Уяач болох гээд анчин болсон “Гэзэгт” Гомбо
Санжаадорж
1974 оны хавар. Ханангийн хүнхийд Баяхутагийн адуучин Базарсүрэн гуайн дээр уралдаалга болох зар гарчээ. “Ембүү” Пүрвээ, хүргэн “бураа” Пүрэвжав нар морь уяж байв. Тэгэхэд “морин толгой” Дугарсүрэнгийн хүү Гомбо 16 орчим настай, аавын цээж оргисон, эрхийн тэнэг дураараа амьтан тэр хоёрыг бараадан хүрэн зээрд морио уяж байгаа ухаантай. Асуун, хэлүүлэн өөрөө унаад, өөрөө ажил хийдэг байж. Гомбо эрх дураараа зангаа гаргаж заримдаа уяж байгаа морио хөтлөөтэй өдөржин уулаар үнэг хөөгөөд, хөөсөн үнэгээ богшоож алчихаад ирдэг байж. Нөгөөдүүл нь амьтан аллаа гэж сэжиглээд дургүйлхэх нь аргагүй. Санаа нь зовсон Ичинхорлоо эгч нь Гомбод, “миний дүү морь уяж байхад амьтан алдгүй юм шүү” гэж аминчлан хэлнэ. Тэр хаврын уралдаанд олон газраас морь уяж ирсэн байж. “Ембүү” Пүрвээ монхор хүрэн, зэгэл зээрд гэж хоёр сайн морьтой. Зэгэл зээрд нь хөтлөөд л гараад л явдаг мундаг морь байв. Олны танил Дэлгэрхийн “хар” Дамба гуай хүртэл ирчихсэн байж. Гомбын аав “морин толгой” Дугарсүрэн найз Пэлийн Гансүхтэй мотоцикльтой хүүгийнхээ араас ирэв. Их нас мордоход Гомбо хүрэн зээрд морио айлын жижиг хүүхэд олж унуулаад хээр мориороо өөрөө тавьж өгөхөөр хөтлөөд явжээ.
Морьд эргэнгүүт Гомбо хөтөлж аваачаад үзүүрт хүргээд л тавихад хүрэн зээрд морь тасраад л арилж өгч. Замын дунд аав нь Гансүхтэй мотоцикльтой тосоод харж байтал зээрд морь нь ганцаараа гараад ирж. Араас нь ойр морь алга. Гансүх, “за нөгөө танай эрх солиотой хүүхэд чинь наанаас нь эргүүлээд тавьчихаж дээ, “ембүү” Пүрвээгийн зэгэл зээрдийн өмнө явах учиргүй” гэж Гомбыг муулангаа зээрд морио дэргэдүүрээ ирэхээр нь “тат тат ...” гэж татуулаад тойруулдож зогсоогоод, “арын чинь морь яасан бэ” гэсэн чинь унасан хүүхэд нь “араас ирж яваа” гэсэн гэнэ. Тэгтэл араас нь “ембүү” Пүрвээгийн монхор хүрэн, зэгэл зээрд хоёр морь орж иржээ. Ингээд эхний морины араар оруулж уралдаад монхор хүрэн түрүүлээд Гомбын хүрэн зээрд аман хүзүүджээ. Хол түрүүлэх морийг ингэж будилуулснаас болоод түрүүлж чадаагүй өнгөрчээ. Эндээс бас нэг зүйл харагддаг юм. Морь уяж байхад үнэг тааралдах муу. Тааралдсан үнэгийг алчихвал цээр нь гардаг гэдэг үг байдаг. Тэнэсэн сум тархинд гэж Гомбо тааралдсан үнэгийг хөөж алснаар цээр саад нь арилж энэ уяаны морьд хурдалсан байна гэж харагдаад байгаа юм. Санаж явахад илүүдэхгүй л юм даа. Түүнээс хойш Гомбо эдүгээ хүртэл морины хорхойтон хэвээр яваа.
“Гэзэгт” Гомбо хуучлахдаа, “1984 онд Уулбаян сумын 60 жилээр даага, шүдлэн аман хүзүүдүүлж анхны шаазан медаль авчирч байсан. 10 жилийн дараа Уулбаяны 70 жилийн ойгоор Бүлтэн хул, Баатарын ухаа гэдэг хоёр азаргатай очоод сайн байсан Бүлтэн хул азарганд нь садаа гараад Баатарын ухаа гэдэг азаргаа хүүхэдгүй түрүүлгэж нэг ухраагаад аман хүзүүнд барьсан. Түүнээс хойш бас нэг бор азарга түрүүлэгсэн. Ер нь “баадуу” Дорж гуай шиг уяач болох хүн ховор доо. Мань мэтийн нүд нь аниатай юмнууд азаар л морь түрүүлгэж, айрагдуулахаас мэдээд оруулж байгаа юм байхгүй шүү...” гэж ярина. Энэ бол өөрөө өөрийнхөө уяачийн эрэмбийг тодорхойлж байгаа хэрэг.
Харин түүнийг хэн хүнд заяахгүй ангийн тэнгэртэй ховор эр хүн гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Аль хар багадаа 16-тай байхдаа анх морь уяж эхлэхдээ л зэрэгцүүлээд үнэг алж сургууль хийж эхэлсэн нь анчин болохын үүд нээгдэж байсан ч байж магадгүй юм. Харин Гомбын ан хийх эрдмийг “баадуу” Дорж гуайн морь уях эрдэмтэй дүйж болох байх шүү. Түүнд “алдарт анчин” цол өгсөн ч багадна. Тал булгийн “гэзэгт” Гомбо хурдны өглөгтэй, ангийн авлагатай монгол эр хүн дээ. Бас нэг хонгор үрээний толгой илээд инээгээд бэлгэнд өгөх гээд л зогсож ч байгаа. Удам нь юм чинь Улс халзан дахиад төрөх л байх шүү, аз л мэдэх хэрэг.
Н.Санжаадорж
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна