Уяач Д.Гантулга: Хэдэн жилийн дотор уяаны арга барил их өөрчлөгдсөн байна
А.Тэлмэн 2015 оны 10-р сарын 23 -нд
Завхан аймгийн Нөмрөг сумын уугуул, уяач Д.Гантулгатай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Хурдан морьтой холбогдсон түүхээс яриагаа эхэлье?
-Манай аав Завхан аймгийн Нөмрөг сумын Дархан-Уул багийн гаралтай хүн. Аймаг, сумын баяр наадмаас 11 айраг, түрүү хүртсэн өдгөө нас сүүдэр 70 хүрч байгаа буурал уяач байна. Би айлын ууган хүү, удам залгасан. 1990-ээд оны эхэн үеэс морь уяж эхэлсэн. Миний хээр даага 1991 онд сумандаа аман хүзүүдэж, халиун азарга түрүүлж анхны айраг, түрүүгээ амсаж байлаа. Дараа нь 1993 онд миний халиун азарга Нөмрөг сумын 70 жилийн ойд айрагдаж, хээр хязаалан түрүүлсэн.
-11 айраг, түрүүний эзэн аавын тань ямар хурдан буянгууд байсан бэ?
-Хар морь, жороо хул морь байлаа. Надад өгсөн халиун азарга жороо хул морины төрсөн дүү нь байгаа юм. Мөн сартай хүрэн морь, бор морь байсан. Аавынхаа уясан морьдыг би нэг их унаагүй ээ. Манай дүү нар унаж байсан. Би чинь доороо гурван бүстэй дүүтэй хүн.
-Удам дамжсан уяач унаган адуугаараа л наадаж байна уу?
-Тиймээ. Хурдан хээр морь өвөг эцгийн адууны угшилтай. Халиун азарга болохоор манай аавын талын угшлын адуу. Нөмрөг сум байгуулагдсаны 70 жилийн ойгоор миний халиун азарга айрагдаж, хээр үрээ маань түрүүлж байлаа. Мөн аймгийн 70 жилийн ойгоор хээр үрээ, халиун азаргатайгаа очиж хээрийгээ наймаар давхиулж байсан. Халиун азарга суманд айрагдчихаад очсон болохоор 15-аар ирсэн.
-Халиун азарга дааганаасаа уягдсан уу?
-Соёолон азарга тавиад л уяж эхэлсэн. Эцэг нь жороо хул азарга, эх нь цагаан халиун гүү байсан юм. Манай аав чинь Завхан дотроосоо морь, гүү их худалдаж авна. Аавын хар морь гэхэд Тэс гаралтай адуу юм билээ. Түүний угшлын гүүнүүд манайханд одоо ч бий. Манай хоёр бүстэй дүү одоо ид морь уяж байна. 2000 оноос хойш морьд нь сайн давхиж байгаа. Хамгийн бага дүү сүүлийн 2-3 жилд Завхан тойрсон бүх ойд очиж айраг, түрүү олныг авлаа. Хар морины угшлын бор үрээ дааганаасаа соёолон хүртлээ айрагдсан. Наана нь Сонгино талаас авсан бас нэг улаан хээр үрээ бас давхиж байна лээ. Зүүн зүгээс ч гэсэн хэд хэдэн адуу авсан нь сайн давхиж байгаа гэсэн. Миний хувьд 1997 онд Түдэвтэй сумын 70 жилийн ойгоор халиун азаргаа айрагдуулснаас хойш морь уяагүй дээ.
-Морь уяхаас татгалзах шалтгаан байв уу?
-Би хоёр охинтой. Хүүхэд шуухад сургууль соёлд явах гээд төв бараадахаас аргагүй болсон. Тэгээд 2008 онд сумандаа ирж төвхнөөд уяаныхаа ажилд эргэн орж байна даа. Хэдэн жилийн дотор уяаны арга барил их өөрчлөгдсөн байна. Хаа сайгүй тэжээдэг болчихож. Ер нь уяа нарийн болсон байна шүү. Тэгээд ямар сайндаа сүүлийн үеийн залуусын жишгийг дагаж Увсын Зүүнхангайгаас азарга авч гайгүй угшилтай гүүнүүдээ хураалгасан. Ирэх жилээс төлийг нь уяна даа.
-Амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл №54

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна