Н.Чулуунхүү гавьяатын "гайтай юу"-г рок попынхон орчуулсан нь

А.Тэлмэн
2012 оны 10-р сарын 26 -нд

Рок попынхны нэгэн тоглолтон дээр Н.Чулуунхүү саатаж гэнэ. Удаан уулзаагүй нөхөдтэйгээ олныг хүүрнэж суусан тэрээр тайзан дээр гараад нэг дуулчихъя гэсэн аж. “Үгүй гавьяатаа энд рок попынхон дуулж байгаа болохоор арай таарахгүй болов уу” гэтэл Чулуунхүү ер торсон шинжгүй “яахав
үзэгчдийн хүсэлтээр” гээд зарлачихгүй юу хэмээн өөртөө итгэлтэй гэгч нь саналаа хэлжээ. Удаан татгалзаж төвдсөнгүй зохион байгуулагчид нь хэлсэн ёсоор нь зарлаж дээ. “Өөрийн хүсэлтээр” тайзнаа гарсан гавьяат нэрийн дуунуудаас дуултал үзэгчид таатай гэгч нь хүлээн авч бүүр болоогүй дахиулсан юм байх. Дараа нь тайзны ард гарч ирээд “гайтай юу” гэж гэнэ. Түүнийг гайтай юу гэдгийг урлагийнхан дажгүй юу гэж орчуулдаг юм байна лээ. Бүгд гайтай гэтэл одоо тэгвэл хоёр дууны хөлсөө хэмээн нэхэж санаагүй байсан нөхдийн сандаргаад авчээ.

П.Ундраа

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна