М.Баттүвшин: Уралдаанч хүүхдэд тохиолдож буй эрсдэл тухайн орон нутгийн МСУХ-ны үйл ажиллагаатай шууд холбоотой
А.Тэлмэн
2016 оны 4-р сарын 01 -нд
Уралдаанч хүүхдэд тохиолдох түгээмэл гэмтэл болон аюулгүй байдлын талаар Орхон аймгийн бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн гэмтлийн тасгийн их эмч М.Баттүвшинтэй ярилцсанаа уншигч танаа хүргэж байна.
-1997 оноос хойш Орхон аймгийн баяр наадмын комиссын гишүүнээр ажиллаж байгаа гэлээ. Өнгөрсөн 18 жилийн хугацаанд Орхон аймгийн хурдан морины уралдаанд ямар дэвшил гарсан бэ?
-1997 оны морины уралдаан, 2015 оны морины уралдаан тэнгэр, газар шиг өөр болсон. Тэр үед Эрдэнэтийн морин уралдаан өөрийн нутаг дэвсгэрт буюу Чингэлэгийн гол, Бүрэнбүст орчимд болдог. Намаг, жалга ихтэй эрсдэлтэй замаар уралддаг байсан. Хэдийгээр засч янзалдаг байсан ч зарим газраа бартаа ихтэй. Гэтэл уралдаанч хүүхдийн аюулгүй байдалд нөлөөлөх хамгийн том хүчин зүйл уралдааны зам шүү дээ. Энэ утгаараа нэлээд эрсдэлтэй байсан. Харин Орхон аймгийн 30 жилийн ойгоос эхлээд Булган аймгийн Бугат сумын нутагт уралддаг болсон. Энэ шинэ зам элдэв бартаагүй их аятайхан. Дээр нь МСУХ-ны нөхдүүд уралдаан бүрийн өмнө засч, янзалдаг юм. Уралдаанч хүүхдийн амь нас аюулгүй байдалд нөлөөлдөг дараагийн хүчин зүйл бол уралдааны зохион байгуулалт. Энэ тал дээр манай Эрдэнэтийнхэн үнэхээр гаргуун. Уралдааны зохион байгуулалтыг сайжруулах талаар хамгийн түрүүнд санал санаачлага гаргаж гарааны төхөөрөмжтэй болсныг та бүхэн мэдэж байгаа. Гэтэл уралдаанч хүүхдийн унах магадлал хамгийн өндөр хэсэг бол гараа. Гэнэт эргэх, дутуу эргэх зэрэгт олон хүүхэд мориноос унадаг. Энэ байдалд анхаарал хандуулж эрсдэлгүйгээр шийдвэрлэж чадсан. Энэ мэтчилэн дурдаад байвал өнгөрсөн 18 жилийн хугацаанд олон дэвшил гарсан даа. Морин уралдааны зохион байгуулалтанд олон байгууллагууд хамтарч ажилладгийн нэг нь эрүүл мэндийн байгууллага. Миний хувьд эрүүл мэндийн байгууллагыг төлөөлсөн гэмтлийн нарийн мэргэжлийн эмч. Сүүлийн үед уралдааны цар хүрээнээс хамаараад эмч, эмнэлгийн ажилтнуудынхаа тоог нэмж, гараа, бариа, замын дунд эмч ажиллуулдаг. Жишээлбэл бүсийн уралдааны үеэр бариа заслын эмч комисст орж ажилладаг. Бид дан ганц уралдаанч хүүхдэд анхаарал хандуулах бус уралдаан үзэж буй иргэдийнхээ эрүүл мэндэд мөн анхаарал тавьдаг. Хурц нартай байснаас, эсвэл хэт шахцалдсанаас болоод зарим нэг хүний даралт ихсэх зэргээр асуудал цөөнгүй гардаг л даа. Тэр тоолонд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлнэ.
Одоо бол уралдаан зохион байгуулагчдаас гадна уяач, морины эзэд өөрсдөө уралдаанч хүүхдийнхээ амь нас, аюулгүй байдалд анхаарал хандуулж стандартын шаардлага хангасан хамгаалалтын хувцас хэрэгслээр хангаж, түүнийгээ өмсүүлж хэвшүүлэх л хэрэгтэй байна.
-Уралдаанч хүүхдүүд хамгаалалтын хувцас хэрэгсэлтэй морддог болсон. Энэ нь та бүхний ажилд дэмжлэг үзүүлж байна уу?
-Үзүүлэлгүй яахав. Хамгийн чухал зүйл шүү дээ. Нэгэн үе олдоц муутай байсан бол сүүлийн 2-3 жил их элбэг болж. Агсам морьд тангарч өшиглөх зэргээр гарааны зурхай руу тууж явахад хүүхэд бэртээх асуудал гардаг байсан бол шилбэний хамгаалалт хэрэглэдэг болсноор тэр талын бэрхшээл гарахаа больсон. Одоо бол уралдаан зохион байгуулагчдаас гадна уяач, морины эзэд өөрсдөө уралдаанч хүүхдийнхээ амь нас, аюулгүй байдалд анхаарал хандуулж стандартын шаардлага хангасан хамгаалалтын хувцас хэрэгслээр хангаж, түүнийгээ өмсүүлж хэвшүүлэх л хэрэгтэй байна. Анхаарал хандуулж байгаа л даа. Гэхдээ үүнийг нь бүр хэвшил болгох хэрэгтэй байгаа юм.
-Уралдаанч хүүхдэд тохиолддог түгээмэл гэмтэл нь юу вэ? Тэрнээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
-Доргилт, зөөлөн эдийн гэмтэл л давамгайлдаг даа. Би танд ойлгомжтой байлгах үүднээс тоон үзүүлэлт хэлж өгье. Жилд манай тасагт морь, малтай холбоотой бэртэл гэмтлийн улмаас 80 гаруй хүн хэвтэж эмчлүүлсэн байна. Үүний тал хувь нь 0-17 насны хүүхдийн гэмтэл байна. Гэхдээ энэ 80 гаруй тохиолдлын нэг нь л уралдааны үед гарсан, бусад нь дандаа ахуйн буюу морь мал унаж эдлэх, гүү малаа саах, эмнэг сургах зэргээр үүссэн гэмтлүүд байх жишээтэй. Адуу малны холбогдолтой гэхлээр хүмүүс шууд морин уралдаантай холбож яриад нийгэмд сөрөг ойлголт төрүүлээд байдаг л даа. Бодит байдал дээрээ өөр байдаг. Ялангуяа манай Орхон аймгийн морин уралдааны зохион байгуулалт сайн учраас уралдааны замд хүүхэд унаж, бэртэх явдал бараг гардаггүй. Явж явж уралдаанч хүүхдэд тохиолдож буй эрсдэл тухайн орон нутгийн МСУХ-ны үйл ажиллагаатай шууд холбоотой. Холбооны үйл ажиллагаа сайн, уралдаанаа журам, стандартын дагуу зохион байгуулж байвал ямар нэг асуудал гардаггүй гэдгийг бид мэддэг болоод байна.
-Хаврын уралдаан уралдаанч хүүхдэд халгаатай хориглох нь зүйтэй гэсэн асуудал нэг бус удаа яригддаг. 2013 онд танай аймагт хаврын бүсийн уралдаан болж байсан. Тэр үеэр морины комисст ажилласан байх. Ямар бэрхшээл гарч байсан бэ?
-Морин уралдаан үндэсний баяр цэнгэл, наадгай гэдэг утгаасаа халиад төрийн болон төрийн бус олон байгууллагын шууд болон шууд бус тусгалтай болчихоод байна. Зарим нь үүгээр улс төр хийж байна. Сүүлийн хоёр гурван жил ч хаврын уралдааныг хойшлуулж дулаарсан хойно хийсэн л дээ. Тэр нь эргээд уралдаанч хүүхдийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж эхэлсэн. Яагаад гэхээр дулаараад шалбааг үүсч, халтиргаа гулгаатай болдог. Ер нь хаврын уралдааны үеэр хүүхэд даардаг гэсэн асуудлыг их хөнддөг л дөө. Гэтэл үнэндээ морь унаж байгаа хүүхэд ил байгаа хацраас өөр хэсгээрээ даарна гэж байдаггүй. Харин ч эсрэгээрээ халууцаад ирдэг. Манай аймагт болсон хаврын бүсийн уралдааны үеэр ямар нэг бэрхшээл хүндрэл гараагүй ээ.
-Та бүхний хамтран ажилладаг “Эрдэнэт хүлэг” МСУХ өнөө жил 20 нас хүрч байна. Танд сэтгүүлийн хуудсаар дамжуулан мэндчилгээ дэвшүүлэх боломжийг олгож байна.
-Орхон аймгийнхаа нийт уяачид, уралдаанч хүүхдүүд, хурдан морь сонирхогчид, үзэгчдэдээ 20 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлж, эрүүл, энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Морин уралдаан гэдэг Монголын ард түмний тусгаар тогтнолын баталгаа, үндэс угсаагаараа бахархах бахархал нь юм. Бид энэхүү үнэт өвөө хайрлан хамгаалж, зөв хөгжүүлэх учиртай. Үүнд та бидний хичээл зүтгэл, хувь оролцоо их шүү гэдгийг л хэлэх байна даа.
-Баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.
"Тод магнай" сэтгүүл "Эрдэнэт хүлэг" МСУХ-ны 20 жилийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 2024 оны 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна