“Луу”-гийн шарга
А.Тэлмэн
2013 оны 12-р сарын 26 -нд
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум адууны нутаг. Дөрвөн улиралд адуу мал дураараа идээшлэх тэнүүн сайхан нутагтай, харах нүдний үзүүрт талын зэрэглээ хөшиглөж байдаг Хатагин гурван хошууны нутаг юм. Эрдэнэцагаан сумандаа “хөл” Л.Бадарч гэж алдаршсан хүний унаган адуу болох “Луу”-гийн шарга соёолон Ардын хувьсгалын 88 жилийн ойн Үндэсний их баяр наадамд айргийн гуравт хурдлав.
Уяж хурдлуулсан эзэн нь Эрдэнэцагаан сумын уугуул “Талын хүлэгч” уяаны уяач, сэтгүүлч, яруу найрагч хатагин Намсрайн Лутбаяр гэх уран бүтээлч хүн. Намсрайн Лутбат гэхээсээ илүүтэй “Завхан гол”-ын Лутбаяр гэдэг. Хориод жилийн өмнө Завхан аймгийн “Туяа” сонины эрхлэгчээр ажиллаж байхдаа “Завхан гол” дууныхаа шүлгийг бичиж, олны хүртээл болгосон нэгэн. “Завхан гол” дуу түмэнд түгж, ялангуяа Завханчуудын сүлд дуу мэт болж алдаршсан билээ. бүтээсэн уран бүтээлээрээ овоглох нь уран бүтээлч хүн болгонд олдоод байдаггүй хувь заяа. Тэгвэл хатагин Намсрайн Лутбаярт энэ хувь заяа олджээ.
“Хөлчүү зэрэглээ сандаалса
Хөлөрсөн манхныг сэрүүцүүлсэн
Хатан тунгалан Завхан гол
Халхын нутгаар орооно
Ээ Завхан гол
Элсний нүүдэл шиг чимээгүй
Ай Завхан гол
Анир үргээж адуу тургилна”
Н.Лутбаяр уяач өөрийн төрсөн нутаг Эрдэнэцагаан сумандаа уран бүтээлийн тоглолт хийж яваад нутгийн айл Л.Бадарч гуайнд аяны дөрөө мултлахад “Уран бүтээлээрээ нутгийн нэр гаргаж яваа хүү. Дүүдээ медальтай адуу бэлэг болгож өгнө” гэжээ.
Хоол цай болох хооронд аяны дөрөө ханьссан хүмүүс Л.Бадарч гуайн адууг үзэж сонирхов. Энэ айлын унаган адуунаас хэд хэдэн морьд улс, бүсийн олон наадамд дээгүүр сайн давхисан юм. Н.Лутбаяртай цуг аяны дөрөө харшуулж явсан Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын харьяат, аймгийн арслан Л.Цэмбэл гуай Н.Лутбаярыг дуудаж, “Чи энэ шарга унагыг авъя гэж цаад хүндээ хэл” гэжээ. Гэрт орцгоож адуу малын тухай яриа өрнөж, Л.Бадарч гуай бэлэгнийхээ медальтай адууг зүслэх гэж хадаг самбай болохоход Н.Лутбаяр “Та надад хурдан хурц адуу өгөх гэж байх шиг байна. Гэхдээ би танай адуунд байгаа шарга унагыг чинь авмаар байна” гэлээ. Бадарч гуай “За яахав, чи өөрөө мэд дээ” гээд хүслийг нь ёсоор болгож, шарга унагыг бэлгэнд өгчээ. Ийнхүү 2007 оноос “Луу”-гийн шарга гэх дөрвөн хөл тэгш, доогуураа тавиун, цуцаагүй давхидаг шүдлэн үрээ “Талын хүлэгч, гал уяан дээр уягдаж эхэлсэн билээ. шүдлэндээ гурван наадам есөд давхиж, өнгөрсөн жил Алтан овооны хязаалангийн уралдаанд зургаад хурдалсан билээ.
“Луу”-гийн шарга өнгөрсөн өвөл, хавар цариг сайтай орж, аятайхан хөнгөрчихсөн байлаа. Энэ жилээс “Дүнжингаравын хурд”-д соёолон морь уралдах болж, Н.Лутбаяр уяч шарга соёолонгоо уралдуулах санаатай байтал Монгол Улсын Тод манлай уяач Ц.Дуламсүрэн “Энэ удаад өнжих нь зөв биз дээ” гэж хэлчихээд яваад өгчээ. “Өнжинө биз дээ” гэсэн энэ үгэнд Н.Лутбаяр дотроо баахан дургүй байсан ч “Тод манлай уяач нэгийг бодсон байлгүй дээ” гэсээр өөрийгөө тайвшруулаад өнгөрчээ.
Бага сунгаанаас эхлээд “Луу”-гийн шарга хурдан байгаа нь илт мэдэгдэж байлаа. Хэдэн ч морь байсан араас нь нэхэж гүйцээд 200-гаад метр газар тасарч түрүүлээд байв. Хөлийн хурдаар айхтаргүй ч үзүүр дээрээ суултгүй, тамир сайтай байлаа.
Улсын наадмын соёолон эргэлээ. “Зоос” гал уяаны Д.Батбаярын “Зоос” бор соёолон хол тасарч гарлаа. Тав орчим километр явсны дараа “Луу”-гийн шарга цээжний хэдэн соёолонтой ирж нийлэв. Цагаан хөтөл даваад унаач хүү П.Энхтөр шарга соёолонгоо шахаж, “Зоос” бор, Б.Цэндбаатарын “Тугал” ухаа хоёртай нийлүүлэв. Дорнодын Б.Цэндбаатарын “Тугал” ухаа өнгөрсөн жилийн Улсын наадамд түрүүлж, Д.Батбаярын “Зоос” бор аман хүзүүнд давхисан цуутай хурднууд юм. Энэ гурван соёолон хоорондоо “уралцаж”, бас бие биенээ ирлэж уралдаар арын морьдоосоо хол тасарсан байлаа.
Соёолон морины тоосонд орж хийморь лундаагаа сэргээх гэсэн наадамчин олон Хүй долоон худагт багширч харагдана. Барианд “Зоос” бор түрүүлж, Б.Цэндбаатарын “Тугал” ухаа аман хүзүүнд, “Луу”-гийн шарга айргийн гуравт хурдлав. “Талын хүлэгч” гал төрийнхөө наадамд одтой сайхан наадлаа.
Хатагин Намсрайн Лутбаяр олон уран бүтээл туурвиснаас хөгжмийн зохиолч М.Хатанбаатартай хамтарч бүтээсэн “Дуунд мөнхөрсөн цуутай хүлгүүд” хэмээх 12 морины дуутай СD гаргажээ.

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна