Дорнод талын унага
Түмэн Шань Юүгийн эрдэнийн хүлэг
Тэмүүжин андын найман шарга
Богд гэгээний хээр алаг
Буурал То вангийн бор үрээ
Дарьгангын жаахан шарга
Дандар баатрын хар алаг
Сүх жанжины нийгэм хонгор
Сүрэнхорын хээр азарга
Дорнод талын унага
Догшин сүлдний цацаг
Халхын Сэцэн хан аймаг, Дорнод талын унаган адуунууд Ар халхын даншиг долоо хошууны наадамд олон жилийн турш давамгайлан хурдалж ирснийг түүхийн шарласан хуудас эрдэмтэн судлаачдын ном товхимол гэрчилдэг. Халхын Илдэн Вангийн хошууны ноён То вангаас Сэцэн хан Артсэд: “Танай хошууны морьд аймгийн чуулганд үргэлж шахам түрүүлж ирлээ. Аймгийн чуулганы даргын хувьд та аймагтаа тахийн удмын үрээ нэгийг бэлэглэ. Аймгаараа жигд хурдтай болж, даншигт нэрээ гаргая” хэмээн гуйжээ.
Тэр дагуу То ван эцэг өвгөдөөс үе дамжсан хурдан удмын хүлгээ гадагш гаргадаггүй байсан ч, аймгийн хан хүн, нийтээрээ хурдтай болъё гэж байхад аймаг захирч буй би, нэг төмстэй үрээ харамлаад яах вэ” гэж бодон 1822 онд Артсэдэд тахийн удмын гүүнээс гаралтай бор үрээг бэлэг болгон өгсөн гэдэг. Бор үрээ азарга болж, түүний удмын бага насны бүгээн зүсний морьд даншиг долоо хошуунд олноор айраг түрүү, аван Сэцэн ханы адуу нийтээрээ сайжирч эхэлсэн хэмээдэг. Үүний нэг нь гэрч бол Сэцэн хан Артсэд ба Пүрэвжав бэйсийн уяж хурдлуулсан хурдан хүлгүүд 100 жилийн дотор даншиг долоон хошуу наадмаас 19 түрүү, 79 айраг авсан бахдам амжилт юм.
Өнгөрсөн зууны эхэн үед хурдаараа гайхагдаж байсан Дээрхийн Гэгээний Түмэн эх хээр алаг морь бол Дорнод талын адуу. Даншиг долоон хошууны наадамд завсаргүй найман удаа түрүүлж төрийн түмэн эх цолыг хүртсэн хээр алаг морь үрээ байхдаа адуун сүргээсээ гэнэт алдагдсан хэмээгддэг бөгөөд даншигт түрүүлсэнийх нь дараа тэр үеийн жишгээр Богд гэгээнтэнд өргөн барьсан байдаг.
Дорнод талын бүсийн гурван аймаг нь АХ-аас өмнө Халхын Сэцэн хан аймаг гэж нэрлэгдэж байгаад 1923 оны нутгийн захиргааны өөрчлөлтөөр Хан Хэнтий уулын аймаг хэмээн нэрлэгдэх болсон ч төд удалгүй буюу 1931 онд Дорнод, 1942 онд Сүхбаатар тасарч тус тусдаа засаг захиргааны нэгж болсон билээ. Тэр хүртэл Дорнод аймгийн Дарханхаан, Дарьганга сумдаас газрын хол гэлгүй төрийнхөө баяр наадамд морио уяж уралдуулан Дарханхаанаас гурав, Жавхлант шаргаас зургаа, Дарьгангаас нэг морь тус тус айрагдуулсан байдаг. /бүрэн бус мэдээгээр/ Харин Сүхбаатар аймаг өрх тусгаарласнаас хойш буюу 1940-өөд оноос хойш Дорнодын уяачид төрийн наадмыг зорьж хүлэг морио уралдуулсан нь цөөн бололтой. Ямартаа ч айргийн морьдын цуваанд багтаагүй байдаг. Ийнхүү нэг үе нам жим болоод байсан Дорнодын нутгийн адуу дахин сэргэсэн нь 1990-ээд оны дунд үе юм. Тодруулбал 1996 оны Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд анхны даншиг наадамд Бор хэмээх Базарсадын хонгор азарга /Буяндэлгэрийн Жинст хонгор/ айрагдсан бол, 1997 онд Гал шарын нутагт болсон Хардэл жанжин бэйсийн нэрэмжит зүүн бүсийн наадамд МУ-ын Алдарт уяач Б.Сүхсайханы бор соёолон аман хүзүүдэж, МУ-ын Алдарт уяач А.Дондовын бор азарга дөрвөлж, Гурванзагал сумын уугуул Д.Батбаярын хээр соёолон таваар хурдлан /тухайд үед Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат найз Цогийн нэр дээр цоллуулсан/ Дорнод талын адуу хурдан гэдгийг халх даяар батлан харуулсан юм. Тэрхүү наадамд Моононгийн бор азарга зургаа,Эрдэнэцогтын хүрэн соёолон , Халзангийн хээр үрээ найм, И.Намжилын бор улаан үрээ, Б.Гаваагийн хүрэн хязаалан арав гаргаж давхисан нь дээр хэлснийг баталж буй бизээ. Харин 1998 оны шигшмэл морьдын “Их хурд” анхдугаар наадамд Дорнод талын унаган хүлэг Буяндэлгэрийн Жинст хонгор магнайдаа тоосгүй түрүүлж, Моононгийн улаан азарга долоод хурдалсан нь энэ нутгийн адуу аргагүй хурдан гэдгийг дахин нотолсон билээ. Энэ уралдааны дараагаас хурдан хүлгийн хийморьт сүсэглэсэн бизнесмен, морь сонирхогчид Дорнодын уудам талаас угшил сайт адууг олноор авах болсон юм. Түүний нэг нь 1999 оны “Говьшанхын хурд” бүсийн наадамд айргийн гуравт хурдалсан Д.Бат-Эрдэнийн Шөвгөр хонгор азарга юм. Хонгор азарга бол энэ нутгийн хүү Г.Гансэлэмийн унаган адуу билээ. Өнгөрсөн зууны төгсгөлд Дорнодчуудын гаргасан гаргасан өөр нэгэн том амжилт бол Матад сумын уугуул МУ-ын Алдарт уяач Чадраагийн хул соёолон төрийнхөө их баяр наадамд айргийн дөрвөөр хурдалсан явдал байлаа.
Энэ бол Дорнод талын адууны өнгөрсөн зуунаас өмнөх үеийн товч түүх. Харин шинэ зуун гарсаар энэ нутгийн адуу халх даяар алдар суугаа дуудуулж, адуунд хайртай өвөг дээдсийнхээ сүлдийг баярлуулж буй.
Өнгөрөгч 2012 онд гэхэд л энэ нутгийн гурван ч хүлэг төрийнхөө их баяр наадамд алтан жолоо өргүүлсний нэг нь сүүлийн гурван жил дараалан айрагдсан бахдам амжилтын эзэн МУ-ын Тод манлай уяач С.Ганхуягийн бор морь юм . Бор морь Хөлөнбуйр сумын уугуул Мөнхбатын унаган адуу бөгөөд 2010 оноос эхлэн ийнхүү төрийнхөө их баяр наадмыг чимж буй билээ.
АХ-ын 91 жилийн ойн баяр наадмын хурдан азарганы уралдаанд айргийн тавд хурдалсан Батсүхийн Бондгор хээр азарга бол Халхгол сумын уугуул, аймгийн Алдарт уяач А.Цогтбаатарын унаган адуу. Хээр азарганы төрсөн ах хул азарга нь хязааландаа буюу 2006 онд Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор айргийн дөрөвт хурдалж байсныг морь сонирхогчид мэдэх бизээ.
Эзэн Чингисийн сууг дуурсгасан их ойн жил Дорнодчууд тунчиг одтой сайхан наадсан бөгөөд их насны морьдын уралдаанд түрүүлсэн Тод манлай уяач Г.Батхүүгийн хонгор Чойбалсан сумын уугуул Бэхбатын Бэххуягийн унаган адуу бол, дааганы уралдаанд Матад сумын унаган гурван даага угсраагаараа орж байсан билээ. Айргийн тавд хурдалсан бор даага МУ-ын Алдарт уяач Чадраагийн унаган адуу бол, зургаад хурдалсан хээр даага тус сумын уугуул, аймгийн Алдарт уяач Б.Цэрэндоржийн унаган хүлэг юм. Аймгийнхаа баярт түрүүлчихээд төрийнхөө наадмыг зорьсон хээр даага хараахан айраг амсаж чадаагүй ч хурдан буян гэдгээ харуулсан. Харин долоод Номингийн Пүрэвсүрэнгийн унаган хүлэг хурдалж Төв аймгийн харьъяат хурандаа Энхбаатарын нэр дээр цоллогдож байсан билээ.
2009 оны улсын баяр наадмын хурдан соёолонгийн уралдаанд Дорнод нутгийн хоёр хүлэг айрагдсан бөгөөд айргийн дөрвөөр хурдалсан Галбадрахын ногоон Цагаан-Овоогийн адуу бол, тавласан Н.Хүрлээгийн бор Матадын унаган адуу.
Энэмэтчилэн Дорнод талын адуу шинэ зуун гарсаар улс, бүс, Их хурд гээд томоохон наадмуудад тогтмол амжилттай наадаж буй нь адууны чансаа, уяачийн ур чадварыг сайныг илтгэж буй бизээ.
Дээдсийн хийморь тэтгэж, хурдны шандас сарнихгүй байг.
А.Мөнх
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна