Аймгийн Алдарт уяач Д.Дашдорж: Нутгийнхаа адууг сайжруулахаар 40 гаруй жилийн тэртээгээс адуу зөөсөн
![](http://todmagnai.mn/images/users/cube/d4ad3b8d662f3c44e3eb0c29ec6170f8.jpg)
![](http://todmagnai.mn/images/news/main/57062016330111539.jpg)
Дуу хуурын өлгий нутгаас төрөн гарч төрийн нэрийн өмнөөс цоллогдсон 18 уяачийн хоёр нь Сайнцагаан сумынх. Өөрөөр хэлбэл энэ нутаг МУ-ын Алдарт уяач Банзрагчийн Шаравжамц, Шатарын Яринпил нарын хүй цөглөсөн газар билээ. Аймгийнхаа баяр наадмын 105 түрүү, 422 айргийг хүртэж байсан Сайнцагаанчууд удамт хүлгэд, эрдэмт уяачид олонтаа. Тэдний төлөөлөл болгож нутгийн адууны удам угшлыг сайжруулахад өөрийн хувь нэмрээ оруулж, түмэндээ хүндлэгдсэн Дэлэгийн хүү “буурал” Дашдоржийг онцоллоо.
-Хурдан морьтой холбогдох болсон түүхээс яриагаа эхэлье?
-Морь монгол хүний цусанд байдаг гэж үнэн юм билээ. Аав маань морь мал тэгтлээ сонирхож, уядаггүй байсан ч би гэдэг хүн техникум төгсөж ирээд л адуунаас салаагүй. Гэхдээ адуу маллаж байгаагүй ээ. Харин сумынхаа холбоонд 30 гаруй жил ажиллаад 2006 онд тэтгэвэрт гарсан. Захиргаадалтын үед морь уях хориотой, ялангуяа албан ажилтай хүн адуу мал хөөгөөд явбал зэм хүртэнэ. Тиймээс бага залуудаа төдийлөн сайн морь уяж байсангүй. Түүнийгээ дагаад гаргасан амжилт ч тийм их биш. Харин одооны моринд дуртай залуусын амны уншлага болсон хаа сайгүй өрнөж байгаа нутгийн адуугаа сайжруулах аяныг анх эхлүүлсэн ч байж магад. Би 1970-аад оны дунд үеэс нутгийн адууны чанар чансааг дээшлүүлэхээр энд тэндээс адуу цуглуулах болсон.
-Хаана хаанаас адуу авч байв?
-Эхлээд өөрийн аймгийнхаа Дэрэн, Цагаандэлгэр, Эрдэнэдалай, Өндөршил зэрэг хурдтай сумдаас адуу авч байснаа сүүлдээ Төв, Хэнтий, Дорноговь, Сүхбаатар зэрэг аймгуудаас авчирдаг болсон. Гэхдээ хурд нь танигдаагүй битүү бага насны адуу л их авчирдаг байсан. Түүгээрээ өөрийн болон найз нөхдийн адууны цусыг мөн ч их сайжруулсан даа. Миний авчирсан адуунууд сайн давхисан ч бий, тааруу давхисан ч бий. Гол нь цусыг тодорхой хэмжээнд холдуулж сайжруулсан.
-Адуу авч байгаа хүн, тэр дундаа хурд хөөж байгаа хүн захын адууг авчихгүй байлгүй?
-Тэгэлгүй яахав. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Гомбо-Очирын саарлууд, Дондовын хурдан цэгээнүүд, Цагаандэлгэрийн Дашдоогийн Цэдэв, Өндөршилийн Агъяабямба, С.Төмөрбаатар, Д.Зандансүрэн, Ж.Ганбат зэрэг адуу сайтай хурдтай гэсэн айлуудаас бага адуу олныг авсан. Түүнчлэн Дорноговь аймгийн Иххэт сумын уугуул МУ-ын Алдарт уяач Лхасүрэн, Галшар сумын уугуул Цэгмэдийн Минжүүр, Лувсангомбо, Бямбасүрэн, Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын уугуул С.Арилд, Ч.Лхавгасүрэн, Д.Батжаргал, Холбооны Хүрэл, Сүхбаатар сумын Батцэрэн, Асгат сумын Ж.Баярсайхан, Халзан сумын М.Баярмагнай, Өлзийсайхан гээд хурдтай хийморьтой олон айлаас адуу авч байлаа.
-Сонирхоод асуухад авсан адуугаа тоолж байв уу?
-50 гаруй адуу авсан байдаг юм. Миний авчирсан адуунууд өөрсдөө сайн давхихаас гадна, үр төл нь мөн сайхан хурдалж, амжилттай наадаж байна.Үүнд нь би маш их баяртай явдаг. Гэмтэй юм шиг нуугдаж барин явж тэр холоос адуу цуглуулж байсны маань үр дүн гарч байна шүү дээ. Энэ дашрамд “Тод магнай” сэтгүүлээрээ дамжуулаад сайхан хурдан буянгуудаа хайрласан хүмүүстээ
“та нөхдийн буянаар нутгийн адуу сайжирч амжилттай наадаж явна” хэмээн дуулгаад баярлаж явдгаа хэлмээр байна.
-Авчирсан адуунуудаас өөртөө үлдээж хурдлуулсан ямар ямар хурдан хүлэг байна вэ?
-Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын уугуул, аймгийн Алдарт уяач С.Арилдаас авсан хүрэн үрээ маань байна. Би энэ тухай дурсах дуртай байдаг. Тэднийхийг 2005 оны зун Сүхбаатар, Хэнтийн нутгийн зааг Давсанбадрахын урд гол Таахайд зусч байхад нь адуу авахаар очлоо. Тэгсэн надад 2-3 удаа унасан эмнэг шахуу шүдлэн хүрэн үрээ өгөөд “очоод уяарай. Тэгээд давхиад ирсэнийх нь дараа надад цахилгаан бичээрэй” гэж байна. Тэгэхээр нь уяач нь би, унаач хүүхэд нь анх уралдааны морь унаж байгаа 5 настай. Уралдах наадам нь Төв аймгийн Баянцагаан сумынх. Уг үрээ маань эмнэг шахуу, наадмын хоног дөхсөн зэргийг бодоод “юу гэж цахилгаан бичих юм бэ? Дор давхилаа гэж бичих хэрэг үү” хэмээн тоглоомын аястай асуухад Арилд маань “ямар ч байсан цахилгаан бичээрэй” гэсэн юм.
- Баянцагааны наадмыг зорьж очиж наадаж байгаа хэрэг үү?
-Үгүй ээ, Баянцагааны нутагт отроор явж байсан юм. Нэг үе манай говьд газар гарахаа байгаад манайхан оторлож явах болсон.
-Хүрэн үрээ тэгээд яаж давхисан?
-Ирээд удалгүй уяанд оруултал давхилаас давхилын хооронд ахисаар Баянцагаан сумын наадамд их хол түрүүлж ирдэг юм байна. Тэгснээ яг үзэгчдийн урд ирээд хашлага модыг хуга дайраад үзэгчдийн дундуур орчихдог байгаа. Харин азаар нэг таньдаг залуу байж таараад хүмүүсийн дундаас хөтөлж гаргаад барианы зурхай руу хоёр тугны дундуур оруулж аман хүзүүдэж байлаа. Хүрэн үрээг тэгж будилж байгаад ороход арын үрээ нь нэлээд зайтай ирж байсан юмдаг.
-Эзэн нь барагцааг нь мэдэж байж л дээ?
-Манай Арилд адууныхаа удам угшил болон галбир хийцийг нь маш сайн мэддэг сайн шинжээч уяач хүн.
-Та тэгээд хэлсэн ёсоор нь цахилгаан бичсэн үү?
-Бичилгүй яахав. Амралтын өдөр таарсан ч холбооных нь хүнийг хайсаар байж олоод найздаа цахилгаан явуулж байлаа.
-Дашдорж Алдартын нэрийг гаргасан өөр ямар ямар хурдан хүлгүүд байдаг вэ?
-Би насаараа харилцаа холбооны салбарт ажилласан хүн. Нэг хурдан хээр морио байгууллагынхаа нэр дээр уралдуулж “Холбоо хээр” нэртэй болгосон. Холбоо хээр маань Дэрэн сумын уугуул, МУ-ын Манлай уяач Г.Батчулууны цолны мялаалга наадамд түрүүлж, Манлайд тоогдож л байлаа. Энэ мэтчилэн яриад байвал эр хүний хийморь сэргээн сайхан давхидаг байсан олон хурдан буян бий.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсан танд баярлалаа. Хурдан тууртын босоо цагаан хийморь таныг болон таны үр хүүхдийг үргэлж ивээж явах болтугай.
"Тод магнай" сэтгүүл №40
![Аймгийн Алдарт уяач Д.Дашдорж: Нутгийнхаа адууг сайжруулахаар 40 гаруй жилийн тэртээгээс адуу зөөсөн](http://todmagnai.mn/images/news/attachments/thumb/57062016330111545.jpg)
![Аймгийн Алдарт уяач Д.Дашдорж: Нутгийнхаа адууг сайжруулахаар 40 гаруй жилийн тэртээгээс адуу зөөсөн](http://todmagnai.mn/images/news/attachments/thumb/57062016330111554.jpg)
![Аймгийн Алдарт уяач Д.Дашдорж: Нутгийнхаа адууг сайжруулахаар 40 гаруй жилийн тэртээгээс адуу зөөсөн](http://todmagnai.mn/images/news/attachments/thumb/5706201633011163.jpg)
![Аймгийн Алдарт уяач Д.Дашдорж: Нутгийнхаа адууг сайжруулахаар 40 гаруй жилийн тэртээгээс адуу зөөсөн](http://todmagnai.mn/images/news/attachments/thumb/57062016330111610.jpg)
![Аймгийн Алдарт уяач Д.Дашдорж: Нутгийнхаа адууг сайжруулахаар 40 гаруй жилийн тэртээгээс адуу зөөсөн](http://todmagnai.mn/images/news/attachments/thumb/57062016330111620.jpg)
![Аймгийн Алдарт уяач Д.Дашдорж: Нутгийнхаа адууг сайжруулахаар 40 гаруй жилийн тэртээгээс адуу зөөсөн](http://todmagnai.mn/images/news/attachments/thumb/57062016330111628.jpg)
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
14 цагийн өмнө Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
-
14 цагийн өмнө Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
-
16 цагийн өмнө Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
-
17 цагийн өмнө Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
-
19 цагийн өмнө Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
-
20 цагийн өмнө "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
-
23 цагийн өмнө Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
-
23 цагийн өмнө Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
-
23 цагийн өмнө "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
-
7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
-
7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
-
7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
-
7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
-
7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
-
7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
-
7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
-
7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
-
7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш…
-
7-р сарын 10 -нд Ц.Дагвасүрэнгийн хул шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд 254 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Батсуурийн Чинзоригийн хээр хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд 156 хурдан хязаалан гарааны зурхайгаас эргэлээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
2024 оны 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
-
2024 оны 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
-
2024 оны 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
-
2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
-
2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
-
2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
-
2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
-
2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
-
2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
-
2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
-
2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
-
2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
-
16 цагийн өмнө Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
-
23 цагийн өмнө Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
-
20 цагийн өмнө "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
-
23 цагийн өмнө "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
-
14 цагийн өмнө Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
-
17 цагийн өмнө Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
-
23 цагийн өмнө Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
-
19 цагийн өмнө Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
-
14 цагийн өмнө Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна