МУ-ын Гавьяат мал зүйч Д.Самданжамц: Монгол адууг цэвэр үүлдрийн адуугаар эрлийзжүүлсэн судалгаанаас

А.Тэлмэн
2013 оны 11-р сарын 25 -нд

 “Тод магнай” сайт энэ сарыг адууны үржил селекци, эрлийзжүүлгийн сар болгон зарлаад байгаа билээ. Нэг сар, нэг хэлэлцүүлэг булангийн салхийг хагалж доктор Б.Биньеэ зочноор уригдсан бол Дэд профессор Т.Сайполда, Хэнтий аймгийн МСУХ-ын тэргүүн асан Н.Санжаадорж, ММСУХ-ны нарийн бичгийн дарга П.Сэргэлэн, Шинжлэх ухааны доктор, профессор Д.Оргил, МУ-ын Манлай уяач Б.Билэгдэмбэрэл, доктор Д.Больхорлоо, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабориторийн ерөнхий эмч С.Сугар нарын эрхмүүд “нэг сэдвээр” санал бодлоо солилцсон юм. Харин энэ удаад МУ-ын Гавьяат мал зүйч Д. Самданжамцын Монгол адууг цэвэр үүлдрийн адуугаар эрлийзжүүлсэн судалгааны материалыг хүргэж байна. Уг төслийг 2002-2004 онд Ерөнхий сайдад Чита мужийн амбан захирагчаас бэлэглэсэн будённый үүлдрийн азаргаар Жаргалант болон нутгийн шилмэл омгийн гүүнүүдийг гишгүүлэн гарсан төлийг нь 18 сартай болтол нь нутгийн үүлдрийн ижил насны өсвөр адуутай харьцуулан өсөлт хөгжилт, нутагшилт, тэжээллэг, арчилгаа маллагааны горим зэргийг судалсан юм. 
Эрхэм уншигч танд ч энэ булан нээлттэй бөгөөд өөрсдийн сонирхсон асуулт санал хүсэлтээ
todmagnai@ymail.com хаягаар болон редакцийн 9509-2992, 9405-2992 дугаарт холбогдон илгээж болно.

Монгол үүлдрийн адууг уналгын үүлдэр /Араб, будённый/-тэй эрлийзжүүлэн галбир бие цогцсыг сайжруулж, хурдлах чадварыг нэмэгдүүлэн хурдан удмын адуу бий болгох зорилго тавьж ажиллан дараах зорилтуудыг дэвшүүлсэн юм.
1. Монгол адууг будённый үүлдрээр эрлийзжүүлэн бие цогцос, хурдлах чадвар сайтай уналгын болон спортын чиглэлийн адуу бий болгох эхлэх тавих.
2. Сайжруулагч  үүлдрийн болон эрлийз өсвөр адууны тэжээллэг арчилгаа, маллагааны технологи
3. Эрлийз унага, дааганы өсөлт хөгжилт, аж ахуй биологийн онцлогийг нутгийн адуутай харьцуулан судлах.
4. Эрлийз адууны удам зүйн параметр
5. Сайжруулагч азарганы үрийн судалгаа, сайжруулагч азарганд гишгүүлэх гүү сонгох шинжлэх ухааны үндэслэлийг боловсруулах.
Уг төслийг 2002-2004 онд Ерөнхий сайдад Чита мужийн амбан захирагчаас бэлэглэсэн будённый үүлдрийн азаргаар Жаргалант болон нутгийн шилмэл омгийн гүүнүүдийг гишгүүлэн гарсан төлийг нь 18 сартай болтол нь нутгийн үүлдрийн ижил насны өсвөр адуутай харьцуулан өсөлт хөгжилт, нутагшилт, тэжээллэг, арчилгаа маллагааны горим зэргийг судалсан юм. Будённый үүлдрийн азаргаар 2002 онд 10 гүү гишгүүлж, өнгөрсөн жил долоон эрлийз унага, 2003 онд 12 гүү гишгүүлж, найман эрлийз унага тус тус бойжуулжээ. Харин 2004 онд будённый үүлдрийн азаргаар 12, араб азаргаар зургаан гүү гишгүүлэв. Будённый үүлдрийн азарганд удам гарвал нь тодорхой, таваас дээш унагалсан 45-48 см ташааны өргөнтэй, хондлойн өндөр нь 130 см-ээс дээш, гэдэсний тойрог 180 см-ээс илүү ихэвчлэн эрлийз болон сайжирсан гүүг сонгон авч хээлтүүлсэн болно.
Ийм гүүнээс дунджаар 40.8 кг жинтэй унага гарч, гурван сарын настай болтлоо буюу долоон сар хүртэл хоногт 966 граммаар жингээ нэмэгдүүлж эрчимтэй өсч 127 кг-д хүрч, монгол унаганаас 37 хувь буюу 35 кг-аар илүү байна. Харин зургаан сарын настайдаа /10 дугаар сарын 15-ны дотор/ өсөлт нь саарч турж, жингээ гээж байна.

Адууны байр /жүчээ/-нд мөрдөх эрүүл ахуйн норматив

№  Үзүүлэлтүүд                                                 Хэвийн норм                                   Одоо байгаа
1.  Тасалгааны хэм, оС                                             6-8                                                     12-15
2.  Харьцангуй чийг, %                                            40-85                                                   80
3.  Агаарын хөдөлгөөн, м/с                                        0-1,0                                                    0,8
4.  Гэрэлтүүлэг                                                            1:15                                                     1:15
5.  СО2, %                                                                    0,25                                                       -
6.  Аммиак, мг/м3                                                        20                                                       35-40
7.  Хүхэр хүчлийн хий, мг/м3                                     10                                                       25

Байрны дэвсгэрийн хувьд жижиглэн хэрчсэн сүрэл, модны үртэс зэргийг тэнцүү хэмжээтэй хольж дэвсэхнь чухал байдаг.  Учир нь үртсийг дангаар дэвсэхэд хөлийн хөдөлгөөнөөр тарж, тоосжилт, бужигналт ихтэй байдаг учир амьсгалын замын эрхтнийг үрэвсүүлэх муу талтай. Мөн энэ азаргуудыг өдөр бүр тогтоосон хуваарийн дагуу сойздож, арчих явдал чухал бөгөөд монгол адуутай адил шилгээж, тоос шорооогоо унагаах инстинкт /зуршил/ муу учир биеийн гадаргууд их хэмжээний тоос шороо хуримтлагдаж, өнгө зүсээ алдан бүрзийж, улмаар арьсны нимгэн хэсгүүд үрэвсэх, элдэв сорви, шарх үүсэх явдал ч ажиглагддаг.

Араб, будённый үүлдийн азаргыг хээлтүүлэгт ашиглах үеийн тэжээлийн норм, жор /4-8 сар/

Араб-Хоногийн норм т/н-11,5.
Тэжээлийн нэр, төрөл, кг: өвс-8, сүрэл-6, хивэг-1,0, хошуу будаа-5,0, өндөг-165 гр, лууван-1,0 гр, витамины примек-0,01, эрдэс-0,02.
Будённый-Хоногийн норм т/н-12,3.
Тэжээлийн нэр, төрөл, кг: өвс-8, сүрэл-5, хивэг-1,0, хошуу будаа-6,0, өндөг-165 гр, лууван-1,0 гр, витамины примек-0,01, эрдэс-0,02.
 
Будённый, араб болон эрлийз өсвөр адуу тэжээх, тэжээлийн норм, жор /хээлтүүлгийн бус үед/
1. Будённый азарга:
Хоногийн норм т /н
-9,85
Тэжээлийн нэр, кг: өвс-10, сүрэл-5, хошуу будаа-4, хивэг-1, витамины примекс-0,01, эрдэс-0,02.
2. Араб азарга:
Хоногийн норм т/н
-9,27.
Тэжээлийн нэр, кг: өвс-8, сүрэл-6, хошуу будаа-4, хивэг-1,0, эрдэс-0,02.
3. Араб даага:
Хоногийн норм т/н
-6,95.
Тэжээлийн нэр, кг: өвс-5, сүрэл-5, хошуу будуу-2,0, хивэг-1,0, эрдэс-0,02.
4. Эрлийз өсвөр адуу:
Хоногийн норм т/н
-5,75.
Тэжээлийн нэр, кг: өвс-10, хошуу будуу-1,0, хивэг-1,0, эрдэс-0,02.
5. Хээлтэй гүү:
Хоногийн норм т/н
-7,8.
Тэжээлийн нэр, кг: өвс-12, хивэг-4,0, эрдэс-0,02.

Байран маллагааны нөхцөлд араб, будённый үүлдрийн азарганы тарга хүч барих хэвийн тэжээлийн нормыг 100 кг амьдын жинд 2,2 кг хуурай бодис, нэг кг хуурай бодист 0,7 тэжээлийн нэгж ногдохоор бодож зохиов. Мөн нийт жорын хуурай бодисын 20 орчим хувь нь эслэг эзэлж байхаар тооцсон болно. Харин араб үүлдрийн даага, эрлийз өсвөр адууны 100 кг амьдын жинд 2,5 кг хуурай бодис, нэг кг хуурай бодист 0,8 тэжээлийн нэгж ногдохоор тооцож тэжээлийн жор нормыг зохиов. Үүнийг бага насны адууны өсөлт хөгжилд маш эрчимтэй явагддагтай холбон үзэж болно. Мөн хээлтэй гүүг хээлийн хоёрдугаар хагасаас эхлэн хэвийн тарга хүч барих тэжээллэгийн хэмжээг даруй 2,5 хувиар нэмэгдүүлсэнтэй тэнцэх норм жорыг мөрдөж ажиллав. Хээлтүүлгийн бус үеийн тэжээллэг, маллагааны горим нь зарчмын хувьд хээлтүүлгийн үеийнхтэй адил болно. Харин өдөрт өгөх нийт тэжээлийн 35 орчим хувийг өглөө, 20 хувийг өдөр, 45-аас доошгүй хувийг орой өгөх нь зүйтэй. Оройн тэжээлийг 10-11 цагийн үед   өгөх ба хэтэрхий эрт тэжээвэл шөнө холхиж даарах, улмаар энергиэ алдаж турах, үржлийн тарга хүчээ гээж, дахин илүү зардал гаргаж тэжээхэд  хүрдгийг онцгой анхаарах шаардлагатай.
Гүү хээлтүүлгийн үеийн маллагаа нь дөрөвдүгээр сарын 15-наас долдугаар сарын 15 хүртэл үргэлжлэх бөгөөд байгалийн бэлчээрийг ашиглуулахын зэрэгцээ өглөө, оройд 2-2,8 кг тэжээлийн нэгжтэй тэнцэх тэжээл өгч байв. Энэ нь гүүний ороог жигдрүүлэхийн тулд нэмэгдэл тэжээл өгч байсантай холбоотой. Харин бэлчээр ус хүрэлцээтэй, тарга хүч хэвийн нөхцөлд нэмэгдэл тэжээл өгөх шаардлагатай.
Хээлтэй үеийн маллагааг хоёр бүлэг болгон зохион байгууллаа.
1. Бэлчээрийн маллагаанд үргэлжлүүлэн маллаж унагалуулах
2. Тухайн оны 12  дугаар сарын 20 хүртэл бэлчээрийн маллагаанд байлгаад, байран маллагаанд шилжүүлж унагалуулах, энэ бүлэгт эрлийз гүүг хамааруулж байгаа юм.

Байран маллагаан дахь хээлтэй эрлийз гүүг тэжээх норм, жор
Үүлдэрлэг байдал:
Эрлийз
Норм т/н-ээр-7,8
Тэжээлийн нэр, кг: Хадлангийн өвс-12,0, хивэг-4,0, эрдэс-0,02 гр.

Өсөлт хөгжилт: Будённый-Монголын нэгдүгээр үеийн эрлийз унага эхээс, дунджаар 40,7+-2,4 кг жинтэй гарч өсөлтийн эхний саруудад хоногт дунджаар 966,6 грамм жин нэмэгдүүлж гурван сарын настайд 12,7+-5,7 кг жин татдаг. Өөрөөр хэлбэл, төрөх үеийн жин гурав дахин нэмэгддэг. Будённый-Монголын нэгдүгээр үеийн эрлийз унаганы төрөх үеийн жин монгол унаганыхаас 5-8 кг-аар, эхний гурван сар хүртэлх хоногийн өсөлт 300-400 граммаар илүү байна.
Харин зургаан сарын настай үе буюу намр аравдугаар сарын үед эрлийз унаганы өсөлт ялимгүй саарах явдал ажиглагдаж байна. Энэ үед эрлийз унаганы хоногийн өсөлт 303,3 граммаар нэмэгдэж 155,0+-5,3 кг. Монгол 516,4 граммаар нэмэгдэж 121,5+-4,8 кг жинд хүрч байв. Өвөл, хаврын үед эрлийз болон монгол унаганы өсөлт буурах зарчим ижил байх боловч эрлийз унаганы жингийн нэмэгдэл 8-10 кг-аар дутуу. Өөрөөр хэлбэл, монгол унаганаас илүү жингээ алдаж байна.
Ирэх намар буюу 18 сартайд эрлийз унага хоногт 402,7 грамм жин нэмэгдүүлж 231,1 къг, монгол унага 494,2 грамм жин нэмэгдүүлж 209,1+-8,4 кг-д тус тус хүрч байна. Эрлийз унаган сунац, чацархагийн заалтаар монгол унаганаас илүү байх ба өсөлтийн явцад энэ шинж нь тод ялгарч байна.

Бүлэг            Нас /сараар/           сунац            цуллаг         чацархаг      ясархаг толгойн      Хөлийн өндөр
БхМ-ын эрлийз   Төрөх үе            88,8                  115,9               66,2              10,8         34,6             93,3
Монгол                                            87,9                 106,2               62,6               12,1        39,6              80,0
Эрлийз               6 сар                     96,1                 114,3               59,0               10,6        38,5              73,3
Монгол                                            95,1                 110,5               56,9               12,0        41,7              68,5
Эрлийз               12 сар                   97,3                 112,2               56,1               10,8        39,2              74,1
Монгол                                            95,7                 108,8               55,9               12,7        42,1              67,4
Эрлийз               18 сар                   99,3                 110,6               57,8               14,0        40,6              65,2
Монгол                                            98,1                 115,2               54,7               13,1        43,4              64,6


Будённый-Монголын I үеийн эрлийз ба монгол үүлдрийн унага, дааганы амьдын жин

Эрлийз, монгол унаганы физиологийн зарим үзүүлэлт /минутад/

Үүлдэр     Тоо  Тэнцэх хугацаа Хөхөж эхлэх Биеийн халуун Зүрхний цохилт Амьсгалын тоо  Өдөрт хөхөх
Б-М эрлийз    5        36,2                    58,1               38,5                    72,6                      48,4                      55,0
Монгол           20      33,7                    56,2               38,7                    71,8                      47,6                       52,5

Араб, будённый азарганы дасгал сургуулилтын горим /3-10 сард/
Алхуулах 10 минут
Шогших, хатируулах 15-20 минут
Алхуулах 5 минут
Үсэргэх 2500-3600 метр
Алхуулах 25-30 минут
Нийт явах зам 8-12 км
Энэ дасгал, сургуулилтын горимыг хээлтүүлгийн үед долоо хоногт нэг удаа мардаж ажиллаж байв.

Араб үүлдрийн даагыг дулааны улиралд дасгал сургуулилтын горим
3-10 сард /уралдааны бус үед/
Алхаа 6-8 минут
Хатираа 15-20 минут
Алхаа 5 минут
Давхиулах 2000-3000 метр
Алхаа 20-25 минут
Нийт ажиллах зам 5-8 кмс
Мөн долоо хоногт 1-2 удаа 500-1000 метрт тарлаж болно.
Уралдаанд бэлтгэх горим
1-3 дахь өдөр-алхуулах
4-6 дахь өдөр-алхуулах, шогшуулах
7-8 дахь өдөр-алхуулах, хатирах, цогиулах
9 дэх өдөр-тарлах 250-300 метр, давхиулах 1200 метр, тарлах 400 метр
10-11 дэх өдөр-алхуулах, хатирч цогиулах
12 дахь өдөр-цогио 1200 метр, зөөлөн давхиулах 400 метр, шогшуулах ба алхаа 34- минут, зөөлөн давхиулах 400м, хатирах алхуулах 3-4 минут
13 дахь өдөр-алхуулах

Азарганы үрийг хөлдөөж туршсан дүн
Хөлдөөж туршсан нийт үр /тун/хувь/
 - 266/100,0
Нэг сарын дараа:  Хэвийн үр тун/хувь-390/11,2
   Заазлагдсан үр тун/хувь-236/88,8

Азарганы үрийн үзүүлэлтүүд
Үүлдэр:
Будённый
Үрийн үзүүлэлтүүд: Эзэлхүүн-40-100. Өнгө-цайвар цагаан. Консистенция-усархаг шингэн. Идэвх /балл/-5,0-2,0. Нэг мл үрэн дэх эр эс /мл/-0,17. Дулаан тэсвэрлэх чадвар /цаг/-3,0-4,4. Эмгэгт эр эс /хувь/-18-22.

Үүлдэр: Араб
Үрийн үзүүлэлтүүд:
Эзэлхүүн-60-100. Өнгө-цайвар цагаан. Консистенция-унжирсан шингэн. Идэвх /балл/-2,5-6,0. Нэг мл үрэн дэх эр эс /мл/-0,22. Дулаан тэсвэрлэх чадвар /цаг/-2,0-4,0. Эмгэгт эр эс /хувь/-17-20.

Үнэлсэн үрээ хоёр цаг байлгаж хөргөсний дараа хүйтэн орчинд хөөсөнцөр ба пластмасан саванд 0,2 мл хэмжээтэй тунлан савлаж -1960С-ийн шингэн азотын ууран дээр 5-10 см-ийн түвшинд 8-10 минут байлгаж хөлдөөв. Хөлдөөсөн үрийг шингэн азоттой контейнерт хадгалан 4-6, 24, нэг сарын дараа тус  тус хөдөлгөөнийг нь үнэлж гурваас доош баллын үрийг заазалж байв. Туршилтын хугацаанд 266 тун үрийг хөлдөөж нэг сарын дараа үнэлж 30 тун үрийг цаашид хадгалах боломжтой гэж үзэв. Энэ хөлдөөж туршсан нийт 266 тун үрийн 11,2 хувь нь хэвийн идэвхтэй байлаа гэсэн үг. Мо
Монгол оронд байран маллагааны нөхцөлд үржүүлж буй цэвэр үүлдрийн азарганы үрийн физиологийн үзүүлэлтийг анх удаа тодорхойлов.
Азарганы үрийг 1:1 харьцаагаар глюкоз, лактозын шингэлэгчээр шингэлж ашиглаж болохыг тогтоов.
Цэвэр үүлдрийн азарганы үрийг физиологийн үзүүлэлтүүдээр үнэлэхэд монгол азарганы үрийн стандартыг мөрдөж болохыг тогтоов.
Дээрх судалгааны үр дүнд тулгуурлан цэвэр үүлдрийн азаргыг үржилд ашиглах, хээлтүүлэх технологи боловсруулах тулгуур материалыг бүрдүүлэв.

Эрлийз адууны удам зүйн параметр
Хурдан удмын адууны удам зүйн зарим параметрийг судлах зорилгоор эрлийз унагыг төрснөөс нь эхлэн 3, 6, 12, 18 сарын настай болтол нь амьдын жингийн өөрчлөлт, биеийн хэсгүүдийн харьцаа, заалт зүсний хувиргалт, үсний ургалт, бэлчээр ашиглалт, гадна орчинд дасан зохицож буй байдал, этологийг ижил нас хүйсний монгол адуутай харьцуулан судлав. Мөн эх, эцгийн зарим фенотип шинжүүд үр төлдөө хэрхэн дамжиж буйг нэгэн адил судлав. Эрлийз унага эхээс төрөхдөө монгол унаганаас 5-10 кг илүү жинтэй төрж, хөл дээрээ тэнцэхдээ удаан, эхийгээ хөхөх инстинкт сулавтар байна. Харин зүс нь зургаан сартай болтлоо төдийлөн өөрчлөгдөхгүй байж байгаад цаашдаа ихэвчлэн эхийн зүстэй ойролцоо болох хандлага ажиглагдаж байна.
Үс нь эхээс гарахдаа 0,5 см, зургаан сартай болохдоо монгол унаганыхтай адил буюу 2,5-3,0 см болж ургав. Эрлийз унага эхээс гарсан эхний сард наргүй, бүрхэг өдөр +-5-8 хэмд чичирч даарах хандлага ажиглагдаж байна. Ер нь гадна орчинд 12 сартай болтлоо амархан дасахгүй, даарах, өвчинд нэрвэгдэх, чацга алдах зэрэг үзэгдэл илрэв. Сарваа болохдоо эхний өвөл аравдугаар сарын 15-нд нэмэгдэл тэжээл өгч байран маллагаанд шилжүүлэхгүй бол 15-20 хоногт намрын жингээ огцом буюу 10 хүртэл хувь алдаж байна. Үүнээс гадна бид хурдан удмын адууны эцэг эх, төлийн амьдын жин, галбирын үзүүлэлт, зүсний удамшилтыг судалсан юм.

Адууны амьдын жин, галбирын үнэлгээ

№ Үзүүлэлт                                          n                                               M+-m                                               Cv
1. Эцгийн амьдын жин                        1                                                420,0                                                -
2. Эхийн амьдын жин                          7                                                321,0+-2,65                                     2,02
3. Унаганы амьдын жин, сараар        

Төрөх үе                                                7                                               40,7+-2,46                                        14,8
3 сартай                                                 7                                                127,7+-2,74                                      5,2
6 сартай                                                 7                                                155+-3,33                                         4,3
12 сартай                                               7                                                158,6+-3,21                                      4,9
18 сартай                                               7                                                217,0+-3,12                                      3,5
4. Эцгийн галбирын үнэлгээ              1                                                32,24+-0,24                                      1,61
5. Эхийн галбирын үнэлгээ                1                                                30,42+-0,23                                      1,91
6. Төлийн галбирын үнэлгээ 

Төрөх үе                                                7                                                 7 31,0+-0,45                                  3,5
3 сартай                                                7                                                30,4+-0,49                                       3,9
6 сартай                                                7                                                30,5+-0,47                                       3,8            
12 сартай                                               7                                                31,0+-0,48                                      3,8
18 сартай                                               7                                                30,5+-0,54 3,5                                4,4
Хүснэгтээс үзэхэд эрлийз унага 40,7 кг жинтэй төрж 18 сартайдаа 217 кг татаж, жингээ даруй 5,3 дахин нэмж байна. Амьдын жингийн хувьслын коэффициент 3,5-14,8 байгаа нь энэ үзүүлэлт хэлбэлзэлтэй харагдаж байгаа боловч төрөх үед илүү хувьсамтгай байна. Харин хурдан удмын адууны  хувьд амьдын жин нь селекцийн гол шинж биш болох нь бидний судалгаанаас тодорхой байна. Харин унаганы галбирын үнэлгээ төрөх үеэс 18 сартайн хооронд 30,4-31,0 байгаа нь энэ шинжээр хурдан адууг унаганд нь шинжиж таних боломж байгааг харуулав. Энэ шинжийн хувьслын коэффициент Cv=3,5-4,4 байгаа нь үнэлгээний үзүүлэлтийг бодитой болгож, дээрх дүгнэлтийг баталж байна. Иймээс цаашдын судалгаандаа галбирын үнэлгээний аргыг бүр нарийсгах шаардлагатай байна.
Хурдан удмын адууны амьдын жингийн фенотип шүтэлцээ эх, төлийн хооронд бодоход шүтэлцээний итгэлцүүр r=0.36 буюу дунд зэрэг байна. Амьдын жин удамшилтын коэффициентийг эцгийн нөлөөгөөр тооцоход n3=0.16 байна. Харин шүтэлцээний аргаар бодсон удамшилтын итгэлцүүр hr=0,76 байна. Энэ унаганы амьдын жин эхээсээ илүү хамаарах магадлалтайг харуулж байгаагийн дээр эцгийн нөлөө тодорхой хэмжээнд байгааг гэрчлэв. Энэ бүхнээс дүгнэхэд хурдан удмын азарганы үр төлд илэрч байгаа гол хурдны шинжүүдийг амьдын жингээр дамжуулж харах бололцоогүй байна. Иймээс эцэг эх, төлийн галбирын үнэлгээний хоорондох фенотип шүтэлцээг тодорхойлоход эх, төлийн хооронд r=0.12. галбирын үнэлгээний удамшилтын итгэлцүүр n3=0.24 байгаа нь үр төлд хурдны шинжийг галбирын үнэлгээгээр дамжуулж тооцох нь үр дүнтэй болохыг харуулж байна. Яагаад гэвэл эх, төлийн хооронгдын шүтэлцээ сул байгаа боловч тухайн шинжийн удамшилт сул биш байна. Гэвч унаганы нас ахих тусам хурдын шинжийг тодорхойлж байдаг адууны фенотип шинж улам тод илрэх магадлалтай байна.
Дүгнэлт, зөвлөмж:
1. Будённый-Монголын эрлийз 15 адуу, шалгуур үзүүлэлт хангас ан гүүний хамт бүгд 35 адуутай болов.
2. Араб, будённый азарга болон түүнд хураалгасан гүүг хээлтүүлгийн, хээлтүүлгийн бус үед тэжээх тэжээлийн үлгэрчилсэн жор, норм, дасгал сургуулилтын горимыг манайд анх удаа судлан тогтоов. Энэ жор, норм, горимыг цэвэр болон сайжирсан үүлдрийн адуу үржүүлж буй албан байгууллага, ард иргэд ашиглах боломжтой.
3. Гадаад орноос оруулж ирсэн цэвэр үүлдрийн болон сайжирсан үүлдрийн азаргаар монгол гүү гишгүүлэхэд бидний боловсруулж туршсан тээгч гүү хээлтүүлэх зааврыг мөрдөх шаардлагатай.
4. Эрлийз унага, даагыг тухайн жилийн улирлын байдлаас хамааран аравдугаар сарын 15-наас эхлэн нэмэгдэл тэжээлд оруулах шаардлагатай бөгөөд зун эхийг нь саалинд хамруулахгүйгээр маллах нь зүйтэй гэж үзэв.
5. Азарганы үрийг 1:1 харьцаагаар лактоз-өндөгийн шарын шингэлэгчээр шингэлэхэд тохиромжтой бөгөөд цэвэр үүлдрийн азарганы үрийг физиологийн үзүүлэлтээр үнэлэхэд монгол азарганы үрийн стандартыг мөрдөж болно. Хурдан удмын азарганы үр төлд илэрч байгаа хурдны гол шинжүүдийг галбирын үнэлгээгээр дамжуулан судлах нь зүйтэй гэж үзэв.
6. Цаашид араб, будённый үүлдрээс гарсан төлийг өөр хооронд нь солбицуулан хээлтүүлэх нь зүйтэй.

 

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.