Аймгийн Алдарт уяач С.Хишгээ: Үнэхээр адуунд дуртай бол өвс идэхийг нь харах хүртэл жаргал байдаг

2016 оны 4-р сарын 28 -нд

Булган аймгийн Бугат сумын уугуул, Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, аймгийн Алдарт уяач Сономбалын Хишгээгийн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Ная хүрч байгаа гэхэд ануухан байна шүү. Танайхан ер нь ийм сайхан толиотой хүмүүс байдаг уу?
-1936 онд төрсөн, одоо 79 настай. Айлын тав дахь хүүхэд. Харсан хүн болгон л залуу харагдаж байна гэдэг юм. Бидний үеийнхэн чинь зүгээр суухыг мэдэлгүй өссөн улс. Хөдөлмөр, зөв сайхан сэтгэл, дээр нь адуу гэдэг хийморилог амьтан чинь хүний сэтгэл санааг үргэлж баясгаж явдаг. Өнөөдөр ийнхүү наснаасаа залуу харагдаж байгаа нь энэ бүхэнтэй л холбоотой байх даа.
-Сайхан хариулт байна. Алдартын дээдчүүл морь уядаг байв уу? Та багадаа хурдан морь унаж байв уу?
-Манайхан хэдэн үеийн уяачид. Өвөө, аав гээд цөм морь уяцгаадаг байсан. Миний хувьд лагс том биетэй хүүхэд байсан болохоор олон жил хурдан морь унаж чадаагүй. Өвөө маань “азаргаа арваад хоног уяад Булган аймгийн том овоо тахилгын наадамд түрүүлгэж байлаа” гэж ярьдаг байсан. Тухайн үед морио тэгж их уяхгүйгээр яаж сайн давхиулаад байдгийг нь асууж байсангүй. Одоо эргээд бодохоор эдэлгээг л чухалчилдаг байсан байх гэж таамагладаг юм. Тамирчин хүн байнгын бэлтгэлтэй байж үр дүн гаргадаг шиг, адуу ч гэсэн жилийн дөрвөн улирлын турш унаж эдлээд ирэхээр булчин шөрмөс нь чангарч, хат суулгүй яахав. Яг надад уяаны тал дээр зааж сургасан хүн бол миний залуу аав. Аав маань “морины ажлыг буруу хийвэл хор болдог, зөв хийвэл уяа болдог. Тиймээс зөв болгох нарийн юмнуудыг мэдэж байж уях хэрэгтэй” гэдэг байсан. Тэр юу байсан гэхээр морио жилийн дөрвөн улиралд уяна. Наадмаар давхиулчихаад тавихдаа хариу уяа хийнэ. За тэгээд намар хүчийг нь авахуулаад өвс цайгаад ирэхийн үед зөөлхөн унаж, зун, намрын хүчийг нь бууруулна. Өвөл оторт гарч өвөлжүүлээд, хавар шар хэвтэр дээр салхинд уяна. Үүнийг нь хүмүүс урьдны улс морь уяна гэж бараг мэдэхгүй. Хөнгөн уядаг байсан гэлцдэг. Гэтэл тийм биш юм. Харин ч жилийн дөрвөн улиралд уйгагүйгээр морио уяж хөнгөрүүлдэг байсан. Үүнийгээ уйгагүй хийсэн хүн л наадмаар морио нэг их зовохгүйгээр түрүүлгэж, айрагдуулдаг байсан байна.
-Хүн болох багаасаа хүлэг болох унаганаасаа гэж Хишгээ Алдарт багадаа ямархуу хүүхэд байсан гэдэг вэ?
-Нарийхан бургасыг морь болгож унаад л давхиж явдаг. Бас болоогүй хажуудаа хоёр, гурваар нь хөтөлчихнө. Түүнийг харчихаад өвөө маань “энэ хүү адуучин, уяач гээд морьтой холбоотой л хүн болно доо” гэдэг байсан гэнэ лээ. Тэр ёсоор нь би Алтанбулагийн техникум төгсч ирээд хэсэг ажиллаж байгаад, ХААИС-ийг зоотехникчээр төгсч, адууны хүн болсон доо. Алтанбулагийн техникумд элссэн нь бас их түүхтэй. Булган аймагт морьтой давхиж явсан Алтанбулагийн техникумд элсүүлэх шалгалт авч байна гэдэг юм. Тэгэхээр нь хоёр найзтайгаа очоод шалгуулсан чинь би тэнцчихдэг юм. Тэгээд явах болсон өвөө маань үхэр тэргээр гэрээ нүүлгээд дагаад явлаа.
-Янз нь өвөөгийн амины хүүхэд байжээ дээ?
-Би өвөө эмээ дээрээ өссөн хүн. 22 шартай үхэр тэргээр нүүж хорин хэд хоног явж очсон санагддаг. Өвөө маань намайг малын талын хүн болгох гэж их дэмжиж хичээсэн хүн. Дөрвөн жил сураад төгссөн чинь ХААЯ-наас Сэлэнгэ аймгийн Зэлтэрийн сангийн аж ахуйд хуваарилчихдаг юм. Тэгээд явах болоход өвөө маань дахиад л нэг морин тэрэгтэй, хоёр саалийн үнээтэйгээ дагаад нүүсэн. Ер нь миний төлөө бүхнээ зориулдаг хүн байсан даа хөөрхий.
-Сайхан нутагт очжээ?
-Үнэхээр сайхан нутаг. Түшиг, Цагааннуур, Зэлтэр бол ус ургамал тэгширсэн, монголын Швейцарь гэж хэлэхээр сайхан нутаг шүү дээ. Дээр нь адуу сайтай. Дэндүү хурдтай газар. Тийм газар очсон хүн морь уяхгүй яахав. Өөрийн унаган ганц нэг адуугаа уяна, дээр нь тэр хавийн адуунаас ч уяна. Зэлтэр чинь хилийн дагуу сум шүү дээ. Жил бүр “Эв модны наадам” гэж Монгол, Буриадын хамтарсан наадам болдог. Бай шагнал гэж найгүй их, өндөр. Сумъяа бэйсийн үед наадмынх хурдан морины түрүүг Монгол тал нь голдуу авчихдаг байж. Түрүүгээ алдсан буриадууд “ирэх жил л уралдъя” гэж хэлээд явж. Тэгсэн өвөл нь жижиг амбаар маягийн юм барьчихаад нэг азарга оруулчихсан байхыг нэг хүн мэдээд хэлж. Тэгээд манай хашир уяачид очоод үзсэн азарга нь гэж янзын сайхан амьтан байна гэнээ. Нөгөө хэд чинь “энэ жилийн наадмын түрүүг манайх авч дийлэхгүй юм байна” гэцгээгээд буцаж. Үүнийг нь дуулсан Сумъяа бэйс “уралдаагүй байж яаж мэдэж байгаа юм” гэсэн нөгөө хэд нь “ходак тэрэгнийхээ араас азаргаа уячихаад услахаар явж байхад шувуу нислээ. Тэгсэн азарга нь түүнийг харах гээд толгойгоо ийш тийш сэжихдээ тэргийг нь тэр чигт нь өргөчихөөд байсан. Мундаг бяртай адуу юмаа” гээд хэлж. За тэгээд л манайхан наадмаа алдахгүй гээд хэрдээ л бэлдсэн ч түрүүгээ аргагүй Буриадуудад алджээ. Сумъяа бэйс их ухаантай, сэргэлэн хүн байж. Наадмын дараа буриадынхаа талыг дайлж цайлаад, “танайхан түрүүгээ авч сайхан наадлаа. Тэрхүү азаргандаа хоёр гүү гишгүүлж өгөөч” хэмээн гуйгаад зөвшөөрүүлж байсан гэдэг. Тэрхүү хоёр гүүнээс нь хойтон жил нь хоёр эр унага гарч, уяач, адуучид нь харж хамгаалсаар сайхан азарга болгож, Зэлтэрийн адуу их сэлбэгдсэн гэдэг яриа бий. Эхний адуу Дэмбэрэл туслагч гэж мундаг хүнийд төрж. Тэдний хурдан азаргыг өөр адуу барааддаггүй байсан юм гэнэ лээ.
-Сайхан түүх байна шүү?
-Цагааннуурын адууг Хэнтийн Галшараас ирсэн Өвгөн ноёны угшилтай адуунууд их сэлбэж сайжруулсан гэдэг. Ямар замаар гэхээр Дэндэв тайж гэдэг хүн Өвгөн ноёнтой шоронд цуг хоригдож байж. Тэгээд “за би эндээс гараад танайхыг хүрч хурд авна шүү” гэж л дээ. Тэр ёсоороо суллагдаад очиж азарган үрээ, нэг байдастай авахаар болж. Урьд шөнө нь тийнхүү ярилцчихаад өглөө болоход Өвгөн ноён “би байдсаа өгөхөө болъё” гэж. “Энэ их малтай мөртлөө хэлснээсээ буцаад яаж байгаа юм” гэсэн “би шөнө эвгүй зүүд зүүдэллээ. Байдасныхаа хүзүүнд уурга, хуйваа алдчихлаа гэж” гээд байдсаа өгөлгүй гурван азарган үрээ өгсөн гэдэг. Галшар угшлын тэрхүү гурван азарган үрээ их хурд тарьж, Цагааннуурын адуу сайжирсан гэдэг.
-Цагааннуур, Зэлтэр хоёр чинь залгаа билүү?
-Тийм эхэндээ тусдаа байгаад, сүүлдээ нэгдэлжих хөдөлгөөний үеэр нэгдсэн. Тэндэхийн адуу сайн байдаг нь ийм учиртай. Би тэнд байхдаа ээлжийнхээ амралтыг аваад л морьдоо уяж, нутгийнхаа наадамд ирж уралдуулдаг байсан. Миний адууны дээд тал нь соёолон, хязаалан болчихсон. Тэгээд энд ирээд уралдуулахад урд нь орох адуу байгаагүй дээ. Чухам тэр үеэс л адуугаа сайжруулах ёстой юм байна гэдгийг ухаарсан ч 1973, 1974 он захиргаадалтын үед адуу малыг тэгж дураар нь нааш цааш болгохгүй шүү дээ. Тийм учраас зөвхөн сангийн аж ахуйнхаа малыг дотор нь үржүүлж, өөрийнхөөрөө азарга гүүний тохиргоог тааруулдаг байсан. Тэгж тооцоолон гаргаж авсан адуунууд маань жигтэйхэн давхисан. Зэлтэртээ хүртэл давамгайлсан шүү.
-Монгол адуугаа л өөр хооронд нь нийлүүлж байсан юм уу?
-1975 онд Оросын мал аж ахуйн мэргэжилтнүүдтэй уулзаад, тэндээс ганц хоёр азарга авсан. Тэгэхдээ тэрийг чинь авлаа гээд дураараа наашаа оруулж болохгүй шүү дээ. Хоёр орны засгийн газрын шийвэрээр оруулна. Тэгэхээр нь тэрийг оруулж ирэх нарийн аргыг олсон. /инээв/
-Уяачид эрлийз адуу сайн, муу гэлцэн хоёр хэсэгт хуваагддаг. Таны хувьд энэ тухайд юу хэлэхсэн бол?
-Нэгдүгээр үеийн эрлийз адуу аль ч талаараа сайн байдаг. Эхийг нь зөв сонгож чадвал нэгдүгээр үеийн эрлийз шиг сайн адуу байхгүй. Тэгээд дөрөв, тав болоод ирэхээрээ нэлээд монголжуу болно. Тэгэхэд нь буцаагаад анхны нэгдүгээр үеийн эрлийзүүдтэй нийлүүлчихдэг юм. Зарим улсууд цус ойртоод муу гэлцдэг ч амьдрал, практик дээр бол мууддаггүй харин ч сайжирдаг юм билээ.
-Ингэхэд дотоодоосоо хаа хаанаас адуу авч байсан бэ?
-Хэнтийн Баянхутагаас Уртын Дамдинжав, Уртын Гонгор гэж хоёр мундаг уяачийн адуунаас 20, 30-аадыг авч цус сэлбэсэн. Мөн Дэлгэрхаанаас ч авчирсан. За тэгээд Увсын Тэс, Завханы Тэсээс хоёр азарга авчирсан. 1995 оноос хойш жил болгон л энд тэндээс адуу авдаг байсан. Миний хувьд уяж хурдлуулахаасаа илүүтэй “энийг тэрэнтэй нийлүүлбэл ямар адуу гарах бол” гэдэг юмуу селекц тал руу нь илүүтэй анхаардаг байсан.
-Танайхаас хүмүүс адуу мал авдаг уу? Гарсан адуу яаж давхиж байна вэ?
-Их гарсаан. Моринд дуртай хүн сонирхоод хүрээд ирвэл өгөөд л явуулчихдаг. Орхон аймагтаа бол манай дүү Барсын хүрэн гэж их хурдан морь гарсан. Тэсийн голоос авчирсан азаргаа эндэхийн гүүтэй нийлүүлж гарсан унагыг нь малчиндаа “За чи олон хүүхэдтэй хүн энүүгээр хурдан морь хийж аваарай” гээд өгсөн чинь “та хурдныг яаж мэдэж байгаа юм” гэж л байсан. Хожмоо алаг даага их хурдан азарга болж, Орхон аймагт сайн давхисан. Төлүүд нь ч сайн хурдалж нөгөөх маань Өвөрхангай руугаа зардаг болчихсон байсан. Энэ мэтчилэн яривал олон жишээ бий.
-Ингэхэд та уяачийнхаа хувьд та ямар амжилт үзүүлсэн юм бэ?
-Уяач, морь, хүүхэд гурав нийлж байж л айраг түрүү хүртдэг гэдэг. Сайхан хурдан морьтой байгаад хүүхэд олдохгүй бол хэцүү. Нэг хэсэг унах хүүхэд тааруухан л байлаа. Тэгээд ч би нэг их мундаг уяач бол биш. Гэхдээ өөрийн адуунаас уяад давхиулахад айрагдаж л байдаг юм. Сүүлийн үед хоёр хээр даага уялаа. Хоёр өөр азарганы төлүүд. Угшлыг хөөвөл аргагүй сайн адуунууд л даа. Нэгийг нь Бэгзсүрэн гээд ач хүүгээрээ унуулж овооны наадамд явуулаадахсан чинь түрүүлчихдэг юм. Тэгэхээр нь уяад тэр жилээ нэгийг нь 12 түрүүлгэж, нөгөөг нь 12 аман хүзүүдүүлсэн.
-Холбоотой л ирээд байх уу?
-Тэгнэ. Хоёр хөөрхөн хурдан морины хүүтэй. Түрүүлдэг дааганых нь хүүхдийг “алтан бөгстэй” аман хүзүүддэг дааганых нь хүүхдийг “мөнгөн бөгстэй” гээд тоглодог байсан юм. Хоёр үрээ маань шүдлэндээ ч сайн давхисан. Соёолондоо болохоор аман хүзүүддэг байсан хээр нь Түвшинбаяр Аваргын мялаалга наадамд түрүүлсэн.
-Байнга түрүүлдэг нь яасан бэ?
-Нүдээ юманд хатгаж сохроод уралдахаа байсан.
-Таныг залгамжлан уяа эвлүүлж байгаа залуучуудаа танилцуулаач?
-Би дөрвөн хүүтэй, хоёр нь морь уяна. Аймгийн Алдарт уяач Жаргалсайхан, Энхсайхан гэж хоёр залуу бий. Жаргалсайхан нь адууны үржил селекц талдаа илүү анхаардаг юм. Уяач гээд зөвхөн мориныхоо уралдахыг бус аль болох байнга харж ажиглаж байх хэрэгтэй. Үнэхээр адуунд дуртай сэтгэлтэй бол өвс идэхийг нь харах хүртэл жаргал байдаг юм шүү дээ. Адуу өөрийн биеийн энгээр хагас тойрог үүсгэн өвс иддэг. Анзаарч байсан уу? Тэрийг хараад хэвтэх эр хүний бас нэгэн жаргал шүү дээ./инээв/
-МСУХ гэдэг байгууллага үүсгэн байгуулагдсан нь уяач танд ямар ач тустай байна вэ?
-Дов жалга бүрт л тархчихсан тархай бутархай байсан нөхдүүдийг нэгтгээд, нэг чиглэлээр явуулж байна. Өөрөөр хэлбэл уяачид эвлэлдэн нэгдэж, алдаа оноо, амжилт бүтээлээ хуваалцдаг болсон байна. Тэрнээс биш дээр үед чинь цагаан сар, наадмаар бие биенийхээ барааг олж хардаг байлаа шүү дээ. МСУХ байгуулагдсаны ач тусыг уяачид дор бүрнээ ойлгож мэдэрч байхад би нэмж яриад яахав.
-Миний асуулт энэ хүрээд жаргаж байна. Сэтгүүлийн хуудсаар дамжуулаад холбооныхоо 20 жилийн ойд мэндчилгээ дэвшүүлж болно.
- Бүх уяачид, унаач хүүхдүүдэдээ 20 жилийн ойн мэндийг хүргээд эрүүл энх, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
-За баярлалаа эрүүл энх байж урт удаан наслаарай.
"Тод магнай" сэтгүүл "Эрдэнэт хүлэг" МСУХ-ны 20 жилийн ойн тусгай дугаар

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
10 минутын өмнө Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлжээ
-
1 цагийн өмнө Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
1 цагийн өмнө Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2 цагийн өмнө Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
3 цагийн өмнө АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
4 цагийн өмнө Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
5 цагийн өмнө Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7 цагийн өмнө Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
22 цагийн өмнө АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
23 цагийн өмнө Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Өчигдөр, 14:32 минут Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
Өчигдөр, 13:54 минут Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
Өчигдөр, 13:07 минут Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
Өчигдөр, 12:29 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
Өчигдөр, 11:20 минут З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Өчигдөр, 09:56 минут МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
Өчигдөр, 09:14 минут Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
Өчигдөр, 08:02 минут 195 соёолон бүртгүүлжээ
-
Өчигдөр, 17:43 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Өчигдөр, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Өчигдөр, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
Өчигдөр, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Баасан, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
Баасан, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Баасан, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Баасан, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Баасан, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Пүрэв, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Пүрэв, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Пүрэв, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Пүрэв, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
Баасан, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Пүрэв, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Өчигдөр, 11:20 минут З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Пүрэв, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
4 цагийн өмнө Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Өчигдөр, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Өчигдөр, 17:43 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Баасан, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
Баасан, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
23 цагийн өмнө Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
22 цагийн өмнө АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Өчигдөр, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Баасан, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Өчигдөр, 09:56 минут МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
Пүрэв, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Пүрэв, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7 цагийн өмнө Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
Өчигдөр, 12:29 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
Баасан, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
Өчигдөр, 08:02 минут 195 соёолон бүртгүүлжээ
-
Өчигдөр, 09:14 минут Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
Өчигдөр, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
Өчигдөр, 13:07 минут Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
Өчигдөр, 13:54 минут Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
1 цагийн өмнө Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
5 цагийн өмнө Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2 цагийн өмнө Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Өчигдөр, 14:32 минут Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
1 цагийн өмнө Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
3 цагийн өмнө АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
10 минутын өмнө Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна