Морин спортын мастер Ж.Цогзолмаа: Ганцхан Хэнтий аймагт л сонгомол морин спорт хөгжиж байна
Өнөөдрийн зочноор Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын уугуул, морин спортын мастер Ж.Цогзолмаа оролцож байна.
-МУ-ын хэмжээнд сонгомол морин спортын хичнээн эмэгтэй мастер байдаг юм бэ. Та хэд дэх спортын мастер вэ?
-Би 1985 онд морин спортын сонгомол төрлөөр спортын мастерын болзол хангасан, тав дахь спортын мастер. Надаас хойш дэд мастер л болсноос мастер болсон хүн байхгүй.
-Дээр үеийн БХТН-ийн харьяа Морин сургалтын төв гэж байсан. Энэ цагийн морины зүтгэлтнүүд, уяачид, олон хүн тэндээс ажил амьдралын гараагаа эхэлсэн байдаг. Таны хувьд ийм сонголт хийхэд хэн нөлөөлөв?
-1976 онд тавдугаар ангид байхад Туул гол орж зугаалахаар багштайгаа ангиараа явсан юм. Тэгж яваад одоогийн Нарантуул захын урд байсан морин тойруулгын секцэнд ангиараа орсон. Ангиараа орсон хүүхдүүдээс ердөө хоёр нь л үлдсэний нэг Сувданчимэг маань нэгдүгээр зэрэгтэй болоод дахиж явахаа больсон. Би морин спортоороо үргэлжлүүлэн суралцсаар 1985 онд спортын мастер хангасан. Тэр хооронд унах тусах, морь мал сургах гээд Цэрмаа багшаасаа бишгүй сайн суралцсан л даа.
-Цэрмаа гуай таны багш байсан юм уу?
-МУ-ын гавьяат тамирчин, мориноос төрсөн ганц гавьяат миний багш л даа.
-Тэр үед БХТН төрийн байгууллага гэдгээрээ хүчтэй, хангамж ч сайн байсан. Гайгүй тамирчид нь шигшээ багт орж цалин мөнгөтэй байсан юм билээ. Таны хувьд шигшээ багт байв уу?
-Би сургууль соёлд явж, төгсөөд өөр ажил эрхэлдэг байсан болохоор эхэн үедээ сонирхогчийн журмаар очиж бэлтгэл хийж байсан. Сургууль соёлоо төгсөөд ажил хийж байхдаа шигшээ багийн тамирчин болсон. Шигшээ багт 1980 он хүртэл байсан.
-Хэзээ энэ нутагт ирж суурьшсан юм бэ?
-1983 онд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд ар гэрээ дагаж ирээд, 1984 оноос өөрийн гэсэн морин спортын клуб орон нутагт байгуулаад 1990 он хүртэл хичээллүүлсэн. 1990-1993 он хүртэл гурван жил завсарлаад, 1993 оноос хойш одоог хүртэл морин спортыг хөдөө орон нутагт хичээллүүлж байгаа. Хөдөө орон нутагт морин спорт хөгжихөд маш их боломжийн. Хүн болгон адуу малтай, хэрэгцээтэй материаллаг бааз их элбэг учраас морин спортыг өдий хүртэл орхиогүй явж байна. Түүний хажуугаар манай нөхөр сумын Алдарт уяач, хүүхдүүд ч гэсэн моринд сонирхолтой учраас морин спортыг орхиогүй. Хаана л боломж байна, үзүүлэх тоглолт хийж явдаг. Хүүхдүүд маань миний зааж зурснаар морьдоо өөрсдөө сургадаг.
-Сонгомол морин спортын морьд эрлийз буюу арай биерхүү өндөр байдаг. Та монгол адуу сургаад байна уу?
-Надад Оросын Тоомсог сургуультай морьд бий. Голдуу монгол морьд сургачихдаг. Монгол морь нэг л юм сурсан байхад маш их зоригтой, няцна гэж байхгүй. Би энэ дээгүүр гарах ёстой гэсэн ойлголттой.
-Монгол морь дээд тал нь хэдэн метр дээгүүр харайж байна вэ?
-Хамгийн дээд тал нь 1,20м. Хүүхдүүд маань байнгын бэлтгэл сургуулилтанд байдаггүй, зун болохоор уяа морь гээд яваад өгчихдөг болохоор дээш нь ахиулахад бэлтгэл сургуулилт хэрэгтэй байдаг. Уяа морьдын ажил хөнгөрсөн үед тамирчдаа цуглуулж бэлтгэл сургуулиа хийдэг. Хөдөө байдаг малчин хүн учраас төвд суугаа сургуулийн хүүхдүүдийг байнга хичээлд хамруулж чаддаггүй. Хүүхдүүдээ завтай чөлөөтэй болсон үед нь бэлтгэлд авдаг.
-Хүүхдүүдээ гэртээ авчрах юм уу?
-Ер нь гэртээ аваачдаг даа. Нэг дороо байж байгаад бэлтгэл сургуулилтаа хийвэл үр дүнтэй.
-Эрсдэлтэй спорт болохоор ээж, аавынх нь зүгээс дургүйцэх асуудал гарна биз?
-Тийм, маш их эрсдэлтэй. Ээж, ааваас нь заавал зөвшөөрөл авна, хүүхдийн сонирхлыг харна. Хоёр талаас сонирхолтой, хичээл зүтгэлтэй хүүхдүүд байж л спортод амжилт үзүүлнэ. Тийм утгаараа хүүхдүүдийг бэлтгэл секцэнд хамруулдаг.
-1983 оноос хойш өнөөдрийг хүртэл хичнээн тамирчин сонгомол морин спортод дөртэй болгож бэлдэв ээ?
-Нэгдүгээр зэрэгтэй тамирчин 5-6 хүүхэд байна. Одоо бүгдээрээ том болсон. Дэд мастер цолтой нэг тамирчин, 2-3 дугаар зэргийн цолтой арваад хүүхэд бий л дээ. 2008 оноос эхлээд Улсын уран уургач, бугуйлчийн тэмцээнд тамирчдаа авч явж байна. Энэ тэмцээнд 2008 онд оролцсон Хишгээгийн Бат-Эрдэнэ гэдэг хүү энэ жил Ерөнхий сайдын ивээл дор болдог уран уургач, бугуйлчийн тэмцээнд нэгдүгээр байр эзэллээ. 2012 онд Говьсүмбэр аймагт болсон Улсын уран уургач, бугуйлчийн тэмцээнд Төмөрбаатарын Буяндэлгэр гэдэг залуу уургаар түрүүлж алтан медаль авсан. Мөн 2012 онд Өмнөдэлгэрт болсон УАШТ-нд алт авч түрүүлсэн Чалхаагийн Төмөрмөнх гэдэг хүү бас 2013 онд түрүүлж алт медаль авсан, спортын мастер зэрэгтэй. Энэ жил Төмөрсүхийн Ганхүү гэдэг залуу аймгийн аварга шалгаруулах уран уургач, бугуйлчийн тэмцээнд уургаар алт авч, багаараа манайх хоёрдугаар байрт орсон амжилттай явж байна даа.
-Орон нутгийнхаа баяр наадмаар сонгомол морин спортын үзүүлбэрүүд бэлтгэж үзүүлдэг гэсэн. Хэдэн оноос наадмын үзүүлбэрийг бэлтгэж байгаа вэ?
-1984 оноос эхлээд аймагт зургадугаар сарын нэгэнд Хүүхдийн баяраар үзүүлэх тоглолт хийдэг байсан. Орон нутагтаа баяр ёслол болгонд үзүүлэх тоглолт хийдэг. Ганц орон нутагт Өмнөдэлгэртээ байж болохгүй ээ гээд сумдад ээлжилж болдог аймгийн аварга шалгаруулах уран уургач, бугуйлчийн тэмцээн болгоноор морин спортоо сурталчлах, эх оронч сэтгэлгээг дэмжих зорилгоор хүүхдүүдээ авч явж үзүүлэх тоглолт хийдэг.
-Дунджаар хэдэн морь, хүүхэдтэй явах уу. Ямар, ямар төрлийн үзүүлбэрүүд үзүүлдэг вэ?
-Машин техникээс шалтгаалаад нэг машинд 2-3 морь ачаад 2-3 тамирчинтай явдаг. Бүх л үзүүлэх тоглолтыг хийнэ. Нэгээр, хоёроор, гурваар саад харайна. Ёсолгоо, морь хэвтүүлэх, морин дээр босоо явалтыг голчлон хийдэг дээ.
-Таны анхны шавь нар нас сүүдэр хэд хүрч байна вэ?
-Миний анхны шавь нар 30 гарчихсан залуучууд байна. Бас аймгаар миний шавь нар байдаг л даа. Манайх гурван жил аймагт байсан юм. Тэр хооронд миний бэлтгэл сургуулилтанд оролцож байсан залуучууд 40-өөд насныхан бий. Миний сургалтад суралцаж байсан хүүхдүүдээс том цолтой лам, Тавантолгойн техникийн инженер, ахлагч офицерууд бий. Аймагт байхдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ангид адуун дээр нь ахлагч, офицеруудыг сургалтанд хамруулж үзүүлэх тоглолт хийдэг байсан.
-Шавь нараас тан шиг мэргэшээд, морин спортыг цааш нь хөгжүүлээд, амьдрал ахуйдаа хэрэглээд явж байгаа хүн байна уу?
-Яг тийм хүн одоо байхгүй. Нэг хүүхэд байсан. Тэр маань морин спортын тусгай каскидор, чирэгдэлт хийдэг байсан. Ажилтай болохоор морийг үнэхээр дагнаж чадахгүй байна гэж байна лээ.
-Хурдан морины уралдаан бол харьцангуй нэр хүнд сайтай, бай шагналын хувьд ч өндөр болоод байгаа. Харин сонгомол морин спортыг, тамирчдыг үнэлэх үнэлэмж доогуур байгаа. Та үүн дээр санал нэгдэх үү?
-Би санал нэгдэнэ. Монгол чинь морины орон шүү дээ. Хөдөө орон нутагт морин спортын сонгомол төрөл маш их боломжтой. Үүнийг цаанаас нь дэмждэг хүн нь цөөн болохоор явж өгөхгүй байна гэж би бодож байна. Түүнээс биш морин спортыг сонирхсон хүн маш их байдаг.
-Залуучууд маань морь мал унаж эдлэх тал дээр ямар байна вэ. Яавал хүмүүс маань морь мал унадаг болох бол гэж та боддог вэ?
-Одоо наадам хийдэггүй газар гэж байхгүй, бүх аймаг, сумаараа, Монгол улс даяараа наадамлаж байгаа. Энэ наадмынхаа үед баг болгон нэг насыг хариуцаж мордуулдаг байвал тэр багийн бүх малчин, хөгшин залуу, эрэгтэй эмэгтэй багийн бүх хүн морио унаад явна. Би ер нь ирэх жилээс өөрийнхөө наадмыг ийм байлгая гэж санал оруулж байгаа. Наадам болгон хос морьтон шалгаруулаасай, мотоциклиор мал хөөдгийг болиулаад л бүх хүн монгол морио унадаг, тэр жилийн наадам хичнээн сайхан морьтой, гоёлтойг шалгаруулдаг байх юм бол хүмүүс наадам болох нь дээлээ бэлдье, хос морио бэлдье гэх байх. Ялангуяа залуучууд бүр илүү их оролцоно гэж бодож байна.
-Морины буянаар хаана, хаана очиж байв?
-Би морины буянаар олон сайхан хүлэг харж байлаа, олон сайхан хүмүүстэй уулзаж учирч байлаа. Энэ жил гэхэд Батноров суманд очиж, аймгийн аварга шалгаруулах тэмцээний шүүгчээр оролцлоо. Хүйн долоон худагт очиж тэмцээнд орж байлаа. Өмнө нь Төв аймгийн Өндөр дов гэдэг газар шүүгчээр явж байсан. 2013 онд Булган аймагт болсон УАШТ-нд шүүгчээр, багийн ахлагчаар очиж байсан.
-Гэрийнхээ ажлыг түлхүү хийж байна уу, эсвэл гадуур адуу малдаа явах нь элбэг үү?
-Өөрөө мал дээр байгаа юм болохоороо одоо хүртэл морь малаа унадаг л даа. Хөдөө урин дулаанд хүүхдүүд нь ирээд олуулаа, намар бүгд сургууль соёлдоо явчихна. Нэг туслах малчин, нөхөртэйгөө гурвуулаа байдаг. Гэрийн хүн гадуур ажил амжуулахаар явахад хоньчин маань хониндоо, би үхэр, адуундаа явна, морио юүлэх ч ажил гарна. Залуудаа өлгийтэй хүүхдээ уяа морины хусуур өлгөдөг модонд өлгөчихөөд, долгиорхуу ааштай моринд мордож уяа нэг тойрч зүгшрүүлчихээд уяаны хажуугаар нь гарахдаа хүүхдээ шүүрч аваад хониндоо явдаг байсан. Тэгээд өдөржин хүүхдээ бариад байж чадахгүй, хээр бууж үдлээд, холуур явж байгаа хүнийг даллаж дуудаад хүүхдээ авахуулж байх жишээтэй. Ер нь хөдөөний хүмүүс ажлыг амжуулна шүү дээ. Хүүхэдтэй байсан ч тэр, амжуулах л ёстой. Ямар маргааш, нөгөөдөр гээд хойш нь тавих эрх байх биш.
-Та хэдэн хүүхэдтэй вэ?
-Би дөрвөн хүүхэдтэй. Хамгийн том нь охин, Улаанбаатарт хотод Шавь цогцолборт багшилдаг. Тэгээд дараалсан гурван хүү бий. Хүүд маань тусдаа гарчихсан. Хамгийн бага хүү хотод Анагаахын их сургуулийн оюутан.
-Хүүхдүүд тань морь мал уядаг уу. Таныг залгамжилж байгаа хүн байна уу?
-Сонгомол морин спортоор бол үгүй. Манай хүүхдүүд бүгд морио уядаг. Зун амралт болоод л манай хүүхдүүд ирээд морь малныхаа ажлыг эхэлчихдэг. Түүнийхээ хажуугаар гүүгээ барина, үнээгээ саана. Морины ажил гэдэг чинь тувт л өнөө хийснийгээ маргааш давтаад л, ажлыг нь солиод хийгээд байдаг. Хажуугаар нь үнээ саагаад, идээгээ борлуулна. Хоёр цаг болоод гүү саана. Гүү саана гэдэг чинь маш их хөдөлмөр ордог.
-Бидний урилгыг хүлээж авч ярилцсан танд баярлалаа. Мориор дамжсан үндэсний их соёлыг түгээн дэлгэрүүлэх үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулж явж байгаа танд нийт уншигчдынхаа өмнөөс талархал илэрхийлье.
-Энэ сайхан “Тод магнай” гэдэг сэтгүүлийг гаргаад малчдын төлөө, уяачдын төлөө, уяачдын хөдөлмөрийг үнэлээд сэтгүүлээр олон түмэнд хүргэж байгаад их баярлалаа. Энэ дашрамд морин спортын сонгомол төрөл гэдэг 21 аймагт байдаггүй юмаа. Манай Хэнтий аймагт ганцхан байдаг. Бас морин спортын сонгомол төрлийг хүндэлж надаас ярилцлага авсан танд маш их баярлалаа. Ажил, амьдралд тань сайн, сайхан бүхнийг хүсье.
Б.Долзодмаа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна