Эрхэм журмын нөхөрлөл

А.Тэлмэн
2012 оны 5-р сарын 14 -нд

Эвийн зангиа таслахгүй
Эрийн тангаргаа няцахгүй
Үргэвэл тоосондоо цуглах
Үрэгдвэл ясандаа цуглах жудаг ёсны хэлхээтэй эрчүүдийн нөхөрлөл гэдэг агуу. Зууны Манлай уяач Д.Даваахүү, Манлай уяач Д.Түвдэн хоёрыг  тийм л жудагтай андууд байсан гэлцдэг. Хэн хэн нь алиа  марзан зантай болохоор хаа явсан газраа цагаахан инээд цалгиан хавь ойрынхноо тойруулчихсан суудагсан хэмээн дурсамж сөхөгсөд захаас аваад олон. Чухам тиймдээ тэдний эрхэм журмын нөхөрлөл цаг хугацаа орон зайг гэтлэн эдүгээ ч үргэлжилж буй биз. Хэдхэн хоногийн өмнө болсон Д.Түвдэн Манлайн нэрэмжит наадмын нээлтэнд үг хэлэх эрхэм хүндтэй үүргийг хүлээсэн Д.Даваахүү Тод манлай урьд өдрөөс нь л бэлтгэж, “маргааш муу найзыгаа ганц сайн магтаад өгье” хэмээн тэрүүхэндээ гэгэлзчихсэн суусан. Нээрэн ч маргааш нь Зууны манлай их ярихгүй гэх гамаа мартчихсан өрөвчхөн нэгний самсааг шархиртал дурсамж дэлгэсэн юм. Эрхэм журмын тангаргатай эр улсын нөхөрлөлөө гэж...
А.Тэлмэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна