1938 оны баяр наадмаар Бум хурандаа 20 сумнаас 16 онож байжээ
А.Тэлмэн
Улсын их баяр наадмаар АБТУЗ-өөс тамирчдын спортын амжилтыг ахиулах зорилгоор төрөл бүрийн уралдаан тэмцээнийг “Үндэсний рекордын таблицыг тогтоох” гэдэг нэрээр зохион явуулжээ. Уг тэмцээнээр зөвхөн тамирчдын парад жагсаал болон уран хөдөлгөөнт гимнастик тоглолтод 1200 гаруй тамирчин оролцсон байна.
Энэ жилийн наадамд 1024 бөх барилдаж “Эрээн хавиргат” хэмээх Б.Төрбат заан 10 даван түрүүлж “Улсын баатар зоригт бардам түрэмгий арслан”, ес давж үзүүрлэсэн “Арвайхээр”-ийн Ц.Банди заан “Улсын бат суурьт арслан” цол хүртжээ.
Хурдан морины уралдааны азарганд Н.Пад /Төв.Авдарбаян/-ын Их хүрэн, их насанд У.Хайнзан /Дундговь.Дэрэн/-гийн хонгор, соёолонд Равдан /Хэнтий.Галшар/-гийн сартай хонгор, хязааланд Норов /Хэнтий.Галшар/-ын сартай бор, шүдлэнд Гомбодорж /Төв.Баянцагаан/-ийн хар хээр, дааганд Доогоо /Төв.Баян/-гийн хээр түрүү магнай болжээ.
Үндэсний сур харваа:
1. Х.Лувсанцэрэн /Төв/
2. Г.Бумцэнд /Сэлэнгэ.Дулаанхаа/-16
3. ........................................
1938 онд буюу АХ-ын 17 жилийн ойн Улсын их баяр наадмын сурын харваанд Төв аймгийн уугуул Лувсанцэрэн түрүүлж, Улсын мэргэн цол хүртжээ. Лувсанцэрэн мэргэн ийнхүү түрүүлснээсээ хойш 12 жилийн дараа, 1950 оны наадмаар 14 онож дөрөвдүгээр байрт, мөн оноос дахин 10 жилийн дараа буюу 1960 оны наадмын сурын харваанд гуравдугаар байрт тус тус шалгарсан байна.
Улсын мэргэн Б.Батжаргал өгүүлсэн нь,
-Би 1968 оноос үндэсний сурын харваагаар хичээллэж эхлэхдээ Улсын мэргэн Лувсанцэрэн, Ядамсүрэн нараар заалгаж байсан даа.
Ардын хувьсгалын партизан, олноо “Бум хурандаа” хэмээн алдаршсэн Г.Бумцэнд насан туршаа сур харвасан манай ахмад харваачдын нэг байсан бөлгөө. Тэрбээр Түшээт хан аймгийн Эрдэнэ вангийн хошуу, одоогийнхоор Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутаг Дулаанханы өвөрт мэндэлжээ. Бага залуудаа ноёд, баядын мал хариулах, хошуу тамгын газрын улаа нэхэх, зарлага хийх зэргээр феодалын дарлалыг хүлээж ядуу зүдүү амьдарч байгаад ардын хувьсгалтай золгожээ.
1921 оны Ардын журамт цэрэг, Хиагтыг чөлөөлөх тулалдаанд анги удирдан оролцсон. 1921 оны ардын хувьсгалын дараа цэрэг, төр засгийн байгууллагад ажиллаж, 1930-1939 онд Сэлэнгэ аймагт сумын анхны хоршооны дарга, Хоршоодын холбооны байцаагч, Намын үүрийн нарийн бичгийн даргын алба хашсан байна. 1940-1953 онд Улсын бага хурлын гишүүн, дарга, Ардын их хурлын тэргүүлэгчдийн даргаар ажиллаж байсан төр, нийгмийн нэрт зүтгэлтэн юм.
Г.Бумцэндийн алдар гавьяагүнэлж Сүхбаатарын болон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор тус тус хоёр удаа, ЗХУ-ын Засгийн газраас Лениний одонгоор шагнажээ.
Г.Бумцэнд 1938 онд буюу АХ-ын 17 жилийн ойн баяр наадмын сурын харваанд 20 сумаас 16 онож хоёрдугаар байр эзэлж байжээ.
1988 оноос эхлэн Сэлэнгэ аймгийн сурын товчоо, Ерөө сумын МБАА-н үүсгэл санаачилгаар нам төрийн нэрт зүтгэлтэн, ахмад харваач, Улсын мэргэн Г.Бумцэнд агсны төрсөн нутаг Дулаанханд жил бүр түүний нэрэмжит багийн болон цуваа харваа зохион байгуулдаг уламжлал тогтоож, уг харваанд Улаанбаатар хот, Дархан, Орхон-Уул, Дорнод, Дорноговь, Хөвсгөл, Төв, Булган аймгийн алдар цуутай харваачид оролцдог байсан нь сүүлийн жилүүдэд саарчээ.
Г.Бумцэнд гуай ийнхүү сурын спортод өөрийн биеэр үлгэрлэж, төрөлх нутаг уснаасаа олон арван харваачийг төрүүлж гаргасан бөгөөд 1949 онд буюу АХ-ын 28 жилийн ойн Улсын наадмын харваанд 14 онож Улсын мэргэн цол хүртэж байжээ.
Анианханы Хүрэн-Алагийн Отгонбаяр
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна