“Боржигон-Ажнай” МСУХ-ны нарийн бичгийн дарга Н.Энхмандах: Бүрэнцогтын брэнд гэж гайхуулах дуртай
А.Тэлмэн 2016 оны 10-р сарын 20 -нд
Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын харьяат, “Боржигон-Ажнай” МСУХ-ны нарийн бичгийн дарга Н.Энхмандахын ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-“Боржигон Ажнай” МСУХ-ны нарийн бичгийн даргын албанд томилогдоод удаж байна уу?
-Энэ тухай ярихын өмнө оршил ярьж таарах нь. Би Сүхбаатар аймгийн Бүрэнцогтын уурхайд төрж өссөн хүн. Гэхдээ Бүрэнцогтын уурхай хаагдахад нутгийн ихэнх нь Бор-Өндөрт ирцгээж байлаа. Хожмоо 2002 онд Бүрэнцогтын найман жилийн сургуулийн 50, 2012 онд 60 жилийнх нь ойг тус тус тэмдэглэлээ. Мөн 2010 онд Монголын бүх уурхайчидад зориулсан хөшөө босгож наадам хийлээ. 2013 онд Монголын уурхайчдад зориулсан хүндэтгэлийн наадам боллоо. Энэ бүхэнд нутгийн зөвлөлийн тэргүүний хувьд зохион байгуулагчаар ажиллаж байлаа. Үүнээс үүдээд Улаанбаатар дахь нутгийн зөвлөл, Бор-Өндөрийн нутгийн зөвлөлийнхөнтэйгөө хамтраад дөрөв, таван ч уралдааныг амжилттай зохион явууллаа. Энэ бүхэн моринд орохын эхлэл болсон юм. Нөгөө талаар би Хэнтий аймгийн Тээвэр, авто замын газрын харьяа Бор-Өндөр салбарын тээвэр зохицуулагчийн албатай. Миний дээд талд аймгийн удирдах дарга, “Сэцэн ханы хүлэг” уяачдын холбооны тэргүүлэгч асан Санжаадорж гуай ажилладаг юм. Тэгэхээр моринд дуртай даргадаа уруу татагдчихсан гэж болно шүү. Ингээд “Боржигон Ажнай” уяачдын холбоонд орж, тэргүүн Гомбодорж, ахлах тэргүүн Алтанхуяг нартайгаа хамтран ажиллаад зургаан жил болж байна.
-Бүрэнцогтын уурхайн хурдан хүлгүүдийн тухай та сайн мэдэх үү?
-Бүрэнцогтын уурхай анх 1948 онд байгуулагдахад монгол орны өнцөг булан бүрээс маш олон залуус ирж л дээ. Тэр дунд моринд хорхойтой нөхөд ч байж таарч. Ингээд адуунд дуртай хүмүүс чинь хоорондоо ярьж байгаад Халзан, Мөнххаан, Түвшинширээгээс адуу авчирч, нийлүүлэн удам угсааг нь сайжруулах ажлыг эхлүүлсэн байгаа юм. Бараг шинэ үржил маягийн юм болгочихсон. Жишээ нь, Баадуугийн алаг азарга эцэг нь Баянхутагийн Шаазан Шаравын, эх тал нь Өлзийтийн Өндөр Бавуугийн адуунаас гарсан. Өдгөө Баадуугийн алаг азарганы төлийн төл 60-аад азарга байгаа тухай Санжаадорж ах ярьж байна лээ. Мөн Босоо цавьдар гэж алдартай азарга байна. 1963 онд Хэнтий аймгийн 40 жилийн ойгоор 110 азарганаас хол тасархай түрүүлж байсан түүхтэй. Одоо Босоо цавьдарын унаач Цэрэгээ гэж 60 хүрч яваа хүн манай Бүрэнцогтод амьдарч байна. Түүний дурсамжинд:
“Биднийг унаач байхад одоо шиг олон машин тэрэг, чиглүүлэгч гэж байсангүй. Ерөөсөө зогсож байгаа адууны хажуугаар өнгөрч байгаа юм шиг л хурдална. Нэг мэдэхэд би бараг ганцаараа явж байна уу гэж бодогдохоор тийм хурдан адуу байлаа” гэж өгүүлдэг. Бас нэг бахархалтай жишээ хэлэхэд, 1969 онд өөрийнхөө төл дөрвөн азаргатай уралдаад өөрөө тавд орж байсан гэдэг. Ер нь төл их сайтай. Одоо энэ Улс халзангийн дээд удам байгаа юм. Тиймдээ ч манай нутгийнхан Бүрэнцогтын брэнд гэж гайхуулах дуртай. Бид энэ тухай олонд илүү хүргэхийг хүсч байгаа учраас ирэх жил Бүрэнцогтод хөшөөг нь босгож, хурдан хурц хүлгэдийнхээ тухай ном гаргахаар ажилдаа ороод байна.
-Сонирхолтой ном болох нь дээ. Нууц биш бол ямар, ямар хурдан хүлгийн тухай орж байгаа бол оо?
-Гол ажлыг Санжаадорж дарга нугалж байгаа хүн дээ. Босоо цавьдар, Бүрэнцогтын Баадуу Дорж гуай, морин толгой Дугарсүрэн, гэзэг Гомбо, босоо адуугаар наадаж байсан Бороо, Санжмятав гээд л үргэлжилнэ. Мэдээж үр хүүхдүүдээс нь Сайнбаяр, Гансүх нарын олон залуус хамтарч байгаа. Ер нь дараа жил Халхын их хүлэгч Баадуу Дорж гуайгаа алдаршуулах наадмыг зохион байгуулах юм. Өвгөн ноёны дараа орохоор мундаг уяач явсан гэлцдэг. Миний мэдэхээс торгон дээл, торгон өмдтэй, даалуу тоглож, морь уясан хүн явдаг байлаа. Нэг уяхдаа их олон морь уяна гээч.
-Энэ их ажлынхаа хажуугаар та уяа сойлго тааруулдаг уу?
-Морины төлөө гэсэн сэтгэлийг минь олон түмэн үнэлдэг шүү. Бид ээж ааваасаа есүүлээ. Бүгд Бүрэнд төрж, өссөн улс. Ингээд ах дүүсээрээ нийлж 2002 онд болсон сургуулийн ойгоор түрүү соёолонг өнгөт зурагтаар байлж байсан юм. Мөнгө хатуу тэр үед зурагт сая төгрөгийн ханштай байлаа шүү дээ. Морины ажил сайхан л даа. Морины төлөө хийж байгаа ажил үйлс цагаан мөртэй байдаг юм. Нутгийнхан маань миний хичээл зүтгэлийг үнэлж хурдан адуугаараа бас бэлэг барина. Аймгийн Алдарт уяач Цэвэгсүрэн Өсөх гоё хүрэн азарганыхаа төл хязаалан үрээг 2011 онд бэлэглэсэн нь 2012 онд “Жавхлант шарга“-д гурваар, Галшарын 90 жилээр айргийн таваар хурдаллаа. Мөн аймгийн Алдарт уяач Чулуунбарга, Мөнххааны Бадарчийн Батбилэг, Бүрэнгийн сумын Алдарт уяач Дашдондог нарын сэтгэл шингэсэн хурдан буянгууд бий. Миний адуу Сүхбаатар аймгийн Халзан суманд байдаг юм. Манай хадам аав МУ-ын Хөдөлмөрийн баатар Мишигийн Мооног, түүний төрсөн дүү МУ-ын аварга малчин Гунаасүрэн гэж мундаг улс бий. Одоо Гунаасүрэн ахын хүү сумын Алдарт уяач Ганбаяр адууг маань хариуцан маллаж байна.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Таны морины ажил үйлсэд амжилт хүсье.
-Баярлалаа. Нутгийн зон олондоо болон Мөнххаан сумын тавдугаар баг, Бүрэнцогт багийн Өсөхөөдөө баярлаж явдгаа “Тод магнай” сэтгүүлийн хуудсаар дамжуулан хүргэж байна. Адууны цагаан хийморь өнө мөнх биднийг ивээж байх болтугай.
"Тод магнай" сэтгүүл Хэнтий аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
2026 оны 7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
2026 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
2026 оны 7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
2026 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
2026 оны 7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
2026 оны 7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
2026 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
2026 оны 7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
2026 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
2026 оны 7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
2026 оны 7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
2026 оны 7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
2026 оны 7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
2026 оны 7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
2026 оны 7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
2026 оны 7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
2026 оны 7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
2026 оны 7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
2026 оны 7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
2026 оны 7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
2026 оны 7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна