Тод манлай уяач Д.Даваахүүгийн цолны мялаалга удахгүй болно

А.Тэлмэн
2013 оны 3-р сарын 20 -нд

Сар шинийн босгон дээр Тод Манлай Х.Бат-Эрдэнэ, А.Батсүх, Манлай Ц.Цэнд-Аюуш, Б.Отгоннасан, Алдарт П.Мэндбаяр, Т. Гантөмөр нар цолтой уяачдын тоог нэмсэн билээ. Үүнтэй залгаад  мал аж ахуйн салбарт дөч гаруй жил тасралтгүй хөдөлмөрлөн буянт мал сүргээ өсгөн үржүүлж, үүлдэр угсааг нь сайжруулж, ашиг шимийг нь нэмэгдүүлэн шандаст олон хүлгийн хурд угшилыг  хамгаалан өсгөж, уяа сойлгыг тааруулж, наадамчин түмнээ олон жил баясгаж, Монгол адууны соёлд оруулсан онцгой хувь нэмрийг нь үнэлж удам дамжсан Монгол Улсын Тод манлай уяач, судлаач, гавьяат малчин Д. Даваахүүг Хөдөлмөрийн баатар цолоор мялаасан юм. Энэ нь хөдөө аж ахуйн салбараас төрсөн анхны баатар болж байгаад тус салбарынхан баяртайгаар хүлээн авсан билээ. Тэгвэл шинэ цолтнуудын мялаалга наадмын салхийг хагалж, Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, Тод манлай уяач Х.Бат-Эрдэнэ энэ сарын 16-нд цолны найраа хийсэн. Мялаалга  наадмаар их нас, соёолон морьдын уралдаан Хүй долоон худгийн Цагаан хөтөлд болсон билээ. Түрүүлсэн морийг таван сая, айрагдсан морьдыг 1-4 сая, 6-10-т давхисан морьдыг тус бүр 500 мянга, 11-50-ийн хооронд давхисан морьдыг тус бүр 100 мянган төгрөгөөр байлсан тус уралдаан өтгөн сайхан болсон. Тэгвэл дараагийнх нь  Хөдөлмөрийн баатар Д.Даваахүү байх нь ээ. Тэрээр ойрын үед цолны мялаалгаа хийхээр зэхэж байгаа гэнэ. Гэхдээ нэрэмжит уралдаанаа намрын билэгт сайн өдрийг сонгон Хүй долоон худагтаа наадахаар төлөвлөгөө гаргасан дуулдана.

А.Мөнх 

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна