"Их хурд - :" уралдааны шигшмэл хурдан азарганууд
П.Цэвэгмидийн Тайж халтар
“Босоо хүлэг” галын уяач П.Цэвэгмидийн Тайж халтар азарга, морины их олимп “Их хурд-V” уралдаанд түрүүлэн ирж, ар халхын эгэлгүй хурдан ажнай гэдгээ баталлаа. Тайж халтарын эцэг нь Тогоруу халтар азарганы төлийн төл, П.Цэвэгмидийн өөрийн халтар азарга. Харин эх нь Сүхбаатар аймгийн Халзан сумын Я.Буйрын унага, нарийн хөөвөл Гэрэлтийн алдарт хул азаргатай цус нэгтэй хул гүү юм. Өдгөө 7 настай идэрхэн хүлэг даагандаа төрийнхөө наадамд 56-т хурдалж байсан бол шүдлэндээ 11-т ирж амжилтаа ахиулж байсан. Хязааландаа улсын наадамд 22-т хурдлаад, давхар уяагаар “Хотгойдын хурд-2007” уралдаанд, Тэр жилийн улсын наадмын түрүү Б.Баасанбазарын Сувдан зээрдийг дийлэн магнайдаа тоосгүй түрүүлэн ирж байсан билээ.Түрүү жил улсын наадамд уягдсан хэдий ч ханиаднаас болоод уралдаж чадаагүй бөгөөд Баянхонгорын даншигт очин наймаар хурдалсан юм.Тайж халтарыг хурдан морь сонирхогчид өнөө жилийн улсын наадмын тааварт оруулж байсан хэдий ч долоогоор давхисан бөгөөд наадамчин түмнийхээ урмыг хугалалгүй “Их хурд-V” уралдаанд түрүүлээд байгаа нь энэ билээ.
А.Отгонбаярын Хилэн хар
А.Отгонбаярын Хилэн хар хэмээх ажнай, хурдан морь сонирхогчдын тааврыг эвдэн, шигшмэл хурдан хүлгүүдийн “Их хурд-V” уралдаанд аман хүзүүнд хурдаллаа. Хар азарга АХ-ын 88 жилийн ойн улсын баяр наадамд айргийн гуравт хурдалсан Ч.Махвалын Салхин халтар азарганы төрсөн дүү юм. Угшил гарвалыг нь нарийн хөөвөл Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Алдарт уяач Догдогжавын аймагтаа түрүүлж байсан хурдан халтар азарганых нь төл, тэдний унаган адуу.Тонгой саарлын угшилтай ч гэгддэг. 2004 онд Ч.Махвал энэ халтар азаргыг төрсөн ах Салхин халтартай нь хамт авч байсан бөгөөд хязааланд нь А.Отгонбаярт бэлэглэсэн юм. Хилэн хар бэлгэнд ирсэн жилээ буюу 2005 онд Партизаны сангийн аж ахуйн 30-н жилийн ойд айргийн дөрвөөр хурдалж, морь сонирхоод удаагүй эзэндээ анхных нь айргийг авч ирж байсан түүхтэй.Томоохон наадамд шандас сорьж байгаагүй хар морь сумын наадмуудад нэг түрүүлж, нэг айрагдсан даруухан амжилттай. Харин өнөө жил халхын цуут хүлгүүдийг дийлэн “Их хурд-V” уралдаанд аман хүзүүнд хурдалж, давхар уяагаар Шадар ван Чингүнжавын мэндэлсэний 300 жилийн ой буюу “Хотгойдын хурд-2010” хангайн бүсийн уралдаанд магнайндаа тоосгүй түрүүлэн ирж энэ цагийн хурдан хүлгүүдийн тоог нэгээр нэмлээ.
Х.Цогтсайханы Сүмбэн зээрд
“Агт -Эрдэнэ” галын ахлагч Х.Цогтсайханы Сүмбэн зээрдийн эцэг нь Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат Гансүхийн хурдан халзан азарга юм. “Сайн хүлэг эзнээ хайдаг” гэдэг шиг зээрд үрээ одоогийн эзэндээ ирснийхээ дараахан Төв аймгийн Сэргэлэн сумын Шил хайрханы тахилгын уралдаанд түрүүлэн, өм нээгдэж байсан түүхтэй. Үүний дараа Баян сумын тахилгын наадамд дахин түрүүлж дахан дор эр, даарин дор хүлэг гэдгийг харуулсан билээ. Сүмбэн зээрд 2009 оны хавар Багануур дүүрэгт болсон уралдаанд аман хүзүүдэж, тэр жилийнхээ улсын баяр наадмаар уяа дутан 40 гаргаж давхисан юм. Улсын наадмын дараа “Очирваанийн хурд-2009” баруун бүсийн даншиг наадамд тавилангийн үзүүр дээр аз дутан зургаалж, өнгөрсөн өвөл, хаврын уралдаанд олигтой хөдөлж өгөхгүй байсан хэдий ч хашир уяачийн, зөв уяагаар уягдсаны дүнд АХ-ын 89-н жил, Их Монгол улс байгуулагдсаны 804-н жилийн ойн төрийнхөө наадамд түрүүлэн, давхар уяагаар морины их олимп шигшмэл морьдын “Их хурд-V” уралдаанд айргийн гуравт хурдлаад байгаа нь энэ билээ.
О.Тагарваагийн Далай зээрд
Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын уугуул Говийн хүүхэн хутагт О.Тагарваа өнөө жил өмтэй сайхан наадлаа. Түүний Далай зээрд азарга “Дүнжингаравын хурд-2010” өвлийн бүсийн уралдаанд айргийн таваар хурдалж наадамчин олноо баясгаж байсан бол , морины их олимп “Их хурд-V” уралдаанд дөрөвт давхин энэ цагт тодорч байгаа эрэмгий хурдан ажнай гэдгээ баталлаа.Далай зээрд Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, аймгийн алдарт уяач А.Батсүхийн унаган адуу.Морин тойруулга угшилтай гэгддэг. Даян аварга А.Сүхбатыг Далай аварга болдог жил О.Тагарваа хутагтад бэлэглэсэн гэдэг.Энэ бэлэгдлийг бодож хүүхэн хутагт Далай зээрд хэмээн нэрлэсэн ажээ.Далай зээрдийн уяа сойлгыг өдгөө Манлай уяач цолны болзол хангаад буй А.Батсүх уяач тааруулсан
Д.Мөнхдэлгэрийн халтар
Монголын хамгийн хурдан хүлгээ шалгаруулдаг, морины их олимп “Их хурд-V” уралдааны хурдан азарганы уралдаанд, газар газрын 102 түмний манлай тоосоо өргөсөн билээ.Халхын алдарт хурдан хүлгүүдийг гарсан цагаасаа эхэлж өнгөлсөн жижигхэн биетэй битүү халтар азарга “Их хурд-V” уралдаандаа айргийн таваар хурдалсан нь Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын уугуул Д.Мөнхдэлгэрийн халтар байлаа.Цэнхэрмандалын хурдууд цээжинд дараатай гэдгийг морь сонирхогчдын тааврыг эвдсэн халтар азарга баталлаа.
Д.Цэрэнжигмэдийн зээрд
Зээрд үрээ Монгол улсын Тод манлай уяач Д.Ганбаатар болон Манлай уяач Д.Цэрэнжигмэд нарын бий болгож буй “Макс” угшлын хурдан хүлгүүдийн төлөөлөл юм. Түүний эцэг нь ОХУ-аас ирж байсан Будённый азарга. Харин эх нь улс, бүсийн уралдаанд нэг түрүүлж, нэг айрагдан, 2004 онд болсон Монгол азарганы бооцоот уралдаанд түрүүлж байсан алдарт Зандан хүрэн азарганы дүү гүү билээ.Зээрд үрээ АХ-н 88-н жилийн ойн төрийнхөө наадамд аман хүзүүлж, Ламын гэгээн Лувсанданзанжанцангийн мэлмий гийсний 370-н жилийн ойн баруун бүсийн даншиг наадамд түрүүлж энэ цагийн хурдан хүлгүүдийн нэгээр тодорч байсан.Харин өнгөрсөн хавар “Дүнжингаравын хурд-2010” хаврын бүсийн уралдаанд аман хүзүүлж амжилтаа зузаатган морины их олимп “Их хурд-V”-д зургаад хурдалсан билээ.
А.Сүхбатын Хишиг хүрэн
Монгол улсын Далай аварга А.Сүхбат, түүний төрсөн ах аймгийн Алдарт уяач А.Батсүх нар өнөө жил өмтэй сайхан наадлаа.Унаган хүлэг Хишиг хүрэн азарга нь өнөө жил төрийнхөө наадамд айргийн гуравт хурдалж, хэдхэн хоногийн дараа “Их хурд-V”-д долоолж, аргагүй л халхын хурдан хүлгүүдийн нэг болохоо харуулсан билээ. Хишиг хүрэн азарганы удам угшлыг хөөвөл. Эх нь А.Сүхбатын алдарт Эмгэн хүрэн гүүний төлийн төл хонгор гүү. Харин эцэг нь Увс аймгийн алдарт Тэсийн голын унага, халтар азарга юм. Хишиг хүрэн Сүхбаатар аймгийн “ Алтан-Овоо”-ны тахилга наадамд айрагдан, дараа жил нь буюу АХ-ын 88-н жилийн ойн улсын баяр наадамд есөд хурдалж, Ламын гэгээн Лувсанданзанжанцангийн мэлмий гийсний 370-н жилийн ойн баруун бүсийн уралдаанд тавд давхин айрагдаж байсан билээ.
Д.Мөнхцогийн Цоглог зээрд
АХ-ын 89-н жил, Их Монгол улс байгуулагдсаны 804-н жилийн ойн төрийнхөө баяр наадамд айргийн дөрвөөр давхисан Д.Мөнхцогийн Цоглог зээрд “Их хурд-V” уралдаанд наймд хурдаллаа.Зээрд азарга Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Далантай өвгөний унаган адуу бөгөөд одоогоос жилийн өмнө Ш.Лхамсүрэн гэдэг залуу Д.Мөнхцогт бэлэглэж байсан гэдэг. Цоглог зээрд түрүү жилийн улсын баяр наадмаар ялимгүй аз дутан зургаалж, давхар уяагаар Баянхонгорын даншигт очин айргийн гурваар хурдалж байсан.Харин тэр даншигийн дараа болсон Багахангай дүүргийн 20-н жилийн ойн уралдаанд түрүүлэн ирж аргагүй хурдан хүлэг болохоо баталж байжээ.
П.Батсүхийн Шагай хээр
Өнөө жил Говь-Алтай аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 70 жилийн ой тохиосон билээ.Тэгвэл Говь-Алтай аймгийн Дарви сумын уугуул П.Батсүхийн Шагай хээр азарга Хүй мандлын цэлгэр хөндийд халхын цуут хүлгүүдтэй өрсөлдөн, “Их хурд-V” уралдаанд есөөр давхиж наадамчин олноо баясгалаа.
Н.Даш-Өлзийгийн Цавьдар
Монголын шигшмэл морьдын “Их хурд-V” уралдааны 10-т Н.Даш-Өлзийгийн цавьдар азарга хурдаллаа. Цавьдар азарга Хэнтий аймгийн Мөнххаан сумын уугуул Лхагваагийн унаган адуу.Одоогоос хоёр жилийн өмнө төрийнхөө наадамд алаг азаргаа түрүүлгэж байсан Дарамренчингээс Н.Даш-Өлзий гуай худалдан авсан байна. Өдгөө 8-н настай цавьдар азарга “Дүнжингаравын хурд-2008” хаврын бүсийн уралдаанд айргийн дөрвөөр, АХ-ын 87-н жилийн ойн улсын наадамд наймд давхин хурдан хүлэг гэдгээ харуулж байсан. Харин түрүү жил “Сэлэнгэ-2009” хаврын бүсийн уралдаанд хараахан айрагдаж чадалгүй зургаалж, улсынхаа наадамд 15-т хурдалж байсан билээ.
"Тод магнай" сэтгүүл дугаар №8
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- Өчигдөр, 17:46 минут Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- Лхагва, 11:21 минут МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
- 2023 оны 10-р сарын 28 -нд Өвгөн ноён М.Пүрэвжавын нэрэмжит уралдаануудын нэг…
Сэтгэгдэл бичигдээгүй байна