“Дэндэв тайж хурдтай болсон учир”
Санжаадорж 2015 оны 3-р сарын 19 -нд
Дэлгэрэхийн их уяач “хөх” Цэрэнгийн унаач нь явсан, угтаа шавь нь болж хүмүүжсэн өвгөн уяач Г.Уунай гуай үзэж мэдсэн, сонсож дуулсан олон зүйлийг ярьдаг хүн. Тэрээр Дэндэв тайж хурдтай болсон тухай ийн өгүүллээ.
Говь мэргэн вангийн хошууны Дэндэв тайж, Гомбо тайж, Гомбожав тайж гэж хөрөнгөлөгчүүд байсан гэдэг. Эднийг “Ван-гийтан” гэдэг байж. Гомбожав тайж морь уядаг хүн байсан, түүний удмынхан Дорноговь аймгийн Дэлгэрэх суманд бий. Гомбо тайжийн удмын хүн нь Галсанбанди гэдэг. Галсанбанди нэрт уяач болсон. Тэрээр Уунай гуайг 14 настай орчим байхад нь настай өвгөн байсан ажээ.
Эдэн дотроос морь их хурдлуулсан хүн бол Дэндэв тайж. Дэндэв тайжийн Ууц хүрэн, Гонжоон хээр, Магнай хээр гээд олон хээр морь хурдлуулсан гэдэг юм. Дэндэв тайжийн адууг Тайж адуу, Галсанбандийн адууг Банди адуу гэх мэтээр эдгээр айлуудын адууг нэрлэдэг болжээ. Хамгийн сүүлд Марав өвгөний хурдан зэгэл мориор Банди адуу дууссан ч гэж хэлэх хүн байдаг юм. Уунай гуай Дэлгэрэхийн энэ нутгийнхантай бага залуугаасаа ойр дотно байсаар ирсэн. Хүүхэд байхаасаа л нутгийн өвгөчүүл Дэндэв тайжийн тухай ингэж ярихыг чихээрээ сонссон нь одоо ч мартагддагүй ажээ.
Дэндэв тайж бага залуудаа айл гэр болоод мал хөрөнгө тааруухан байж. Гэтэл тэднийд хаанах нутгийнхыг мэдэхгүй “гэрийнх нь хүнтэй үерхэж байсан” гэж яригддаг ахимаг настай хүн байдаг байж. Тэр хүн байж байснаа л нэг яваад хоёр, гурван сараар алга болдог. Нэг ирэхээрээ хоёр, гурван сар байгаад л байдаг. Ийм байдалтай хэдэн жил болсон байна. Тэр хүн нум сумнаас ер салдаггүй үүрээд л явж байдаг байж. Ингэсээр насан өндөр ч болж. Хуучин байдлаараа явж явж нэг ирэхдээ том толгойтой, цүрдийсэн гэдэстэй хээр үрээ хөтөлж иржээ. Тэгээд хэд хоноод буцахдаа Дэндэв тайжид “өвгөн нь одоо явна аа. Олон ирж чадахгүй. Чи үүгээр азарга тавиарай” гэж хээр үрээгээ өгчээ. Тэгэхэд “моринд хий морьтой” гэх Дэлгэрэх, Түвшинширээ хоёрын заагт байдаг Бухандайн хөх овооны энгэрт Дэндэв тайжийнх байж. Тэднийх угаасаа л тэр хавиар нутагладаг байсан гэдэг. Хоёул “хөх овоон” дээр гараад өвгөн сан тавьж гэнэ. Тэндээс зүүн тийш талд “Таван толгой” гэдэг хэдэн бүлтгэр толгойг зааж “тэнд хэдэн зээр байна, чамд нэгий нь харваж өгье...” гээд нум сумаа татаж чиглүүлж байгаад харвачихлаа гэнэ. Тэгснээ “за одоо би ийшээ явлаа. Чи тийшээгээ оч. Зээрээ олох байх. Харин сумы нь олвол чамд сайн даа. Чи олохгүй байхаа даа”... гэж хэлж. Тэд хөх овоон дээрээс буухдаа хоёр тийшээ салж явцгаасан байна. Дэндэв тайж Таван толгойд зээр байсан газарт хүрч очиход ганц эвэртэй шаргачин үхээд хэвтэж байсан гэнэ. Тэр хавиар оносон сумы нь хайгаад олоогүй гэсэн. Нутгийнхан дунд сүүлд “ганц эвэртэй шаргачны толгойг нь олох юмсан” гэсэн яриа их байжээ. Нумтай өвгөний өгсөн хээр үрээгээр Дэндэв тайж азарга тавиад арав хүрэхгүй хэдэн тооны адуугаа хураалгаад тавьжээ. Нэг өглөө Дэндэв тайж эрт адуугаа харчихаад ирэхэд нь эхнэр нь өнөө хэдэн адуу чинь байна уу гэхэд Дэндэв тайж билэг бодоод “мэдэхгүй, мэдэхгүй, их адууныхаа захаас нь очиж морио юүлчихээд ирлээ...” гэхэд эхнэр нь сэргэлэн хүн “энэ өмхий хамартын амнаас ийм билэгтэй үг гарна гэж ердөө бодоогүй юмсан өнөөдөр л дууллаа...” гэж хангинаж байсан гэдэг. Түүнээс хойш Дэндэв тайжийнх их баяжиж. Баяжихаас гадна нумтай өвгөний өгсөн хээр үрээний төлүүд хурдан хээр адуутай болж их хурдлуулж “Тайж адуу” гэх болтлоо алдаршжээ. Харин Дэндэв тайжийн хөгшнөөс хожим хойно “танайд ирдэг байсан “нумтай өвгөн” аль нутгийн хүн байсан юм болоо???” гэхэд “Ёстын хошууны хүн гэдэг байсан ...” гэж хэлсэн байна. Уунай гуай ийм л хууч яриаг сонсож тогтоожээ. Харин ингэж ярих өөр өндөр настан одоо үгүй болжээ.
Н.Санжаадорж 2014.12.12.

1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

192.82.93.14
Гомбо жав гэж хэнбайв
Reply