Цагаан морио бүсэд түрүүлээд ирэхэд үнэхээр их баярласан


Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат, аймгийн Алдарт уяач Нямсүрэнгийн Гэрэлт-Одтой ярилцсанаа хүргэж байна. Хурдны өлгий болсон Сүхбаатар нутгийн хүү өвөөгийн хайртай зээ. Ямар сайндаа л сургуульд явах гэж байсан моринд хайртай зээ хүүгээ “уруу татан” 2000 төгрөгөөр азарга худалдан авч өгөн аргамжиж орхиж байхав. Түүнээс хойш хэдийнэ арав гаруй жил өнгөрсөн байх ажээ. Буянтай буурлын хэтийг харсан холч ухаан өнөөдөр Гэрэлт-Одын амжилтын эхлэл байсан гэлтэй.
-Таны адуу хэмээх хийморилог амьтан холбогдож эхэлсэн түүхээс яриагаа эхэлье?
-Хүний хувь тавилан гэдэг сонин юм шүү. 1990-ээд оны мал хувьчлалын үеэр адуунд дуртай болохоороо сургуулиасаа гарчихсан. Миний өвөө Лувсаншарав насаараа хоньчин явсан хүн. Өвөө эмээд маань бүл цөөтэй болохоор би тусалдаг байлаа. Тэгж явсаар нэг л мэдэхэд адуунд дуртай болчихсон. Ээж аав маань сургууль соёлын мөр хөөлгөнө гээд харин өвөө болохоор аваад үлдчих санаатай. Ямар сайндаа л аварга Дондовоос “зээ хүүгээ аваад үлдмээр байна” гэж учирлаж байхав. Тэгсэн Дондов гуай “моринд дуртай хүү байна лээ. Нэг азарга, хэдэн гүү аваад өгчих” гэж зөвлөж өвөө 2000 төгрөгөөр хүрэн азарга надад авч өгч байлаа. Ингээд есдүгээр сарын 1 болоход хүүхдүүд хичээл номондоо бэлтгэж байхад би өнөө хэдэн адуутайгаа ноцолдоод мартчихсан гээд бод доо. Ингэж л багын хүсэл мөрөөдлийг маань хөглөсөн өвөөгийнхөө ачаар уяач болсон юм.
-Тэр чинь хэдэн он юм бэ?
-1992 оноос анх морь уяж эхэлсэн нь тэр. Түүнээс жилийн дараа Мөнххааныхаа 70 жилд хүрэн азарганыхаа анхны төл хүрэн даагыг уяж уралдуулан арвын дотор ирсэн нь залуу уяач надад үнэхээр сайхан санагдаж байлаа. Одоо ч эргээд дурсахад сайхан байдаг юм. Түүнээс хойш тасралтгүй морь уяж, 2010 онд аймгийн Алдарт уяач цолыг авсан. Энд сонирхуулахад 2003 онд надад сайхан завшаан тохиож Э.Эрдэнэчулуун Тод манлайтай танилцаж билээ. Бид одоо төрсөн ах дүүс шиг хүмүүс болсон. Надад их ч юм зааж өгсөн хүн дээ. Миний бүсийн наадмаас айраг, түрүү хүртсэн маань энэ хүнтэй салшгүй холбоотой. Ингэж ярилцаж суугаагийнх Э.Эрдэнэчулуун ахдаа баярлаж талархаж явдагийг минь дамжуулаад өгөөрэй.
-Таныг адуунд нүдтэй уяач хэмээн нутгийнхан ярих юм билээ. Та хурдан адууг шинжихдээ хамгийн түрүүнд юуг нь хардаг вэ?
-Олон жил морь уяад ирэхээр дөртэй болчихдог юм билээ. Энэ давхичих болов уу гэж мэддэг болчихдог юм. Гэхдээ адуу шинжиж, танина гэдэг морь уяхаас тусдаа зүйл. Нөгөө талаар эр хүний аз хийморь түшиж хурдан буян таардаг юм болов уу.
Хүмүүс ярьдаг даа. Хурдан адууны дөрвөн хөл, гол бэлхүүс, гурван овоо тэгш байх ёстой гэж. Энэ бол өргөн дэлгэрсэн шинж. Мэдээж цаашлаад олон нарийн юм байна. Адууны нүд, сэтгэл гээд л. байдаг. Гол нь адууны сэтгэлийг мэдрэх хэрэгтэй. Түүнчлэн адууны нүдэнд их учир бий. Онцгой хурдан адуу хээрийн амьтан шиг харагддаг юм. Миний гадагшаа гаргасан адуунаас гэхэд Говь-Алтайд нэг халиун морь бий. Жанжаадоржийн Батбаатар гэж залууд өгсөн халиун маань их хурдан байгаа. Бас Өвөрхангайн уяач Эрдэнэгэрэл ахад нэг саарал азарга, улсад айрагдсан Цэрэнбалтав гуайн бор морь гээд олон байна. Ямартаа ч эр хүний аз ивээж миний хүнд өгсөн адуу хурдан байгаад баяртай байдаг юм. Нөгөө талаараа би адуу болгоныхоо араас сайн сайхныг хүсч байнга залбирдаг.
-Өвөөгийн “салхийг нь” хагалсан хүрэн азарганы үр төлөөр нааддаг уу?
-Тийм шүү. Өвөөгийнхөө авч өгсөн хүрэн азарганы маань төл өсөж үржээд арваад азарга адуутай болсон. Мэдээж энэ хугацаанд адууныхаа цусыг сэлбэх зорилгоор гадна дотноос хэд хэдэн адуу авсан. Оросын Будённый үүлдрийн азарга, Увсаас гурван азарга ч авчирлаа. Цусыг сайжруулах ажил ч сайн байгаа болохоор унаган адуугаараа наадаж, амжилтаа ахиулна даа.
-Та 2010 онд Зүүн бүсийн даншгаар одтой наадсан. Тэр тухай энд дурсвал мэдээж сайхан байх даа?
-Тийм шүү тэр жил би үнэхээр одтой байсан. 2009 оны өвөл би Мөнххаанынхаа Оюунбаатар гэдэг залуугаас (одоо талийгч болсон) цагаан морио авч байлаа. Авах гээд явж байх замдаа нэг их том цагаан чонотой таарч билээ. Үнэхээр бэлгэшээлтэй санагдаад Оюунбаатарынхаа уяан дээр яваад очтол цагаан морь маань өөдөөс хараад ившээдэг байгаа. Сэтгэлд өөрийн эрхгүй дотно санагдсан болохоор эргэлзээгүй л аваад явсан. Гэхдээ би дээд угшлыг нь мэддэггүй юм.
Тэр өдөр морьдоо гаргачихаад наадамчин олны дунд үзээд сууж байлаа. Тэгтэл цагаан морь маань цойлоод гараад ирэхийг хараад тэр олон хүний уухайн чимээ ч чихэнд сонсогдохгүй болчихсон. Ямар ч байсан морио орж ирж байгааг л мэдэрсэн. Ямар “ертөнцөд” оччихсон байснаа одоо ч мэддэггүй юм. инээв Морь барианд хөлсийг нь хусаж зогсохдоо санаа зөв бол заяа зөв гэж үнэн юм даа. Хүнд дандаа сайн санаж, зөв үйлстэй явсаны маань буян ирж байна даа гэж бодсон. Ер нь их олон юм тэгширч байж л түрүү авдагийг мэдэрсэн нь тэр байлаа.
-Бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа.
-Танай сэтгүүлийн хамт олонд ч баярлалаа. Адууны цагаан хийморийг дэлгэрүүлж яваа үйлсэд тань
амжилт хүсье.
А.Мөнх
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
22 цагийн өмнө Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.…
-
Өчигдөр, 12:59 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
Сэтгэгдэл бичигдээгүй байна