Өндөршилийн “халзан” Гүр буюу “Гүр адуу” гэхийн учир
Санжаадорж
Сэцэн хан аймгийн Боржигон Сэцэн вангийн хошууны /одоогийн Дундговийн Баянжаргалан сум/ Баян Борнойнх гэж малаар ч баян ,хүүхдээр ч өнөр булан даасан айл байх. Тэднийх Жамъян, Жадамба, Цагаан-Өвгөн гэх гурван хүүтэй. Адуу хүн хоёр заавал удам дагадаг гэдэг. Эдний хүүхдүүд үе дамжин боловсролтой, бололцоотой амьдралтай явсаар ирсэн бөгөөд одоо удам залгасан тав дахь үе нь Бор-Өндөрийн "Боржигон ажнай" уяачдын холбооны дарга С.Ичинноров юм. С.Ичинноров нутагтаа домог болон яригддаг “Гүр” уяачийн тухай хуучлан ярьсныг өгүүлэн тэрлэв.
Баян Борнойн хүү Борнойн Жамъянгийн олон адууг малладаг, адууны яваач, адуучин нь нутгийн ард Гүр байжээ. Адуучин уяач Гүр угаасаа эртэч,ажилсаг, адуунд эртэй, барилддаг, сайн уургач байсны дээр итгэл даасан үнэнч шударга, гүндүүгүй эр хүн явсан аж. Найман атаар авсан гэх төө цагаан гаанс зуусан, аягын чинээ цагаан хөөрөг барьсан,архи дарс тааруулаад уучихдаг,цэцэн цэлмэг үгтэй, хөхрөөд л сайхан ярьдаг, ярьж дуусдаггүй яриатай, майхнаа ирттэл наадам дамждаг,нэгдэлд ерөөсөө ороогүй хүн гэнэ.
Мань хүн Маршал Чойбалсанг нас барж төр засгаас орон даяар гашуудал зарлаж цагаан сарыг хааж, ууж идэж баярлаж, золгохыг хориход жижиг байшинд дотроос нь түгжчихээд архи уугаад л цагаан сараа тэмдэглэж байжээ.
С.Ичинноровыг бага байхад нахиу хамартай, өндөр биетэй,халзан толгойтой, шөрмөслөг өвгөн гэрт нь ирж хоноод л “би танай адуугаар тоглож өссөн хүн . Та нарт сайн адуу авчирч өгөх ёстой “гэж ярьдаг. Авчирч өгсөн морь, гүү, азарга, үрээнүүд нь дандаа сайн адуу байсан байна.
1974 оны үед Гүр өвгөн дал гаруй настай байхдаа эрэлд явж ирээд буухдаа түрүүчийн буусан айлдаа тамхины саваа орхичихсоноо мэдээд ирсэн айлынхаа 16 настай баньдыг “хүү минь миний мориор яваад Дөөгийнхөө тамхины савыг аваад ир” гэж явуулжээ. Өвгөний морийг унаад “чүх” гэтэл нэг дугтраад л амгайгаа соёондоо хийгээд арилж өгч. Заасан айлыг нь чиглэсээр гадаа нь ирж зогсоод мориноосоо буулгүй айлын хүнээс өвгөний тамхины уутыг аваад эргээд л явахад өнөө морь ам нь дийлдэхгүй соёондоо амгайгаа хийж духайсаар гэрийн гадаа ирж буухад гарынх нь алга цэврүүтчихсэн хорсч байжээ. Гүр өвгөн угаасаа ийм л морь унаж явдаг хүн байв.
Нутгийнхан өвгөнийг халзан Гүр, Гүр гуай гэх ба ихэнх ойр дотныхон нь “Дөө” гэнэ.
Дундговийн Өндөршил –Баянжаргалангийн заагаар нутагладаг олон хурдан адуутай одоогоор бол адууны ченж гэхээр энд тэнд явж адуу их авчирдаг байсан байна. Голдуу зүүн тийшээ Иххэт, Галшар чигээс адуу авдаг байсан гэдэг. Дорноговийн Их хэтийн Онгон Адилбиштэй дотно нөхөрлөж, түүгээр дамжин олон хурдан адуу авч байсан байдаг.Тэдгээр болон түүний угшил л Гүрийн хар, Гүрийн бор шарга, Гүрийн улаан, Гүрийн модон зээрд гэх мэт олон хурдан азарга, морь төрж үржжээ. .Одоо ч Дорноговийн хойд тал, Дундговийн зүүн талаар Гүр адуу гэх ба Өндөршилийн цагаан, бор адуунууд хурдлаад байгааг Гүр адууны угшил гэхийн учир энэ юм. Боржигон наадамд олон айраг түрүү авсан Гавъяат нэгдэлчин Дорноговийн Хужирын Жамбалын адуу, Зандансүрэнгийн загал, Гурвансайханы хар Гочоогийн хурдууд цөм л Гүр адууны угшил одоо ч тасраагүй байна.
Дундговийн Өндөршилийн Халзан Гүр хэмээх хөх монгол эрийн олондоо хүндлэгдсэн хүн чанар, хурдны удмыг түүний хүүхдүүд Гүрийн Гунгаадаш, Гүрийн Ёндон нар унаган нутагтаа залгамжлан мөнхжүүлсээр авай.
Н.Санжаадорж
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна