Ёст бэйсийн хошууны ХОЁР ЖАМЪЯН
Тонгоон Жамъян
Хөнхөр Жамъян, Тонгоон Жамъян гэх хоёр нэрт уяачийн тухай Монголын морины зүтгэлтнүүдээс мэдэхгүй хүн цөөхөн байх. Хоёр Жамъян нэг нутгийн хүмүүс бөгөөд 1960-аад оны дунд хүртэл хуучнаар Сэцэнхан аймгийн Ёст бэйсийн хошууны Дарханхаан сум, одоогийн Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд аж төрж байсан гэдэг.
Мойног саарлын эзэн
Тонгоон Жамъян уяачийн Мойног саарал хэмээх нутаг усандаа алдартай хурдан азарга байсан бөгөөд өдгөө түүний үр төлүүд үе дамжин хурдалсаар буй. Хамгийн ойрын жишээ гэвэл хурдан морь сонирхогчдын эчнээ танил болсон алдарт Нийгмийн хонгор, Махбариадын улаан, шилбэ Дамдинсүрэнгийн Бойтог улаан зэрэг хурдан хүлгүүд нь Мойног сааралын үр төлүүд юм. Түүнчлэн нутаг усандаа нэр алдар нь түгсэн шилбэ өвгөний их, бага хоёр улаан азарганууд тус бүртээ 10-аад айраг, түрүү хүртэн цагийг эзэлсэн шандаст хүлгүүд. Мөн Том улаан, Хоргой цагаан, Хэнз халтар гэгчлэн олон их насны морьд гарсан байдаг. Сүүлийн үеийн хэмээвээс шилбэ өвгөний бага улаан азарганы төл Дондогжавын халтар азарга гэж Сүхбаатар аймагт гурав түрүүлсэн хурдан буян байсан билээ. Тэрхүү халтар азарганы төл Ц.Махвалын Салхин халтар АХ-ын 88 жилийн ойн баяр наадмын хурдан азарганы уралдаанд айргийн гуравт хурдалсан бол, Арилдын Отгонбаярын Хилэн хар төрийнхөө их баяр наадам болон Их хурд уралдаануудад айрагдсан энэ цагийн эрхгүй хурдан хүлгүүдийн нэг билээ. Түүнчлэн Мойног саарлын угшилтай “бүдүүн” Шагдарын хул, “Азийн чоно” ХХК-ийн захирал Ш.Мөнхбатын хээр зэрэг өнөө цагийн хурдан хүлгэдийг нэрлэж болно. Мойног саарлын удмаас хамгийн их дэлгэрсэн нь Махбариадын улаанууд бөгөөд 2007 оны Улсын наадмын түрүү, МУ-ын Алдарт уяач Б.Энхболдын Дүүгүүр саарлаас эхлээд олон хүлэг бий тул нэг бүрчлэн дурдах боломжгүй юм.
Билиг танхай "хөнхөр" Жамъян
Нутаг хошуу алгасан хурдан адууны панз хийж, мөрийтэй даалуу тоглодог хөнхөр хэмээх Жамъян гуайг нутгийнхан билиг танхай эр байсан хэмээдэг. Тэрээр ийнхүү наймаа панз үсэргэхийн сацуу морь сайн уядаг нэгэн байжээ. Ганцхан жишээ дурьдахад 1950-иад оны үед юмуу даа. Тэрээр цагаан сарын дараахан гэрээсээ гараад Дорнод аймгийн нутгаар мөрийтэй даалуу тоглоод явчихаж. Нэг мэдсэн таван сар гарчихсан, их ч юмаа тоглоомонд алдсан байж. Тэгээд “мөрийтэй тоглоомоор Сан бэйсийнхнийг дийлдэггүй юм байж. Зун ирж нэг наадъя даа” гэж хэлээд нутаг буцаж. Нутагтаа ирээд “би Сан бэйсэд зургаан бүгээн адуу түрүүлгэнэ” хэмээн ам гарчээ.
Тэгээд Тонгоон өвгөнөөс хоёр бүгээн адуу авч тав болгочихоод шүдлэн үрээний эрэлд гарч нэг сайн үрээ олж аваад зургаан бүгээн адуу уяж Дорнод аймгийг зорьж. Түүний хэлснээр шүдлэнгээс бусад насны бүгээн адуунууд нь түрүүлж, шүдлэн нь арай түрүүлэхээргүй санагдмагц мордуулаагүй гэдэг. Ийнхүү бахтай наадсан тэрээр Сан бэйсийнхэнд хандаж “за би та нарыг мөрийтэй тоглоомоор дийлээгүй. Морин тоглоомоор дийлье гэж бодож ирсэн юм. Манай нутагт өвөл хүнд орсон болохоор шүдлэн үрээний тамир арай хүрсэнгүй. Түрүүг нь танайд алдлаа” хэмээсэн гэдэг. /Тухайн үеийн монгол эрчүүдийн цагаахан шар хор, шударга өрсөлдөөнийг харуулсан сайхан түүх шүү./
Мөн хөнхөр Жамъян уяач нь хурдан халиун морьтой түүгээрээ алдарт Нийгмийн хонгорыг уяаны эрдмээр дийлж уралдана гэж ам гараад дийлээгүйгээ ярихдаа: “миний халиун морь халхын хурдан буян гэдгийг түмэн мэднэ. Гэхдээ Нийгмийн хонгор хааш хаашаагаа бүтэн төө илүү морь юм” хэмээжээ. Хөнхөр Жамъянгийн бий болгосон тэрхүү бэсрэг угшил бас л их тархсан бөгөөд Асгатын Чулуунбаатарын хүрэн, Баяндэлгэрийн Сугарын халиун зэрэг хурдан хүлгэд нь аймаг бүсийн наадамд олон удаа айрагдаж түрүүлж байсан юм. Мөн Бат-Өлзийн Буган халиун морь 1995 оны Дарьгангын Алтан овооны наадамд түрүүлж байсан билээ.
Ийнхүү тонгоон Жамъян, хөнхөр Жамъян хэмээх нэрт уяачид тус бүрнээ бэсрэг угшлыг бий болгон нэгэн цаг үед амьдарч, уясан хүлгийнхээ шандас, уяачийн хийморийг шалган нутгийн дошин дээр өрсөлдөж явсан нь энэ билээ.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна