Дээлтэй монгол бүсгүйчүүд

А.Тэлмэн
2013 оны 2-р сарын 05 -нд

Монголчууд  сар шинийн баяр, болон бусад томоохон баяр наадмаар үндэсний дээл хувцасаараа гоёх дуртай болсон. Тиймээс ч хувцас захиалгын салонууд сар шинэ ойртсон энэ  өдрүүдэд захиалганд дарагдаад завгүй байгаа гэх. Хувцас захиалгын салонуудад өгсөн захиалгаас харвал энгийн дан тэрлэг, ууж, хантаазны захиалга зонхилж байгаа нь ажиглагдсан. Энэ жилийн хувьд үндэсний дээлийг европ загвараар эвдэн орчин үеийн хэлбэр хийц рүү оруулахаас эрс татгалзсан загварууд захиалга ихтэй байгаа хэмээн үйлчин бүсгүйчүүд хэлж байв. Ууж, хантаазыг дангаар нь буюу өмдтэй хослуулан захиалж байгаа гэнэ. Мөн уламжлалт хэв маягийг хадгалсан энгийн монгол дээлийг ч өргөнөөр захиалж байгаа аж. Дээлний загвар энгийн болсон учраас загварын товчоод эмжээрт нь нэлээд өөрчлөлт оруулжээ.  Дундаа өргөн, хоёр захаараа нарийн хавчуургатай гэх жишээний.  Харин үнэ ханшийн тухайд  “Нарантуул” худалдааны төвд гэхэд эмэгтэй хүний торгон дээл 120-200 мянга, эрэгтэй кашмер 110-190, харин хурган дотортой үйтэн хуаран дээл нэг сая 200 мянга гэж байсан. Түүнчлэн хүүхдийн дээл 25-45 мянган төгрөгийн ханштай байна. Харин хан хантааз 50-100 мянга байгаа бол дан цамц 25-45 мянган төгрөг байх жишээний. Энэ жил дээлний үнэ өссөн хэдий ч загвар хийцийн хувьд сонголт арвин, тооны хувьд ч олон байсан. Хүннү дээл буюу нуман захтай дээл энэ жил зах дээр элбэг харагдана. Нуман захтай дээлний үнэ 240 мянга байх ажээ.  Ийнхүү дээл бүсэн гоёлтой сар шинийн баяр хаяанд ирлээ.  Энэ удаад бид үндэсний дээлээрээ гоёсон олны танил бүсгүйчүүдийг “дурандсан” нь энэ.


П.Ундраа 

 

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна