Уяач Ё.Бат-Эрдэнэ: Сумын баяр наадмаас долоо, найман айраг,түрүүтэй болоод байгаа
Дорноговь аймгийн Мандах сумын уугуул, уяач Ё.Бат-Эрдэнэтэй хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Уяаны эрдэмд шимтэх болсон үе хэзээ вэ?
-Манай ээж Мандахын, аав Өвөрхангайн улс байгаа юм. Аав минь морь уяж байгаагүй. Насаараа л баг, бригадын дарга хийсэн хүн. Харин ээж мал малладаг байлаа. Миний хувьд 1993 оноос эхлэн хурдан морины уяа сойлго тааруулж байгаа хүн. Одоогоор сумандаа л голдуу наадаж байна даа. Манай Мандах сум Самдангийн бор адуугаараа Дорноговьдоо төдийгүй Монголдоо дээгүүрт ордог. Үүнийг харуулах хамгийн сүүлийн жишээ нь Хашбатын хонгор байна, улсад түрүүллээ. Эндээс Мандахчууд хурдтай гэдгийг харж болохоор байгаа юм.
-Багадаа хурдан морь унадаг байв уу?
-Би Сайншандад дунд сургууль төгсөөд, гадаадад хоёр жил хэртэй явж ирээд Мах боловсруулах үйлдвэрт ажиллаж эхэлсэн юм. Тэгж байтал зах зээлийн шуурганд өртөж нутагтаа малчин болохоор “буурь сэлгэсэн”. Тухайн үед цөөн хэдэн хонь, ямаа, адуутай байлаа. Яг нэгдэл тарахын өмнөх үе л дээ. Ингээд хувьчлалаар ганц хоёр адуу авсан. Мөнгөний ханш чанга байхад манай суманд хамгийн үнэтэй адуу 25 мянган төгрөг байв. Гэхдээ бидэнд тэрийг авах бэл бэнчин гэж хаа байх билээ. Өнөө дэлгүүрийн лангуун дээр давснаас өөр зүйлгүй, картын барааны үе. Картынхаа архийг зарж Цагаан сарынхаа бэлтгэлийг базаадаг байлаа. Тэгэхэд архи 98 төгрөгийн үнэтэй байсан. Одоо энэ тухай хүүхдүүдэд ярихаар нэг л үл итгэсэн байртай харна гээч.
Хурдан адуу гэдэг “тусгай” амьтан байгаа юм. Би аймгийн Алдарт уяач Энхбаатар найзаасаа загал халзан үрээ авч, үр төлүүд нь давхиж хэд хэдэн айраг авчирч байлаа. Энэ халзан азарга Самдангийн боруудын удамтай.
-Анхны айраг, түрүүгээ хэзээ авч байв?
-1997 онд сумынхаа наадамд шүдлэн хээр үрээгээ аман хүзүүдүүлсэн нь уяачийн хувьд гаргасан анхны амжилт. Миний хувьд хамгийн том наадам л даа. Өндөршилийн уяачид ирж наадсан тэр жилийн сумын наадам их өтгөн болсон. Өндөршилийн дөрвөн үрээн дотор Мандахын ганцхан үрээ айргийн тавд ирэхэд үнэхээр өөрийн эрхгүй огшдог юм билээ. Түүнээс хэдэн жилийн дараа буюу 2009 онд сумынхаа наадмаар шүдлэн түрүүлгэж байлаа. Бас л гурав, дөрвөн сумын уяачид ирсэн байж билээ.
-Одоогоор хичнээн айраг, түрүүтэй болоод байна вэ?
-Сумын баяр наадмаас долоо, найман айраг, түрүүтэй болоод байгаа. 2013 онд сумын наадамд азарга гуравлуулж, даага тавлууллаа. Өмнөх жил нь азарга, даага хоёроо айргийн гурваар хурдлуулсан. Бас Хатангийн наадамд очоод азарга дөрөвлүүлж, даагаа гуравлуулан, Хөвсгөл сумын наадамд даага дөрөвлүүллээ. Энэ мэт сүүлийн жилүүдэд амжилт жигдхэн урагшилсаар л байна. Одоо ч тэжээж чадвал сайхан болж дээ. Хэн уяж чадаж байна, түүний морь айраг, түрүүнд л хурдалж байна. Ерэн хэдэн онд морио тэжээх нь битгий хэл, өөрсдөө хоолоо олж идэхэд амаргүй үе байлаа шүү дээ. Ёстой тамиртай адуу л ордог байж.
-Нэг жил хэдэн насанд морь уяж байна?
-Ихэвчлэн даага, азарга, шүдлэн уядаг юм. Бүдүүн адуу давхина, давхихгүй гэж байна. Харин бага адуу уях урамтай л даа. Даага уяхад ямар хөөрхөн гээч. Тэр дундаа эсгэлтэй даага гэдэг онцгой эд дээ. Дааганд нь уяхад их дөхөм байдаг юм. Ажил хийгээд явдаг нь байна, хичнээн хийгээд ч явахгүй нь байна. Ер нь адуугаа харж байж л уяаны ажлаа хийнэ шүү дээ. Тэр утгаараа ямар ч адууны уяаг тааруулдаг болохсон гэж уяаны эрдэмд суралцсаар л явна. Тийм болохоор наадам бас их хэснэ ээ. Гэхдээ айраг, түрүү авах нь гол биш. Газар газраас ирсэн уяачдаас их юм сурдаг юм.
-Адууныхаа цус сэлбэх ажлыг хэр их хийж байна даа?
-Ноднин манай найзууд нийлээд эрлийз азарга авчирсан. Энэ жилээс төл нь гарч байна. Хойтонгоос /2014/ сумандаа уралдуулах байх аа. Дорноговь аймгийн Хатанбулаг сумын аймгийн Алдарт уяач Монходын Жаргалсайхан гэж найз маань халзан азарга өгсөн юм. Эрдэнэцагааны азарга юм гэнэ лээ. Надад ирээд гурван алтан медаль авчирсан хурдан буян байна. Сүүлийн хоёр жилд зургаан удаа айрагдаад байгаа юм. Яваандаа төлүүд нь хурдлах байх гэж их найдаж байгаа. Манай гүүнүүд Борын угшилтай. Хурдан адуу гарахад азарга, гүүний тохироо их чухал л даа.
-Бидний яриа өндөрлөж байна. Ярилцсан танд баярлалаа.
-“Тод магнай” сэтгүүлийн нийт уншигчдад энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
"Тод магнай" сэтгүүл Дорноговь аймгийн тусгай дугаар
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна