Ардын төрийнхөө наадамд начин хэмээн цоллуулж, ах гарьдынхаа хамт дэвэн дэлэх заяа бий
А.Тэлмэн
2014 оны 4-р сарын 07 -нд
Монгол бөхийн түүхэнд гурван цолыг нэг жил хүртсэн бөх төдий л олон биш болов уу. Тэгвэл ийм амжилтын эзэн нь Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат, Монгол Улсын Өсөх идэр начин Ишдоржийн Ёндонсамбуу юм.
Ахыгаа барилдах гээд бариад авахад ихэд дургүйцэж, бүр нулимс унагадаг байсан бяцхан хүү ахыгаа начин цолоо баталсан жилээс үндэсний бөхийн бэлтгэл хийж эхэлснээр бөхийн спортод шимтсэн агаад дараа жил нь Баянхонгор аймгийн наадамд тав даван шөвгөрч “аймгийн начин” цолд хүрчээ. Түүнээс хойш Улсын баяр наадамд зодоглон барилдаж тухайн үеийн у.н Ц.Мягмарсүрэн, а.з Ду.Батбаяр нарт гурвын даваанд өвдөг шороодсон байна. Харин 2001 оны Ардын хувьсгалын түүхт 80 жилийн ой түүнд ээл өлзийгөө харамгүй хайрлажээ.
Тухайн жилийн зургадугаар сарын эхээр болсон бүх цэргийн наадамд сайхан барилдаж гурвын даваанд тухайн үеийн а.а Өвөрхангайн Р.Ганхуягийг гар таллаж хонгодоод, дөрвийн даваанд шилдэг жүдоч, у.з Д.Цэнд-Аюушийн хүү ц.н Очирбатыг тонгорч, тавын даваанд а.з Архангайн Д.Пэрэнлэйдоржтой тунан барилдаж шуудагдсан барьцнаас түрж дайран, зургаагийн даваанд шинээр цэргийн начин цолны болзол хангасан Архангайн Т.Мөнгөнцоожийг хутгаж тус тус даваад үзүүрт цэргийн арслан Д.Цогзолдоржид унаж “цэргийн заан” цолыг хүртжээ. Цэргийн заан болоод тун удалгүй төрөлх Булганыхаа наадамд зодоглож өөрийн ах, улсын начин И.Доржсамбуутай үзүүрт үлдэн түрүүлж “аймгийн арслан” цол хүртэв. Аймгийн арслан цол хүртээд төдий л удалгүй төрийн их баяр наадамдаа зодогложээ.
Тухайн жилээ нэгийн даваанд Баянхонгор аймгийн харьяат з.б Энхбаярыг, хоёрын даваанд Дорноговь аймгийн харьяат а.н Болдбаатарыг тус тус давжээ. Дараагийн даваанд түүнийг өөрийнх нь багш, улсын өсөх идэр начин Д.Сэрээтэр амлаж “гарыг нь амраасан” байна. Дөрвийн даваанд нутгийн ах, улсын заан Д.Амгаа амлан авсан бол начны даваанд Архангай аймгийн харьяат, улсын өсөх идэр начин Н.Алтансүх амлажээ. Алтансүх начин бол тэсрэлт сайтай барилддаг, даацтай уран мэхтэй начин бөгөөд ах И.Доржсамбууг нь цолоо батлахад зургаагийн даваанд учраа тааран давж байсан хүчтэй бөх байв. Начинтай ахынхаа зөвлөсний дагуу зөв барилдаж давснаар “Монгол Улсын начин” цол хүртэж Ишдорж гуайн хоёр хүү ихэр цолтой болох нь энэ.
Зургаагийн даваанд ахыгаа ам авахаар явахад “ Намайг авчихаарай ах” хэмээсэн нь үеийн залуусаас эмээсэн хэрэг огтоос биш агаад олон жил заан цолд зүтгэсэн сайхан ахынхаа нэг давааг ч гэлээ хөнгөлж өгөх уужуу сэтгэлийн илрэл юм. Түүний ач үрээр ч начин ах нь заан болж нэг наадмаар ах дүү хоёр цолоо ахиулж үнэхээр хавтай, бахтай сайхан нааджээ.
Начин болсныхоо дараа жил Улсын наадамд у.н Л.Наранбаатар, у.н П.Ганбаяр нараар гурав, дөрөв даваад тухайн үеийн у.з Д.Сумьяабазарт өвдөг шороодсон байна.
Түүний дараагийн хоёр жил а.з Л.Нямсүрэн, а.а Г.Батпүрэв нарт гурвын даваанд шороодсон бол 2005 онд гурвын даваанд үй зайгүй анд а.а Ц.Цогтжаргалыгаа амлан барилдаад унажээ. Цэрэндашийн Цогтжаргал хэмээх энэ сайхан бөхтэй их багаасаа тоглож өссөн агаад ардын цэргийн албанд ч хамтдаа явж байсан сайхан нөхөр нь болохоор яах аргагүй байсан гэдэг.
Их Монгол Улс байгуулсны 800 жилийн ой, Ардын хувьсгалын 85 жилийн ойн наадамд начин И.Ёндонсамбуу сайхан барилдаж тухайн үед ид иртэй байсан, а.а Б.Соронзонболдыг амлан барилдаж тав давснаар “Монгол Улсын Өсөх идэр начин” хэмээн цоллуулах болсон юм. Зургаагийн даваанд “онжав” у.з Х.Мөнхбаатарт өвдөг шорооджээ. Мөн тэрээр Улсын наадмын дэвжээнд у.н Л.Нямсүрэн, у.г Б.Гончигдамба нарыг шороодуулж байсан байна.
Начны наадамд анхлан барилдсан хийгээд цол хүртсэн, чимэг нэмсэн он жилүүдийг тоймлоход ерөнхийдөө ийм байх бөгөөд заал танхимын барилдааны амжилтыг бичнэ гэвэл цаг, цаас их орох тул товчлон бичье хэмээн саналаа.
1997 оны эхээр заал танхимын барилдаанд гарч барилдах болсон бөгөөд олон ч барилдаанд сайхан барилдаж байв. Түүнээс онцлууштай нь 2005 оны арванхоёрдугаар сард болсон Монголын Ардчилсан холбооны 16 жилийн ойн барилдаан юм. Тэр барилдаанд начны од үнэхээр гийсэн бөгөөд гурвын даваанд тухайн үеийн а.а Н.Баярмагнайг хонгодож дайраад давсан бол дөрвийн оноолтод найз Ц.Цогтжаргал начинтай учраа таарч давжээ. Тавын даваанд у.х Г.Ганхуягт амлуулж гарыг нь таллаж татаад давсан бол их шөвөгт начин Ш.Уламбаяртай таарч сэнжиг элэг бүсний барьцнаас уран гоё зайлж татах мэхээрээ давж үзүүрт шалгарав. Үзүүр түрүүнд шинэхэн далай аварга Г.Өсөхбаяртай учраа таарч өмнөх даваанд хийсэн зайлж татах мэхээ даалган хийж давснаар энэ барилдааны түрүү бөхөөр тодорсон байна. Үүнээс өмнө оны эхээр болсон нэгэн барилдаанд начин аваргыг мөн энэхүү мэхээрээ нэлээн хазайлгаж байсан бол энэ барилдаанд аргагүй даалгаж хийснээр давж түрүүлсэн билээ.
Начин маань нэгэн ярилцлагадаа “Ухарч зугтан захын барилдаан хийх дургүй. Урагш дайрч барилддаг. Захын барилдаанаас мэх хийх, барьц олох бол сайн зүйл биш. Үнэн хүчийг үзээд давбал даваад, унавал унах хэрэгтэй” гэсэн нь түүний зан чанарыг тов тодорхой харуулах болов уу. Үнэхээр тэр ухарч барилддаггүй үргэлж урагш дайрч барилддаг. Мэхний хувьд сэнжигний барьцнаас зайлж татах мэхийг уран гоё хийдэг бөгөөд гарьд ахынхаа адилаар гар таллах, хонгодох, суйлах мэхийг ч түлхүү хийдэг. Мөн баруун талдаа их даацтай давхар ачдаг. Ачих мэхээрээ 2006 оны намар нэгэн барилдааны гурвын даваанд тухайн үед үзэгч олныг шуугиулж уран барилдаж байсан, Сэлэнгэ аймгийн арслан Б.Золбаярыг тун чимээтэй орхиж байв. Мөн могой жилийн сар шинийн барилдааны гурвын даваанд улсын залуу харцага Ц.Содномдоржийг ч мөн тэр мэхээрээ давсныг уншигчид маань санаж байгаа биз ээ.
Начны нэг авьяас нь дуулах. Арга ч үгүй биз. Аав Ишдорж нь нутаг усандаа алдартай дуучин хүн байсан бөгөөд ах Пэрэнлэйсамбуу нь Булганы театрт дуулдаг байсан гэдэг. Удам дамжсан авьяаслаг начин жил бүрийн цэргийн баяраар болдог “Эр хүн танаа” тоглолтын нэгэн чимэг нь байдаг. Начин зохиолын дууг, тэр дундаа аав ээж, нутаг усны тухай дууг үнэхээр эвлэгхэн дуулдаг. Уртын дуу дуулдаггүйн учрыг асуухад “Бага байхад аав маань уртын дуу зааж өгч байсан. Гэхдээ уртын дуу дуулдаггүй юмаа. Уртын дууг тааруухан дуулдаггүй байх. Эртнээс уламжилсан энэ агуу сайхан дууг би буруу дуулвал онцгүй гэж боддог юм. Тэр утгаараа дуулъя гэж боддоггүй” хэмээсэн нь үнэхээр бодууштай үг юм.
Начны гэр бүлийн хүн Булганы Сайханых бөгөөд начин маань хүү, охин хоёртой. Начны дээд удамд алдартай том бөх байгаагүй боловч бяртай тэнхээтэй хүмүүс байсныг нутгийн ахмадууд ярьдаг аж. Төрсөн ах нь улсын хүчит гарьд И.Доржсамбуу. Үеэл дүү нар нь а.а Д.Амаржаргал, а.х С.Чулуунхүү, а.н П.Даваадорж, с.з П.Сандагдорж, мөн хүргэчүүл нь а.а А.Отгонбаатар, а.з Н.Баттүвшин нар гэж бодохоор эднийхэн аргагүй бөхийн үүдтэй, сайхан удамтай хүмүүс юм.
Ийм л сайхан удмаас төрсөн Ишдоржийн Ёндонсамбуу хэмээх эгэл даруухан, сайхан бөхийн тухай бичиглэлээ энэ хүрээд өндөрлөе. Ханагар сайхан начиндаа хан хорвоогийн гэгээн сайхан бүхнийг хүсье.
Төрийн наадамдаа зодоглож тав давсан цаг бий
Түмэн олноо баясгаж шуугиулж явсан үе бий
Гарьд ахыгаа заан болоход даваа өгсөн жудаг бий
Гарамгай сайхан барилдаж начнаа баталсан наадам бий
Хурд ихтэй Золбаярыг давж явсан түүх бий
Хурц барилдаантай Содномдоржийг ачиж давсан даваа бий
Ардын төрийнхөө наадамд начин хэмээн цоллуулж
Ах гарьдынхаа хамт дэвэн дэлэх заяа бий
МУИС-ийн оюутан Төмөрбаатарын Түмэндэмбэрэл

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна