Их уяачийн энгийн сайхан нь
Санжаадорж
2014 оны 12-р сарын 24 -нд
“Ангасай” Банзрагч гуай аливаа юманд хэнэггүй, гүжирмэг ханддагаас олны дотор инээд онигоо ихтэй хүн байсан байдаг. Олны доторх дурсамж яриа, тохиолдсон үйл явдал, энгийн сайхан бүхэн бахархал, сургамж, түүх болон үлджээ.
Залуудаа нутгийн Дулам гэдэг хүүхэнтэй байж байгаад /хамтран амьдарч байж/ явахдаа адуунаасаа орхиж үлдээсэн юмсанж. Түүнээс хойш цэргээс халагдаж ирсэн Од гэх ганц бие залуу Дулам хүүхнийд хүргэн оржээ. Дулам хүүхний хэдэн адуу хүргэн Одын мэдэлд орсон нь мэдээж. Од морь уяж эхэлснээр тэдний адуу их хурдалж нутгийнхан Одын адуу хурдан, сайн гэдэг болж. Түүнийг сонсоод “ангасай” Банзрагч гуай “Одын адуу сайн, Одын адуу хурдан гэцгээх болж. Миний л адуу юм шүү дээ...” гэсэн гээд үеийнхэн нь инээлдэцгээдэгсэн.
“Ангасай” Банзрагч гуай угалзтай гөлөм дэвс хийдэг уран хүн байсан юм. Залуудаа их гоё ганган явдаг байж. Нэг удаа Батноров хийцийн их гарын чимэгтэй шинэ эмээл, хазаар төхөөрөөд, бас сумандаа гэхээр гоё сайхан морь авчихаад мөнгөн хазаараар хазаарлаад, шинэ эмээл тохоод харсан нь суран жолоо нь онцгүй харагдаад байхаар дэлгүүрээс үйлдвэрийн булигаар авч урт нарийхан зүсч гоё жолоо хийгээд айл хэсэхээр морджээ. Хөдөө явж байгаад морь нь бусгаад огло харайхаар нь жолоогоо таттал жолоо нь тасарч мориноосоо ойчин жолооны тасархайтай хоцорч, шинэ хазаар, эмээлтэй морио тавиад туучихжээ. Энэ нь ойр хавийнхны инээд болж эмээлтэй морь саахалт айлын гадаанаас баригдсанаар суран жолоондоо эргэж орсон гэдэг. Тэрхэн үедээ “ангасай” Банзрагч гуайд суран жолоо муухай харагдаж байсан хэрэг л дээ.
“Ангасай” Банзрагч гуайн хөгшнийг Банзрагч гэдэг. Том охиныг нь Нямбуу гэнэ. Нямбууг хар багаас нь л морь унуулж монгол уяачийн арга сургаалаар сургажээ. Нямбуу эгч тэр тухай: Нэг удаа би уралдаж байгаад мориноосоо унатал ажаа /аавыгаа ажаа гэнэ/ давхиж ирээд “мориноос ойчдог яасан заяагүй хүн бэ, бос...” гээд би босоод ирсэн чинь “ташуураа ав” гэж зандарч байна аа. Би ташуураа гүйж очоод л автал ажаа морьтойгоо ойртож дэргэд ирүүтээ, морин дээрээсээ миний сэрвээн дээрээс шүүрч өргөөд өвдгөн дээрээ суулгаад л миний эмээлтэй морины араас давхиж гүйцээд давхиан дунд эмээл дээр мордуулж миний дөрөөг дөрөөлүүлж өгөөд жолоог минь бариулаад “за одоо явуулаад байгаарай, миний хүү” гэж хэлээд явуулж байж билээ. Одоо бодоход манай ажаа ч моринд сайн, унаж явсан морь нь ч аргагүй л морь байсан байгаа юм даа... гэж ярьдаг юм. Үнэхээр гайхамшигтай чадвар. Ийм нөхцөлд өссөн уралдаанч хүүхдүүд хатуужилтай, хүмүүжилтэй, чадвартай, задгай сэтгэлгээтэй бойжиж өсдөгийн нууц үүнд байсныг бид бүгд мэдрэх учиртай.
“Ангасай” Банзрагч гуайн алдарт “Баяр”, “Магнай” хоёр хүрэн азарга нь ид хурдан байсан үед сумын наадмаар том охин Нямбуугаар “Магнайг” унуулаад, уяач Донойн Цэгмэд гуайн охин Вальягаар “Баяр” хүрнийг унуулж уралджээ. Ингээд Нямбуу түрүүлээд, Валья аман хүзүүнд хоёулаа тасраад ирж байтал Банзрагч гуай охин Нямбуугаа “татаж бай миний хүү, яахав айлын хүүхэд түрүүлэг...” гээд татуулж байгаад аман хүзүүдүүлж байсан гэдэг. Энэ бол зөвхөн Галшар хошууны уяачдад байдаг соёл юм даа.
Нэг удаа Галшарын наадмаар “маанагийн” Баясгалан гэдэг уяач морь тосч яваад дөрөөн сур нь тасраад мориноосоо буугаад морио дунгуйлдуулаад зогсч байж. Тэгтэл араас “ангасай” морио тосоод л ирж байхыг хараад “Ангасайн дөрөөн сур зүгээр явж байхад миний дөрөөн сур тасрах гэж дээ” гэж амандаа үглэн ноцолдоод зогсч байтал “ангасай” дэргэдүүр нь өнгрөхдөө “яагаа вэ чи” гэж гэнэ. Дөрөөн сур тасраад гэсэн чинь, минийх аль эрт тасарчихсаан... гээд хөлөндөө дөрөөгөө өлгөчихсөн давхиж явж. “Ангасай” сайн эр тэгэх л ёстой гээд бөөн инээд болцгоодог байжээ.
1946 оны зун. Галшар сумын уяачид АХ-ын 25 жилийн ойд уяа нийлцгээн явцгаажээ. Энэ жил “ангасай” Банзрагч гуайн хүрэн даага сүүтэй, ёстой сайхан даага байв. Хүрэн даагаа улсын наадамд уралдахаар шийдэж хамт явах уяачидтайгаа тохирч болзсон өдрөө хөсөгтөйгээ нийлээд явж байхдаа “тавхай” Хайдавынх гэдэг нутгийн айлаар буужээ. Наадамд явж байгаа гэхээр тогооны хүн Ханд нь хоол унд хийх гээд л, “тавхай” Хайдав будилуу нөхөр буу оролдож байгаад алдаад Банзрагч гуайн гуянд нь сум нь ороод тогтчихож. Харин ч азтай, амь наснаас хол тусчээ. Гэхдээ наадамд явж чадах, чадахгүй дээрээ хүрэв. Гэтэл “ангасай” Банзрагч гуай дунд чөмөгний ясыг ирлэж үзүүрлэж байгаад зүсээд гуян дахь сумаа өөрөө авчихжээ. Ингээд АХ-ын 25 жилийн ойн улсын наадамд очиж даага нь түрүүлж, түүнээс хойш хүрэн даагаа “Баяр” хэмээн нэрлэж “Баяр” хүрэн гэдэг азарга болсон түүхтэй ажээ. Улсын 25 жилийн ойгоор даага цоллуулах үедээ муу эмээлтэй явж ороод түүнээсээ их ичсэн гэдэг. Дэргэд нь их гоё эмээлүүд байсан гэнэ. Түүнээс хойш эр хүнд эмээл хэрэгтэй юм билээ шүү, муу эмээлтэй байх ч муухай юм билээ. Эмээл сайтай явж бай гэж нутгийнхандаа захидаг болжээ.
“Баяр” хүрнээс гадна “Магнай” хүрэн гэдэг нас чацуу азарга ч гарч ирэв. Өвгөн ноёны Норов хүрэн угшилтай “Баяр”, “Магнай” хоёр азаргаар “ангасай” Банзрагч гуай наадмын од болж байсан үе бий. Харин “даага түрүүлсэн довон дээр дахин заавал түрүү авах учиртай” гэдэг үг Галшарынхан дунд байдаг. Улсын наадамд дахин тоосоо өргөх хүсэл байвч нийгэм нь боломж олгодоггүй цаг байсаар их уджээ. Нэгдэл нийгэм бий болж, адуу мал нь хураагдан удам угшилтай, хурдан сайн адуу, уяачид үнэ цэнэгүй болсон нийгмийг “ангасай” Банзрагч гуай ойлгож ганц хүү Ёндонцэвэгийгээ хүртэл адуунаас хөндий өсгөсөн байдаг юм. Харин адууны удам бол тасраагүй. “Ангасай” Банзрагч гуайн “баяр, магнай”-гууд, саарлын удам одоо ч байсаар байгаа. Хэнтий аймгийн Дархан сумын “жонхуу” Дэлэгийн Босоо цавьдар, Батширээт сумын Ичинхорол гуайн Мөнгөн хүрэн азарганы удам угшлууд тэр нутгаар дүүрэн бий. Айл бүрт л байгаа гэдэг. Хамгийн сүүлчийн тод баримт нь МУ-ын Алдарт уяач Г.Содномын Толин хүрэн азарга Хэнтийн 80 жилд түрүүлж байв. Дадал сумын харьяат, аймгийн Алдарт уяач Загдын аймагт түрүүлсэн хонгор азарганы дээд тал нь алдарт саарал азарганы удам байлаа. Ингэж судалгаа гаргавал олон хуудас бичигдэх болно гэсэн үг.
Харин “ангасай” Банзрагч гуай бол өөрөө хэзээ ч мориноос хөндийрөөгүй хүн. Өөрийн сонирхолд хөтлөгдөн хурд төрүүлж насны бөгсөнд баярлая гэж шийдэн Донойн Цэгмэд гуайн өвгөн азарга алдарт Бөгөн хулыг 1960-аад оны дунд үед дүү хүү Галсантайгаа нийлж худалдан авсан байдаг. Мөн тэр үед Галшар суманд бүдүүрч ирээд тодорсон халзан Дамбийн “хар морь” сумандаа хоёр түрүүлээд байхад нь “ангасай” Банзрагч гуай авмаар санагдаад сайхан угалзтай гөлөм , дэвс хийж бэлдээд, дээр нь мянган төгрөгтэй авгайтайгаа ярьж тохироод авахаар явах болжээ. Гэтэл мань хүн “Дамбий хар морио арай ч ийм үнээр өгөхгүй байх” гэж бодогдоод дээр нь 2х3 метр хэмжээтэй хоёр хивснийхээ нэгийг аваад явъя гэж санагджээ. Хөгшиндөө хэлвэл зөвшөөрөхгүй гэдгийг мэдээд хөгшнөө хониндоо явахыг хүлээж байгаад явангуут нь нэг хивсээ хуйлж морин тэргэн дээрээ тавьж аваад л шогшчихож. Ингэж хар морийг тэр үеийн хамгийн өндөр үнээр 3500 төгрөг авсан байдаг. Та тэгээд нууж авч явсан хивсээ яаж аргалсан бэ гэхэд “хөгшин хожуу хивсээ үгүйлээд асуухаар нь “хар морины үнэнд өгчихсөн” гэж үнэнээ л хэлэхгүй юу, нэгэнт өгчихсөн хойно хөгшин яах вэ дээ... гэж байжээ. Үнэндээ адуу үнэтэй авах, дараа нь хурдлуулж байх ч бас эр хүний бахархал юм даа. Банзрагч гуай “халзан Дамбийн хар морийг Ангасай авч гэнэ гэж яригдаж байх нэг сайхан байсан, Хэнтий аймагт түрүүлгэчихээд явж байхад бүр ч сайхан байсан даа” гэж бахтай ярьдаг байжээ. Ингэж хурдан хар морио 1968, 1970 онд Хэнтий аймагт хоёр удаа ирж түрүүлгэсэн. Ингэхдээ хурдан хар мориороо улсын 50 жилийн ойд явах, өөрөөр хэлбэл, “даага түрүүлгэсэн довон дээрээ дахин нэг уралдах” эрх авсан юм.
Ийнхүү сүр дуулиант АХ-ын 50 жилийн ойн баяр наадамд өвгөн уяач унаганд нь Галшар ууландаа даатган сэтэрлэсэн Бөгөний үр битүү саарал азарга, хурдан хар морьтойгоо ирж саарал азаргаа түрүүлгэн ар Монголын том уяачдын эгнээнд “ангасай” Банзрагч хэмээх уяачийн нэр алтан үсгээр бичигдэн мөнхөрчээ.
Н.Санжаадорж

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна