөн байдаг юм. Миний найз бас чонон сааралд зориулж шүлэг бичиж байсан түүхтэй. Одоо бодохнээ манай аавын морьд бага насандаа сайн давхисан юм байна лээ. Бор халзан, хүрэн, саарал гээд бүх морьд нь дааганаасаа соёолон хүртлээ хурдтай байсан. Тэгээд бүдүүрээд ирэхээрээ хурд нь жаахан буурсан юм. Ааваас надад морь үлдсэн л дээ. Тэднийгээ жаахан сайжруулах юмсан гэж боддог. Би бас сумандаа олон морь айрагдуулсан. Тухайлбал миний нэртэй хар морь долоо, найм хүрэн морь тав айрагдсан. Сүүлийн үед зүүн зүгээс авсан адуу маань хэд, хэдэн удаа айрагдсан. Тэгээд ажлынхаа хажуугаар морио нарийн сайн уяж чадахгүй байна аа.
-Та сумын баяр наадмаас хэдэн айраг, түрүү авсан байдаг вэ?
-10 орчим айраг, түрүүтэй.
-Тэгээд сумын Алдарт болоогүй юу?
-Болоогүй ээ. Хүмүүс “Та сумын Алдарт уяачид тодорхойлуулаач” гэж хэлдэг л юм. Тэгэхэд нь би “Хэрэггүй ээ. Тэгсэн, тэгээгүй надад гаргасан амжилт бий” гэдэг.
-Таныг моринд дуртай гэж нутгийнхан чинь мэддэг болохоор морь бэлэглэдэг үү?
-Надад бэлгэнд ирсэн адуу байхгүй ээ. 2012 онд би Сүхбаатарын Баянцагаанаас азарга, 2013 онд Дорноговиос үрээ авсан. Хоёр жилийн өмнө бас хоёр азарга авчирсан. Дорноговиос авчирсан үрээний төл эхнээсээ төрж байна. Хойтон жил шандсыг нь шалгая гэж бодож байна. Өөрийн нутгийн гүүтэй цус сэлбэе гэдэг утгаар л морь авдаг юм. Морь уялаа гэхэд унаач хүүхэд олдохгүй юм. Яг өөрийн хүүхдийг загнана, зөвлөнө. Харин хүний хүүхэд хэцүү юм. Тэд “Таны морийг унавал юу өгөх юм” гэж асууж, түрүүлбэл сая төгрөг авна гэх мэтээр мөнгө нэхэж байна. Унаач хүүхдүүдийн байдал ийм л болсон. Миний хүүхдүүд унаж байх үед морьд маань сайн давхиж байсан. Манай хүүхэд одоо миний туслах уяач хийж байна.
-2006 онд сумандаа салбар холбоо байгуулсан гэж байсан. Тэр талаараа яривал?
-2004 оноос суманд морины уралдаан их зохион байгуулагддаг болсон. Гэтэл тухайн уралдаанууд зохион байгуулалт муутай байсан юм. Тэгээд би уралдааныг зохион байгуулалтанд оруулъя, өөр, өөр бодол санаатай уяачдыг Төгрөг сумын нэрийн дор нэгтгэе, унаач хүүхдүүдын даатгалын асуудлыг шийдвэрлэе гэдэг үүднээс уяачдын холбоог үүсгэн байгуулах саналыг гаргасан юм. Тэгээд саналаа сумын Иргэдийн хуралд оруулаад 2006 оны 3 сарын 23-ны 65 тоот шийдвэрээр баталгаажуулж байсан. Ингээд 2006 оны 6 сарын 17-нд анх уяачдын наадмаа хийсэн юм. 2007, 2008 онд ч мөн энэ наадмаа зохион байгуулсан. Таван насны морио уралдуулж боломжоороо бай шагналыг нь өгч байсан. Мөн баг бүрээс хоёр хүн оролцуулж хурлаа хийгээд 11 хүний бүрэлдэхүүнтэй сумын морин спорт уяачдын холбооны тэргүүлэгчдээ сонгож байв. Тэргүүлэгчдээсээ жилийн 20 мянга, уяачдын холбооны гишүүдээс 10 мянган төгрөгийн татвар авч ойр зуурын санхүүгийн асуудлуудаа зохицуулдаг байлаа. Би цуглуулсан татварын мөнгөөр бус өөрөөсөө мөнгө гаргаад Төгрөгийн морин спорт уяачдын холбооны гишүүн гэсэн саарал хавтастай үнэмлэхийг 60 гаруй уяачдад тараасан байдаг. Тэр үнэмлэх одоо ч манайханд байдаг л юм байна лээ. Тэгээд 2008 оны 10 дугаар сард Алтай суманд ажиллахаар болж Ганбаад ажлаа өгөөд явсан. Тэгэхдээ ерөнхий дүрэм, журмуудаа бүгдийг нь хэлж өгөөд л явж байсан даа.
"Тод магнай" сэтгүүл. Говь-Алтай аймгийн тусгай дугаар. 2017 он
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна