АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Ч.ЦУЛДГАН: БИ УНАГАН АДУУГААРАА НААДАЖ, АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ ЦОЛЫГ ХҮРТСЭН ХҮН
Увс аймгийн Завхан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Чанараваагийн Цулдган гуайн яриаг уншигч танаа хүргэж байна. Тэрээр 1948 онд Хөх дэрс хэмээх газар төржээ.
-Завхан голын адууг ямар онцлогтой гэж та боддог вэ?
-Манай Завхан голын хурдан адуу Зүүнговь, Тэсийнхнээс дутахгүй чанартай гэж боддог. Ойрын хэдэн жилүүдэд бүүр илүү ч гарч байгаа болов уу. Гэвч сүүлийн үед урд аймгуудаас цус сэлбэх нэрийдлээр янз бүрийн юм авчирч тавиад байх юм. Би үүнд таатай биш ханддаг. Хүн бүр ямар ч бодлогогүйгээр адуу авчраад тавиад байхаар өнөө нутгийн удмын адуу хэдэн жилийн дараа үгүй болохвий гэж айж байна. Би ч адуу авчирдаг л даа. 2012 онд билүү дээ, “Хэнтий, Сүхбаатар аймгаас адуу авчрах гэсэн юм. Та адуу мал хараад өгөөч” гэж нутгийн хэдэн залуус гуйсан юм. Тэгээд 20 хэдэн адуу авчирсан нь манай суманд ирсэн анхны адуунууд байх шүү. Түүнээс хойш жил болгон л ачиж ирж байна. Энэ дотроо гайгүй давхилтай ч байх юм, давхихгүй нь ч байна. Гол нь удам угшлыг нь харж авчрахгүй байх шиг. Цус сэлбэх дайны л юм авчраад байгаа нь сэтгэл гонсгойлгоод байгаа юм.
-Таны залууд эндэхийн ямар, ямар адуунууд хурдалж байв?
- Би дөрвөд хүн. Манай сумын нэг баг нь халх, нэг баг нь дөрвөдүүд амьдардаг юм. Манай нутагт урд Цагаан түнгэ гэж бригад байлаа. Энд Пүрэвийн Их толгой хүрэн, Бүдээгийн буурал, Пүрвээгийн шар халтар гээд л нэрлээд байвал нэлээн урт болж мэдэхээр хурдан хүлгүүд олон байсан юм. Онцлоход нэгдэл гэж байхад нэг хурдан хүрэн азарга байлаа. Энэ азарганы төл бүгд л хурдалсан. Нэг жилийн соёолон морьдын уралдааны айргийн таван морь бүгд хүрэн азарганы удамтай байлаа. Баараггүй хурдан байсан байгаа биз.
Тэс, Зүүнговийн адуу бие бялдраар том, хоёр туурай хавтгай, элсэнд шигддэггүй туурайтай бол манай адуунынх цомбогор, бие бялдрын хувьд дунд зэргийн жижигдүүхэн мөртлөө яс чанар сайтай. Морь хурдан бол бие цогц жижигддэггүй гэж ярьдаг.Нэгэн цагт Зүүнговь, Тэсийн адуутай манайхны морьд ана мана л уралддаг байв.
-Тэгвэл Цулдган Алдартын нэрийг гаргасан ямар, ямар хурдан хүлгүүд байна вэ?
-Би 1967 онд цэрэгт яваад, 1970 онд ирснээс хойш хурдан морины уяа сойлго тааруулж байна. Гэхдээ цэрэгт явахаасаа өмнө өөрийн унаган адуу болох бор морио уяад айрагдуулж байлаа. Анхны айраг байгаа юм. Одоо бодоход 1964, 65 оны үед юм шиг байна.
Өнгөрсөн хугацаанд ах дүү хоёр унаган адуугаараа бас л сайхан наадсан. Ах нь халиун алаг, дүү нь халиун зүстэй. Халиун морь 1985 онд сумын 30 жилийн ойгоор аман хүзүүдээд дараа жил нь Өлгий сумын 30 жилийн ойд аваачиж уралдуулаад дахин аман хүзүүдэж байсан юм. Дааганаасаа соёолон хүртлээ хурдалсан. Хөөрхий дөө, хоёулаа есөн настайдаа өвчнөөр үхэцгээсэн. Нэгийг нь хавар тарган морь хүн амьтан барьж унаад, таартуулж зайлагдуулаад алаад хаячих шиг боллоо. Одоо тэднийг залгамж гэлтэй бас нэг халиун, алаг ах дүү хоёр морь байна. Халиун морь нь хоёр, гурван жил уяж айргаар л давхисан. Жаахан ирмэг аваг гэж бодоод уржнангаас хойш уяагүй. Өнөө жил сумынхаа 90 жилийн ойд сойж, азаа үзнэ дээ. Сүүлийн үед хүн амьтан дуурайгаад Сүхбаатар аймгаас нэг үрээ авчраад азарга тавьчихсан. Өөрийн нутгийн 5-6 гүүнүүдээ хураалгасан. Хоёр гурван жилийн өмнө Тэс, Тувагаас бас азарга авчирлаа.
- Танайхан морь уядаг байв уу?
-Манай аав морь уяхгүй, ан гөрөө их хийдэг хүн байлаа. Би эцэг эхээс зургуулаа. Биднээс ах бид хоёр уяач болсон. Миний ах аймгийн Алдарт уяач цолтой хүн байсан. Гэхдээ одоо бурхан болчихлоо. Би багын л адуу маланд хорхойтой нэгэн явлаа. Миний багад унадаг адуу, тохдог эмээл нь ховор байлаа шүү дээ. Хүний даагыг сургаад өгье гэж гуйж байж унана. Тэгэхэд одоо энийг сургаад өг гэсэн ч хүүхэд алга болжээ. Би багадаа Увс аймгийн 30 жилийн ойгоор сумынхаа Санж багшийн хээр морийг унаж, 100-гаар ирж байлаа. Өтгөн ч наадам байсан даа, 365 морь уралдсан юм. Бараг хүн болгоны л морийг унадаг байсан. Дээр үед чинь загнаж байгаад мордуулаад л явуулчихдаг байлаа. Одоо бол хүүхдийн эрх энэ тэр гээд баларсан юм болох байх даа.
Нэгдэл нийгмийн тэр үед чинь 30 тэмээ сургавал нэгийг нь өгөх жишээний. Тэгээд 70-80 тэмээ сургаад спортын мастер болж байв. Би 1970 оноос хойш нэгдэл тартал тэмээ малласан. Манай сум түмэн тэмээний баярыг хоёр ч удаа хийсэн. Ингээд хувьчлалаар нэгдэл нийгмийн мал тараад, зарим нь ч самраад алга хийсэн. Би эндээс хорь гаруй тэмээтэй үлдсэн.
-Говийн аймгуудад тэмээ уядаг юм билээ?
-Бид чинь жил болгон тэмээгээ уралдуулна. Манай нутгийн Хийморьсан гэж хүн одоо хотод бий. Тэр хүн ивээн тэтгэж жил бүрийн гурван сард тэмээний баярыг зохион байгуулдаг болоод долоо, найман жил болж байна. Энэ үеэрээ 70 гарсан настай ахмадууддаа хүндэтгэл үзүүлж, гарын бэлгээ өгдөг уламжлалтай.
-Эмнэг сургалтын спортын мастер байх нь ээ?
-Тиймээ. Дээр нь өөрийнхөө хэмжээнд морь мал хатгачихна. Ул туруунд нь цус буусныг янзлаад л өгчихдөг юм. Мөн суран бугуйл, чөдөр, ногт хийчихнэ. Жаахан гарын дүйтэй гэх үү дээ.
-Увсынхан бугуйлдаа гаргуун улс. Та ч бас хувиа тавьж өгдөггүй байсан байлгүй дээ?
-Гайгүй байсаан. Мориор хөөгөөд адуугаа бугуйлдаж дөрөөвчлөөд бариад авдагсан. Одоо ч хашаанд шахаад барих юм. Догшин адуу сайхан сургаад булгиулж байгаа залуу ч харагдахаа байжээ. Морь бугуйлдаж бариад эмээлээ тохоод мордож байгаа нь ч алга.
-Эр хүний чимэг болсон сайхан хөөрөг, гаанс бий юу?
-Хөөрөг, гаанс, гаансны уут, хэт хутга бий. Залуу үед жаахан гоёж үзсэн юм уу даа. Манай дөрвөдүүд мөртэй, халх тал нь мөргүй, цулгуй хөөрөг барьцгаадаг юм. Ямар учиртай юм, мэдэхгүй.
-Уяачийнхаа хувьд амжилт оргилсон жилүүд хэдийд байв?
-Миний оргил үе 1985, 86 онууд байсан. Хоёр ойд халиун морио дараалан айрагдуулж, бахдалтай сайхан наадсан. Би чинь унаган адуугаараа л нааддаг хүн. Энэ маань аймгийн Алдарт уяач цолыг авахад нөлөөлсөн гэж боддог.
Одоо ч хөгшрөөд хүүхдүүдэд заавар өгдөг л ажилтай болох шив дээ. Гэхдээ энэ хүүхдүүд надаас шал ондоо аргаар морио уядаг болж. Өвс тэжээл өгөхөөс авахуулаад хөлслөх нь хүртэл өөр юм. Дээр үед чинь зөөлөн шиг хөлслөөд, зөөлөн шиг үсэргэж сунгаа хийдэг байсан бол одоо жаахан ширүүхэн талдаа харагддаг. Миний ач нараас Очироо, Эрдэнээ хоёр маань аймгийн Алдарт уяачид боллоо. Ач зээ, хүргэн, хүүхэн гээд цөм адуунд сонирхолтой, морь уяж байна. Хөгшин бид хоёр хүүхдүүдийн авчирч өгсөн сүүг нь ууж, махыг нь идчихээд л сууж байна даа.
-Олон жил морь уяхаар сүүлдээ хайрлаад уяж чадахаа больчихдог гэж хүмүүс ярьдаг даа?
-Тэр ч бас үнэний ортой. Та нар уяаны морьдыг бага идүүлж байна гээд л эхэлнэ шүү дээ. Төдөн цаг идлээ, төдөн цаг зогсоолоо гэж энэ залуучууд ярих юм. Тэгэхээр нь илүүхэн шиг идүүлмээр, сайхан амрааж байж уямаар санагдаад л байна. Би малыг их хайрладаг хүн. Өвс өгсөнгүй, усалсангүй гээд л үглэдэг. Энэ улс хашаандаа хоёр, гурван адуу авчирч тэжээнэ. Тэгсэн атлаа өдөрт нэг л удаа услах юм. Яагаад хоёр усалчихаж болдоггүй байнаа.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл Увс аймгийн тусгай дугаар
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- Өчигдөр, 17:46 минут Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- Өчигдөр, 11:21 минут МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
- 2023 оны 10-р сарын 28 -нд Өвгөн ноён М.Пүрэвжавын нэрэмжит уралдаануудын нэг…
66.181.161.116
❤️
Reply