Жаргалтхаан сумын адуун сүргийн удам, хурдны талаар дурдвал
Тус сумын хурдан удмын адууны талаар зарим зүйлийг ахмад уяачдаас асууж, судлахад энэ сумын адуу нь хурдны удам сайтай, сумаасаа гадагш маш олноороо худалдагдаж, тэндээ цус сэлбэх, угшил үүсгэх зэргээр нилээд өндөр нэр хүндтэй байдаг гэдэг нь харагдлаа.
-1940 онд Ж.Намсрайн зээрд азарга улсын их баяр наадамд аман хүзүү
-Нэгдэлжих хөдөлгөөний эхний үед /1960-аад онд/ тус сумын Сөөнөн хэмээх Гомбо гэдэг айл олон тооны малтай, малд ноогдсон албан журмаа төлж чадахгүй байдалд хүрээд, Манал /ногоон/ гэгчийг малчнаараа ажиллуулж, өв хөрөнгө өвлүүлэх үр хүүхэдгүй байсан учир тэр Маналд өөрийн малаасаа таслан өгч байсан байдаг. Тэр Ногоон Манал гэгч нь Төв аймаг, Улаанбаатар чиглэл рүү гурван хүрэн азарга зарсан байдаг. Энэ гурван хүрэн азарга тухайн үедээ Дамдингийн хүрэн, Гэсэрваанийн хүрэн, Багаа сайдын хүрэн гэх нэрээр улсын наадмуудад олон удаа түрүү, айраг хүртэж байсан гэх баримтууд байдаг аж.
-1958 оны улсын их баяр наадамд түрүү, аман хүзүүнд тус сумаас гаралтай хоёр хүрэн азарга хурдалж байсан тухай ахмад настнууд ярьдаг. Хэнтий аймгийн Жаргалтхаан сумаас гаралтай хэмээн зурагтаар ярьж байсан гэдэг.
-1959 онд Г.Маналын хүрэн соёолон улсад түрүү магнай
-1973 онд аймаг байгуулагдсаны 50 жилийн ойн баяр наадамд Чулуут багийн уяач Жигмэдийн Дагвабүслүүрийн хээр азарга түрүүлснийг ухрааж, аман хүзүүдсэн болгон барьж байжээ.
-1983 онд Дагвабүслүүрийн шар хээр азарга аймгийн 60 жилд түрүүлсэн
-1990 онд Монголын нууц товчооны 750 жилийн ойн их даншиг наадамд Д.Эрдэнээгийн шар хээр азарга айргийн тавд
-1998 онд Улсын их баяр наадамд С.Төртогтохын хар азарга аман хүзүү
-2000 онд Өвгөн ноёны нэрэмжит Зүүн бүсийн наадамд Шар-Өвгөний зээрд халзан морь есөд
-Мөн улсын баяр наадамд Жаргалтхаан сумын харьяат Дэжидийн Намсрай, Н.Намсрай нарын уяачдын хурдан морьд айраг, түрүүнд хурдалж байсан байдаг юм.
Хурдан азарга, морьдтой ахмад уяачдыг дурсвал:
-Батын Доржсүрэнгийн хээр азарга, улаан морь,
-Гонжий Гомбосүрэнгийн саарал азарга, Юндэндоржийн саарал, Маагийн Доржийн зээрд, Базарын хул, Цэдэн Ишийн ухаа, Сосорын цагаан морь, Жалын Гаваагийн ногоон азарга, Цэвэгжавын хээр азарга, матар Пүрэвдоржийн хээр азарга, толгой Цэндсүрэнгийн зээрд азарга, Доржийн саарал азарга гээд бүгд “Гонжий” адуу,
-Уяач шинжээч “Жаал” Дашийн цавьдар,
-“Сөөнөн” Гомбын хээр азарга, босоо улаан морь, улаан азарга, хүрэн азарга, “Баавгай” Цэрэндоржийн цагаан морь, “Жаал” Дашийн хээр морь, Гэсэрвааний хүрэн. Бүгд “Сөөнөн” адуу
-Гүрийн Лувсандоржийн хээр,
-Тамзавын Лувсандоржийн Авдай хээр
-Дагвабүслүүрийн шар хээр, С.Ар-Үрийн хээр
-Дулаан Дамдинжав, “Эмгэний” Шагдарсүрэн
Хурдан азарганаас дурдвал:
Дамдины хүрэн, Зундуйн саарал, Валя зээрд, Балжирын ногоон, Тумбаа хүрэн, Д.Сандагдоржийн хээр, Цэдэн-Ишийн ухаа, хүрэн, Сосорын хонгор, Бат-Очирын халиун, Г.Махвалын зэгэл, Дамдинпүрэвийн халтар, Г.Дагвын хонгор, Долгордагвын цавьдар, Ц.Баасанжавын ногоон, С.Ар-Үрийн хээр, Г.Туяагийн хонгор, Г.Равжирын хээр, Пэрэнлэйн цоохор, Төнхтуяагийн цавьдар, Эрдэнээгийн хул, Сэсээрийн хүрэн, хул, Ц.Цогбатын хээр, Г.Магсаржавын шар хээр, хонгор, Банзрагчийн саарал, Н.Баасанжавын халтар, Шар-Өвгөний зэгэл, С.Төртогтохын халтар,
Хурдан их насны морьдоос дурдвал:
Гэрэлмоломын улаан, Бажаа улаан, Цэрэндоржийн халзан, С.Ар-Үрийн халиун, Хайвдагвын хонгор, Шаравдоржийн шарга, хул, Шийтэрийн хар, Долгордагвын улаан, Баяжихын хүрэн, Бадарчийн ногоон, Сосорын ухаа, Сандагдоржийн ухаа, Зундуйн саарал, Шар-Өвгөний зээрд халзан, Г.Дагвын “чемодан” зээрд, Валя хонгор, Бадралын цавьдар, Сосорын хонгор, В.Энхбаярын хул, Махвалын шарга, Сэсээрийн хонгор, Г.Равжирын хээр, Г.Магсаржавын хонгор, шарга, Ш.Даваасүрэнгийн шар хээр, хүрэн, Д.Эрдэнэ-Очирын зээрд, Ш.Түмэнжаргалын зээрд халзан зэрэг буянтай хурдан хүлгүүд олон төржээ.
Гэлэгийн Туяагийн унаган хонгор
Аймгийн алдарт уяач Ч.Элбэгсайханд очсоноор 1999 онд улсын баяр наадамд зургаад, 2001 онд улсын баяр наадамд 14-т, “Их хурд-2” наадамд есөд тус тус хурдалж байсан гэдэг.
Чанцалын саарал
Чанцалын саарал гэдэг хурдан азарга нь 1970-1980-аад онд ид хурдалж байсан бөгөөд аймгийн наадамд нэг, сумын наадамд гурван удаа түрүүлж байжээ. Түүний үр төлөөс орон нутагтаа болон улс даяар алдаршсан хурдан хүлгүүд төрөн гарч олон түрүү айраг авсан амжилтууд бий. Монголын нэрт хурдан хүлгүүдийн нэг Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын харьяат Ц.Сандагдорж агсны хар азарга нь эх талаасаа Чанцалын саарал угшилтай. Бага наснаасаа жигд хурдалж, сум орон нутагтаа түрүүлж айрагдаж байгаад долоон настайдаа Хэнтий аймгийн 70 жилийн ойд түрүү, 11 настайдаа улсын баяр наадамд аман хүзүү, Өвгөн ноёны наадамд түрүү, анхны “Их хурд”-д айргийн тавд хурдалж Монголын үнэнхүү урдан ажнай болохоо батлан харуулсан юм. 1998 онд Улсын их баяр наадамд аман хүзүүнд хурдалсан С.Төртогтохын халтар азарга эцэг талаараа Чанцалын саарлын угшилтай.
Манлай уяач Ц.Баастын хонгор халзан
Баяжихын унаган хонгор халзан морь улс, бүсийн наадамд дөрөв айрагдаж, сумдын наадамд дөрвөн удаа түрүүлж, Монголын шигшмэл хурдан морьдын “Их хурд-1” наадамд 10-т, “Их хурд-2” наадамд зургаад хурдалсан цуутай хурдан хүлгүүд байлаа.
С.Ар-Үрийн хээр азарга
Жаргалтхаан суманд Дэнсмаа зээрд гэх азарга 9 удаа түрүүлсэн гэдэг. Түүний үр шар хээр хязаалан үрээг Ж.Дагвабүслүүр авч адуундаа азарга тавьжээ. Шар хээр азарга нь наадамд олон айраг, түрүү авсан хурдан азарга байв. Түүний үр С.Ар-Үрийн хээр азарга дааганаасаа хязаалан болтлоо сумандаа айрагдаж, азарга болоод сумын наадамд 3 түрүүлж, Хэнтий аймгийн 60 жилийн ойд түрүүлж, 18 настайдаа Багануур дүүргийн уяач Чойжилсүрэнгийн Элбэгсайхан авсанаас хойш сум, дүүргийн 10 гаруй наадамд түрүүлсэн бөгөөд “Өвгөн хээр” нэрээр алдаршсан билээ. Элбэгсайхан нь энэхүү азарганы төлийг дөрвөн жил авч байгаад 23 настайд нь эзэнд нь буюу С.Ар-Үр уяачид ёс төртэйгөөр буцааж бэлэглэсэн тухайгаа ярилцлагадаа дурдсан байдаг. Хээр азарганы 10 гаруй хурдан ажнай төрсөн гэдэг. Жишээ нь: Улсын начин, Тод манлай уяач Дуламсүрэнд бэлэглэсэн “Элбэг хээр” гэх мэтчилэн.
"Тод магнай" сэтгүүл Хэнтий аймгийн тусгай дугаар
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
203.91.115.48
Энэ нутгийн адууны удам угшлын талаар бичиж байгаад нь талархууштай гэхдээ зарим нэг зүйлийг орхигдуулсан байж болохгүй энэ нутгийн адууны тухай бичнэ гэвэл хүний тухай бичих байхаа
Reply