Л.Алтанхуяг: Цоохор үрээгээ Говьшанхад гуравлуулж бүсийн наамдын анхны айраг авч байлаа


-Шинэ дэлхий холдингийн Алтанхуяг гэдэг нэрийг нэлээд эртнээс дуулж байсан юм байна. Хурдан морьтой хувь заяа холбосон нь хэзээнийх вэ?
-Би Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын нутаг дахь Бодьцог хэмээх ус ургамал нь тэгширсэн сайхан нутагт, тэр л газар шороон дээр унаж мөлхөн хөлд орсон хүн. Багадаа зуныхаа амралтаар хөдөө өвөөгийндөө очоод адуутай ноцолдчихдог хүүхэд байлаа. Хурдан моринд дуртай байх сэдэл тэр үеэс нь төрсөн болов уу. Анчинхүү гэж манай ах нэгдлийн 500 адуу маллаж байгаад цэрэгт явчихсан. Ахыгаа эзгүй хооронд адуу маллах үүргийг бид хүлээнэ. 500 адуу усалж, 40-50 унага татна гэдэг бас ч яггүй ажил шүү. Манай говьд ямар нуур гол гэж байх биш. Ховоо татаж худагаас услана. Гэхдээ одоо эргээд бодоход тэр үе миний амьдралын баяр жаргалтай басхүү дурсамжтай мөчүүдийн нэг байжээ.
-Жаргалтай дурсамжаасаа хуваалцаач?
-Орой нар шингэхийн үед бүх айлууд гүүгээ тавиад айлуудын адуу ус уухаар Бодьцогийн худаг руу ирнэ. Бидний үеийнхэн адуу услах нэрээр худаг дээр цугларч ээлжээ хүлээнгээ хэдэн цагаар хууч хөөрөн хөхрөлддөгсөн. Тэгээд адуугаа усалж дуусчихаад нийлээд айл хэснэ дээ.Айраг уугаад дэмбээдээд явахаар нэг мэдэхэд шөнө дунд болчихсон байна. Тэгэхээр нь нарнаас өмнө адуугаа хураана гээд л тэндээсээ шууд адуундаа явна шүү дээ. 500 адуугаа цуглуулан хурааж ирээд унагаа уяад дуусахад өглөө нар манддагсан.
-Цурам хийлгүй өглөө болгочихож байгаа хэрэг үү?
-Залуу ч байж, дээр нь айраг гэдэг чинь тэр чигээрээ витамин. Айрганд хүний биеийн дархлааг дэмжигч маш олон төрлийн элементүүд байдаг гэж эмч нар ярьдаг шүү дээ. Зунжингаа айраг уучихаар цайраад, бие хөнгөрөөд цаанаа л нэг сайхан байдагсан. Өдий хүртэл өвчин ярилгүй эрүүл саруул яваагаа би айрагны хүч гэж боддог шүү. Айраг уугаад явахад ядарна гэж лав байдаггүй. Гэхдээ өдөр саамны хооронд унтаж нүдний хор гарганаа.
-Айраг ууж, адуу хурааж явсан бяцхан хүү хэзээнээс уяа эвлүүлж, хурд ирлэх болсон бэ?
-1998 онд МУ-ын Алдарт уяач Гомбо-Очир, зоо техникч Очир, Лхагва-Очир нарын нутгийн тулхтай хөгшчүүлтэй Сүхбаатар аймгийн нутгаар явж адуу авсан юм. Өөрөө морь шинжиж чадахгүй учраас тэднийхээ тус дэмийг авч байгаа нь тэр. Түүнээс хойш биш би жил болгон шахуу очиж адуу авдаг байсан. Ачааны том машинтай уяач нартайгаа хамт айлуудаар явна шүү дээ.
-Тэр үед Сүхбаатарын адуу ямар ханштай байсан бэ?
-1998 оны үед гайгүй ээ, нэг үрээ дунджаар нэг сая төгрөгийн ханштай байсан. Харин 2001-2002 оны үед Төв аймгийн Жаргалант сумаас жижиг машинаар нэлээд хэдэн адуу авсан шүү. Тэр үед элентра гээд жижиг машин 3-4 сая төгрөгийн үнэтэй байсан байх. Эхэндээ азарга голдуу авч байснаа сүүлдээ гүү нэлээд цуглуулсан.
-Аварга хээрийн эзэн Агваан багшаас нэг үрээ авсан гэдэг билүү ?
-Тиймээ. Аварга хээр ид хурдлан шуугиулж байхад Агваан багшийнд очсон. Их хурдтай айл юм гэнэ лээ гэж сонсоод Очир гуайтай хамт очсон л доо. Урьд өдөр нь очиж хоноод маргааш нь адууг нь үзэж байгаад Даншиг хул азарганых нь төл хонгор шүдлэн үрээг авахаар болсон. Даншиг хулын эцэг нь Уулбаян сумандаа тав түрүүлсэн Дондогийн хонгор гэж хурдан азарга байсан юм билээ.
-Хонгор үрээ яаж давхисан бэ?
-Улсын наадамд арав гаргаж давхиад, 2003 онд Эрдэнэдалай сумын 80 жилийн ойд дөрөвт давхисан. Би хонгор үрээгээрээ азарга тавьж байгаад хэдэн жилийн өмнө Чойрт байдаг найздаа өгсөн.
-Эрт адуу цуглуулсан юм чинь одоо бол унаган адуугаар наадна биз?
-Тэгэлгүй яахав. Унаган адуугаараа наадаж байгаа. Манай тамгатай унаган адуунууд энд тэндхийн наадмуудад түрүүлж айрагдан одоогийн байдлаар 95 айраг, түрүү авчихаад байгаа. Өөрт байгаа болон хүнд өгсөн адуунуудынхаа гаргаж буй амжилтуудыг бичээд байдаг юм. Миний унаган адуунууд манай аймгийн Сайхан-Овоо, Дэлгэрхангай, Эрдэнэдалай сумд болон Архангай, Өвөрхангай,Өмнөговь зэрэг аймгуудад очсон. Сайхан давхиж байгаа л дуулддаг юм. Манай тамгатай гурван азарга нэг наадамд айрагдсан сайхан үйл явдал болж л байлаа.
-Шинэ цагийн монгол адуугаар хэр наадаж байна?
-Шинэ цагийн монгол адуутай болох цаг үеийн шаардлага гарч ирсэн л дээ. Тэгээд хоёр
ч азарга авч үр төл нь гараад ирсэн ялгадаг болчихсон. Тиймээс одоо өөрийн адууны угшил бий болгонгоо тохирсон ангилалд нь уралдуулаад явна даа. Монгол бридер болох гээд л угшлын дэвтэр хөтлөөд явж байна. /инээв/. Бүх адуунуудынхаа зургийг альбом болгож компьютертээ хийчихсэн байгаа. Англи Ирландынх шиг мундаг болоогүй ч гэсэн хэрэндээ сайн бүртгэхийг хичээдэг.
-Хурдан хүлгийн хийморьт сүсэглэсэн энэ он жилүүдэд хамгийн сайхан дурсамж үлдээсэн нь хэдэн оны ямар наадам бэ?
-Хамгийн том наадмын анхны айраг гэвэл “Говьшанхын хурд-2” говийн бүсийн наадам юм даа. Тэр наадамд миний хязаалан цоохор үрээ айргийн гуравт хурдалж,томоохон наамдын анхны айргийг амсуулж байлаа.
-Цоохор үрээ хаанахын адуу вэ?
-Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Мөнхчулуун гэдэг залуугийн адуу юм билээ. Тухайн үед манай морьдыг МУ-ын Манлай уяач Жанчив уядаг байсан. Жанчив гуай цоохор үрээг авчирч улсад зургаалуулаад, Эрдэнэдалай сумын 80 жилийн ойд гуравлуулаад, 2003 онд Говьшанхын хурдад айрагдуулж байсан юм. Түүний дараа Эрдэнэтийн бүсийн наадамд соёолон үрээ айрагдсан. Одоогоор бүсийн наадмын хоёр айрагтай, жижиг наадмуудаас айраг түрүү олныг авсаан.
-ММСУХ-ны тэргүүлэгчээр ажилладаг бил үү?
-Өмнөх ерөнхийлөгчийн үед тэргүүлэгчээр ажиллаж байсан. Түүнээс гадна “МТТ”-н Тэрбиш, МУ-ын Алдарт уяач Цэдэв, “Топмебель”-ийн Ганзориг, Өвөрхангайн Эрдэнэ-Очир бид тав хамтран нийслэлийн морин спорт уяачдын холбоог үүсгэн байгуулж тэргүүнээр нь Цэдэв Алдарт, дэд тэргүүнээр нь би ажиллаж байсан юм. Одоо ММСУХ зохион байгуулж байгаа “Дүнжингаравын хурд” хаврын бүсийн анхны уралдааныг бид санаачлан зохион байгуулдаг байсан. 2008 онд Энхболд тэргүүн сонгогдоод “Дүнжингаравын хурд” уралдааныг төв холбоо хийдэг болсон юм.
-Энэ жил нийслэлийн морин спорт уяачдын холбоо 10 нас хүрч буй. Одоо холбоондоо ямар алба хашиж байгаа вэ?
-Тэргүүлэгчийн албатай.Үүсгэн байгуулсан Нийслэлийн морин спорт уяачдын холбоо болон уугуул нутаг Дундговь аймгийнхаа МСУХ-ны тэргүүлэгчийн албыг хашдаг даа.
-Аймгийнхаа МСУХ-ны тэргүүлэгчээр сонгогдоод хэр удаж байна?
-Удаж байнаа. Бараг 10-аад жил болж байгаа байх. Ажил ихтэй байдаг учраас тэр бүр хурал цуглаанд оролцож чадахгүй ч уралдаан наадмын санхүүжилтэнд өөрийн боломжийн хэрээр оролцон хандив өгдөг. Хамгийн сүүлд гэхэд “Их мандал-2013” бүсийн уралдаандаа зургаан сая төгрөгийн хандив өргөсөн.
-Эхлээд Жанчив Манлай уяж байсан юм байна. Нэг үе Оюунбилэг агсан морьдыг тань уядаг байсан. Одоо хэн уяж байгаа вэ?
-2007-2008 онд талийгч Оюунбилэг Манлай миний морьдыг уяж байсан. Тэрнээс хойш хамаатныхаа хүүхэдтэй хамтраад өөрөө л уяж байна даа. Өнгөрсөн жил гэхэд Төв, Говьсүмбэр аймгуудаар наадаад найман айраг, түрүү авсан.
-Бидний яриа энэ хүрээд жаргаж байна. Могой жилдээ одтой хийморьтой сайхан наадаарай.
-Ерөөлөөр болог. Энэ жил манай Эрдэнэдалай сумын 90 жилийн ой тохиож байгаа. Түүнчлэн өөр дөрвөн ч сумын ойтой тул нутаг хавиараа наадах болов уу гэж бодож байна. Ингээд “Тод магнай” сэтгүүлээрээ дамжуулан нутгийнхаа нийт уяачдад уясан бүхэн нь хурдан байж, улс бүсийн наадмаас олон айраг түрүү аваарай хэмээн хүсэх байна.
А.Тэлмэн






0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
-
2023 оны 10-р сарын 28 -нд Өвгөн ноён М.Пүрэвжавын нэрэмжит уралдаануудын нэг…
-
2023 оны 10-р сарын 17 -нд Өнөө жил яах бол...
-
2023 оны 10-р сарын 09 -нд Сумын Алдарт уяач О.ДАШЗАВ: Сумынхаа наадмын айрги…
-
2023 оны 10-р сарын 08 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
-
2023 оны 10-р сарын 06 -нд Сумын Алдарт уяач Б.Пүрэвбат: Гурван азаргаар одто…
-
2023 оны 9-р сарын 19 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
-
2023 оны 9-р сарын 19 -нд Аймгийн Алдарт уяач Д.Дамдиндорж: Азаргыг их тамир…
-
2023 оны 9-р сарын 18 -нд АХ-ын 102 жилийн ойд байтай давхисан дааганууд
-
2023 оны 9-р сарын 18 -нд Аймгийн Алдарт уяач О.Үнэнбор: Өөрсдийнхөө нэр дээ…
-
2023 оны 9-р сарын 10 -нд Нутагтаа наадах хүслээр нэгэн сайн хүлэгтэй учирса…
-
2023 оны 9-р сарын 10 -нд Уяач Д.Цолмон: Уяач хүн зөв бодолтой байвал морь н…
-
2023 оны 9-р сарын 10 -нд АХ-ын 102 жилийн ойд байтай давхисан шүдлэнгүүд
-
2023 оны 9-р сарын 01 -нд Бага адууг ирлэгч Батмөнхийн Булгадай
-
2023 оны 9-р сарын 01 -нд Сумын Алдарт уяач Н.ДАШДОНДОГ: Уралдвал сайн төлүү…
-
2023 оны 8-р сарын 29 -нд АХ-ын 102 жилийн ойд байтай давхисан хязаалангууд
-
2023 оны 8-р сарын 28 -нд Ёсыг сахисан ууган шавь
-
2023 оны 8-р сарын 22 -нд АХ-ын 102 жилийн ойд байтай давхисан соёолонгууд
-
2023 оны 8-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Л.Лхамжав: Малчин сумын ойгоор…
-
2023 оны 8-р сарын 18 -нд АХ-ын 102 жилийн ойд байтай давхисан их насны морь…
-
2023 оны 8-р сарын 18 -нд Уяач Р.Баатарцогт: Унаган хонгор халзан үрээ маан…
-
2023 оны 8-р сарын 18 -нд Адуу өөрөө эзнээ сонгодог
-
2023 оны 8-р сарын 16 -нд Сумын Алдарт уяач Д.Баярсайхан: 13-тай мориноос …
-
2023 оны 8-р сарын 16 -нд АХ-ын 102 жилийн ойд байтай давхисан азарганууд
-
2023 оны 8-р сарын 15 -нд Түрүүлэх морь надад бий...
-
2023 оны 8-р сарын 13 -нд Хангайн бүсийн нэгдсэн цуваа
-
2023 оны 8-р сарын 12 -нд "ТОД МАГНАЙН ЗОЧИН" НЭВТРҮҮЛЭГ №2: МУ-ЫН АЛДАРТ УЯ…
-
2023 оны 8-р сарын 12 -нд Төвийн бүсийн нэгдсэн цуваа
-
2023 оны 8-р сарын 10 -нд Зүүн бүсийн нэгдсэн цуваа
-
2023 оны 8-р сарын 10 -нд Баруун бүсийн нэгдсэн цуваа
-
2023 оны 8-р сарын 02 -нд "Монгол магнай" уралдаанд түрүүлж, айрагдсан хүлгү…
-
2023 оны 8-р сарын 02 -нд Хантайшир уулын аймгийн 100 жилд түрүүлж, айрагдса…
-
2023 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсийн сонгомол ангилалд түрүүлж, айрагдсан х…
-
2023 оны 7-р сарын 29 -нд "ТОД МАГНАЙН ЗОЧИН"-МУ-ЫН АЛДАРТ УЯАЧ Д.БАТЧУЛУУН
-
2023 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Д.Бат-Эрдэнийн хул даага түрүүлжээ
-
2023 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Д.Жаргалсайханы халтар хязаалан түрүүлж…
-
2023 оны 7-р сарын 28 -нд Төвийн бүсийн сонгомол бага насны ангилалд Т.Баянд…
-
2023 оны 7-р сарын 28 -нд Хангайн бүсэд Г.Мөнхсайханы хээр даага түрүүллээ
-
2023 оны 7-р сарын 28 -нд Төвийн бүсэд Д.Очирсүрэнгийн халтар даага түрүүллэ…
-
2023 оны 7-р сарын 28 -нд Хангайн бүсэд Р.Цогтбаярын хээр хязаалан түрүүллээ
-
2023 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Д.Дагвадоржийн өсгий цагаан зээрд даа…
-
2023 оны 7-р сарын 28 -нд Төвийн бүсэд П.Батсайханы зээрд морь түрүүллээ
-
2023 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Ж.Дэмбэрэлсайханы буурал морь түрүүлл…
-
2023 оны 7-р сарын 28 -нд Хангайн бүсэд С.Гантулгын зээрд соёолон түрүүллээ
-
2023 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлж, ирэ…
-
2023 оны 7-р сарын 28 -нд Төвийн бүсийн сонгомол дээд насанд Д.Ганзоригийн х…
-
2023 оны 7-р сарын 28 -нд Хангайн бүсэд Янгугийн хул шүдлэн түрүүлжээ
-
2023 оны 7-р сарын 27 -нд Баруун бүсэд Ч.Батжаргалын Зээрэн зээрд соёолон тү…
-
2023 оны 7-р сарын 27 -нд Зүүн бүсэд Ж.Алтанхуягийн хээр шүдлэн түрүүлжээ
-
2023 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Манлай уяач Л.Дуламсүрэнгийн хээр тү…
Сэтгэгдэл бичигдээгүй байна