А.Бүддорж: Хүн хэдийчинээ ухаарна төдийчинээ давхина гэж боддог


-Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
-Би Өмнөговь аймгийн Цогтцэций сум болох аргамаг хүлгийн өлгий нутаг говьшанхын унаган хүү байна. Одоо СУИС-ийн кино найруулагч, “Идэр” дээд сургуулийн сэтгүүлчийн ангийн нэгдүгээр курсэд тус тус сурдаг. Манай удмынхан хурдан хүлэг морьдынхоо хийморт сүсэглэсэн улс байдаг юм. Дундговийн хурдан морьт Авирмэд гуайн Гантөмөр, нагац ах яруу найрагч Н.Баянмөнх гээд л. Харин би бол Бямбын Шархүү гэж цэцэн цэлмэгээрээ нутаг орондоо нэртэй хүний зээ хүү. Аав талаасаа ярих юм радио телевизийн идэвхитэн бичигч Хорлоо гуайн ач хүү нь байгаа юм.
-Залуу яруу найрагчийн өврийн дэвтэр дэх шүлгүүдээр яриагаа үргэлжлүүлье?
-Би хөдөөний хүүхэд. Тэр утгаараа монгол ахуйтайгаа их ойрхон өссөн. Тиймдээ ч миний шүлэг яруу найргийн ихэнх нь морь, монгол ахуй “гол дүр” болсон байдаг юм. Арван жилийн сурагч байхдаа МЗЭ-ийн хорооноос зохион байгуулдаг “Хүрэл тулга” улсын уралдаанд “Хөх монголын морьтон” шүлэгтэйгээ ирж хүрэл медаль авч байлаа. Тэр чинь 2009 он л доо. Тэгэхэд Тангадын Галсан гуай “Монголын яруу найрагт Чимэддоржийн араас Бүддорж хүү морьтойгоо орж ирлээ” гэж хэлж байсан. Тэр том найрагч тийм сайхан үг хэлэхэд үнэхээр их баярласан шүү. -Мэдээж анхны шүлэг бол одоо ч цээжинд явдаг болов уу? -Тийм ээ. Би аливаа төрөл жанарт баригдах дургүй л дээ. Миний шүлгүүдээс таван минутад гарсан нь байхад хоёр гурван сар болж бүтсэн нь ч бий. Харин анхны шүлгээ найман настай байхдаа бичиж байсан бол анхны шүлгийн тэмцээн аймагт болсон “Уран жиргээ“ наадам байлаа. Энд би ....Таван тивийн нүдийг хужирлах Тавантолгой, Оюутолгой орд газрууд Тангадын Галсангийн шүлэглэсэн Тахийн удамт хулангийн сүргүүд ... гэж Өмнөговио магтан дуулсан “Өмнийн говь” гэж сайхан шүлгээ уншиж байв. Тэр үед Дундговь аймгийн яруу найрагч Н.Баянмөнх ах маань “болж байна” хэмээн урмын үгээр тэтгэж билээ. Ер нь бурмаар тэтгэхээр урмаар тэтгэ гэдэг дээ. Миний шүлгийн анхны сонсогч бол манай ээж, Баянаа ах хоёр байдаг юм. Мэдээж бичсэн болгон сайхан болохгүй, шүүмжлэл дагуулна. “Болоогүй байнаа” гээд буцна. Гэхдээ хэзээ ч шантарч байсангүй. Ингээд хэдэн жил бичиж байгаад “Хүрэл тулга” наадамд “битүү морь” давхиад гуравласан нь тэр юм. Харин өнөөдөр 140-150 гаруй шүлэгтэй болоод байгаа.
-Тэгвэл удаан хугацаанд бүтсэн шүлгээсээ сонирхуулаач?
-Би нэг хэсэг модернист чиглэлээр шүлэг бичих гэж үзсэн юм. Тэгээд ...Ар уулынхаа гэр барьж өссөн болохоос Архины шилээр тоглож өсөөгүй Хонь мал дүүрсэн талд өссөн болохоос Хогонд дүүрсэн хотод төрж өсөөгүй ээ....гэж шүлэглэсэн. Хүн шинэ дээлэнд дасахдаа хэцүү байдагтай адил, хүмүүс хүлээж авахад хэцүү байсан байж магадгүй юм. Энэ чиглэлээр гурван сар бодож бичсэн шүлэг ч бий. Өнөө цагт яруу найраг бичнэ гэдэг шинжлэх ухаан болчихлоо шүү дээ.
-Бүддоржийн яруу найргийн ертөнцийн хүлгүүд хэр хурдтай байна даа?
-Би морины тухай, монгол ахуйн тухай шүлэг бичиж чадна. Харин хайр дурлалын тухай бол “гацаж” мэдэх юм. Хүн хэдийчинээ ухаарна төдийчинээ давхина гэдэгчлэн миний уяан дээр ирээдүйд сайн давхих болов уу гэсэн битүү морьд олон бий.
-Морины тухай бичихдээ эзэдтэй нь уулздаг уу?
-Тэгэлгүй яахав. Тухайн морины удам судраас л эхэлнэ шүү дээ. Энэ талаар бүхэл бүтэн судалгаа хийдэг гэж болно. Худлаа юм бичиж болохгүй. Би Өмнөговийн “Говьшанх”-д гурав түрүүлж, Өмнөговийн хурдад тод магнай болсон Дөл хонгорт зориулж бичсэн шүлэг бий. Сүүлд “Говьшанх 4”-д түрүүлдэг өвлөө хүнд алагдчихсан харамсалтай хэрэг болсон. Тэгээд ийм сайхан хурдан буян байлаа гэдэг утгаараа ...Өнгөлөхөд нь өлзийт хайрхан өмөлзөж Шанх дэлээ хийсгэн дэрвэхэд нь Шанхын нуруу өндөлзөж байсан юмаа.. гэж шүлэглэсэн. Өмнөговь аймгийн Алдарт уяач Нэхийт ахын Дөл хонгорын уяа сойлгыг Н.Энхсайхан Алдарт тааруулдаг байсан юм.
-Гэхдээ сүүлийн үед морины шүлгүүд их болж байна. Олшрохын хэрээр чанаргүй бүтээлүүд гараад байх шиг санагддаг?
-Энэ бол миний л бодол. Мэдээж хурдан морио магталгүй яахав. Гол нь үнэн зөв л байх хэрэгтэй. Жишээ нь Сүхбаатараас нэг адуу авчирч, Өмнөговийн нэр дээр уралдуулчихаад Өмнөговийн хурдан буян гээд цоллуулаад шүлэг бичүүлэх нь утгагүй л байхгүй юу. Тиймдээ ч би айраг авч аравт багтаагүй моринд шүлэг бичихийг хүсдэггүй. Гэхдээ хэн ч бичиж нийтлэж болно. Тэр утгаараа хүсэл сонирхол итгэл үнэмшлээрээ бичиж байгааг нь үгүйсгэхгүй. Гол нь чанартай байгаасай л гэж хүсдэг. Миний хувьд Өмнөговиос төрийнхөө их баяр наадамд түрүүлсэн хул дааганд шүлэг бичихсэн гэж бодож байгаа. Гэхдээ мэдээж түрүүлсэн болгонд бас шүлэг бичихгүй шүү дээ. Бас алдарт Сүрэнхорын хээр, Эрдэнэчулууны шарга, Бат-Эрдэнэ гуайн Улс халзанд зориулж томоохон бүтээл хийхсэн гэж бодож судалгааны ажил хийж байна. Үндэсний телевизийнхэнтэй ярьж байгаад алтан сан хөмрөгөөс Сүрэнхорын хээр азарганы дүрс бичлэгийг үзэхээр болсондоо баярлаад л явна. Удахгүй очиж үзнэ дээ.
-Өөр ойрын үед хийхээр төлөвлөж байгаа ямар ажил байна вэ?
-“Говьшанхын хүлэг” ТББ-тай болж байгаа. ММСУХ, “Говийн хүлэг” уяачдын холбоотой хамтраад ирэх хоёр сард “Дүнжингарав хурд”-ын дараа өөрийнхөө шүлгэнд зориулж хоёр насны морь уралдуулна гэж төлөвлөөд байгаа.
-Түрүү жил анхны бие даасан тоглолтоо хийсэн гэсэн байхаа?
-Тийм ээ. Тухайн үед би чинь дунд сургуулийн сурагч байлаа. Ямартаа л энэ том ажлын ард яаж гарна даа хэмээн эмээж хоносон шөнө олон шүү. Гэхдээ уран бүтээлийг маань сонсож, урам хайрласан ах эгч нарынхаа буянаар ард нь гарч чадсан. Бид өнгөрсөн оны таван сард Өмнөговь, Дорноговь, Дундговь, Дорнод, Сүхбаатараар яваад ирсэн байгаа. Манай тоглолтын бүрэлдэхүүнд МЗЭ-ийн хорооны Өмнөговь аймаг дахь салбар зөвлөлийн яруу найрагчид болох Гантулга, Цэнгэлжаргал, залуу яруу найрагч Энхчимэг, Жадамба, Санчир, Монголын хүүхэлдэйн театрын жүжигчид багтсан юм. Энэ нь Монголд Адууны яам байгуулагдсаны 750 жилийн ойн хүрээнд өөрийн зүгээс хувь нэмрээ оруулсан ажил гэж болно. Халхын хурд чуулсан говьшанхын нутгаа алдаршуулах зорилготой “Говьшанхын хүлэг” тоглолтыг маань Өмнөговьчууд хамгийн сайхнаар хүлээн авсан. Бид Өмнөговийнхоо арваад сумдаар тойрч, цаашлаад Дундговь, Дорноговь,Сүхбаатарт хүрээд ирсэн.
-Багадаа хурдан морь унадаг байв уу?
-Тэр тал дээр маруухан шүү. Морь унаж байгаагүй. Харин яваандаа морь уяна гэж бодож байгаа. Миний авьяасыг үнэлж адуунд дуртай түрүү жил улсад соёолон түрүүлгэсэн Х.Түмэнбаяр нарын ах нарын бэлэглэсэн хориод адуутай болсон. Цэцийд сумын Алдарт уяач С.Пүрэвсайхан гэж ах маань уяа сойлгыг нь тааруулдаг юм.
-Ярилцсанд баярлалаа. Сүүлийн асуултыг танд үлдээж байна?
-Газар газрын хурдууд шон дээр нь цугласан “Тод магнай” сэтгүүлийн хамт олонд ажлын амжилт хүсээд “Тод магнай” шүлгээ өргөн барья.
.... Газар газрын хурдууд шон тойрон дэргэж
Галба шанхын хүлэг уяан дээр минь янцгааж
Ган хийцтэй Дарьгангын хазаар шаргиж
Галшарын удамт хурдууд хөндий даган тарлана.
Өндөр бэлийн дэнжид шон татан
Өргөн талынхаа цээжинд хурд хагсаан сойгоод
Уртын дууг дөрөөн чимээтэй холбож
Уудам цэлгэр талдаа
Унага шиг давхиж ирсэн
Би адуучин хүн
Сур элдэж чөдөр зангидсан гурван холбоотой
Суунаг ногоон талдаа танан цагаан гэрээ бариад
Суман дэллэсэн ороо хүрэн морио унаад
Судартай бурхад уулнаасаа адуугаа хураах
Би Монгол хүн...



1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
-
2023 оны 10-р сарын 28 -нд Өвгөн ноён М.Пүрэвжавын нэрэмжит уралдаануудын нэг…
-
2023 оны 10-р сарын 17 -нд Өнөө жил яах бол...
-
2023 оны 10-р сарын 09 -нд Сумын Алдарт уяач О.ДАШЗАВ: Сумынхаа наадмын айрги…
-
2023 оны 10-р сарын 08 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
-
2023 оны 10-р сарын 06 -нд Сумын Алдарт уяач Б.Пүрэвбат: Гурван азаргаар одто…
-
2023 оны 9-р сарын 19 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
-
2023 оны 9-р сарын 19 -нд Аймгийн Алдарт уяач Д.Дамдиндорж: Азаргыг их тамир…
-
2023 оны 9-р сарын 18 -нд АХ-ын 102 жилийн ойд байтай давхисан дааганууд
-
2023 оны 9-р сарын 18 -нд Аймгийн Алдарт уяач О.Үнэнбор: Өөрсдийнхөө нэр дээ…
-
2023 оны 9-р сарын 10 -нд Нутагтаа наадах хүслээр нэгэн сайн хүлэгтэй учирса…
-
2023 оны 9-р сарын 10 -нд Уяач Д.Цолмон: Уяач хүн зөв бодолтой байвал морь н…
-
2023 оны 9-р сарын 10 -нд АХ-ын 102 жилийн ойд байтай давхисан шүдлэнгүүд
-
2023 оны 9-р сарын 01 -нд Бага адууг ирлэгч Батмөнхийн Булгадай
-
2023 оны 9-р сарын 01 -нд Сумын Алдарт уяач Н.ДАШДОНДОГ: Уралдвал сайн төлүү…
-
2023 оны 8-р сарын 29 -нд АХ-ын 102 жилийн ойд байтай давхисан хязаалангууд
-
2023 оны 8-р сарын 28 -нд Ёсыг сахисан ууган шавь
-
2023 оны 8-р сарын 22 -нд АХ-ын 102 жилийн ойд байтай давхисан соёолонгууд
-
2023 оны 8-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Л.Лхамжав: Малчин сумын ойгоор…
-
2023 оны 8-р сарын 18 -нд АХ-ын 102 жилийн ойд байтай давхисан их насны морь…
-
2023 оны 8-р сарын 18 -нд Уяач Р.Баатарцогт: Унаган хонгор халзан үрээ маан…
-
2023 оны 8-р сарын 18 -нд Адуу өөрөө эзнээ сонгодог
-
2023 оны 8-р сарын 16 -нд Сумын Алдарт уяач Д.Баярсайхан: 13-тай мориноос …
-
2023 оны 8-р сарын 16 -нд АХ-ын 102 жилийн ойд байтай давхисан азарганууд
-
2023 оны 8-р сарын 15 -нд Түрүүлэх морь надад бий...
-
2023 оны 8-р сарын 13 -нд Хангайн бүсийн нэгдсэн цуваа
-
2023 оны 8-р сарын 12 -нд "ТОД МАГНАЙН ЗОЧИН" НЭВТРҮҮЛЭГ №2: МУ-ЫН АЛДАРТ УЯ…
-
2023 оны 8-р сарын 12 -нд Төвийн бүсийн нэгдсэн цуваа
-
2023 оны 8-р сарын 10 -нд Зүүн бүсийн нэгдсэн цуваа
-
2023 оны 8-р сарын 10 -нд Баруун бүсийн нэгдсэн цуваа
-
2023 оны 8-р сарын 02 -нд "Монгол магнай" уралдаанд түрүүлж, айрагдсан хүлгү…
-
2023 оны 8-р сарын 02 -нд Хантайшир уулын аймгийн 100 жилд түрүүлж, айрагдса…
-
2023 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсийн сонгомол ангилалд түрүүлж, айрагдсан х…
-
2023 оны 7-р сарын 29 -нд "ТОД МАГНАЙН ЗОЧИН"-МУ-ЫН АЛДАРТ УЯАЧ Д.БАТЧУЛУУН
-
2023 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Д.Бат-Эрдэнийн хул даага түрүүлжээ
-
2023 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Д.Жаргалсайханы халтар хязаалан түрүүлж…
-
2023 оны 7-р сарын 28 -нд Төвийн бүсийн сонгомол бага насны ангилалд Т.Баянд…
-
2023 оны 7-р сарын 28 -нд Хангайн бүсэд Г.Мөнхсайханы хээр даага түрүүллээ
-
2023 оны 7-р сарын 28 -нд Төвийн бүсэд Д.Очирсүрэнгийн халтар даага түрүүллэ…
-
2023 оны 7-р сарын 28 -нд Хангайн бүсэд Р.Цогтбаярын хээр хязаалан түрүүллээ
-
2023 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Д.Дагвадоржийн өсгий цагаан зээрд даа…
-
2023 оны 7-р сарын 28 -нд Төвийн бүсэд П.Батсайханы зээрд морь түрүүллээ
-
2023 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Ж.Дэмбэрэлсайханы буурал морь түрүүлл…
-
2023 оны 7-р сарын 28 -нд Хангайн бүсэд С.Гантулгын зээрд соёолон түрүүллээ
-
2023 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлж, ирэ…
-
2023 оны 7-р сарын 28 -нд Төвийн бүсийн сонгомол дээд насанд Д.Ганзоригийн х…
-
2023 оны 7-р сарын 28 -нд Хангайн бүсэд Янгугийн хул шүдлэн түрүүлжээ
-
2023 оны 7-р сарын 27 -нд Баруун бүсэд Ч.Батжаргалын Зээрэн зээрд соёолон тү…
-
2023 оны 7-р сарын 27 -нд Зүүн бүсэд Ж.Алтанхуягийн хээр шүдлэн түрүүлжээ
-
2023 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Манлай уяач Л.Дуламсүрэнгийн хээр тү…
192.82.74.100
Миний хурдан хүлэг
Reply