Залуу уяач Х.Шархүү: Адууны захад өссөн хүн төв бараадахаар сэтгэл өөр зүгт тэмүүлээд хэцүү юм байна лээ
А.Тэлмэн 2016 оны 9-р сарын 06 -нд
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугууо, залуу уяач Х.Шархүүтэй хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
- Хэзээнээс эхлэн уяа сойлго тааруулах болов?
- Манай аав, ээж адуу малтай хүмүүс байсан ч аав маань морь уядаггүй байлаа. Манай гэр бүлээс ах бид хоёр л морь сонирхож уяж байна даа. Багадаа хөдөөгийн бяцхан жаалуудын л адил нутгийн хурдан морь уядаг хөгшдийн хурдны морийг унаж өслөө. Хожмоо 1988 оноос адуу малтай нөхөрлөж, морь уяж байсан ч арваад жилийн дараанаас төв бараадах болсон юм. Гэхдээ яагаад ч юм сэтгэл зүрх адуу руу тэмүүлээд чадамгүй санагдаад удалгүй эргээд ирсэн. Одоогоор Говьшанх угшлын хориод сайхан унаган адуутай. Энэ жил сумын наадамдаа даага наймаар давхиж, Цогт-Овоод есөллөө.
- Хэсэг хугацаанд завсарлажээ. Энэ хооронд уяаны ялгаа их болсон байх юм уу? Адуу цуглуулж байна уу?
- Цаг хугацаа явахын хэрээр өөрчлөлт их гарч байна. Арваад жилийн өмнө чинь бэлчээрийн өвсөөр уячихдаг байлаа. Одоо бол жүчээнд морио тэжээж уралддаг болж. Сая наадмаар явж байгаад найздаа “би заримдаа морь уяад яваад байгаа юм шиг, майханд орохоор эмийн санд ч ороод байх шиг” гэж хэлээд бөөн инээдэм болсон. Одоо чинь овъёос тэжээл, дусал шингэн, өвчин намдаах эм тариа гээд хэрэглээ ч их болсон байна шүү. Энэ тэндээс адуу ч их авчрах болж. Одоохондоо би зөөхгүй байна. Би чинь хэдэн сайхан Шанхын унаган адуутай. Гурав дөрвөн жилийн өмнө Дундговь аймгийн Өлзийт сумын Айлтгүй гэж найзаасаа хар азарга авсан. Тэр азарганы удам угшил нь Дорнойн Сундуйн улсад цуутай хүрэн азарганы гал төлийнх нь төл байсан юм.
- Төвийн хүн болчихоод яагаад бодлоо өөрчилсөн юм бэ?
- Хар багаасаа адууны захад өссөн хүн чинь төв бараадлаа ч зүрх сэтгэл өөр зүгт тэмүүлээд хэцүү юм байна лээ. Хаа ч явсан өнөө хэдэн адуу бодогдоод санаа амар байна гэж үгүй гээч. Одоо ч гэсэн цагийн ажилтай болохоор хөдөө явж амжихгүй юм. Харин энэ жил ээлжийн амралтаа авч байгаад, найз нөхдийн дэмжлэгтэйгээр морьдоо уялаа. Үүнээс өмнө нутгийн хязаалан эмнэг үрээг Баатарцогт гэж найзаасаа авч сурган, уяж уралдуулсан. Тэр адууны жинхэнэ эзэн нь Шанх нутгийн Үлмээ гэж хөгшин бий. Хавчигт нь анх өвлийн наадамд уралдуулж айрагдуулснаас хойш миний хүрэн азарга сумандаа гурав, дөрвөн удаа цулбуур өргүүлсэн. Би чинь аймгийн Алдарт уяач Мөнхбат гэж хүний хүргэн байгаа юм. Хашир уяач хадам маань нэг азарга тавьж, бас нэг хүрэн үрээ өгсөн юм. Тэр жилээ Манлайд очиж уралдаад шүдлэн үрээ тавд давхиулсан. Даанч 2000 оны зуднаар тэр сайхан азаргаа алдчихсан. Тэр зуднаар олон малаа алдаад төв бараадахаас өөр аргагүйд хүрсэн юм даа. Миний адууны ажлыг хадам Мөнхбат, миний найз Очироо нар л хийдэг юм. Тийм болохоор “Тод магнай” сэтгүүлийнхээ хуудсаар дамжуулан баярлаж явдаг шүү гэдгээ дамжуулмаар байна.
- Унаач хүү явлаа гэж байсан. Сайхан дурсамж задлаач?
- Бага байж дээ. 1983 онд анх удаа сумынхаа Хамархүү гэж хүний харлаг морийг музейн нээлтийн уралдаанд унаж айрагдуулсан юм. Анхны жилээ унаж байгаа хэрнээ айрагдсан болохоор хүн бүр өхөөрдөөд л. Би ч хөөрөөд л. Эндээс л өөрийн эрхгүй моринд хорхойсох болсон юм даа. Түүнээс хойш ахынхаа болон нутгийн сайхан хөгшчүүдийн морьдыг унаж, уяаны ажилд нь тусалж явсаар морины “хэнээтэн” болчихсон. /инээв/
- Одоо хүүхдүүдээс тань морь уяж байна уу?
- Би гурван охинтой. Охид морь уяна гэж юу байхав. Би өөрөө л найз нөхдийнхөө дэмжлэгтэйгээр адуу малаа уяад, ажил төрлөө амжуулаад л явна. Гэхдээ охинтой бол хүүтэй гэдэг дээ. /инээв/
- Ярилцсанд баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл Өмнөговь аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна