Тод манлай
Данзанням Даваахүү
Манлайн эх галын ерөнхий уяач Данзаннямын Даваахүү 1970-аад оноос эхлэн бие даан хурдан морь уяж сойж байгаа. Улсын наадмаас 21 түрүү, 43 айраг, “Их хурд” наадмын 2 түрүү хүртсэн.
БХТН-ийн алдрын одон, БТСХ-ны спортын алдар тэмдэг, ХААИС-ийн хүндэт профессор, Чингис хааны академийн академич, 1980 онд Спортын ууган мастер уяач цол, 1988 онд монгол улсын алдарт уяач, 1995 онд Сүхбаатарын одон, 1996 онд манлай уяач, 1999 онд Зууны манлай уяач цол, 2003 онд тод манлай уяач, 2005 онд Гавъяат малчин цолоор шагнуулсан. Аймгийн арслан, Монгол улсын хүндэт харваач.
Өөрийн адууны амжилт:
Их морь
д/д Наадмын төрөл Эзэлсэн байр Морины нэр, зүс
1 1978 он буюу АХ-ын 57 жилийн ой 1 Зандан хүрэн
2 1978 он буюу АХ-ын 57 жилийн ой 2 Сайвар хээр
3 1979 он буюу АХ-ын 58 жилийн ой 1 Сайвар хээр
4 1984 он буюу АХ-ын 63 жилийн ой 1 Алтай зээрд
5 1985 он буюу АХ-ын 64 жилийн ой 5 Алтай зээрд
Азарга
д/д Наадмын төрөл Эзэлсэн байр Морины нэр, зүс
1 1994 он буюу АХ-ын 73 жилийн ой 1 Цолмон халтар
2 1997 он буюу АХ-ын 76 жилийн ойн 1 Өндөр зул
3 2001 оны Их хурд-2 1 Цолмон халтар
4 1987 он буюу АХ-ын 66 жилийн ой 1 Солонго цавьдар халзан
5 1985 он буюу АХ-ын 64 жилийн ой 1 Цавьдар халзан
6 1984 он буюу АХ-ын 63 жилийн ой 1 Тогоруу халтар
7 1983 он буюу АХ-ын 62 жилийн ой 1 Тогоруу халтар
8 1980 он буюу АХ-ын 59 жилийн ой 1 Алтангадас
9 1979 он буюу АХ-ын 58 жилийн ой 1 Тогоруу халтар
10 1993 он буюу АХ-ын 72 жилийн ой 2 Цолмон халтар
11 Баянцагаан-1998 2 Өндөр зул
12 1988 он буюу АХ-ын 67 жилийн ой 3 Солонго цавьдар халзан
13 1980 он буюу АХ-ын 59 жилийн ой 3 Тогоруу халтар
14 1986 он буюу АХ-ын 65 жилийн ой 4 Солонго цавьдар халзан
15 1985 он буюу 64 жилийн ой 4 Алтангадас
16 1984 он буюу АХ-ын 63 жилийн ой 4 Алтангадас
Соёолон:
д/д Наадмын төрөл Эзэлсэн байр Морины зүс
1 1983 он буюу АХ-ын 62 жилийн ой 4 Солонго цавьдар халзан
2 1985 он буюу АХ-ын 64 жилийн ой 5 Сэлэнгэ бор халзан
3 1985 он буюу АХ-ын 64 жилийн ой 1 Цавьдар халзан
4 1985 он буюу АХ-ын 64 жилийн ой 2 Хонгор халзан
5 1986 он буюу АХ-ын 65 жилийн ой 2 Харцага бор
6 1987 он буюу АХ-ын 66 жилийн ой 5 Цагаан хүрэн
7 1994 он буюу АХ-ын 73 жилийн ой 5 Бүлтэн хээр
Хязаалан
д/д Наадмын төрөл Эзэлсэн байр Морины зүс
1 1982 он буюу АХ-ын 61 жилийн ой 2 Солонго цавьдар халзан
2 1984 он буюу АХ-ын 63 жилийн ой 2 Цавьдар халзан
3 1984 он буюу АХ-ын 63 жилийн ой 5 Хонгор халзан
4 1985 он буюу АХ-ын 64 жилийн ой 3 Харцага бор
5 1986 он буюу АХ-ын 65 жилийн ой 5 Хамар цагаан хүрэн
6 1987 он буюу АХ-ын 66 жилийн ой 3 Хилэн хар
7 1991 он буюу АХ-ын 70 жилийн ой 2 Өндөр зул
Шүдлэн
д/д Наадмын төрөл Эзэлсэн байр Морины зүс
1 1981 он буюу АХ-ын 60 жилийн ой 1 Солонго цавьдар халзан
2 1984 он буюу АХ-ын 63 жилийн ой 4 Харцага бор
3 1985 он буюу АХ-ын 64 жилийн ой 2 Хонгор
4 1986 он буюу АХ-ын 65 жилийн ой 2 Хилэн хар
5 1987 он буюу АХ-ын 66 жилийн ой 5 Анааш хээр
Даага
д/д Наадмын төрөл Эзэлсэн байр Морины зүс
1 1978 он буюу АХ-ын 57 жилийн ой 5 Манхан халзан
2 1980 он буюу АХ-ын 59 жилийн ой 5 Зээрд халзан
3 1985 он буюу АХ-ын 64 жилийн ой 5 Оргил хээр
4 1989 он буюу АХ-ын 68 жилийн ой 1 Бор халзан
Д.Даваахүү Тод манлай өөрийн адууны энэхүү амжилтаас гадна бусдын морийг уяж улс, бүс, Их хурд уралдаануудаас нийт 7 түрүү, 30 айраг хүртжээ.
Гарын шавь:
Тод манлай уяач Д.Мөнхбат
МУ-ын Манлай уяач Г.Батхүү
МУ-ын Манлай уяач Ц.Цэнгэл
МУ-ын Манлай уяач Г.Батчулуу
МУ-ын Манлай уяач Б.Эрдэнэгэрэл
Аймгийн Алдарт уяач Д.Дагвадорж
Аймгийн Алдарт уяач Г.Чинзориг
Аймгийн Алдарт уяач С.Батжаргал
МУ-ын Алдарт уяач Б.Буяндэлгэрийн хүү Б.Наранбат
МУ-ын Алдарт уяач Д.Бат-Эрдэнэ
“Авзага трейд” ХХК-ийн захирал П.Мэндбаяр
“МSC”-н зөвлөх Баярхүү
“Монгол базальт” ХХК-ийн захирал Ариунболд
Төв аймгийн Баяцагаан сумын Алдарт уяач Б.Мягмарсүрэн
М.Энхсайхан, М.Энхбат, Ц.Батболд, Даваажав, Өмнөговь аймгийн Цогтцэцээ сумын уугуул С.Хүрэлбат, Б.Цэрэнхүү, Пүрэв-Очир, Галсандорж, Ууганбаяр, Дархан-Уул аймгийн уяачдын холбооны дарга Өлзийтогтох, Сэлэнгэ аймгийн Түшиг сумын уяачдын холбооны дарга Г.Батболд, Ховд аймгийн харьяат Баярсайхан зэрэг залуу уяачид
Сэтгэгдэл бичигдээгүй байна