Төв аймгийн Жаргалант сумын удамт хурдан хүлгүүд, эрдэмт мэргэн уяачид
А.Тэлмэн 2016 оны 5-р сарын 26 -нд
1950 хэдэн оны үеэр намайг хурдан морь унаж байхад миний танил Хишигдэмбэрэл, Дэмбэрэлпүрэв нарын зэрэг хүүхдүүд сайн үүлдрийн өндөр морьд унаж улсын их наадамд уралддаг байсан юм. Тэдний унадаг морьд нь өндөр биетэй, гялалзсан өнгөтэй, сагагийг нь цагаан эдээр боосон зээрд халзан, хар хээр азарга, бор хээр, шар хээр, бор үрээнүүд байж билээ. Бага байхад бид тэднийг тахийн эрлийз адуунууд гэж шуугицгаадаг, бас ч мориныхоо хурдныг тахийн эрлийзтэй үзэлцүүлнэ гэцгээдэг байсан юм. Хожим тэрхүү сайн угсааны адууг өсгөж үржүүлдэг морин заводын дарга байсан БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар Д.Аръяатай зориуд уулзан тэр тухай асууж ярилцахад:
-Тийм ээ. Тахийн эрлийз сайхан адуунууд манайд байсан юм. Сүүлдээ тэднийг цэргийн газар шилжүүлж өгсөн. Хязгаарын цэргийн ангийн байлдагчид барьж авсан тахийн хоёр гүү, хулангийн нэг азарга байсан. Хээр азарга нь 1967 оны зун Жаргалантад гүйгээд очсон байсан гэж хүн ярьсан. Тэднийг сайн үүлдрийн адуутай эрлийзжүүлж байсан. Хуланг сайн угсааны адуутай эрлийзжүүлэхээр ердөө олигтой төл гардаггүй, дандаа луус гардаг. Харин тахийн хоёр гүүг сайн үүлдрийн азаргаар гишгүүлэхээр сайхан төл өгдөг юм. Харамсалтай нь тахь зэрлэг амьтан болохоороо хэдийгээр хүнд ойртож номхорлоо ч гэсэн монгол адуунаас хачин их догшин, хазаж хайрдаг адайр зантай байсан. Тиймээс тэр хоёрыг хураах азарга олдохгүй байлаа. Ганцхан багадаа адуунд өшиглүүлсний улмаас духан дээрээ том хонхорхойтой болсон өндөр хээр халзан азарга тэр хоёрыг хураадаг байсан. Унага нь голдуу охин гардаг бөгөөд манайхаас цэргийн газар хэд хэдэн сайхан биетэй сартай хул хээр гүүнүүд шилжиж очсон доо. Тахийн хоёр гүүнээс цөөхөн эр юм гарсныг нь Дэндэв гуай гардан уяж байсан юм. Шар хээр, бор хээр хоёр үрээг бид дааганд нь сургах гээд дийлээгүй, мөн шүдлэнд нь дийлээгүй, хязааланд нь арай хийж дээр нь хүүхэд тогтохтой болгосон юм. Гэхдээ наадмын их давхилаас бусад цагт дандаа том хүн унаж, тарлаж, хөлсөлж байсан. Бор хээр нь шүдлэндээ зориуд моринд сайн хүн мордуулаад тавихад морин заводоос Мэндийн хар үзүүр хүртэл ирэх очихын нийт 14 км газар туж булгиад ирж байсан юм шүү. Энэ үрээ хөлийн хөдөлгөөн түргэнтэй, цуцдаггүй, шар хээр нь их холч давхилтай юм шиг санагддаг байж билээ. Хязаалан насандаа бор хээр нь хадуураад өргөн ганга дээгүүр харайж ойчоод өрөөсөн далаа гэмтээчихсэн юм. Шар хээр нь улсын наадамд түрүүлсэн. Түрүүлэхдээ бас хадуурч байсан шүү. Морьтой хүмүүс шахаж барианд оруулсан юм. Амыг нь татаад хөлсийг нь хусах гэхэд тойрч шавсан улсаас эвгүйцэж булгиад хүүхдээ унагаачихаж билээ... Өөр бас нэг сайхан улаан хээр даага улсын наадамд түрүүлж ирж яваад яг бариан дээр ирээд Нүхтийн сайран дээр зогтусаад гарч өгөхгүй байсаар байгаад Галшарын хоёр даагыг хажуугаараа өнгөрөхөөр дагаж харайгаад гуравт айрагдсан юм. Тэр хээр даага нэлээд номхон, их сайхан биетэй, ер сайхан ч, сайн ч адуу болох байсан юм даа... гэх зэргээр ярив.
Жаргалантын САА-гаас ХХ зуун дуустал улсын их наадамд нийт 10 морь түрүүлж, есөн морь айрагджээ.
А.Баярмагнай

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
2026 оны 7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна