Өөгшүүлэн дэмжих үндэсний брэнд БАТУ
А.Тэлмэн
2016 оны 4-р сарын 12 -нд
ӨМНӨХ ХААЛГА ТАНЬ ХААГДАХАД ӨӨР ИЛҮҮ БОЛОМЖТОЙ БАС НЭГЭН ХААЛГА НЭЭГДЭЖ БАЙДАГ
Цахим ертөнцөөр аялж яваад санамсаргүй үндэсний хэв маягтай тун аятайхан хийцтэй цүнх олж хараад холбогдлоо. Үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих зорилготой булангийнхаа талаар танилцуулж, зочноор урихад дуртайяа хүлээн авав. Болзсон өдөр 20 дөнгөж гарч байгаа болов уу гэмээр залуухан эрхэм редакцийн хаалгаар орж ирэхэд яг үнэндээ өнөөх цүнхийг урлагч гэж бодоогүй. Яагаад гэвэл насанд нь ахадсан гэмээр санаа, бүтээл байсан болохоор тэр. Гэвч тэрээр мөн байлаа. Өөгшүүлэн дэмжмээр үндэсний брэндийг бүтээгч энэ залууг Бадарчийн Батбаатар гэдэг. Увсын цэнхэр хязгаарын унаган хүү. Хүний нутгаас эрдэм өвөртлөхөөр очоод бизнесийнхээ санааг олсон хэмээн ярих тэрээр түүх соёлдоо гүн хүндэтгэлтэй ханддаг нь илт. Ямар сайндаа л Монголын хааны нэрийг буруу бичлээ хэмээн багшдаа зааж байгаад адлагдахав. Тэр түүх нь ингэж эхэлж.
Б.Батбаатар дунд сургуулиа төгсөөд тэтгэлгээр ОХУ-д суралцах хүн болгонд тохиохгүй боломжийн эзэн болж, улаан Москваг зорьжээ. Техникийн их сургуулийн Зам гүүрийн инженерийн ангид сурах эрмэлзэл дүүрэн залуу орж. Чингис хааны их байлдан дагуулалтыг оросууд хоёр янзаар хүлээн авдаг. Нэг хэсэг нь Татар Монголын дарангуйлал гэж үздэг бол нөгөө хэсэг нь тархай бутархай вант улсыг нэгтгэж өнөөгийн том гүрний үндсийг тавьж өгсөн гэлцдэг.Б.Батбаатарын сургуулийн түүхийн багш эхний хувилбараар ойлгодог нэгэн байж. Тэр ч утгаараа Чингис хааны байлдан дагуулалтын тухай сэдвээр лекц уншихдаа хэт нэг талыг баримталж буй нь анзаарагдана. Нэг удаагийн лекцэн дээр Бат хааны нэрийг буруу биччихээр нь санаандгүй хэлж орхитол хэрэг мандаж, байдал даамжирсаар сүүлдээ дүнг нь тавьж өгөхгүй гэх байр суурин дээр очжээ. Багшийнх нь энэ байдал Б.Батбаатарын сурах эрмэлзлийг унтрааж, цагийн ажил хийсэн шигээ өдөр хоногийг өнгөрөөхөөс өөр аргагүй болж. Ингэж явахдаа сайхан сэтгэлтэй Буриад ахтай танилцаж нэг хэсэг хамтран наймаа хийжээ. Монголд үйлдвэрлэсэн арьсан гутал, цүнх бас бус зүйл захиж авчруулан зарсан ч чанарын хувьд гологдоод хүсч байсан үр дүндээ хүрсэнгүй. Дэлхийн брэндүүд “чихчихсэн“ Москвагийн зах зээлд тэдэнтэй өрсөлдөхүйц чанартай тэгсэн хэр нь бусдаас ялгарах дахин давтагдашгүй бүтээгдэхүүн байж л амжилт олж чадна. Үүнийг ойлгосон Б.Батбаатар нутаг буцахаар сэтгэл шулуудан эх орны зүг хөдөллөө.
ӨВӨРМӨЦ, ЭДЭЛГЭЭТЭЙ...
Ерөөлгүй учрал нэгээхэн ч үгүй хэмээдэг нь магад үнэн байх. Сургуулиа орхисон залуу Монголдоо ирээд хоёр долоо хоног цүнхний үйлдвэрт ажиллаж,тэндээс анхан шатны ойлголттой болоодхож. 2011 оны намрын нэг өдөр “цүнх хийх” холын Москвагийн хүслээ биелүүлэхээр жаахан материал аваад ажлаа эхэлж. БАТУ брэнд үүссэн түүх ердөө л энэ. 7-8 машины дамжлагатайгаар бүтдэг цүнхийг хүсэлдээ хөтлөгдсөн залуу ганц цаасны хутганы тусламжтайгаар шийдэж. Мэдээж анхны бүтээл төсөөлж байсан шиг гоё болсонгүй. Хоёр дахь удаагийн цүнх нь өмнөхөөсөө арай дээр, гурав дахь нь түүнээсээ ч илүү.... Хамгийн гол нь шинэ санаа, шинэлэг технологи. Чөдөр, ногт, бугуйл гээд монголчуудын хэрэглэдэг уламжлалт арьс суран эдлэлийн технологийг судалж, чөдрийн хумсны оронд шагай орлуулж, боловсруулсан арьсаа бугуйлын сүлжээгээр сүлжиж үзэв. Дотор талд хатуулга хийх шаардлагагүйн дээр арьсны ирмэг дарагдаж бат, бөх болж байв. Энэ бол БАТУ брэндийн бусдаас ялгарах онцлог, давуу тал. Өвөрмөц дээр нь эдэлгээ даах чанартайг мэдэрсэн хэрэглэгчид эргэн тойрныхондоо санал болгосоор захиалга тасрахаа болив. Тэр бүхнийг ганцаараа хийх боломжгүй болсон тул хоёр ажилтан авч өдгөө гурвуул ажиллаж байна. БАТУ брэндийн дотоодын гол хэрэглэгчид бөхчүүд, УИХ-ын гишүүн Х.Баттулга, Улсын Арслан Н.Батсуурь, аймгийн Арслан Гантулга, Жамсран, Ерөөлт нарын олон хүчтэнүүд БАТУ брэндээр гангардаг. Сүүлийн үед байнгын хэрэглэгчдэдээ зориулан дотрыг чийг авахааргүй материал хийдэг болсон гэнэ. /Хөлстэй хувцас арьсанд чийг өгч норгохын зэрэгцээ үнэр шингэхээс сэргийлж/
БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЧАНАР ЗАРДАЛГҮЙ РЕКЛАМ
Бүтээгдэхүүний чанар зардалгүй реклам болдог. БАТУ брэнд яг л энэ жишгээр дараагийн худалдан авагчаа бэлтгэдэг. Одоогийн байдлаар ОХУ, АНУ, Италиас захиалж авч байна. Бидэнтэй уулзахын өмнөхөн АНУ-аас ирсэн 10 цүнхний захиалгаа хийж дуусгажээ. Ийнхүү өдөр ирэх тусам тэлж байгаа хэрэглэгчдийнхээ нас, хүйст тохируулан хичээлийн, ноотебүүкний, өдөр тутмын зэргээр бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулсны зэрэгцээ захиалгаар богц, бууны гэр хүртэл хийдэг болсон аж. Мөн уяачид, хурдан морины зүтгэлтнүүд өөрийн гэсэн цор ганц цүнхтэй болохыг хүсвэл хурдан морьдынх нь зураг, тамгыг оруулаад хүссэн загвараар нь хийж өгөх боломжтой гэдгээ уламжилсныг дуулгахад таатай байна. Эдний бүтээгдэхүүн хэмжээ хийцээсээ шалтгаалаад 90,000-250,000 төгрөгийн үнэтэй байдаг нь зах зээл дээрх дундаж ханш гэнэ. Өөрөөр хэлбэл тийм үнэтэй биш хэмээн тодотгоно билээ. Үүсгэн байгуулагдсан цагаас хойш өнөөдрийн хүртэл 400-гаад хүнийг БАТУ брэндээр гоёод байгаа тэрээр ажилдаа чин сэтгэлээс ханддаг нь илт.
ЗУРГААН БАТ
”Бүх шийдлийг Монгол ухаанаар, БАТУ брэндийг таны тааллаар” уриатай урлаач залуу брэндийнхээ нэрийг тайлбарлахдаа: “Чингис хааны нэрээр нэрийдсэн маш олон бүтээгдэхүүнүүд бий. Түүнийг тоолж барахгүй. Тэгсэн хэр нь Бат хааны нэртэй бүтээгдэхүүн бараг байдаггүй. Энэ бол эхний шалтгаан. Харин хоёр дахь нь би айлын 10 хүүхдийн отгон нь. Дээрээ зургаан ахтай. Ах нар маань Батсуурь, Батсайхан, Баттөр гээд цөм БАТ –ууд. Гурав дахь шалтгаан нь бүтээгдэхүүний чанар буюу бат бөхийн бэлгэдэл. Дөрөв дэх нь Монгол бичгээр бичихэд товч бас тохиромжтой байсан” гэсэн юм. Мөн тэрээр “цүнх гэдэг монголчуудын бэлгэшээдгээр дээшээ харсан сав. Өөрөө бэлгэдэл зүйн агуулгатай болоод тэгдэг үү тэмдэгтийн патентаас эхлээд анхнаасаа бүх зүйл сэтгэлчлэн бүтсэн. Дэлхийн хэмжээний Монгол брэнд болгох холын зорилгодоо одооноос бэлтгэж цүнх захиалсан хүн бүрт гарын үсэгтэй цоо шинэ нэгтийн дэвсгэртийг дотор нь хийж өгдөг. Тэгээд “хожмоо дэлхийн брэнд болсны баяраа тэмдэглэхдээ наадах мөнгөний чинь серийн дугаараар сугалаа явуулж, азтан тодруулна. Хадгалж байгаарай” гэж хэлдэг юм. Зөвхөн хэлэх бус тийм өдөр хол бус гэдэгт итгэлтэй байдаг” хэмээн баяртайгаар өгүүлсэн.
Гэгээн хүсэлтэй Монгол урлаачтай хөөрөлдсөн цөөн хормоо сийрүүлэн хүргэхэд ийм байлаа. Та бүхэн БАТУ брэндээр гангарахаар шийдсэн бол сэтгүүлийн дараагийн хуудсанд анхаарал хандуулаарай.
"Тод магнай" сэтгүүл №73

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- Өчигдөр, 17:46 минут Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- Өчигдөр, 11:21 минут МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
- 2023 оны 10-р сарын 28 -нд Өвгөн ноён М.Пүрэвжавын нэрэмжит уралдаануудын нэг…
Сэтгэгдэл бичигдээгүй байна